Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2017/02015

 

 

 

 

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2017/02015

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, Жи мобайл ХХК /РД:5055873/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангай 9-351а тоотод оршин суух Бүргэд овогт Доржнамдангийн Гүндэгмаа /РД: ХК73031906/-д холбогдох

330 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Хариуцагч Д.Гүндэгмаа нь манай байгууллагатай 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ” байгуулж, 53040572 үйлчилгээний дугаар бүхий 240.000 төгрөгийн үнэтэй төхөөрөмжийг зээлээр худалдан авч сар бүр 20.000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүрээ биелүүлэлгүй 220.000 төгрөгийн хохирол учруулаад байна.

Иймд гэрээний төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220.000 төгрөг, алданги 110.000 төгрөг, нийт 330.000 төгрөгийг Д.Гүндэгмаагаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан боловч бид дараах байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав.

Эвлэрлийн гэрээнд: нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 330.000 төгрөгийг 110.000 төгрөгөөр багасгаж, үлдэх 220.000 төгрөгийг хариуцагч Д.Гүндэгмаа нь төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 330.000 төгрөгийг 110.000 төгрөгөөр багасгаж, үлдэх 220.000 төгрөгийг хариуцагч Д.Гүндэгмаа нь төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Д.Гүндэгмаагаас 330 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 110.000 төгрөгөөр багасгаж, үлдэх 220 000 төгрөгийг хариуцагч Д.Гүндэгмаа нь төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ хийсэн нь иргэний хууль болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 330 000 төгрөгийг 110.000 төгрөгөөр багасгаж, үлдэх 220.000 төгрөгийг хариуцагч Д.Гүндэгмаа төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10550 төгрөгийн тал хувь болох 5275 төгрөгийг Сүхбаатар дүүргийн улсын тэмдэгтийн хураамж орон нутгийн төсвийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5275 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

        ШҮҮГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО