Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 408

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаа 33-422 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай одоо Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр баг Жаргалант 2-53 тоотод оршин суух, 31 настай, эмэгтэй, Түшиг сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогч ажилтай Боржигон овогт Хадбаатарын Мягмаржавын /МН-86072867/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар баг Бэлчир 1 дүгээр хэсэг 043 тоотод оршин суух, 37 настай, эрэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Еншөөбү овогт Батмөнхийн Мөнх-Эрдэнэд /МЖ-79112516/ холбогдох

  “Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Х.Мягмаржав, хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Мягмаржав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Мөнх-Эрдэнэ бид хоёр 2008 онд танилцан 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүү М.Жавхлантөгс төрсөн. Хүүгээ төрсний дараа 1 сар гаруй болоод таарч тохирохгүйн улмаас тус тусдаа амьдрах болсон. Би 2014 онд гэр бүл, хүүхэдтэй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэх.

  Хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлт цуцлахад татгалзах зүйлгүй. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэх.

ҮНДЭСЛЭХ нь:

Х.Мягмаржавын нэхэмжлэлтэй Б.Мөнх-Эрдэнэд холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид нь 2008 онд танилцан гэр бүл болж, 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдөр М.Жавхлантөгс төрсөн болох нь дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №0025 дугаарт бүртгүүлсэн болох нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Иргэдэд үйлчлэх автамат машины гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүү М.Жавхлантөгсийг 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрснийг 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн №0260161, Г-25 тус тус бүртгэсэн “Төрсний гэрчилгээ”-ийн хуулбарууд зэрэг болно.  

Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй бөгөөд зохигчид нь 2009 оноос эхлэн тус тусдаа 8 жил гаруй амьдарч, нэхэмжлэгч Х.Мягмаржав нь гэр, хүүхэдтэй болсон нь зохигчид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Мөнх-Эрдэнэ бид хоёр 2008 онд танилцан 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүү М.Жавхлантөгс төрсөн. Хүүгээ төрсний дараа 1 сар гаруй болоод таарч тохирохгүйн улмаас тус тусдаа амьдрах болсон. Би 2014 онд гэр бүл, хүүхэдтэй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэх, хариуцагч шүүхэд гаргасан  тайлбартаа: “Миний зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлт цуцлахад татгалзах зүйлгүй. Хүүхдийн тэтгэлэг төлнө” гэх мэдүүлгээр зохигчдын гэр бүлийн амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байх тул  гэрлэлтийг цуцлах  үндэслэл болно.

Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү М.Жавхлантөгсийг эх Х.Мягмаржавын асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү М.Жавхлантөгсийг 11 нас хүртэл нь орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т-д зааснаар 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Мөнх-Эрдэнээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Зохигчид нь Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлах хэсгээр орж 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна. 

Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь Б.Мөнх-Эрдэнээс хүү М.Жавхлантөгсөд төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (/166.200:х12=1.994.400 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 46.860 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 300 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасны удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Б.М, Х.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү М.Ж-г эх Х.М-ын асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү М.Ж-г 11 нас хүртэл орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.М-р тэжээн тэтгүүлсүгэй.

4.Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй болорхыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 300 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.М-с 46.860 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар зохигчдын гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ч.Нарангэрэлд даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах  эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.СОЁЛМАА