Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 50

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                       

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1978 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Дөлгөөн” супермаркет дэлгүүрийг ажилуулдаг, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3 дугаар баг, бага булаг 10-8 тоотод оршин суух Ногоонууд овогт Тогоогийн Гантулга /РД:КЙ78031566/,

Т.Удвалцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Гантулга, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Т.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Туваанжавын Удвалцэцэг нь “Дөлгөөн маркет” дэлгүүрээс 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 476,780 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн зээлж, 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өгнө гэж хэлсэн бөгөөд тэр өдрөө өгөөгүй. Сүүлд нь 05 дугаар сарын 31-ний өдөр 96,780 төгрөг өгсөн. Түүнээс хойш удаа дараа нэхсэн боловч өгөөгүй. Хойноос нь хүртэл явсан. Өгсөн утасны дугааруудаар нь залгасан боловч холбогдохгүй байж байгаад сүүлд надад 99-тэй утасны дугаар өгсөн. Түүгээр нь холбогдож өрөө нэхсэн боловч өгөөгүй. Надтай мессежээр болон утсаар ярьж 3 сарын сүүлээр өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл үлдэгдэл 380,000 төгрөгийг төлөөгүй. Т.Удвалцэцэг /РД:ИЦ81101068/ нь одоо байгаа хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад                           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Гантулга нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Удвалцэцэгийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Т.Гантулга нь иргэн Т.Удвалцэцэгт 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 380,000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн зээлсэн нь хэрэгт авагдсан зээлдэгчийн хувийн жагсаалтын дэвтэр болон түүний тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Т.Гантулга нь уг гэрээний үүргийн биелэлтийг иргэн Т.Удвалцэцэгээс шаардах эрх үүссэн байх бөгөөд уг иргэн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болжээ.

Харин иргэн Т.Удвалцэцэгийн хаягаар болон утсаар удаа дараа очсон боловч Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3 дугаар баг Жавхлант, шар довын 18-3 тоотод оршин суух хаягтай боловч Өмнөговь аймгийн Ханбогд суманд амьдардаггүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа зэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3 дугаар баг Жавхлант, шар довын 18-3  тоотод оршин суух хаягтай Шуудай овогт Туваанжавын Удвалцэцэг /РД:ИЦ81101068/-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3 дугаар баг Жавхлант, шар довын 18-3  тоотод оршин суух хаягтай Шуудай овогт Туваанжавын Удвалцэцэг /РД:ИЦ81101068, утас 99287078/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Туваанжавын Удвалцэцэгийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч Т.Гантулга /утас:88300815/-д мэдэгдэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт даалгасугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь  аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.УРАНГУА