| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2021/0112/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/120 |
| Огноо | 2021-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/120
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч: Д.О,
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё овогт Д-ийн От холбогдох 2128001 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн
Шүүгдэгч Д.О нь 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сум 4-р баг, Дундсайханы 6а-50 тоотод хохирогч Б.Тыг нөхөр Б.Чтай хардсаны улмаас нүүрэн тус газарт нь таягаар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Октябрийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 07 дугаар сарын 03-ны өглөө гэрээсээ гараад ирэхэд Т манай нөхрийн хажууд суучихсан 08 цагийн үед гэрийн үүдэнд ирээд явсан. Хүмүүс шуугилдаад байхаар нь би гараад очсон юм. Араас нь хашхирахад энэ эмэгтэйг буулгачихаад хүрээд ирье гээд явчихсан. Ирэх юм байх гээд хүлээгээд байсан чинь ирээгүй. Утас руу нь залгаад авахгүй, намайг яриулахгүй байсан. Өдөр 15 цагийн үед хүү машинаа авна гэхээр нь аав чинь унаад явсан байна. Байхгүй байна гэсэн. Манай хүүхэд явж байгаад машинаа олоод ирсэн байсан. Тэгээд аав тэр айлд байна гэж хэлсэн. Засмал гатлаад ойрхон айл байсан учраас засмал гатлаад хүрээд осон чинь дотроосоо цоожтой байсан. Хаалгыг нь эхлээд зөөлхөн тогшоод байсан чинь хаалга онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь хүчтэй татчихсан чинь хаалга онгойсон. Галын хайчаар түгжсэн байсан. Харанхуй байсан учраас харагдахгүй байсан. Хэн бэ чи юу юм гээд нэг хүн хэлсэн. Өдөржин манай нөхрийн утсыг аваад яриулахгүй байсан учраас би уурандаа санамсаргүй цохьчихсон чинь уруул дээр нь оносон юм билээ. Тэгээд Т бушуухан гараад явчихгүй хэрэлдээд элдвээр хэлээд, би чамаас өмнө байсан юм гэж хэлээд байгаад байсан. Тэгээд нөхрөө гэрт нь аваачиж өгөөд буцаж ирээд хүргээд өгье гээд хүрээд иртэл хэдийнээ гэрийг нь түгжээд гараад явчихсан байсан. Манай нөхөр симээ сэргээж чадахгүй яваад байсан. Нэг хүний утаснаас манай нөхөр рүү залгаад ийм зүйл болсон гэж хэлсэн. Тэгээд удалгүй наадмын амралтууд болсон. Хөдөө явчихаад ирэхэд шүүх цагдаа болчихсон байсан. ...Хохирол төлбөрт 850.000 төгрөг төлсөн. Цаашид уруулын язарсан шарх сорвио эмчлүүлэх тохиолдолд баримтаа гаргаад өгвөл эмчилгээний төлбөр төлнө.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 07-р сарын 03-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Ч манай гэрт машинтайгаа ирсэн. Тэгээд би Чтай хамт машинд нь суугаад нэг шил архитай ирэхээр нь тэр архийг нь манай гэрийн гадаа хувааж уучихаад Ч машинтайгаа хөдөлсөн. Тэгээд нэг айлын гадаа очсон. Тэгсэн Ч гэрийнхээ гадаа очоод зогссон чинь гэрээс нэг эмэгтэй гараад ирсэн чинь Ч машинаа асаагаад хөдлөөд явахаар нь би яасан бэ гэж асуусан чинь энэ манай гэр, манай эхнэр сая гарч ирж байна гэж хэлсэн. Тэгээд Ч бид 2 Дундсайхан хавьд очоод зогссон. Би хаана очсоныг нь сайн мэдэхгүй байна. Дундсайханд очоод Ч айл руу оръё гээд нэг айл руу хамт орсон. Тэр айлд 2 залуу архи уугаад сууж байсан. Би нэрийг нь сайн мэдэхгүй байна. Ц гэж айлын эзэн байсан байх хамт байсан залуу нь П гэсэн байх. Тэгээд тэр айлд очоод Хараа нэртэй 0.75 граммын нэг шил архи, Ерөөл нэртэй 0.75 граммын 2 шил нийт 3 шил архи 4-үүлээ хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусгаад П явлаа гээд 15 цагийн үед явсан. Тэгсэн чинь 16 цагийн үед нэг танихгүй залуу хуушуур нэг шил архитай барьж ирээд Ч Ц нөгөө залуу 3 архиа хувааж уусан. Би тэр архинаас уугаагүй. Тэгээд нөгөө залуу Ц 2 ойрхон хөдөө явна гээд 19 цагийн үед явсан. Явахдаа надад түлхүүр цоожоо үлдээгээд гэрээс явахдаа цоожлоорой гэж хэлсэн. Тэгээд гэрийн хойгуур газраар Ч унтахаар нь би гэрийн баруун талд байсан буйдан дээр унтсан. Унтахдаа хаалгаа дотроос нь цоожлоод унтсан чинь гэнэт 20 цагийн үед гэрийн хаалга нүдээд сүүлдээ хаалга чанга татаад нэг эмэгтэй орж ирээд намайг нүүр нүдгүй төмөр таягаар цохихоор нь болиоч ээ гэж хэлсэн чинь хуц чам шиг янхантай юу ярьдаг юм билээ гэж хэлсэн. Тэгээд би уруул сэтэлчихлээ гэж хэлсэн чинь хохино гэж хэлсэн. Би хэрэлдээд гэрээс гараад зогсож байсан чинь Чын хүү гээд нэг залуу ирээд Ч эхнэртэйгээ хамт яваад өгсөн. Тэгээд би гэрт нь ганцаараа үлдээд цусаа угаачихаад найзындаа очиж гэртээ хүргүүлсэн. Гэртээ очиход уруулны цус нь тогтохгүй байхаар эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Тэгээд маргааш нь Ч руу залгасан чинь согтуу байхаар нь эхнэртэй нь яриад учраа олмоор байна гэсэн чинь ахиад хүрээд ир чамайг алаад өгье гэж хэлсэн. Тэгээд за хэл амаа олж чадахгүй бол цагдаад өглөө гэж хэлээд цагдаад өргөдөл гаргасан. ...Надад нийт 850.000 төгрөг эмчилгээний зардал гэж өгсөн. Би эмчилгээндээ нийт 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Гэтэл эмнэлгээс надад эмчилгээ хийлгээгүй байгаа учир баримт гаргаж өгөхгүй байна. 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. /хх-ийн 28-31-р хуудас/
Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 07-р сарын 02-ны орой над руу Т залгаад чиний утсыг би хүнээс олсон юм гээд гэнэт залгасан. Т бид 2 өмнө нь хөрш айлууд байсан юм. Уулзаагүй бараг 20-иод жил болсон байх. Тэгээд би Ивээл дэлгүүрийн цаана байсан айлд очиж Ттай уулзсан. Гэртээ ирээд байшиндаа унтсан. Маргааш өглөө нь Ттай уулзаад дэлгүүрээс пиво аваад хаягийг нь мэдэхгүй байна Б гэж манай хамаатны айл Баясах дэлгүүрийн хажууд байдаг айлд очоод Б, Т бид 3 пиво ууж байгаад би тасраад унтчихсан байсан. Тэгээд нэг сэрсэн чинь Б хөдөө явлаа гэж байсан. Тэгээд би хажууд пиво байхаар нь ахиж пиво уугаад унтчихсан. Б яваад Т бид 2 Бын гэрт үлдсэн гэсэн. Би сайн мэдэхгүй байна. Тэгээд хажууд хүн хашхиралдаад байхаар нь сэрсэн чинь манай эхнэр О Бын гэрт ирчихсэн Ттай маргалдаад байж байсан. Тэгээд би Тыг гэрт нь хүргэж өгье гэсэн чинь хүргүүлээгүй гэж манай эхнэр хэлсэн. Би сайн санахгүй байна. /хх-ийн 38-39-р хуудас/
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Бүртгэлээс харахад Т гэж хүн манай эмнэлгээр үйлчлүүлсэн. Гэхдээ бүртгэлийг харахад тухайн хүн рентген зураг авхуулах үйлчилгээ авсан байна. Эмчид үзүүлж зөвлөгөө авсан бол төлбөр нь 10.000 төгрөгнөөс дээш төлбөр гарах байсан. Тухайн өвчтөн 10.000 төгрөг төлсөн байгаа нь бүртгэлээс харагдаж байгаа учир зураг авхуулаад гарсан байна. /хх-ийн 42-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 365 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Тын биед 2 шүд унасан, хуйх, дээд уруулын язарсан шарх, баруун хөх, зүүн суганы ар, зүүн бугалга, 2 гуяны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хоёр шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 % алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 49-50-р хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 703 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Тын биед учирсан 11, 12-р шүднүүд эргэн тойрны холбоос эд цочирч холбоос болон буйлны хурц үрэвсэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үед үйлчлэлээр үүсгэгдэх эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Б. Тын биед учирсан 11.12-р шүднүүд эргэн тойрны холбоос эд цочирч холбоос болон буйлны хурц үрэвсэл, шүдний сулралыг нь одоогоор шүд бүрэн булгарсан гэж үзэхгүй. Б.Тын биед учирсан дээд уруулын язарсан шарх нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих-цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.Тын биед учирсан баруун хөх, зүүн суганы ар, зүүн бугалга, 2 гуяны цус хуралт гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэмтлүүд байна. Б. Тын биед хавтаст хэргийн материалд авагдсан фото зураг №11-д хуйханд язарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 365 дугаартай дүгнэлтийн 1-р хариултын 2 шүд унасан, 3.4-р хариултын хоёр шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэдэгтэй санал нийлэхгүй. /хх-ийн 72-73-р хуудас/
Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар бүгдийг үнэн зөв ярьсан учраас нэмж ярих зүйлгүй. Би 2021 оны 09 дүгээр сард 300.000 төгрөг, 2 хоногийн дараа дахиж 400.000 төгрөг эмчилгээний зардалд шилжүүлсэн. 2021 оны 10 сарын эхээр хот явах шаардлагатай байна гэхээр нь дахиж 100.000 төгрөг Т руу шилжүүлсэн. /хх-ийн 86-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/
Таяганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24-р хуудас/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 96-р хуудас/
Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 97-р хуудас/
Хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 128-129-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О нь 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сум 4-р баг, Дундсайханы 6а-50 тоотод хохирогч Б.Тыг нөхөр Б.Чтай хардсаны улмаас нүүрэн тус газарт нь таягаар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь:
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 365 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Тын биед 2 шүд унасан, хуйх, дээд уруулын язарсан шарх, баруун хөх, зүүн суганы ар, зүүн бугалга, 2 гуяны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хоёр шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 % алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 49-50-р хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 703 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Тын биед учирсан 11, 12-р шүднүүд эргэн тойрны холбоос эд цочирч холбоос болон буйлны хурц үрэвсэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үед үйлчлэлээр үүсгэгдэх эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Б.Тын биед учирсан 11, 12-р шүднүүд эргэн тойрны холбоос эд цочирч холбоос болон буйлны хурц үрэвсэл, шүдний сулралыг нь одоогоор шүд бүрэн булгарсан гэж үзэхгүй. Б.Тын биед учирсан дээд уруулын язарсан шарх нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих-цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.Тын биед учирсан баруун хөх, зүүн суганы ар, зүүн бугалга, 2 гуяны цус хуралт гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэмтлүүд байна. Б. Тын биед хавтаст хэргийн материалд авагдсан фото зураг №11-д хуйханд язарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 365 дугаартай дүгнэлтийн 1-р хариултын 2 шүд унасан, 3.4-р хариултын хоёр шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэдэгтэй санал нийлэхгүй. /хх-ийн 72-73-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.О-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 4.000.000 төгрөг нэхэмжилнэ” /хх-ийн 28-р хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр дахин өгсөн мэдүүлэгтээ: “... Би нийт 2.000.000 төгрөгийг эмчилгээндээ нэхэмжилж байна” /хх-ийн 33-р хуудас/ гэжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Д.О-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Тд хөнгөн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 2.000.000 төгрөгийг нэхэмжилж, шүүгдэгч Д.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 850.000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн талаарх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Тын өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ...хохирогчийн үүдэн шүдний хөдөлгөөн эмзэглэлтэй хэвээрээ байгаа. Мөн сорви арилгах эмчилгээ хийлгэх шаардлагатай. Төлбөрийн асуудлаас болоод эмчилгээ хийгдээгүй байгаа учраас баримт гаргаж өгөх боломжгүй байна. ...Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэх тайлбарыг гаргав.
Хохирогч Б.Т нь хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх ба шүүгдэгч Д.О шүүх хуралдаанд ...Би 850.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн. Үүнийг эмчилгээндээ зарцуулсан байх гэж бодож байна ...гэх тайлбар гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзэж хохирогчийн өмгөөлөгчийн нэхэмжилсэн 2.000.000 төгрөгөөс шүүгдэгч Д.О-ийн төлсөн 850.000 төгрөгийг хасаж, үлдсэн 1.150.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй гэсний дагуу хохирогч Б.Т нь цаашид уруул дээрх сорви арилгах эмчилгээ хийлгэсэн тохиолдолд нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.О-ийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 100-р хуудас/ гэснээр, Иргэний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 96-97-р хуудас/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтод: Д.О нь Даланзадгад сумын Дундсайхан 4 дүгээр багийн Дундсайханы 2-33б тоот хаягт ам бүл 2 оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов /хх-ийн 95-р хуудас/ гэснээр тус тус тодорхойлогдож байна.
Шүүгдэгч Д.О-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул шүүх шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА