Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 56

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, Өөрийн байр-2, “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг, Цагаан-Овоо оршин суух, Амаржаргалын Зулбаяр /РД:КБ91120111/-т холбогдох,

үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр, зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 1,729,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “...Хариуцагч А.Зулбаяр нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг” хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22341599 тоот гэрээ байгуулан 99444490 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан “iPhone 6S 64GB” утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

            Хариуцагч Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалтад заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн болов ч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30,000 төгрөгийг хассан болно.

            Иймд А.Зулбаяраас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1,729,060 /нэг сая долоон зуун хорин есөн мянга жар/-н төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч А.Зулбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:“Миний бие Амаржаргал овогтой Зулбаяр нь “Мобиком корпораци” ХХК-д төлбөрийн авлагын асуудлыг бүрэн барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийг цуцалж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч А.Зулбаярт холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1,729,060 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч А.Зулбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,729,060 төгрөгийг нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-нд бүрэн төлж барагдуулсан төлбөрийн баримтыг тайлбарын хамт шүүхэд ирүүлсэн байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Зулбаярт холбогдох үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1,729,060  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч А.Зулбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 42.165 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, “Төрийн банк” ХХК-ийн 211000134959 тоот данснаас 21,082 төгрөгийг, мөн хариуцагч А.Зулбаяраас  21,082 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-нд олгосугай.

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА