Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 57

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3-р баг, Ямаан хүрэн 7-2 тоотод оршин суух Боржигон овогт Батсүхийн Дашзэвэг /РД:СА73032616/-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,474,867.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Б.Дашзэвэг нь 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 3017-2013/185 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 9,800,000 /есөн сая найман зуун мянга/ төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3019-2014/42 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг тус тус зээлэн жилийн 18 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай авсан. Гэтэл зээлдэгч Б.Дашзэвэг нь тус банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, хүүний төлөлтийг тогтоосон хугацаанд төлөлгүй 2015 оны 01 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний эргэн төлөлтөд зөрчил үүсгээд байна. Зээлдэгч Б.Дашзэвэгт зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, зээлийн хүүгээ хугацаанд нь төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.

            Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасны дагуу зээлдэгч Б.Дашзэвэгээс зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг болох дор дурдсан төлбөрийг гаргуулж өгнө үү.

            Үүнд: -2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3017-2013/185 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,554,486 /таван сая таван зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөг, зээлийн хүү 2,428,014 /хоёр сая дөрвөн зуун хорин найман мянга арван дөрөв/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 318,266 /гурван зуун арван найман мянга хоёр зуун жаран жургаа/ төгрөг,

            -2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 3019-2014/42 тоот зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 1,554,527 /нэг сая таван зуун тавин дөрвөн мянга таван зуун хорин долоо/ төгрөг, зээлийн хүү 555,216 /таван зуун тавин таван мянга хоёр зуун арван зургаа/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,359 /жаран дөрвөн мянга гурван зуун тавин ес/ төгрөг нийт 10,474,867 /арван сая дөрвөн зуун далан дөрвөн мянга найман зуун жаран долоон/ төгрөгийг гаргуулж өгнө үү. Тус банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ.

Хариуцагч Б.Дашзэвэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Батсүх овогтой Дашзэвэг би “Таван толгой транс” ХХК- хүнд даацын жолоочоор ажиллаж байх хугацаандаа 9,800,000 төгрөг, мөн 2,000,000 төгрөг тус тус зээлсэн нь үнэн болно. Капитрон банкы 10,474,867.00 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь зээлийн гэрээний үлдэгдэл 10.474.867,00 төгрөгийг хариуцагч Б.Дашзэвэгээс гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Б.Дашзэвэг нь “Капитрон банк” ХХК-д нэхэмжлэлийн шаардлага болох 10,427,867 төгрөгийг төлнө хэмээн бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Зээлийн гэрээний үүрэгт 10,474,867.00 төгрөг гаргуулах тухай “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч Б.Дашзэвэг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,547 төгрөгөөс 91,273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000134959 тоот данснаас 91,273 төгрөг, хариуцагч Б.Дашзэвэгээс 91,273 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА