Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/40

 

               

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Б.Оргилболд

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

          Шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц-д холбогдох эрүүгийн 2022001050019 тоот  хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ...... дугаар сарын .........-ны өдөр Дундговь аймгийн ....... төрсөн,  ....... настай, ........, .......боловсролтой, “......... ажилтай, ам бүл ......., ......... хамт Дундговь аймгийн .......... тоотод оршин суух, ....., .....овогтой Г.Ц гэв. 

 

          Яллагдагч Г.Ц нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт байрлах “Ялгуум билэгт” ХХК-д худалдагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 08 сарын 18-аас 2019 оны 11 сарын 29-ний өдрийн хооронд, түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс, ажил үүргийнхээ дагуу нийт 89.894.910 төгрөгийн  бараа хүлээн авч 15.138.850 төгрөгийн барааг бэлэн бусаар худалдаалсан, 23.221.760 төгрөгийн барааг бэлэн мөнгөөр худалдаалж, бэлэн мөнгө тушаасан, 38.836.525 төгрөгийн барааг тооллогоор хүлээлгэн өгч, нийт 77.197.135 төгрөгийн зарлагыг тооцсоноос 12.697.775 төгрөгийн барааны зөрүү /дутагдал/ гаргаж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

          1.Шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ:

 

          2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  

 

            3. Хохирогч Д.О--ийн:  Манай “Ялгуум билэгт” ХХК-д 2005 оноос хойш худалдагчаар ажиллаж байсан Ц нь 2019 оны 08 сарын 18-ны өдрөөс 2019 оны 11 сарын 29-ний өдөр хүртэл “Гоо сайхан, бичиг хэрэг”-ийн тасгийн худалдагчаар ажилласан. Тэгээд 2019 оны 11 сарын 16-ны өдөр би бараандаа явах гээд тус тасагт тооллого хийхэд 10,050,177 төгрөг дутсан. Тэгээд их хэмжээний дутагдал гарсан учраас  2019 оны 11 сарын 17-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд ажиллуулаад тооллого хийхэд 2,647,598 төгрөгийн дутагдал гарсан. Ингээд Ц худалдагчаар ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө дутаасан учраас би өөртөө итгэхгүй алдаа  гаргачихсан байх вий гэж бодоод “Саруул баян уул” ХХК-д аудитын дүгнэлт  гаргуулахаар “Ялгуум билэгт”ХХК-ийн “Гоо сайхан, бичиг хэргийн тасаг”-ийн 2019 оны  08 сарын 18-ны өдрөөс 2019 оны 11 сарын 29-ны өдөр хүртэлх санхүүгийн баримтыг өгсөн. “Саруул баян уул” ХХК-аас 2020 оны 01 сарын 22-ны өдөр №03 дугаартай дүгнэлт гарч миний хийсэн тооцоо зөрүүгүй батлагдсан. Би Цтэй тухайн аудитын дүгнэлтийг танилцуулж гарын үсэг зуруулсан. Ц нь алдаа  дутагдал гаргаснаа тухайн бүр тооллого хийгээд мэдсэн. Би Ц-ээс  дутаасан мөнгөө яаж барагдуулах гэж байгаа талаар асуухад 03 сараас эхэлж  сар бүр 1000000 төгрөг өгч байя гэж хэлсэн. Манай компанийн “гоо сайхан, бичиг хэрэг”-ийн дэлгүүрт 2019 онд өдөрт дунджаар 50,000-600,000 төгрөг ордог байсан байх нарийн сайн мэдэхгүй байна бүгд санхүүгийн баримтанд дээр тусгагдсан байгаа. Ц манай компанид 2019 онд худалдагчаар ажиллахдаа 5, 7 сард амарсан бусдаар бүрэн ажилласан. Тухайн үед худалдагчаар ажиллаж байсан Ц-д түлхүүр байдаг байсан өөр хүнд байдаггүй ээ. Ц-ийн дутаасан 12,697,775 төгрөгийг бүрэн гаргуулж авмаар байна. Банкны зээлтэй тул өр төлбөрийг яаралтай гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг  /1-р хх20-21/

 

Хохирогч Д.О-ийн  2 дахь удаагаа өгсөн: Худалдагчаар ажиллаж байсан Г.Ц-ээс дэлгүүрийн орлого мөнгийг бэлнээр болон картын машины пост машин гэсэн 2 хэлбэрийн мөнгийг нэг баримт бичиж нэгтгэлээр авдаг байсан. Тэгж авахдаа доор нь тайлбартай авдаг байсан. Ц-ээс орлогын мөнгө авсан баримтууд худалдагчдын тайланд  байгаа. Тухайн үед тооллого явуулсан баримт байгаа. Тухайн тооллого явуулаад  худалдагчаар гарын үсэг зуруулж авсан баримт байгаа. Мөн тооцоо бодсон акт нь худалдагчдын тайланд байгаа. Ц  манай дэлгүүрт ажиллаж байх  хугацаандаа дэлгүүрийн орлогоос мөнгө дутаасан дутсан мөнгийг эргүүлж төлөх  талаар дуудаж уулзсан. Би баримтаа харахгүй бол нарийн сайн мэдэхгүй байна.  Баримт аймагт ажил дээр байгаа. Илүүдсэн мөнгө тооцоо бодсон актаар нотлогдоно. Тухайн үед тооллого явуулаад өөрт нь танилцуулж гарын үсэг  зуруулсан. Ц-ээс хохирлоо бүрэн гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг /хх144-145/

 

 

Хохирогч  Д.О-ийн  3 дахь удаагаа өгсөн: Ц бид хоёр 2019 оны 11 сарын 16-ны өдөр болон 2019 оны 11 сарын 29-ний өдөр гоо сайхны тасагт тооллого хийсэн. 2019 оны 11 сарын 16-ны өдөр хийсэн гоо сайхны тасгийн тооллогоор 10050177 төгрөг, 2019 оны 11 сарын 29-ны өдөр гоо сайхны тасагт тооллогоор 2,647,598 төгрөгийн дутагдал гарсан. Тооллогыг Ц бид хоёр хоёулаа зэрэг тоолоод зэрэг бичээд явдаг. Тооллогын дараа нь худалдагч Ц өөрөө зөв эсэх талаар нягталж өөрөө дахин шалгаж тоолсон. Худалдагч бараа материал буруу тоолсон байна гэж үзвэл бараагаа дахин дахин тоолох бүрэн эрх байгаа. Өмнө гоо сайхны тасагт 2019 оны 04 сарын 20-ны өдөр тооллого хийж тооцоо бодоход 5 сая төгрөгийн бараа материал дутсаныг Цийн цалингаас суутгаж барагдуулсан. Ер нь бол нэг их дутаад байдаггүй юм багаар 200000-300000 төгрөг дутдаг ингэж ихээр дутаж байсан асуудал байхгүй. Зарах барааг бол агуулахаас оруулж тухайн орлогын падан үйлдэж барааг худалдагчид хүлээлгэж өгдөг. Худалдагч өдөр болгон орсон орлогоо бэлнээр болон пос машины баримтаар тулгаж тооцоогоо хийгээд худалдагчид бэлэн мөнгөний ордер бичиж өгдөг. Бараа материал бэлэн мөнгө, пос машин уншуулаагүй тохиолдолд худалдагч тухайн бараанд зарлагын падан үйлдэж өгдөг. Энэ зарлагын падан нь 3 хувь үйлдэгдэж нэг нь тухайн байгууллагад, нэг нь надад, нэг нь худалдагчид өөрт баримт болон үлдээд тайландаа хавсаргаж өгдөг. Гоо сайхны тасагт 2019 оны 11 сарын 29-ны өдрөөс өмнө кассын машин ажиллаж байгаагүй. “Ялгуум билэгт”ХХК-д нэгдсэн касс байхгүй.  Ц манай компанид ажиллаж байхдаа сард гар дээрээ 800 гаран мянган төгрөгийн цалин авдаг байсан. Цийн цалинг сар болгон бэлнээр өгдөг. Д нь манай компанид ..............өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажилласан. Анх Д-д гоо сайхны тасгийн барааг хүлээлгэж өгөхдөө Ц, Д бид гурав гурвуулаа хамтдаа дэлгүүрт байгаа барааг нүд үзэж, гараараа тоолж дуусгаад Д-д хүлээлгэн өгсөн. Д-д анх 2019 оны 07 сард гоо сайхны тасгийн барааг тоолж хүлээлгэн өгөөд Цийн өөрийн гараар бичсэн тайлан, орлого зарлагын баримтыг үндэслэн тооцоог бодоход 90,000 төгрөгийн дутагдал гарсан. Ц дутагдал гарсан 90,000 төгрөгөө төлж барагдуулсан.

2019 оны 08 сарын 18-ны өдөр Д-аас гоо сайхны тасгийн барааг Ц, Д бид гурав цуг байж тоолж дуусгаад барааг Ц-д
хүлээлгэн өгсөн. Д-г гоо сайхны тасагт ажиллах хугацаанд 120,000 төгрөгийн дутагдал гарсан. Д-г ажиллаж байх хугацаанд дутсан мөнгийг төлж барагдуулсан. Ц нь хоёр гурван шатны дүгнэлтээр хохирол учруулсан гэдэг нь  тогтоогдчихоод байхад төлбөр тооцоо хийхгүй утсаар ч ярихгүй, ер санаа  зовохгүй байгаад гомдолтой байна. хохирлоо гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг / хх157-158/

 

Хохирогч Д.О 4 дэх удаагаа өгсөн:  Манай компани нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч компани. Манай “Бичиг хэрэг, гоо сайхны” тасаг үйлчлүүлсэн хүмүүст нэмэгдсэн өртгийн албан татварын Е баримт олгож байгаа.

Цийн 2019 онд тогтмол худалдан авагч нарт өгч ажиллаж байх хугацаанд нь нө тийн баримтыг худалдан авагч нарт тогтмол өгч байсан. Би касс байхгүй гэж хэлсэн нь нэгдсэн тооллогын систем байхгүй гэж ойлгож хэлсэн юм

“Ялгуум билэгт”ХХК нь кассын машин байгаа орлого, зарлага шивж нэгдсэн систем болгож ашигладаггүй. Орлогоо орлогын маягтанд дээр, зарлагаа зарлагын баримтанд дээр хөтөлж явдаг. Ц-тэй 2019 оны 11 сарын 16-ны өдөр, 2019 оны 11 сарын 29-ны өдөр 2 удаа тооллого хийхдээ санхүүгийн анхан шатны баримтаар бичгээр тооллогоо хийсэн. Цахимаар баталгаажуулсан юм бол байхгүй манай компани тооллогоо уламжлалт гар аргаар тооллого хийдэг, орлого зарлагын баримтаа санхүүгийн анхан шатны баримтаар үйлдэж өгдөг. Худалдагч өерийн гараар орлого, зарлагын баримтаа нэгтгэж тайлан гаргаж өгдөг. Тэр тайланд бичигдсэн бүх орлого .зарлагын баримтыг тайлантай тулгасны үндсэн дээр тооцоо бодогддог. Одоо манай компани энэ аргаараа явж байгаа. Манай компанийн бичиг хэрэг, гоо сайхны тасагт цахимаар бичилт хийсэн юм байхгүй. Харин дээрх тооллого гар бичилт хийсэн зарлагын баримтан дээр нэр, төрөл, тоо ширхэг, үнэтэйгээ байгаа зарим нэр төрлийн барааг товчлогдож бичсэн байхыг үгүйсгэхгүй. Дээрх 2 тооллогын барааны кодыг харах боломж байхгүй ээ. Бүх бараа кодлогдож орж байгаа. Харин тооцооны нэгдсэн системийг ашиглахгүй байгаа гараар тооллого хийгээд явж байгаа. Дээрх хоёр удаагийн тооллого нь бүгд ширхгийн бараанууд байгаа учраас хэмжих нэгж бичих ямар ч шаардлага байхгүй. тухайн хоёр тооллогыг Ц бид хоёр хамтдаа нүдээр үзэж гараар тоолсон. Тухайн 2 удаагийн тооллогыг Ц бид хоёр байж байгаад тоолсон хоёулаа зэрэг бичсэн бүх баримт 2-3 хувь байгаа тэр баримт Цэд өөрт нь ч байгаа. Тооллого хийснээс хойш 7 хоногийн дараа тооллогын дүнг танилцуулсан юм огт байхгүй. Ц манай компанийн бичиг хэрэг, гоо сайхны тасагт олон жил ажилласан. Цийг ажиллах хугацаанд нь зохих амралтыг олгож түр худалдагч ордог байсан тэр худалдагч нар дутагдал гаргаж байгаагүй ээ. Өмнө мэдүүлэг дээрээ хэлж байсан Ц 2019 оны 04 сарын 20-ны өдрийн тооллогоор 5 сая төгрөгийн бараа материал дутагдуулсныг цалингаас нь  төлүүлсэн. 2019 оны 11 сарын 29-ны өдрийн тооллогын зарлагын 10, 11-р баримтад бичсэн бичгийг манай дуү Г бичсэн байна. Тухайн өдөр би Цтэй хамт тооллогыг явуулсан. Намайг түр орж гарах хугацаанд  Ганчимэг бичилт хийсэн байна. Тооллого хийж эхлэхээс дуус ах хугацаанд  Ц байнга хамт байж цуг тоолсон.  2019 оны 11 сарын 29-ний өдрийн тооллогын баримтын 7-р баримтад байгаа “гал тог алч” гэж бичсэн нь “гал тогооны алчуур” гэсэн үг. Тоо ширхэг дээр бичсэн тоо зөв тоо, тооллого хийхэд хоёр талаасаа цуг тулгаж  тоолдог. Тоо ширхэг зарах үнийн үржвэрийн нийт дүн тохирч байгаа тооллого буруу хийгдээгүй ээ. 12/15+16 гэсэн тэмдэглэгээг юу тэмдэглэснийг санахгүй байна аа. 2019 он болон 2020 онд “Ялгуум билэгт’ ХХК нь агуулахад ямар нэгэн бараа бүтээгдэхүүн хадгалаагүй ээ. Учир нь бага багаар ойр ойрхон татан авалт хийдэг учраас гоо сайхны бараа, бичиг хэргийн бараа ирэхэд шууд дэлгүүрт буулгаж худалдагчид нь хүлээлгэж өгдөг. Тиймээс агуулахад хадгалах ямар ч  шаардлага байхгүй ээ. “Ялгуум билэгт” ХХК нь бичиг хэрэг, гоо сайхны барааны тасгаас гадна хүнсний тасаг байдаг тухайн тасагт хааяа нэг 100,000-200,000 төгрөгийн дутагдал гардаг тухайн үед нь  барагдуулдаг. Өөрөө тайлбараа гаргаад хохирлоо барагдуулдаг. Хохирлоо яаралтай барагдуулж авмаар байна. Хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү. Удаан шалгаж байна. Санхүүгийн анхан шатны баримттай тулгалт хийж шалгалт хийж “Саруул баян уул-аудит”ХХК-ийн аудитор Б.Ш 2020 оны 01 сарын 22-ны өдөр 03 дугаартай дүгнэлтээр 12, 667,775 төгрөгийн дутагдал гарсан гэж гаргасан тухайн дүгнэлтийг Ц танилцаад хүлээн зөвшөөрсөн. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж Бадамсүрэнгийн 2020.03.26-ны өдрийн 067 дугаартай дүгнэлтээр Б.Шатарын гаргасан дүгнэлт баталгаажсан. 2019 оны 11 сарын 16-ны өдөр, 2019 оны 11 сарын 29-ны өдрийн тооллогуудыг хийхэд Ц хамт байж хийсэн худалдагч Цийн өөрийн гараар бичсэн орлого зарлагын нэгдсэн тайланг анхан шатны баримттай тулгалт хийж тооцоо бодогддог. Ц тооллогыг нянт нямбай хийдэг нэг барааг ч мянган удаа ч тоолох шахдаг хүн тийм учраас тооллого дээр ямар ч будлиан байхгүй ээ гэх мэдүүлэг /1-р хх235-239/

 

            Гэрч Л.Д-ийн: Би “Ялгуум билэгт” ХХК-ийн гоо сайхны тасагт 2018 оны 11 сард нэг удаа, 07 сараас 08 сарын хооронд тухайн тасагт худалдагчаар ажилладаг байсан. Цийг  амрах хооронд нь 2 удаа худалдагчаар ажиллаж байсан. Би “Ялгуум билэгт” ХХК-ийн гоо сайхны тасагт худалдагчаар 2018 оны 11 сард ажиллахдаа 35 хоног ажилласан, 2019 онд ажиллахдаа нэг сар ажилласан. Би өөрөө төрсөн учраас ажил хийхгүй байгаа. “Ялгуум билэгт” ХХК-ийн гоо сайхны тасагт худалдагчаар ажиллаж байх хугацаанд дунджаар хамгийн их орлого орлоо гэхэд 250,000-300,000 төгрөгийн орлого олдог байсан. Хааяа нэг 300,000  мянга гаран төгрөгийн орлого ордог байсан гэх мэдүүлэг /1-р хх28-29/

            Гэрч Л.Д: Би 2019 оны 07 дугаар сард өдрийг нь санахгүй байна гоо сайхны тасагт ажиллахдаа Цтэй хамт гоо сайхны тасгийн  арааг тоолж хүлээж авсан. Мөн оны 08 сард өдрийг нь санахгүй Ц бид хоёр гоо сайхны барааны тасгийн барааг хоёулаа хамтдаа тоолж Цэд хүлээлгэн өгсөн. Тэгэхэд 100 гаран мянган төгрөгийн дутагдал гарсан түүнийг нь би өөрөө төлж барагдуулж Ц ямар ч дутагдалгүй гоо сайхны тасгийн барааг хүлээлгэж өгсөн. Би 2019 онд "Ялгуум билэгт” ХХК-ны гоо сайхны тасагт ажиллаж байхдаа өдөр өдөрт нь орсон орлогын бэлэн мөнгийг тухай бүрт нь Оюунчимэгт өгдөг байсан. бас пос машинаар гүйлгээ хийгддэг байсан. Би гоо сайхны тасагт ажиллах хугацаанд намайг ажил хүлээж авахад ажлаа хүлээлгэж өгөхөд нийт 2 удаа барааг тулгаж тооллого хийсэн Гоо сайхны тасагт тооллого хийхдээ барааг нүдээр үзэж шууд падан дээр бичиж явдаг гэх мэдүүлэг /хх-168/

 

          Гэрч Ц.О-ийн:  Би 2005 онд “Ялгуум билэгт” ХХК-д худалдагчаар орсон юм. Харин Ц надаас нэг жилийн дараа буюу 2006 онд “Ялгуум билэгт” ХХК-д орсон. Түүнээс хойш хамт нэг газарт ажиллаж байгаад Ц ажлаасаа гарсан. Ц бид хоёр “Ялгуум билэгг” ХХК-ийн гоо сайхны худалдагчаар ажиллаж байсан, тэр хугацаад ямар нэгэн апдаа, зөрчил, дутагдалгүй гаргалгүй ажиллаж ээлж хүлээлцээд явдаг байсан юм. Би 2009 байна уу 2010 онд байна уу хүнсний тасагт худалдагчаар орж ажилладаг болсон юм. Намайг хүнсний тасагт орсноос хойш Ц, Б гэдэг худалдагчтай ээлжилж “гоо сайхны тасаг”-т ажилладаг байж байгаад Б 2018 онд ажлаасаа гарсан байх тэрнээс хойш Ц ганцаараа “гоо сайхны тасаг”-т ажилладаг байсан завсраар нь Д гэдэг эмэгтэй ээлжилж Цийг амраадаг байж байгаад Д 2019 оны 09 сард төрснөөс хойш “гоо сайхны тасаг”-т Ц ажлаас гартлаа тасралтгүй ажилласан. Цийг ажилд орсноос хойш бид хоёр найзалж нөхөрлөж байгаа ааш зангийн  хувьд энгийн, даруухан, дөлгөөхөн, хүнд тусархуу, элдэв зан ааш байхгүй, ажилдаа үнэнч шударга ажиллаж олон гавьяа шагнал авч байсан гэх мэдүүлэг /хх30-31/

 

            Гэрч Ч.Б-ийн: Би сарын сайн санахгүй байна 2019 оны 11 сарын хавьцаа байх ажил дээрээ ажиллаж байгаад оройтоод заримдаа хамгийн сүүлд гардаг тэгээд явахдаа гад-ах бүргэд хаалгаа хоёр эргүүлж цоожилдог байсан. Тэгээд маргааш эрт ирээд би онгойпгоход нэг эргэж онгойгоод байхаар нь эхлээд Цэд хэлж байсан бас О-т энэ талаар хэлсэн. Тэр хоёр энэ талаар мэдэхгүй гэж хэлж байсан санаж байна. Тэгээд л тэр үедээ өнгөрсөн. Яагаад тэгж байсныг мэдэх юм алга.  Намайг цоожны талаар хэлж байхад Ц дэлгүүрээс бараа бусад зүйл дутсан гэж хэлж ярьсан асуудал огт байхгүй. Бичиг хэрэг гоо сайхны барааны дэлгүүрийн хаалганы цоож эвдэрсэн гэж огт юм холж байгаагүй ээ Миний түрээслэдэг байрны хамгийн гадна талд нь вакум хаалга тэгээд наад талд нь миний яриад байгаа бүргэд хаалга байдаг юм. Миний ажилладаг газраас тухайн үед ямар нэгэн эд зуйл алдагдаж байгаагүй. Хаалга үүдийг нь эвдэлсэн тохиолдол байхгүй ээ гэх мэдүүлэг /1-р хх241-242/

Гэрч Ч.Э-ын: Манай эхнэр Ц эелдэг даруу ханилаад 17 жил болж байна. Элдэв янзын ааш зан гаргаад байдаггүй. Үр хүүхэд ханьдаа халамжтай, эхнэр хүний үүргээ сайн биелүүлдэг. Гэр бүлдээ халамжтай хүн байгаа юм. Ц 2006 онд “Ялгуум билэгт” компанид орсон түүнээс  хойш 2019 оны сүүл хүртэл тасралтгүй ажилласан. “Ялгуум билэгт”-т ажиллаж байхдаа Ц хажуугаар нь өөр ямар нэгэн ажил хийж байгаагүй ээ. “Ялгуум билэгт” компанид Ц ажиллахдаа хагас сайн бүтэн сайнгүй л ажилладаг байсан, сар шинэ, баяр ёслолоор ч бас ажилладаг, бараа буухаар шөнийн 3, 4 цаг хүртэл ажилладаг л байсан нэг өдөр ажил тасалж байсныг нь мэдэхгүй гэх мэдүүлэг /1-р хх-244/

 

          Шинжээч Б.Ш-ын:  Би тухайн дүгнэлтийг “Ялгуум билэгт” ХХК-ийн анхан шатны санхүүгийн баримтад тулгуурлаж хийсэн. Тийм болохоор баримтад бичигдсэн үнийн дүнгээр тооцоог бодож гаргаж байгаа учраас бэлэн хэдэн төгрөг дутаж байгаа, бараа дутагдаж байгааг ялгах боломж байхгүй. Бараа юмуу бэлэн мөнгө аль нь дутсан болохыг мэдэх боломжгүй үнийн дүнгээр тооцсон. Дурьдсан хугацаанд нийт дүнгээрээ дутагдсан үнийн дүнг баримтад тулгуурлаж гаргасан гэх мэдүүлэг /хх-146/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020.03.26-ны 067 тоот:  “Саруул баян уул аудит” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22- ны  өдрийн №03 тоот дүгнэлтээр “Ялгуум билэгт” ХХК-ийн худалдагч Г.Ц нь 2019 оны 08-р сарын 08-ны өдрөөс 2019 оны 11-р сарын 30-ны хугацаанд нийт 89,894.910 төгрөгийн бараа хүлээн авч, 15,138.850 төгрөгийн барааг бэлэн бусаар худалдаалсан, 23,221.760 төгрөгийн барааг бэлэн мөнгөөр худалдаалж, бэлэн мөнгө тушаасан. 38,836.525 төгрөгийн барааг тооллогоор хүлээлгэн өгч, нийт 77,197.135 төгрөгийн зарлагыг тооцсоноос 12,697.775 төгрөгийн барааны зөрүү, /дутагдал/ гарсан байна.

Шинжээчийн дүгнэлтээр:  Энэ дүгнэлт нь үндэслэлтэй байна. Шинжээч жмжиглэнгийн худалдааны үйл ажиллагаанд борлуулалтын хөнгөлөлт, буцаалт байхаас гадна хулгайд алдах, барааны хугацаа дуусах, буруу хадгалалт хамгаалалтын зэрэг бизнесийн эрсдэл байдаг тул түүнийг хэрхэн тооцдог талаар захирал Д.Оюунчимэгээс асуухад энэ талаар байгуулсан сан байдаггүй гэж хэлсэн.

Цийн дутагдлаас 5 хувийн хөнгөлөлт 634.888 төгрөг хасах боломжтой гэсэн. Үүнийг шинжээч хасаж тооцоогүй бөгөөд үүнийг мөрдөн байцаалтын түвшинд хасах боломжтой.

Шинжээчид “Ялгуум билэгт” ХХК-ийн Гоо сайханы тасгийн 2018 оны 10 сарын 25-наас 2019 оны 04 сарын 20 хүртэлх, 2019 оны 04 сарын 20-ноос 2019 оны 08 сарын 18 хүртэлх, 2019 оны 08 сарын 18-наас 2019 оны 11 сарын 29 хүртэлх бараа  матөриалын санхүүгийн баримтуудыг ирүүлсэн. Эдгээр баримтуудын хүрээнд нягтлан бодох бүртгэл журмын дагуу хөтлөгдөж байсан байна. Ирүүлсэн баримтуудад зөрчил гараагүй болно гэх дүгнэлт /хх35-37/

Ялгуум билэгт ХХК-ний худалдагч Г.Ц-ийн тооцоо /хх38-40/

Гэмт хэргийн талаарх  гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/

Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

           

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч ........ овогт Г.Ц-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-д 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй. 

          3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6  сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Ц нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ээс 12.062.800 төгрөгийг гаргуулан хохирогч “Ялгуум билэгт” ХХК-д олгосугай.

          7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын  яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Г.МӨНХБАТ