Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: 1957 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, 60 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Ханбогд сумын Хаан банк ХХК-д жолооч ажилладаг, ам бүл 4, эхнэр, охин, зээ охины хамт Өмнөговь аймаг, Ханбогд сум, Баян баг, Хөөвөр 4-7 тоотод оршин суух, Мөнх-Очир овогт Дамбаренчингийн Баясгалан /РД:КЙ57052279/-ын

            Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Баясгалан, нарийн бичгийн даргаар Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Д.Баясгалан шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Миний бие Өмнөговь аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харьяа Ханбогд сумын ахуй үйлчилгээнд 1989 онд дизель моторчин, Ханбогд сумын Эрчим хүчний салбарт 1990-1994 онуудад дизель моторчиноор тус тус ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрийг үрэгдүүлсэн. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл улсад ажилласан жил маань хүрэхгүй хохиролд хүрээд байна. Иймд миний 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарыг дуустал Ханбогд сумын ахуй үйлчилгээний газарт дизель моторчин, Ханбогд эрчим хүчний салбарт дизель моторчиноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Хамт ажиллаж байсан 2 хүнийг гэрчээр асууж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 248 дугаартай цалингийн тодорхойлолт, 1994 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн 176012 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1975 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 11 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1976 оны 05 сарын 25-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 6 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1989 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Өмнөговь аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 45 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түүний хавсралт, 1991 оны 07 сарын 22-ны өдрийн Ханбогд сумын эрчим хүчний салбарын даргын 07 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1991 оны 10 сарын 15-ны өдрийн Ханбогд сумын эрчим хүчний салбарын даргын 09 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1994 оны 10 дугаар 17-ны өдрийн 61 дугаартай Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Эрчим хүчний салбарын даргын 11 дугаартай “нөхөн тушаал гаргах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1997 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Ханбогд сумын Эрчим хүчний хэсгийн даргын ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Эрчим хүчний социалист хөдөлмөрийн үйлдвэрийн захиргааны даргын 1990 оны 06 сарын 11-ний өдрийн 68 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түүний хавсралт гэрч Р.Энхжаргал, Г.Буянт нарын мэдүүлэг зэрэг хэрэгт байгаа бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Баясгалан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Д.Баясгалан нь 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал Өмнөговь аймгийн Ханбогд сумын ахуй үйлчилгээний газарт дизель моторчин, Ханбогд сумын эрчим хүчний салбарт дизель моторчиноор тус тус ажиллаж байсан болох нь:

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивийн тасгийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 248 дугаартай лавлагаа, 1975 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 11 дугаартай тушаал, 1975 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 6 дугаартай тушаал, 1989 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Өмнөговь аймаг, Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 45 дугаартай тушаал, 1991 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Эрчим хүчний салбарын даргын 07 дугаартай тушаал, 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Эрчим хүчний салбарын даргын 09 дугаартай тушаал, 1994 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг даргын 61 дугаартай захирамж, 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Эрчим хүчний салбарын даргын 11 дугаартай тушаал, 1990 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Өмнөговь аймгийн Эрчим хүчний социалист хөдөлмөрийн үйлдвэрийн захиргааны даргын 68 дугаартай тушаал, түүний хавсралт, гэрч Р.Энхжаргалын ”...Д.Баясгалан нь 1991 оноос 1994 оныг хүртэл Ханбогд сумын ахуйн үйлчилгээний төв болон Ханбогд эрчим хүчний салбарт дизель моторчиноор ажиллаж байсан. Би Ханбогд сумын ахуйн үйлчилгээний төв болон Ханбогд эрчим хүчний салбарт цахилгаанчинаар ажиллаж байсан.”, гэрч Г.Буянт “...Д.Баясгалан нь Галбын хөгжил нэгдэлд моторчиноор ажиллаж байгаад 1989 оны 01 сарын 01-ээс 1991 оны он хүртэл Ханбогд сумын ахуйн үйлчилгээний төвд моторчиноор ажиллаж байсан. Би 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг хүртэл Ханбогд сумын ахуйн үйлчилгээний төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тэр үед Д.Баясгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын ахуйн үйлчилгээний төвд 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оныг хүртэл моторчиноор ажиллаж байсан” гэсэн тайлбарууд зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Мөнх-Очир овогт Дамбаренчингийн Баясгаланг 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын ахуй үйлчилгээний газарт дизель моторчин, Ханбогд сумын Эрчим хүчний салбарт дизель моторчиноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА