Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/41

 

Й

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Г.Эсэн

          Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Чимэддулам

          Шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Ч.Сайнжаргал

          Шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Б.Алтандөш нарыг оролцуулан Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, А.Э, М.А нарт холбогдох 1922002680138 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн ...... оны ..... дугаар сарын ........-ны өдөр Дундговь аймагт төрсөн, ....... настай, ........., ......... боловсролтой, ....... мэргэжилтэй, Дундговь аймгийн ........ ажилтай, Дундговь аймаг ...........оршин суух хаягтай, .......... чадвартай, ...... овгийн  Д.Б гэв.

 

2.Монгол Улсын иргэн .....оны ....... дугаар сарын .......-ны өдөр Дундговь аймагт төрсөн, ........ настай, .........., ....... боловсролтой, ............ мэргэжилтэй, Дундговь аймгийн ........... ажилтай, Дундговь ......... оршин суух хаягтай, ........чадвартай, ......... овгийн А.Э гэв;

 

3.Монгол Улсын иргэн ........... оны ..... дугаар сарын .......-ний өдөр Дундговь аймагт төрсөн, ..... настай, .........., ..........боловсролтой, ...... мэргэжилтэй, .......... ажилтай, Дундговь аймаг ........ оршин суух хаягтай, ........ чадвартай, ........ овгийн М.А гэв;

 

Шүүгдэгч Д.Б нь тус аймгийн Өлзийт сумын Засаг дарга А.Э-тай бүлэглэн 2018 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд хийгдэх “Соёл амралтын хүрээлэнгийн гадна хашаа хайс барих” ажпын гүйцэтгэгчийг шалгаруулахдаа “Цагаан толгой нуур” ХХК-ийг төлөөлөн оролцсон этгээд болох М.А-аас 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 500.000 төгрөгийн хахууль авсан,

 

Шүүгдэгч А.Э нь Цагаандэлгэр сумын засаг дарга Д.Б-тай бүлэглэн 2018 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд хийгдэх “Соёл амралтын хүрээлэнгийн гадна хашаа, хайс барих ажлын гүйцэтгэгчийг шалгаруулахдаа “Цагаан толгой нуур” ХХК-ийг төлөөлөн зоолцсон этгээд болох М.А-аас 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 500.000 төгрөгийн хахууль авсан,

 

          Шүүгдэгч М.А нь өөрийн төлөөлөн оролцож буй “Цагаан толгой нуур” компанид давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга Д.Б-т 500.000 төгрөгийн, мөн өлзийт сумын Засаг дарга А.Э-д 500.000 төгрөгийн, нийт 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

  1. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 

  1. Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   

 

  1. Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
  2. Гэрч Б.Н-ийн: Би 1999-2002 оныг хүртэл Сайнцагаан сумын 3-р цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаад ажлаасаа гарснаас хойш хувиараа Өлзийт суманд буудал ажиллуулж байгаа бөгөөд 2018 оны 06 сараас одоог хүртэл тамгын гарын үйлчлэгчээр ажиллаж байна. Хаан банкны 5459053501 дугаартай  дансыг нэлээд хэдэн жилийн өмнөөс ашиглаж байгаа бөгөөд анх ашиглаж эхэлсэн он сар өдрийг нь санахгүй байна. 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай суман дээр албан ажлаар гадаад хүмүүс ирээд тэр хүмүүс нь манай буудалд хоносон. Буудлаас гараад явах үед нь Э дарга хамт замчилж авч явсан санаж байна. Тэр үед Э даргын эхнэр нь бас байхгүй байсан бөгөөд Э миний дансыг аваад чам руу 1 хүн мөнгө хийнэ. Тэр мөнгөнөөс буудлынхаа тооцооны 50.000 төгрөгийг авч үлдээд 500.000 төгрөгийг нь 1 хүний данс руу 450.000 төгрөгийг нь Э даргын өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Ямар учиртай мөнгө болох талаар би мэдэхгүй. Надад тэр талаар тайлбарлаж хэлээгүй. Хаанаас яаж авч байгаа талаараа надад огт хэлээгүй бөгөөд би бол мэдээгүй. Харин надад 2 данс үлдээгээд хуваагаад шилжүүлээрэй л гэж хэлсэн. Э-тай гэр бүлийн найзууд байгаа юм гэх мэдүүлэг /1-р хх-12/
  3. Гэрч И.Н-ийн: Би 2013-2019 онд Дэрэн сумын засаг даргын орлогчоор ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байгаа. Тухайн үед Цагаандэлгэр сумын орлогч дарга Ө над руу залгаад манайх тендер шалгаруулах гэтэл сертификаттай эрх бүхий хүн байхгүй учраас оролцоодхооч гэж гуйсан. Энэ гуйлтынх нь дагуу өөрийн халамжийн ажилтан Д-тай хамт очиж үнэлгээний хороонд би нарийн бичгийн даргаар, Д гишүүнээр оролцсон. Одоо сар өдрийг санахгүй байна. Ингээд тухайн тендерийг суманд нь очиж тендерийг цахим хэлбэрээр зарлаад зарласан хугацаанд 3 компани саналаа ирүүлсэн байсан. Ирүүлсэн компани материалтай танилцахад шаардлага хангасан компани нэг ч ирээгүй. Ингээд хуулийнх нь дагуу захиалагч байгууллагад шууд гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн. Энэ асуудлаас хойш мэдэхгүй юм аа. Тендерийг 1 удаа зарласан. Тухайн тендерийг харьцуулалтын аргаар явуулсан бөгөөд дээрх хуулийн 33.4 дэх хэсэгт харьцуулалтын аргаар тендер зарлаад амжилтгүй болсон тохиолдолд шууд гэрээ байгуулж болно гэсэн заалт байсан. Тэрийг үндэслээд зөвлөмж хүргүүлсэн. Тендер сонгон шалгаруулалтын явцад ямар нэгэн нөлөөлөл үзүүлсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-17
  4. Гэрч Д.Д-ын: 2002-2005 онд Дэрэн сумын хүүхдийн цэцэрлэгт багш, 2006 оноос одоог хүртэл Дундговь аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Цагаандэлгэр суманд худалдаан авах үйл ажиллагаанд оролцох АЗ сертификаттай хүн байхгүй байсан учраас манай сумын засаг даргын орлогч И.Н бид 2 очиж оролцсон. Цагаандэлгэр сумаас нягтлан Ц гэх эмэгтэй оролцсон санаж байна. Ингээд үнэлгээ хороо эхний хурлыг Дэрэн суман дээр ирж хийсэн. Харин дараагийн тендер нээх хурлыг Цагаандэлгэр суман дээр хийсэн бөгөөд Н бид 2 очиж оролцсон. Тендерийг нээлттэй байдлаар цахимаар зарласан. Тендерт хэдэн компани материал ирүүлсэн байсныг санахгүй байна. Компани шалгарсан шалгараагүйг одоо сайн санахгүй байна. Тендерийг 1 удаа зарласан. Сонгон шалгаруулалтын явцад бол юу ч мэдэгдээгүй. Надад нөлөөлсөн зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-18/
  5. Гэрч З.С-ын: 2008-2011 онд Цагаандэлгэр сумын хөдөлмөр халамжийн

мэргэжилтэн, 2014-2017 оны 11 сар хүртэл Говьсүмбэр аймгийн Баянтал сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, 2017 оны 11 сарын 01-ны өдрөөс Цагаандэлгэр сумын тамгын газрын даргаар одоог хүртэл ажиллаж байна. Засаг даргын зөвлөлд, засаг дарга Б, орлогч дарга Ө, мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Ө, санхүүгийн албаны дарга М болон 4 багийн засаг дарга Ж, Э, Д, М нар болон миний бие багтдаг. Тухайн үед буюу 2018 оны 08 дугаар сарын 01 -ны өдрөөс 9 сарын 02-ны өдрийг хүртэл би ээлжийн амралттай байсан. Намайг ээлжийн амралттай байх хугацаанд тендерээр компани шалгараагүй гээд үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу шууд гэрээ байгуулахаар засаг даргын зөвлөл хуралдсан байсан. Тухайн хуралд би суугаагүй болохоор тэнд болсон үйл явдлын талаар мэдэхгүй. Сүүлд миний мэдэхээр “Цагаан толгой нуур” компанийг сонгож ажил хийлгэхээр болсон байсан бөгөөд тухайн компани хийж гүйцэтгэх ажил нь дууссан боловч одоо болтол ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа. Цагаан толгой нуур компанийг хэн санал хуралд суугаагүй болохоор мэдэхгүй байна. Манай засаг даргын Тамгын газрын алба хаагчид 2018 оны 07 сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Хөвсгөл аймаг руу аяллаар явсан. Манай ажилчид сар бүр цалингаасаа 10.000 төгрөгийн хамтын сан бүрдүүлдэг. Тус сангийн мөнгөн дээр нэмж алба хаагч бүрээс 30.000-40.000 төгрөг хурааж авч явсан. Миний мэдэхээр тийм мөнгө төгрөг огт орж ирээгүй. Надад бол энэ талаар мэдсэн зүйл байхгүй. Засаг дарга Б-тай ажил гүйцэтгэсэн компани ямар холбоотой талаар бол огт мэдэхгүй юм байна. Иргэдийн зүгээс яасан ажил дуусдаггүй компани бэ гэж л яригддаг байсан гэх мэдүүлэг /1-р хх-19/

  1. Гэрч Ё.М-ийн: Би 2012 онд Улаанбаатар Эрдэм их сургуулийн төгсөөд Цагаандэлгэр суманд ерөнхий нягтлан, төрийн сангийн мэргэжилтэн, санхүү албаны даргаар ажиллаж байна. Хурал нь 2018 оны 08 сарын сүүлээр болсон байх. Өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Тус хуралд мал эмнэлгийн хөгжлийн тасгийн дарга, Ө, 4-р багийн засаг дарга М, 1-р багийн засаг дарга И.Э, засаг даргын орлогч Ө, засаг дарга Б болон миний бие оролцсон. Бусад хүмүүсийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тус хурал гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хурал байсан бөгөөд 2,3 компани санал ирүүлсэн байсан санаж байна. Компаниудын нэрийг сайн санахгүй байна. Зөвлөлийн тэмдэглэл дээр тодорхой байгаа байх. Тус зөвлөл дээр засаг дарга ирсэн компаниудын талаар танилцуулаад энэ компаниудаас Цагаан толгой нуур компани хамгийн сайн юм байна. Та нар материалыг юу ч байсан үзэхгүй юу гэж хэлсэн. Ингээд материалыг нь үзсэн чинь ирсэн компани материалуудаас өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажил нь илүү байсан учир бид нар бүгд санал нэгтэйгээр тухайн компанийг сонгосон. Би зөвлөлийн хурал дээр Цагаан толгой нуур компани талаар анх сонссон. Засаг дарга хурал дээр энэ компанийг гайгүй юм байна гэдгийг хэлсэн. Тэгэхдээ бол шууд энэ компанийг сонго гэж тулгаагүй. Яагаад энэ компанийг санал болгосон талаар мэдэхгүй юм байна. Уг нь тус ажлыг гэрээнд зааснаар бол 2018 оны 09 сарын 20-ны өдөр дуусгаж хүлээлгэж өгөх ёстой боловч одоо болтол хүлээлгэж өгөөгүй байгаа. Гэхдээ хийгдэх ажил нь 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Санхүүжилт нь эхлээд 80, ажил гүйцэтгэж хүлээлгэж өгсний дараа 20 хувийг өгөхөөр гэрээнд тусгасан. 80 хувийн санхүүжилт нь орчихсон. Одоо ажлаа хүлээлгэж өгсний дараа 20 хувийг нь өгөх ёстой. Тухайн ажлыг хүлээж авахгүй байгаа шалтгаан нь түрүү жил хийсэн хашааных нь чанар муу бөгөөд салхинд шонгууд нь налчихсан учраас авахгүй байгаа. Засаг дарга болохоор цаад компаниа дуудаад ажлыг нь дуусгаад хүлээж ав гээд байгаа боловч нөгөө компани дуудахаар ирэхгүй байгаа. Манай засаг даргын тамгын газрын алба хаагчид 2018 оны 07 сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Хөвсгөл аймаг руу аяллаар явсан. Энэ амралтын төсвийг ажилчдын цалингаас бүрдүүлсэн хамтын сангаас болон ажилчдаас 40.000 төгрөг хураасан байх. Төсөв дээр ямар нэгэн хандивын мөнгө гэж огт ирээгүй. Хамтын сангаас гаргасан мөнгийг зарцуулалтыг хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн Н.Б, иргэний бүртгэлийн мэргэжилтэн Н.Б. ажилчдаас мөнгийг би болон манай нягтлан Х нар барьж зарцуулалтад хяналт тавьсан. Тухайн зарцуулалт хийгдэх үед ямар нэгэн хандивын мөнгө гэж огт орж ирээгүй.Засаг дарга Б-тай ажил гүйцэтгэсэн компани Улаанбаатар хотын компани гэж байсан. Ямар холбоотой болох талаар бол огт мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1-р хх20-21/
  2. Гэрч Ё.М-аас дахин авсан: Цагаан толгойн нуур компанид санхүүжилт 100 хувь олгогдчихсон байгаа. Хамгийн эхний санхүүжилт нь 2018 оны 08 сарын 28-ны өдөр 80 хувь болох 19.394.640 төгрөг, үлдсэн 20 хувийг нь 2018 оны 09 сарын 20-ны өдөр 4.683.660 төгрөгийг олгосон байгаа. Тухайн компани ажилтан А нь манай суман дээр ирчхээд үлдэгдэл мөнгөө авахгүй бол ажлаа дуусгаж чадахгүй байна гэсэн зүйлийг хэлээд засаг даргатай уулзсан. Засаг дарга А-тай уулзаад үлдэгдэл санхүүжилтийг олгохыг надад даалгасан. Тухайн үед нь засаг даргад үлдсэн санхүүжилтийг олгох боломжгүй, гэрээнийхээ дагуу ажил хүлээж авсны дараа үлдсэн 20 хувийг өгөх боломжтой гэдгийг хэлсэн боловч миний шаардлагыг хүлээж аваагүй. Ингээд засаг дарга Б төрийн сангаас гарч байгаа төлбөрийн хүсэлтэд гарын үсэг дарга олго гэсэн шийдвэр өгсөн учир олгосон байгаа. Эх хувь нь байхгүй байгаа. Хуулбарлаж өгсөн байгаа хувь бол үнэлгээний хороонд ажиллаж байсан Ц-ийн хуулбарлаж авч үлдсэн хувь байгаа юм. Оролцсон аж ахуйн нэгжүүдийн тендерийн баримт нь олдохгүй байна. Мөн засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл олдохгүй байна гэх мэдүүлэг /1-р хх-22/
  3. Гэрч Б.Б-ийн:Одоо сар өдрийг сайн санахгүй байна. Манай найз Б надруу залгаад манай дүү чам руу залгах байхаа. Чи нэг туслаад өгөөрэй гэж хэлээд салгасан. Ингээд удалгүй Б-ийн дүү нь гээд А гэх хүн залгаад би Б ахын дүү нь байна. Би Цагаандэлгэр суман дээр хашаа барих ажил хийх гэж байгаа юмаа. Би өөрийнхөө компаниар ороод шаардлага хангаагүй гэдгээр тендерээс хасагдчихсан юм аа. Одоо шууд гэрээ байгуулах гэж байгаа юм аа. Танай компаниар оролцох хүсэлтэй байна. Та нэг туслаач гэхээр нь би зөвшөөрчихсөн. Ингээд дараа нь над руу ярьж байгаад манай компани бичиг баримт болон тамгыг цагаан цаасан дээр дарж авч явсан. Ингээд хэд хонгийн дараа А гэх залуу над руу залгаад санхүүжилт орчихсон. Та аваад өг гэхээр нь би данснаасаа А рүү шилжүүлсэн. Дараа нь гүйцэтгэлийн мөнгө орж ирж байгаа аваад өг гэхээр нь авч өгсөн. Тэгтэл сүүлийн мөнгө нь бүх ажил хийж гүйцэтгэсэн мөнгийг нь олгосон байна лээ. Ингээд 2019 оны өвөл Цагаандэлгэр сумаас сумын засаг дарга нь байна гээд Б гэх хүн залгаад танайх ажлаа дуусгахгүй юм уу? Мөнгө төгрөггүй байна гээд санхүүжилтээ авчихаа биз дээ гэхээр нь А руу залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь Б рүү залгаад танай дүү чинь ажлаа хийж дуусгаагүй байж бүх санхүүжилтээ авчихсан гэнээ. Цагаандэлгэр сумаас над руу залгаад ажлаа дуусгаж өгөөч гээд байна гэж хэлсэн чинь чи мөнгө нь орсон юм бол надад хэлэхгүй яасан юм бэ? Би наад А-аас чинь мөнгө авах ёстой байсан юм аа гэхээр нь чи дүү гээд байсан биз дээ гэсэн чинь үгүй ээ таньдаг хуурай дүү байгаа юм гэж хэлж байсан. Ингээд энэ хавар А өөрөө энэ ажлаа дуусгасан юм шиг байна лээ. Шууд гэрээний ажил гэж А өөрөө хэлж байсан. Шууд гэрээ байгуулах эрхийг нь яаж авах гэж байгаа талаараа хэлээгүй. Би 2019 оны хавар Цагаандэлгэр суман дээр очиж удирдлагуудтай нь уулзсан. Тухайн үед 100 хувь санхүүжилтээ аваад дуусчихсан гэж байсан.Миний мэдэж байгаагаар гэрээ байгуулна гээд тамгатай цаас А манай нягтлангаас авч явсан. Өөр бичиг баримт бүрдүүлж өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Засаг дарга Б гэх хүн хэд хоногийн өмнө над руу залгаад энэ хашааныхаа асуудлыг одоо дуусгая. Би наад асуудлаар чинь авлигатай тэмцэх газар мэдүүлэг өгчхөөд гарч ирж байна. Ажил хүлээлгэн өгсөн актаа үйлдье гэж ярьж байсан боловч одоо болтол хүлээлцээгүй байгаа. Мөн 2019 оны хавар би А руу залгаад чи энэ ажлаа дуусгаачээ. Надруу байнга залгаад хэцүү байна. Манай компанийг шүүхэд өгнө гээд байна гэж хэлсэн чинь А наад Б чинь шүүхэд өгч чадахгүй. Надтай Б яриатай байгаа гэж хэлж байсан. Мөн би тэр санхүү албан дарга М нь над руу залгаад ажлаа дуусгаач гээд байхаар нь яагаад дуусгаагүй ажил дээр санхүүжилт олго гэсэн юм бэ гэсэн чинь Засаг дарга өг гэсээр байгаад өгүүлчихсэн юм. Барьцаа 5 хувийг авч үлдсэн юм уу гэсэн чинь үгүй ээ тэрийг нь ч бас өгчихсөн гэж байсан. Гэх мэдүүлэг /1-р хх25-26
  4. Гэрч Т.Ө-ын:  Би 2010 онд хөдөө аж ахуйн их сургуулийн мал эмнэлгийн сургуулийг малын их эмчээр төгсөөд 2010 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс одоог хүртэл Цагаандэлгэр сумын малын эмч буюу мал эмнэлгийн тасгийн даргаар ажиллаж байна.Тухайн хуралд би суусан бөгөөд надаас гадна засаг дарга Б, орлогч дарга Ө, санхүү албаны дарга М болон миний бие байсан. Багийн дарга нар хэн хэн байсныг одоо сайн санахгүй байна. Тухайн ажлыг гүйцэтгэхээр Цагаан толгойн нуураас гадна өөр компани байсан санаж байна. Бусад компаниудын нэрийг санахгүй байна. Ингээд хурал дээр засаг дарга бүх компаниудыг танилцуулаад Цагаан толгойн нуур компанийг сайн компани байна, энэ компанийг сонгох уу гээд санал болгосон. Ингээд тухайн компанийг сонгож гэрээ байгуулахаар болсон. Миний хувьд бол засаг дарга тухайн компанийг гайгүй компани байна, энийг сонгоё гэхээр нь дагаад шийдвэр гаргасан. Тэр үеийн хурал дээр яригдсан зүйлийг одоо нарийн санахгүй байна. Одоо бодоод байхад 2 компани байсан санаж байна. Тэр 2 компанийнх нь материалтай бүгд танилцсан. Ингээд засаг дарга Цагаан толгой нуурыг сайн компани байна сонгоё гээд шийдвэрээ гаргацгаасан. Цагаан толгойн нуур ХХК нь манай сумын болон орон нутгийн компани бишээ. Тийм болохоор ямар нэгэн холбоо байхгүй байх. Хөвсгөл аймаг руу аяллаар явсан. Санхүүжилтийг хаанаас гаргасныг мэдэхгүй байна. Ямар ч байсан хамтын сангаас мөнгө гаргаж явсан санаж байна. Би бол санхүүгийн асуудал дээр огт оролцоогүй гэх мэдүүлэг /1-р хх27-28/
  5. Гэрч Н.Ө-ын Би 2004-2008 он хүртэл Чойрын цахилгаан түгээх сүлжээнд монитор, 2009-2013 онд Цагаандэлгэр сумын 2-р багийн Засаг дарга, 2014- 2017 онд Чин хаш ХХК-д цахилгааны инженер, 2018 оны 01 сарын 22-ны өдрөөс 2019 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл Цагаандэлгэр сумын засаг даргын орлогч, 2019 оны 05 сараас Топ ган дриллинг ХХК-д цахилгаанчинаар ажиллаж байна. Би засаг даргын орлогч байсан учраас худалдан авах ажиллагааг хариуцдаг байсан. Энэ ажил эхэлж тендер зарлаад үнэлгээний хорооны гишүүдээс гэрээ байгуулах зөвлөмж ирүүлсэн. Энэ зөвлөмжийн дагуу засаг даргын зөвлөл хуралдсан. Зөвлөлийн хурлын сар өдрийг санахгүй байна. Гэрээг 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулаад 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажлаа дуусгаж хүлээж авахаар тохиролцсон санаж байна. Засаг даргын зөвлөлийн хурлын ирцийг санахгүй байна. Миний мэдэж байгаагаар тамгын газрын дарга С, 3-р багийн засаг дарга Д нар байгаагүй. Засаг даргын зөвлөлийн хурлын өмнө би тендерт оролцохоор материал ирүүлсэн 3 компани руу утасдаж танай явуулсан материалыг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзсан байна. Тийм болохоор та нар өөр компаниар оролцох боломжтой шүү гэж санал болгосон. Ингээд зөвлөлийн хурал дээр 2 компани материал ирүүлсэн. Зөвлөлийн хурлын засаг дарга Б удирдаж явуулсан бөгөөд зөвлөлийн гишүүдийг компани материалуудтай танилцахыг санал болгоод гишүүд танилцаад саналаа хэлэх болсон чинь Б дарга энэ компани Баянжаргалан суманд ажил хийж байсан юм байна. Баянжаргалан сумын хүнээс асууя гээд залгасан. Нөгөө хүн нь утасны цаанаас гайгүй компани гэж хэлж байх шиг байсныг зөвлөлийн гишүүд бүгд сонссон. Хэн гэх хүнтэй ярьсныг мэдэхгүй байна. Утасны дугаарыг нь ч санахгүй байна. Ингээд Б дарга энэ компани гайгүй юм байна гэж санал болгохоор бүгд тэрийг 100 хувь дэмжсэн. Миний хувьд бол нөгөө компанийг нэлээд туршлагатай компани байсан учраас дэмжих бодолтой байсан боловч бүгд засаг даргыг дагаад өргөчихсөн болохоор ганцаараа зөрж санал өгөөд гэж бодоод Цагаан толгойн нуур компанийг нь дэмжсэн. Мөн зөвлөлийн хурлаас өмнө Б дарга надтай уулзаад сууж байхдаа ярианыхаа хажуугаар энэ Цагаан толгойн нуур компанийг дажгүй юм хийдэг компани, дэмжээрэй гээд Өлзийтийн засаг дарга Б ах ярьж байсан гэсэн зүйлийг надад хэлсэн Ингээд гэрээ байгуулаад ажлаа хийх болсон. Тэр А гэх залуу ирж гэрээ байгуулж байсан. Тэр А ажлаа цагт дуусгаагүй бөгөөд эхэлж 80 хувийн санхүүжилтээ авчхаад ажлаа дуусгаагүй байж үлдэгдэл 20 хувиа авмаар байна гэсэн зүйлийг Засаг дарга болон санхүү албаны дарга,  нягтлан бид 4-т танилцуулаад Засаг дарга мөнгө нь ороод аж лаа дуусгах гээд байгаа юм бол мөнгийг нь өгчихсөн дээр биз дээ гэсэн. Засаг дарга гэдэг утгаар нь бусад хүмүүс юу ч хэлж чаддаггүй юм аа. Тэгсэн дээр биз дээ  гэхээр нь тэрнийх нь дагуу л хийдэг. Би бол сайн мэдэхгүй. Би бодохдоо бол А нь Өлзийт сумын Засаг дарга Э-ын дүү, Э нь Б-ын 1 намын найзууд гэж ойлгосон. Шууд гэхээсээ илүү зүгээр санал болгосон. Туршлагыг нь өөр  хүнээс залгаж асуугаад гайгүй юм хийж байсан юм байна гээд л санал  болгох шиг болсон.  Миний мэдэхээр хандив гэх зүйл авч байгаагүй. Б мөнгө  авсан эсэхийг нь мэдэхгүй. Тендер цахимаар зарлагдсан болохоор компаниудын материал гэж  надад өгөөгүй. Харин үнэлгээний хорооны зөвлөмж болон бусад хурлын тэмдэглэлүүд эх хувиараа байсныг ажил хүлээлцэх комисст хүлээлгэж  өгсөн. Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн талаар би огт  мэдэхгүй гэх мэдүүлэг /1-р хх29-30/
  6. Гэрч Б.Ц-ийн: Би 2006-2009 онд Цагаандэлгэр сумын Хаан банкны нягтлан бодогч, эдийн засагчаар, 2011 оны 12 сараас 2015 оны 1 сарыГ хүртэл Дорнод аймгийн Дорнод худалдаа хувьцаат компанид касс нарийн бичиг, дотоод хяналт хариуцсан ажилтнаар ажиллаж байсан. 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс Цагаандэлгэр суманд Боловсрол хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байна. Би тухайн тендерт үнэлгээний хорооны даргаар оролцсон бөгөөд нарийн бичгээр Дэрэн сумын орлогч дарга Н, гишүүнээр Дэрэн сумын халамжийн ажилтан Д нар оролцсон. Үнэлгээний хорооноос тендерийг цахимаар зарласан бөгөөд 3 компани материал ирүүлсэн байсан. Ирүүлсэн материалыг судалж үзэхэд шаардлага хангасан материал байгаагүй учир шууд гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагч буюу засаг даргын тамгын газарт хүргүүлсэн. Эндээс цааш би сайн мэдэхгүй бөгөөд тамгын газарт шийдвэр гаргах эрхийг нь өгсөн байгаа. Тухайн материалыг сангийн яамнаас татаж авахаар болоод Ө надаас авч байсан. Ингээд нааш цааш яваад зарим юм нь дутчих болов уу гэж айгаад хуулбарлаж авч үлдсэн байсан юм аа. Тэр хуулбарыг танайд гаргаж өгсөн байгаа. Надаас Ө авсан бөгөөд цааш яасныг мэдэхгүй байна. Ямар нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх32-33/
  7. Гэрч А.Г-ийн: Би 2018 оны 12 сард Цагаандэлгэр суманд томилолтоор ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа Цагаандэлгэр сумын соёл амралтын хүрээлэнгийн хашаа хайс барих ажлын тендерийн баримт бичгийг үзэж шалгасан. Би шалгах үедээ нарийн зүйлийг нь шалгаж хараагүй бөгөөд Цагаандэлгэрт тухайн онд хэдэн тендер зарлагдсан, хэд нь дуусаагүй байгаа юм гэж үзэж байсан. 2019 оны 04 сард А над руу яриад та манай компани бичиг баримтыг Цагаандэлгэр сумаас хурааж авсан юм уу? Засаг дарга нь над руу яриад таныг бичиг баримт хурааж авсан гэнээ. Яах гэж хурааж авсан юм болоо гэж асуусан. Тэгэхээр нь би хурааж авсан зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Ингээд А-тай уулзаж ярилцаад сууж байтал А би энэ Б-д 1 сая төгрөг өгчихсөн, ёмкос зарна гэхээр нь тэрийг нь 3 сая төгрөгөөр худалдаж авсан юм аа гэдгээ яриад энэ асуудлыг ил болгоё гэвэл яах ёстой вэ гэж асууж байсан. Ингээд би энэ асуудал авилгийн гэмт хэрэг байна. Би тэгэж байгаад зохих ёсны дагуу бүртгэлд оруулж шалгая гэж хэлсэн. Мөн А нь тухайн үед надад шилжүүлсэн дансны дугаараа хэлж байсан. Ингээд би А-тай уулзсанаас хойш тухайн хүний ярьсан хэр бодитой эсэхийг шалгахад гэмт хэргийн шинжтэй байсан тул гомдол мэдээллийн бүртгэлд оруулж шалгасан.гомдол мэдээллийн бүртгэлд оруулсаны дараа А өөрөө ирж болсон явдлынхаа талаар ярьж гэрчээр мэдүүлэг өгч хэргээ илчилсэн байгаа. Б нь хамт олноороо зугаалгад явах гэж байна. Суманд үйл ажиллагаа явуулах гэж байгаагын хувьд 1 сая төгрөг өгчих гэсэн байдлаар шахсан гэсэн. Өөр нарийн зүйлийг яриагүй гэх мэдүүлэг /1-р хх-34/
  8. Гэрч О.Б-ын: Би 2017 оны 10 сараас 2018 оны 08 сарыг хүртэл Өлзийт сумын Засаг даргын жолооч, 2019 оны 09 сараас Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн жолоочоор ажиллаж байна. Би Өлзийт суманд багадаа өссөн. 1999 оноос хойш суман дээрээ очиж амьдраагүй байж байгаад 2017 онд жолоочоор очихдоо хэсэг хугацаанд амьдарсан. Э гэх хүнийг нутгийн хүн гэдгээр нь мэднэ. Ямар нэгэн хамаатан садны холбоо байхгүй. Би 2017 оны 10 сарын 01-ны өдөр ажилд томилогдсон санаж байна. Засаг даргатай ийш тийшээ ажил гарвал хамт явдаг байсан. Энэ хүнээс мөнгө зээлсэн талаар сайн санахгүй байна. Цагаандэлгэр сумын засаг дараг Б гээд байгаа хүнийг нь ч танихгүй юм байна гэх мэдүүлэг /1-р хх-35/
  9. Гэрч Р.О-ийн: Би 2007-2015 онд Дундговь аймгийн Луус сумын тамгын газрын үйлчилгээний ажилтан, 2015 оны 08 сарын 05-ны өдөр Цагаандэлгэр сумын Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтнээр ажилд ороод 2018 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Одоо Оюутолгой компанид ажиллаж байна. Сар өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 1 удаа хурал болсон бөгөөд би тухайн хурлын протоколыг хөтөлсөн. Тэгэхдээ миний суусан хурал бол компани сонгох биш зөвхөн явцын дунд ажил байдал удаашралтай байгаа талаар хуралдсан хурал байсан. гүйцэтгэгч компани сонгох хурал дээр би суугаагүй хурлын тэмдэглэлийг нь би хөтлөөгүй.Компани сонгох хурал дээр нь би суугаагүй болохоор мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1-р хх36-37/
  10. Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 1427 тоот:  М.А нь Шинж тэмдгийн уналт таталт эмгэгтэй байна . М.А-ын дээрх эмгэг нь олдмол эмгэг болно. М.А-ийн дээрх эмгэг нь тодорхой үе шатгүй эмгэг болно. М.А-ийн дээрх  эмгэг нь 2016 оноос үуссэн.байх боломжтой болно. М.А нь болсон үйл явдлын талаар мэдүүлэг            өгч бусдад ойлгуулах чадвартай байна гэх дүгнэлт /1-р хх39-41/
  11. Гэрч Ё.М-ийн: Э нь манай ээжийн төрсөн эгч Л-ийн хүүхдийнх нь хүүхэд байгаа юмаа. Эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Би одоо сайн санаж байна. А дээрх яриад байгаа тендерт оролцох гэж байгаа талаараа хэлээд манай гэр бүлд Цагаандэлгэр сумын Засаг даргыг таньж мэдэх хүн юу билээ гэж ярихаар нь манайх Өлзийт гаралтай болохоор Цагаандэлгэр чиглэлд таньдаг хүн байхгүй гэдгээ хэлсэн. Ингээд чи ажил хөөцөлдөж байгаа чинь сайн байна. Чи өөрөө явж судалж хөөцөлд гэсэн асуудлыг хэлж байсан. Түүнээс би Э-тай ямар нэг байдлаар холбоо барьж тусалж дэмжихийг гуйж байгаагүй. Эхэндээ тийм зүйл ярьж байгаагүй юм. Харин сүүлд энэ ажил нь дуусаагүй асуудал болсон. Тэгээд А-тай ярилцаж байхад энэ ажлыг зохицуулахаар тэр Б-т мөнгө өгсөн талаар ярьж байсан. Нарийн зүйлийн талаар огт ярьж байгаагүй. Бид нар нээх сүрхий ойр дотны холбоо байдаггүй. Ах дүү хамаатан садан гэдгээ мэднэ. Тэрнээс надаас мөнгө төгрөг энэ хүн өмнө нь зээлж авч байсан тохиолдол огт байхгүй. Надаас мөнгө төгрөг ч асууж ч байгаагүй. Тархи толгойны хагалгаанд орсноос болоод жоохон ядардаг. Түүнээс бол ухаан санаа нь орж гарч худлаа ярьдаг зүйл байхгүй  гэх мэдүүлэг /2-р хх-5/
  12. Гэрч Т.Ө-ын: Тухайн хуралд танилцуулагдах компаниудын материалыг Засаг даргын орлогч Ө миний дтаЛ хаягаар авч байсан. 1 компаний материал авсан уу бусад компаниудын материалыг авсан уу санахгүй байна. Гэвч тухайн үед материалыг гаргаад өгчихсөн болохоор надад хэрэг болохгүй гэж бодоод устгачихсан юм шиг байна. Энэ хурал болохын хувьд болсон. Хурал болсон сар өдрийг нь санахгүй байна. Хурлын тэмдэглэлийг хэн хөтөлж явуулсныг бас санахгүй байна гэх мэдүүлэг /2-р хх6-7/
  13. Гэрч Б.П-ийн: Би хаан банкны 5463048393 дугаартай дансыг эзэмшдэг бөгөөд 2014 оноос хойш эзэмшиж байна. Тухайн үед би хотод байсан бөгөөд ойр зуурын хувцас авахаар болоод аав Б руу утсаар яриад хувцас авах гэсэн мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн чинь одоо надад мөнгө байхгүй байна. Хүнээс мөнгө авах ёстой. Тэр мөнгийг орж ирэхээр нь мөнгө явуулъя гэж ярьж байсан. Ингээд 500.000 төгрөг хийсэн байсан бөгөөд хэнээс явуулсан гэдгийг нь мэдэхгүй. Хүнээс гэж байсан бөгөөд нэрийг нь хэлээгүй. Би огт танихгүй. Цагаандэлгэр сумын Төрийн банканд сүүшин 1 жил эрхлэгчээр ажиллаж байна. өмнө нь бол эрхэлсэн тодорхой ажил байгаагүй гэх мэдүүлэг /2-р хх8-9/

 

  1. Гэрч И.Э-ын:  Би 1976 онд Дундговь аймагт төрсөн. 1984-1992 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын сургуулийг төгссөн.  Ажил эрхлэлтийн хувьд 1996-1997 онд Хилийн цэргийн 0129-р ангид алба хааж ирээд хөдөө мал малладаг байсан. 2006-2018 онд Цагаандэлгэр суманд цэцэрлэгт манаач хийсэн. 2018 оноос хойш одоог хүртэл Цагаан дэлгэр сумын 2-р багийн засаг даргаар ажиллаж байна. Би уг хуралд оролцоогүй. Ямар шалтгааны улмаас гэхээр тухайн үед би 2-р багийн засаг дарга болоогүй байсан учраас сууж чадаагүй. Би 2018 оны 09 сарын 03-ны өдөр 2-р багийн засаг дарга болсон. Миний өмнө Б /9411..../ гэж хүн байсан. Тус хурал хэдэн хүний бүрэлдэхүүнтэй болсон талаар би мэдэхгүй байна. Би хуралд суугаагүй учраас энэ талаар мэдэхгүй байна. Энэ талаар мэдэхгүй юм байна. Цагаан толгой нуур гэх компанийн талаар мэдэхгүй юм байна. Би хуралд суугаагүй учраас мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /2-р хх10-12/

 

  1. Гэрч Д.М-ийн:  Би 1961 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн. 1969-1977 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын сургуулийг, 1977-1979 онд Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн техникомид суралцаж байгаад 1979-1982 онд Хилийн цэргийн 0184-р ангид хугацаат цэргийн алба хаасан.  Ажил эрхлэлтийн хувьд 1982-1986 онд Дундговь аймгийн Цагаан дэлгэр суманд малчин, 1986-1991 онд бригадын тоо бүртгэгч, хэсгийн ахлагчаар, 1992-1996 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4-р багийн засаг дарга, 1996-2000 онд малчин, 2000-2004 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4-р багийн засаг дарга, 2004- 2008 онд малчин, 2008 оноос хойш одоог хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4-р багийн засаг даргаар ажиллаж байна. Уг хурал нь 2018 оны 08 сарын 16-ны өдөр хуралдсан. Уг хурал үнэхээр болсон. Би өөрийн хөтөлдөг өдөр тутмын дэвтэр дээрээ энэ хурлын он сарыг тавиад хэлэлцсэн асуудлын талаар бичсэн байгаа. Тухайн хуралд яг хэдэн хүн орсон талаар сайн санахгүй байна. Одоо миний санаж байгаагаар Цагаандэлгэр сумын засаг дарга Б, 1-р багийн засаг дарга Г.Ж болон би орсон. Харин бусад хүмүүсийг нь сайн санахгүй байна. Хурлын тэмдэглэлийг тухайн үеийн нийгмийн бодлогын  мэргэжилтнээр ажиллаж байсан Р.О гэх эмэгтэй хөтөлж байсан гэж санаад байна. Р.О нь одоо Өмнөговь аймагт л ажилладаг сураг гарч байсан. Утасны дугаарыг нь мэдэхгүй байна. Хурлын тэмдэглэл хаана байгаа талаар би мэдэхгүй байна. Зүй ёсоороо бол бичиг хэрэг дээр л байх ёстой. Би хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зурсан эсэхээ санахгүй байна. 2 компани байсан. Би өөрөө материалуудтай нь танилцсан. Нэг нь Цагаан толгой нуур, нөгөөх нь харин нэр нь З-той л юм байсан санагдаад байна. Б засаг дарга Цагаан толгой нуур ХХК нь арай илүү сайн компани юм гэсэн Тэгээд бүгд сонгосон байгаа. Б засаг дарга Цагаан толгой нуур ХХК нь ажлын туршлагын хувьд илүү юм байна гэсэн утгатай зүйл яриад санал болгосных нь дагуу бид нар сонгосон  байгаа. Намайг мэдүүлэг өгөх үед хэн нэгэн хүнээс ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлж тулган шаардсан хүн байхгүй. 2018 оны 09 сарын 06-ны өдөр Цагаан толгой нуур ХХК нь хийхээр материалаа ачиж ирсэн. Бидний хувьд тухайн үед авч ирсэн материалыг хараад голж байсан Миний хувьд бол уг материал нь сэтгэлд хүрээгүй. Тэгээд нэгэнт гэрээгээ байгуулчихсан байсан учраас ажлаа хийлгэсэн байгаа. Хэл ам болж байж арай гэж нэг юм ажлаа дуусгасан байгаа гэх мэдүүлэг /2-р хх13-15/
  2. Гэрч Д.С-ын: Намайг Сайнцагаан сумын 4 дүгээр сургуульд сурдаг байхад А манай дээд ангид сурдаг болсон. А-ийн ээж нь 4 дүгээр сургуульд багшилдаг. Оюунгэрэл гэж хүн  байсан  болохоор А-ийг таньдаг найз нөхдийн холбоотой болсон. А над руу яриад мөнгөний хэрэг гараад байна 1 сая төгрөг зээлээч гэж байсан. Юунд ашиглах гэж байгаа талаараа хэлээгүй. Ингээд гуйснаас нь хойш удаагүй гуйсан мөнгийг нь шилжүүлчхээд 2018 оны 8 сард эргүүлж авсан байгаа гэх мэдүүлэг /2-р хх16-17/
  3. Гэрч Ё.М-гийн: Ө-ын ажил хүлээлцсэн захирамж нь байгаа боловч ажил хүлээлцсэн акт, тэмдэглэл нь олдоогүй байна. Тухайн үед ажлыг хүлээлцсэн акт үйлдэж байсан. Тэр акт нь яагаад олдохгүй байгааг мэдэхгүй байна. Хурал нээхэд Засаг дарга Б, орлогч Ө бид 2-ыг өрөөндөө дуудаад санхүүжилт олгохгүй бол болохгүй нь гэсэн зүйлийг ярилцсан. Түүнийг тэмдэглэл болгон бичсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг /32-р хх-18

 

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

           

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

         

 

ДАРГАЛАГЧ                                  Г.МӨНХБАТ