Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 1967 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн, 50 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өлзийт Мөнх Овоо ХХК-д оёдолчин ажилтай, ам бүл 3, Өмнөговь аймаг, Ханбогд сум, Гавилууд баг, Гоёотын 16-5 тоотод оршин суух, Хэргүүд овогт Байлаагийн Тунгалагтуул /РД:КЕ67012101/-ын

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Тунгалагтуул, нарийн бичгийн даргаар Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Тунгалагтуул шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Тунгалагтуул би 1986 оноос 1990 он хүртэл Өмнөговь аймгийн Манлай сумын “Хоёр Өлзийт” нэгдэлд дөрвөн жил мал малласан. 1990 оноос хувьчлалд орж 2010 он хүртэл үргэлжлүүлэн мал малласан. Одоо өндөр насны тэтгэвэрт тогтоолгох гэсэн боловч миний 1986 оноос 1990 он хүртэл ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг олгохдоо Валягаар овоглосон бөгөөд цахим иргэний үнэмлэх Байлаагаар овоглож бичиг баримтууд зөрчилтэй болж тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна. Иймд намайг 1986 оноос 1990 он хүртэл Манлай сумын “Хоёр Өлзийт” нэгдлийн Далай бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Мөн 1987 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 072/000449 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Өмнөговь аймгийн Манлай сум, Хоёр Өлзийт нэгдлийн 1987 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр олгосон 000465 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь  аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 703 дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймгийн Манлай сумын “Хоёр Өлзийт” нэгдлийн даргын 1986 оны 06 сарын 30-ны өдрийн 24 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Өмнөговь аймгийн Манлай сумын “Хоёр Өлзийт” нэгдлийн даргын 28 дугаартай тушааын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч О.Батчулуун, Ж.Насанбат нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Тунгалагтуулын хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.Тунгалагтуул нь 1986 оны 06 дугаа сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сары 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Манлай сумын “Хоёр Өлзийт нэгдэлд  малчинаар ажиллаж байсан болон 1987 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Өмнөговь аймгийн Манлай сумын Хоёр Өлзийт нэгдлийн 000465 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь Өмнөговь аймгийн Манлай сум, Хоёр Өлзийт нэгдэлийн 1987 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр олгосон 000465 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 703 дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймгийн Манлай сумын “Хоёр Өлзийт” нэгдлийн даргын 1986 оны 06 сарын 30-ны өдрийн 24 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Өмнөговь аймгийн Манлай сумын “Хоёр Өлзийт” нэгдлийн даргын 28 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч О.Батчулууны “Би эхнэртэйгээ 1986 онд танилцаад Өмнөговь аймгийн Манлай суманд айл гэр болж амьдрах болсон. Эхнэр Б.Тунгалагтуул нь 1986 оноос 1990 он хүртэл Манлай сумын “Хоёр Өлзийт” нэгдэлд саальчин байсан. Тухайн үед би Манлай сумын худалдаа бэлтгэлийн ангид манаач ажилтай байсан. Мөн эхнэрийн маань 1987 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр дээр Валягийн Тунгалагтуул гэж овог нь буруу бичигдсэн байсан. Манай эхнэрийн овог нь Байлаа болохыг гэрчилж байна” гэсэн, гэрч Ж.Насанбатын “Б.Тунгалагтуул нь 1986 оны 07 дугаар сарын 01-ээс 1990 оныг дуустал Өмнөговь аймгийн Манлай сумын “Хоёр Өлзийт” нэгдэлд Далай бригадад үхэрчинээр анх ирж ажиллаж байсан. Тэгээд 1990 оноос нэгдэл тарахад хувиараа мал маллан одоог хүртэл амьдарч байгаа. Түүний овог нь Байлаа гэдэг. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр олгосон ажилтнууд овгыг нь буруу сонсож л Валя гэж бичсэн байх. Аав нь Шарав, ээж нь Байлаа гэдэг хүн байсан. Би тухайн үед Манлай сумын “Хоёр Өлзийт” нэгдлийн Жаргалант бригадад 1985 оноос 1990 он хүртэл ажиллаж бага мал маллаж байсан. Тэр үед хамт ажиллаж байсан болохоор сайн мэдэж байна. Ээжийг нь Байлаа, аавыг нь Шарав гэдэг байсан. Ээжээ овоглож байсан санагддаг. Эхийнх нь нэрийг хүмүүс буруу сонсож Валя болгосон байх” гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Б.Тунгалагтуулыг 1986 оны 6  сарын 30-наас 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл Өмнөговь аймгийн Манлай сумын “Хоёр Өлзийт” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг болон 1987 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн №000465 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн /Валягийн Тунгалагтуул гэсэн/ жинхэнэ эзэмшигч нь Байлаагийн Тунгалагтуул мөн болохыг тогтоох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Манлай сумын Хоёр Өлзийт нэгдлийн 1987 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №000465 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /Валягийн Тунгалагтуул гэсэн/ -ийн жинхэнэ эзэмшигч нь Хэргүүд овогт Байлаагийн Тунгалагтуул мөн болохыг,

мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.6 дахь хэсэгт зааснаар Хэргүүд овогт Байлаагийн Тунгалагтуулыг 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Манлай сумын Хоёр Өлзийт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140,400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгий Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА