| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2021/0039/Э |
| Дугаар | 2021/ШЗ/265 |
| Огноо | 2021-08-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЗ/265
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж, шүүгч, З.Ууганбаяр, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Улсын яллагч Г.Эсэн
Иргэдийн төлөөлөгч Д.О
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам
Шинжээч эмч М.Б
Гэрч Д.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн
Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э-д холбогдох 2022002570001 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ....... дүгээр сарын .......-ны өдөр Дундговь аймгийн .......... төрсөн, ......... настай ......, ...... боловсролтой, ......, Мэргэжлийн хяналтын газар жижүүр ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн .......... оршин суух, ........, ...... овогт О.Э гэв.
Шүүгдэгч О.Э нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны 23 дугаар гудамжны 6 тоотод хойд эцэг Т.Э-тай маргалдсаны улмаас түүний биед халдаж алсан,
Мөн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сайнцагаан сумын 6 дугаар багийн Боржигоны 23 дугаар гудамжны 6 тоотод хойд эцэг Т.Э-тай маргалдаж түүний биед “духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Шүүгдэгч О.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Би талийгаачтай маргалдсан нь үнэн. Гэхдээ хоолой аманд нь хүрч боосон үйлдэл огт байхгүй. Маргалдаж байхад манай хүү намайг авч гэрт орсон. Гэрт ороод хамгийн бага хүүхдээ аваад байж байхад бүрлээч гадаа нэлээн урт хугацаагаар хашхирч харааж загнаж байгаад гэртээ ороод орон дээрээ суугаад нэлээн хугацааны дараа гэрээсээ гарахдаа гэрийнхээ хаалгыг мөргөж босгон дээгүүрээ тэгнэж ойчсон байсан. Тэр үед би гэрээсээ гараагүй гэртээ байсан. Надад хүний аминд хүрсэн үйлдэл байхгүй, намайг багалзуурдсан гэсэн, би гар хүрээгүй. Мэдүүлэг олон янзаар өгсөн харагдсан. Зарим нь худлаа мэдүүлэг гэж үзэж байна. Эмнэлэгт байхад хэргийн материалтай бие муу байсан учир олигтой танилцаж чадаагүй байж байгаад сүүлд нь сайн танилцсан. Шинжээчийн дүгнэлт дээр боосон гэж гарсан. Би боогоогүй, гомдолтой байна, шинжээч томилох санал гаргаж байна” гэв.
2. Гэрч Д.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Талийгаачийн талаар мэдүүлэг тодруулж авахад хууль ёсны төлөөлөгч Э.Д анх мэдүүлэхдээ “шинэ гэрийн тавилга авах гэж талийгаачийн машинтай Улаанбаатар хот яваад ирэх үед машиных нь тосол гоожсон байсан. Тухайн үед талийгаач хөдөөнөөс ирж таарсан. Машины тосол гоожсон гэдэг зүйлээс болж хэрүүл маргаан болсон. Талийгаач, О.Э нар маргалдаад байхаар нь Э.Д нялх хүүхэдтэй байсан учир гэрээс гаргасан. Гараад чанга дуугаралцаад байхаар нь гарч очтол хэн хэн нь заамдалцсан зогсож байсан. Тухайн үед гэртээ орж утсаараа Цагдаагийн 102 дугаарт дуудлага өгөөд эргээд гарч ирэхэд заамдалцсан хэвээрээ байсан. Талийгаачийн хэл яриа нь цаашаа орсон байсан. О.Э-ын Б гээд хүү нь аавыгаа авч гэртээ орсон. Талийгаач байшиндаа орж хойд талын орон дээр сууж байгаад, үүдний өлгүүр рүү хувцсаа авах гэж яваад үүднийхээ тампарт ойчсон, тухайн үед түргэн тусламж дуудсан гэсэн” гэв.
3. Иргэдийн төлөөлөгч Д.Огэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Э хойд аавтайгаа муудсан ч гэрчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн магадлагаагаар 2 талтай санагдлаа. Иймд Э гэм буруугүй санагдлаа” гэжээ.
4. Шинжээч эмч М.Баттүвшин шүүх хуралдаанд “Шинжилгээний явцад баруун хөмсөгний дээд булуу орчим хавдсан, 2см талбайд зулгарсан, тухайн хэсэгт хөхөлбөр улаан хүрэн өнгийн цус хурсан нь гадна үзлэгээр тогтоогдсон. Үзлэгийн явцад хоолой орчимд гэмтэл тогтоогдоогүй. Шинжилгээгээр талийгаач элэгний болон зүрхний архаг өвчинтэй байсан. Энэ нь шууд үхэлд хүргэх боломжгүй. Нүдний эвэрлэг алим болон салстад хэсэгчилсэн цус хуралт, зүрх уушгины гадаргад хэсэгчилсэн цус хуралт үүссэн нь амьсгал боогдсоны шинж , цусны шингэн төлөв нь түргэн үхлийн шинж Бог. Амьсгалын цочмог дутагдлын хугацаа нь тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ 20-30 секундийн хугацаагаар доголдоход тархины цусан хангамжид өөрчлөлт орж амьсгалын хурц дутагдалд орох боломжтой. Боолтод орсон тохиолдолд газар дээрээ нас барна. Боох механизмаас гадна хүзүүний 2 талаар мэдрэл байдаг. Мэдрэл дарагдсантай холбоотойгоор шууд зүрх зогсдог тохиолдол байдаг. Мэдрэл дарагдсан тохиолдолд хүн рефлексээрээ босож ирээд ганц нэг үйлдэл хийх, үг хэлэх боломжтой. Нас барснаас хойш биед цус хуралт болон хавдар үүсдэггүй учир нас барахаас өмнө үүссэн. Амьсгалын механик дутагдал нь архаг хууч өвчний үед үүсэхгүй. Механик гэдэг нь амьсгалын замыг гаднаас нь дарсантай холбоотойгоор үүсдэг үйлчлэл. Өвчний улмаас хүчилтөрөгчийн дутагдал үүсэж Бог. Гэхдээ энэ нь амьсгалын дамжиж байгаа замын хавдар, массанд өөрчлөлт үүссэнтэй холбоотойгоор архаг амьсгалын дутагдал үүсгэж Бог. Боолт, багалзуурдалтын улмаас амьсгалын хурц дутагдалд орсон хүн унахгүйгээр амьсгалын дутагдал үүссэн шокноосоо гарч чадахгүй тохиолдол байх боломжтой гэж зөвлөх эмч нар хэлдэг. Гэхдээ маш ховор байдаг” гэв.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-ийн 2020.09.29-ний өдөр өгсөн: Би амь хохирогч Т.Э-ы төрсөн охин нь байна. Би 2020 оны 09 сарын 28-ны өдөр хөдөө байх гэрээсээ ирээд өглөө эрт аймгийн төвд байх талийгаач аавынхаа гэрт ирэхэд аав хөдөө ахынд мал харж байгаа гэсэн. Тэгээд би гадуур гарчхаад иртэл өдөр 15 цагийн үед аав хөдөөнөөс ирсэн байсан. Тэгээд 76-67 ДУА улсын дугаартай машиныхаа хамрыг сөхчихсөн байсан. Аавын тэр машиныг хажуу айлын ах Э, ээж О 2 унаад хот орж манай гэрийн зурагт антен, хэвийн боов зэргийг авахаар яваад ирсэн юм билээ. Ирэхдээ машиных нь тосол нь гойжсон байсныг мэдээгүй юм билээ. Тэгээд аав машины тосол гойжуулчихсан байна гээд жаахан бухимдсан... Тэгээд орой 20 цаг 30 минутын үед би урд орон дээр хүүхдээ хөхүүлээд сууж байсан, ээж хойд орон дээр сууж байсан. Тэгээд аав орж ирж ээжийн хажууд сууж байгаад эргээд гарах гээд үүдний амбаараас гарах хаалган дээр урагшаа хараад босгон дээр цээжээрээ тэгнээд доошоо хараад унасан. Шууд л урагшаа саваад унасан. Тэгээд ээж бид 2 гүйгээд очоод дээшээ харуулсан чинь хөмсөг нь шалбарсан байсан. Тэгээд үнэртэй ус үнэртүүлсэн. Ээж цээжин дээр нь дарсан чинь цаашаа нэг удаа амьсгаа авсан. Тэгээд ээж бид 2 гайгүй болчихлоо гэж бодсон. Тэгээд би түргэн дуудсан чинь эмч ирээд үзлэг хийгээд нас барсан байна. Орон дээр гаргая гээд бид нар өргөөд гэрийн хойд талын орон дээр хэвтүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх13-15/
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-ийн 2020.09.29-ний өдөр өгсөн “Би хөдөөнөөс 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 08 цаг өнгөрч байхад аймгийн төв дээр шинэ гэр барьж байгаа, гэрийнхээ дутуу зүйл, хогийн сав хогийн шүүр угаалтуур, жижиг сажиг зүйлс авах гэж ирсэн. Шууд аавынд ирсэн. Тэгэхэд аав хөдөөнөөс ирээгүй байсан. Өглөө ирэхэд ээж ганцаараа байсан. Гадуур явж байгаад 15 цаг өнгөрөөгөөд ирэхэд аав ирчихсэн байсан. Аав Булвэрд маркийн суудлын машиныхаа хамрыг сөхчихсөн зогсож байсан. Тэгчихээд гаднаас ороод ирсэн чинь над руу уурлаад “чи машин унасан юм уу” гэсэн. Би машиныг унаагүй гэж хэлсэн. Би Э /Т/ ах унасан гэдгийг хэлсэн... Тэгээд байцгааж байтал Т ах гаднаас халамцуу орж ирсэн. Орой нь Өмнөговь руу хүн гаргаж өгөх гээд уучихсан байсан гэсэн. Тэгэхэд 20:20 минут болж байсан. Би 20:20 цагт хүүхдийнхээ эмийг өгөөд сууж байсан юм. Аав архи уугаагүй байсан. Аав тамхи ч татдаггүй, архи ч уудаггүй юм. Аав тэр үед хойд талын орон дээр сууж байсан. Чи яагаад тосол асгаад хаячхаж байгаа юм гэсэн. Тэгсэн агаа “би ямар асгасан юм уу, асгарсан нь мэдэгдэхгүй байсан ш тээ” гэсэн. Тэгэнгүүт аав “чи тэгвэл гараад хар” гэсэн чинь ах аавыг “хуц пизда минь” гэсэн. Манай ах чинь бас түргэн ууртай хүн байгаа юм. Тэгээд би Т ахыг гар, битгий хэрүүл хийгээд бай гээд ахыг байшингаас гаргаад гэрээ дотроос нь цоожилсон. Тэгсэн агаа хаалга балбаад байсан. Тэгсэн аав хаалга нээгээд шар усны саваа аваад гарсан, агаагийн өөдөөс шидсэн. Шидсэн чинь тэр хоёр байшингийн үүдэнд гадаа барьцалдаад авсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Тэгэхэд цаг 20:30 хавьцаа болж байсан. Цагдаад би өөрийнхөө ....... дугаарын утаснаас дуудлага өгсөн. Дуудлага өгөхдөө гэрийнхээ хаягийг хэлээд аав ах 2-ыг хоорондоо ноцолдоод байна гэж дуудлага өгсөн. Би гэрийнхээ гадна дуудлага өгсөн. Тэр үед ээж эгч хоёр дэргэд байсан. Эгч У ахыг аваад өөрийнхөө гэр рүүгээ орсон. Би аавынхаа байшин руу орсон. Тэгээд хойд орон дээр суусан. Би аавын нурууг илээд “та даралтныхаа эмийг уух уу” гэсэн чинь “би уучихсан” гэж хэлсэн. 10 цагт уудаг гэсэн. Тэгээд аав эхний хаалгаар зүгээр алхаж гараад " дараагийн хаалган дээрээ цементэн дээр доошоо хараад ойччихсон байсан. Би тэр үед аавын нурууг илчхээд хүүхэд орилоод байхаар нь авч хөхүүлээд сууж байсан. Сууж байхад юу болов гэмээр унаж байгаа түчигнэсэн чимээ гарахаар нь би хүүхдээ хөхүүлэхээ болиод шууд яваад очсон. Тэгэхэд доошоо харсан байдалтай цээж хэсэг нь гадна талд цээжнээс хойшхи хэсэг нь байшингийн тампар хэсэгт ойчсон байсан. Би байшингийн үүднээс “ээжээ, аав ухаан алдаад ойччихлоо” гэж хэлсэн. Тэгээд ээж ирэнгүүтээ эгчтэй цугтаа дээшээ харсан байрлалтайгаар хэвтүүлсэн.... Үнэртэй ус үнэртүүлсэн чинь аав гүнзгий нэг амьсгаа авсан. Би ээжийг гэрийн үүднээс дуудахдаа түргэн дуудсан. Би түргэн эхэлж дуудчихаад дахиад 1, 2 минутын зайтайгаар хэд хэдэн удаа дуудсан. Түргэн дуудсанаас хойш 10 минутын дараа ирсэн. Түргэний эмч гэж намхан нэг ирсэн. Ирээд үзээд хүүе сэргээрээ О ахаа гэж байсан. Чихээрээ амьсгалыг сонсож байснаа эмч аавыг нас барсан байна гэж хэлсэн... Аавтай Т ах муудалцаад салаад гарчихаад хаалга нүдээд байхад нь аав шар усны сав аваад гарсан. Би ардаас нь гарахад шар усны саваа аав Т ах руу шидсэн. Тэгээд барьцалдаад авсан. Аав тэгэнгүүтээ Т ахтай маргалдаад зууралдсан. Өөд өөдөөсөө хараад зууралдсан байсан. Гэрээсээ саарал фудволктойгоо гарсан байсан. Хувцасныхаа энгэр хэсгээс зууралдсан байсан. Зууралдсан байхдаа цохилцсон эсэхийг нь би анзаараагүй . Би тэр үед утсаар цагдаад дуудлага өгч байсан юм. Э ах, эрүүлдээ бол хэрүүл маргаан аавтай хийж байгаагүй. Архи уучихаараа агсам зантай. Хүн болгон руу агсраад байдаг. Бид нар бичлэгийг нь хийгээд үзүүлэхээр битгий худлаа яриад бай гэдгийн. Согтохоороо “Э, Д хоёрыг ална аа” гээд байдаг. Би өмнө нь 2019 онд агсан тавиад байхаар нь 1 удаа дуудлага өгч байсан...Баруун хөмсөгт гэрээс гарч ойчихдоо зулгарсан байсан. Тэрнээс бага зэрэг цус шүршсэн байсаныг ээж ханцуйгаараа арччих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх16-19/
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-ийн 2020.10.12-ны өдөр өгсөн “Т.Э миний төрсөн аав байгаа юм. Манай аав Т.Э сайхан сэтгэлтэй миний төлөө гэсэн сэтгэлтэй хүн байсан Миний өмнөөс бүх ажлыг хөөцөлдөж бүтээж өгдөг хүн байсан. Манай аав Т.Э намайг 9 дүгээр ангид байхад намайг загнаж байгаад миний төмөр пинал 1 удаа авч шидээд цохиж байсан. Өөрөөр надад гар хүрч зодож байгаагүй. Аав бид хоёр огт хэрэлдэж маргалдадгүй байсан. Миний аав их сайхан сэтгэлтэй хүн байсан. 2020 оны 09 дүгээр сарын 28-ны ... орой ах Э ажлаасаа тараад гаднаас орж иртэл аав ахад хандан “чи машин унаж мэднэ биз дээ, яахаараа машины тосол цацаад хаячихсан юм бэ” гэж хэлтэл хариуд нь Э ах аавд хандан “хуц пизда минь, үзсэн шүү дээ” гэж хэлээд барилцаж авах гээд байх шиг байхаар нь би Эыг “жаахан хүүхэд байна, та гар” гэж түлхэж гаргаад хаалгаа цоожилсон. Гэтэл манай аав гэнэт босоод хаалганы хажууд байсан шар сав аваад хаалга нээгээд гараад явчихсан. Гэтэл гадаа аав болон Э нар хашхиралдаад байхаар нь гараад очтол ах Э аавын багалзуурыг фудволкоор шахчихсан. Аавын багалзуур шахсанаас болоод дуу нь цаашаа бүдгэрээд байсан. Мөн аав ахыг заамнаас нь барьсан байгаа харагдсан. Тэгээд Э-ын хүү Б аавыгаа араас татаад, салгаад гэр лүүгээ оруулсан. Би очоод түшээд “та гэр рүү ор” гэж хэлтэл аавын хоолой нь бүдэгхэн гараад надад “зүгээр зүгээр” гэж хэлээд өөрөө их хүчлээд, гүнзгий амьсгаа авч, нэг удаа гаргасан. Тэгээд би аавыг түшээд гэрийн хойд орон дээр суулгаад хүүхдээ урд орон дээрээс авч хөхүүлж байнгаа аавыг хартал орон дээр сууж байснаа байшингийн зүүн урд буланд байх өлгүүр рүү алхаж хар цамцаа авах үед аавын зүүн хөл чирээд байгаа юм шиг их сонин харагдсан. Тэгээд аав цамцаа өмсчхөөд гэрийн хаалгаар үүдний тамбар хэсэг рүү гарахад тар түр чимээ гарахаар нь очоод үзтэл аав үүдний тамбараас цээж хэсэг нь гадагшаа гарсан байдалтай, хөл хэсэг нь тамбар дотор доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Би гэрт байсан ээжид хандан “ээжээ аав ухаан алдаад уначихлаа” гэж хашхирсан. Тэгээд ээж гарч ирээд “яасан бэ” гээд үүдний тамбар хэсэг рүү оруулаад, би эгч У-ийг хашхирч дуудсан. Тэгээд эгч гарч ирсэн. Үнэртэй ус авчран үнэрлүүлж байсан, би эмнэлэг дуудсан. Тэгээд эмнэлэг ирж үзээд аавыг нас барсан байна гэж хэлсэн. Эмнэлэг ирж үзэхэд аавыг үүдний тамбарт хөДгүй байлгаж байсан. Ах Э талийгаач аав Э-ыг фудволкоор нь шахаж боож байхыг надаас өөр хүн хараагүй. Тухайн үед ах Э аавыг боогоод, амьсгал нь тасалдаад юм хэлээд байвч дуу нь бүдэгхэн сонсогдоод байсан учир 7059102 дугаар руу залгаж дуудлага өгсөн. Би хоолойг боосон хугацааг тооцоолж мэдэхгүй байна. Би гэрээс гарч ирээд боолгоод зогсож байхыг хараад буцаж орж, утсаа аваад цагдаа руу залгаад дуудлага өгөөд, Э ахын хүү Б гарч ирж салгатал боож байсан. Тухайн хугацаанд хэр зэрэг удсаныг тооцоолж мэдэхгүй байна. Аав боолгосныхоо дараа ямар ч уургүй болчихсон их тайван болчихсон юм шиг санагдсан. Тухайн үед Э, талийгаач аав Э нар барилцаж аваад аавын хоолойг шахаад тавихгүй болохоор нь би хүн аллаа гэж цагдаа дуудсан. Аав унахдаа гадаа цемэнтэн довжоон дээр толгойгоороо уначихсан байсан” гэх мэдүүлэг /хх20-23/
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-гийн 2021.01.14-ний өдөр өгсөн “ Тухайн үед аавыг П өвөө гэртээ ор гэж хэлээд оруулсан. Тэгээд аав гэрийнхээ хойд орон дээр суусан, би урд орон дээр хүүхдээ хөхүүлээд сууж байсан. Би урд мэдүүлэх өгөхдөө юу өгснөө ч мэдэхгүй байна. Гэнэтийн асуудал болохоор цочролд орсон байна. Аавыг үүдний тамбарын босго даваад унасан байхад нь би ээжийг дуудсан. Тэгээд ээж хүрч ирээд аавыг дээш нь харуулаад толгойг нь гэрийн хаалганы зүг харуулаад толгойг нь ээж өвөр дээрээ тавьсан байсан. Тэр 2-ыг яг маргалдаж байхад нь би гарсан. Тэгээд тэр 2-ыг барилцаад авсан байхад нь Б гарч ирээд аавыгаа аваад явсан. П болохоор Б-г аваад явж байхад нь П гарч ирээд аавыг оруулсан. Ээж гэр дотор байсан. Гарч ирээгүй. Тэгээд аав гэр ороод Д гээд хамаатныхаа дүүгийн ...... дугаар руу залгасан боловч дүү нь утсаа аваагүй юм. Тэгээд босоод ээж рүү чи байшингийнхаа талыг аваарай, би байшингийнхаа талыг авна гэж хэлчхээд өлгүүрээс цамцаа авч өмсчхөөд за за чи бүгдийг нь ав гэж хэлчхээд доошоо тонгойж миний охины пампарсыг аваад гарсан. Тэгээд цаад хаалган дээр түр тар гэх чимээ гарахаар нь би гараад хартал аав унасан байсан. Ээж гал тогооны өрөөнд байсан, унахыг хараагүй. Би ч аавыг унахыг нь хараагүй. Би аав ах 2-ыг гэнэт барилцаад авахаар нь айгаад Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Би яг гэрээс гарч тэр 2-ыг барилцаад авсан байхад нь дуудлага өгсөн. Би тухайн үед цагдаа руу нэг удаа залгасан. Өөрийнхөө ......... дугаарын утсаар өгсөн. Би хууль ёсны төлөөлөгчөөр оролцож чадна. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-24/
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-гийн 2021.02.17-ны өдөр өгсөн “ Би 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Д Ц гэх хүнд мэдүүлэг өгсөн. Тухайн үед би болсон асуудлын талаар мэдүүлсэн. Тухайн үед цочролд орсон байсан болохоор юу гэж хэлснээ сайн санахгүй байна. Болсон асуудлынхаа талаар ярьсан. Аав тухайн үед Э ахтай муудалцсаны дараа гэртэй нь шатаана, хараана, би лам хүүтэй гэх мэтээр хашаан дотор муухай харааж байгаад эргээд гэртээ орсон юм. Манай аав ааш муутай жоохон ууртай хүн. Тэрнээс бол архи уудаггүй, тамхи татдаггүй. Урд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Э ах зан байдлын хувьд ааштай, архи хааяа баяр ёслолын үеэр уудаг. Байнга уугаад байдаггүй. Гэмт хэрэг зөрчилд урьд нь холбогдож байгаагүй. Э ах аавыг өмнө нь зодож цохиж байгаагүй. Аав өөрөө ааш муутай болохоор ахын дургүйг хөдөлгөөд хэрэлдээд л гайгүй болчихдог байсан” гэх мэдүүлэг /хх162-163/
10. Гэрч Г.О-ын “ Би талийгаачийн эхнэр нь байгаа юм. Бид хоёр 1991 онд гэр бүл болж байсан, гэрлэлтийн баталгаа бол байхгүй, бид хоёр дундаа 1 охинтой, бусад 4 хүүхдүүд миний дагавар хүүхэд байгаа юм. 1999 онд манай бага охин Д төрсөн юм. 2000 оноос Дундговь аймгийн төвд Сайнцагаан сумын 6-р баг Боржигоны 1-1 тоотод амьдарч байгаад 2001 онд Боржигон мандал өрхийн эмнэлэгт талийгаач манаачаар ажилд орсон. Тэр эмнэлгийн хашаанд байж байгаад 2011 онд Боржигоны 23-6 тоотод хашаа худалдаж аваад амьдарч байгаа. 2018 онд тухайн хашаанд манай хүү Э талийгаач бид хоёрт байшин барьж өгсөн. Тэгээд одоог хүртэл тэр газраа амьдарч байна. Талийгаач Өрхийн эмнэлэгт манаач, жолооч зэрэг ажил хийж байгаад тэтгэвэрт гарсан. Талийгаач 7 хоногийн өмнө хөдөө Э-ы малыг нь харж өгөх гээд явсан байсан. Талийгаачийг хөдөө явсан хойгуур 2020.09.26-ны амралтын өдөр тааруулаад манай хүү Э, охин У, бэр Х бид нар Улаанбаатар хот руу талийгаачийн машиныг аваад явчхаад 2020.09.26-ны орой гэртээ ирээд гэр гэртээ хоносон. Талийгаач 2020.09.28-ны өдөр хөдөөнөөс ирээд машин тойрч үзээд “машины тос цацчихсан байна, машин яагаад ийм болгочихсон юм” гээд уурлангуй гэртээ орж ирсэн. Тэгээд охин Д-г загнах гээд байхаар нь Д-д хамаагүй бид нар унаж яваад ирсэн юм, гэж хэлсэн чинь, талийгаач машины тос хийж явахгүй, асууж яваад ирэхгүй яасан юм гэсэн. Тэгээд би бензин хийгээд явчхаад ирсэн, тосыг нь мартсан байсан гэж хэлсэн. Талийгаач бухимдуу гэртээ сууж байгаад байшингаасаа гарсан, нээх удалгүй араас нь Д хараад “аав яачихваа” гээд очсон чинь тамбарын /үүдний амбаар/ босгон дээр цээж хэсэг нь гарсан байдалтай ойччихсон байсан. Тэгэхээр нь би очоод Д-г У-ийг дууд гэж хэлээд У ирээд У бид хоёр талийгаачийг тамбар дотроо эргүүлээд дээшээ нь харуулсан, /тухайн үед Д түргэн дуудсан байсан/ Тэгээд харсан чинь талийгаачийн баруун хөмсөг орчимд язраад цус шүүрчихсэн байсан. У талийгаачийн цээжин дээр массаж хийгээд, би гарыг нь базалсан, тэгэхэд талийгаач урт амьсгаа аваад бие нь суларчихсан. Удалгүй түргэний эмч ирээд үзлэг хийгээд нас барчихсан байна гэж хэлсэн...Биед нь ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Босго дээр ойчсон байхад нь дээш нь харуулж хэвтүүлэхэд хөмсөг нь язарчихсан байсан. Өөрөөр бол ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Надад санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг /хх25-26/
11. Гэрч Г.О-ын 2020.09.29-ний өдөр дахин өгсөн “2020.09.28-ны өдөр талийгаач 12 цаг өнгөрч байх үед гэртээ хөдөөнөөс ирсэн. Талийгаач гаднаас орж ирээд “машины тос цацчихсан байна, моторыг нь цохиулчих шахсан байна, асахдаа зүгээр асаж байна” гэж хэлээд орж гараад байсан. 15 цагийн үед Д ирэхэд талийгаач Д руу “чи яагаад машины унаж яваад тосыг нь цацаад хаячихсан юм” гэж хэлэхэд Д “би машиныг чинь унаагүй” гэж хэлсэн. Би талийгаачид “Д унаагүй, Э-оор унуулаад Улаанбаатар явчхаад ирсэн юм, зүгээр л байсан ш дээ” гэж хэлэхэд Д руу уурлахаа болиод талийгаач хүнээс гар утсаараа машиныхаа талаар асууж байсан, би талийгаачид “эвдэрчихсэн бол авч өгье” гэж хэлсэн. Тэгээд байж байтал Э /Т/ манайд орж ирэхэд талийгаач “тосоо цацуулчихсан байна, тосоо хийхгүй яасан юм” гэсэн чинь Т “тос хийсэн ш дээ” гэж хэлээд өөд өөдөөсөө хараал хэлэлцээд байсан. Тэгээд Т-г Д гаргаад хаалгаа түгжсэн, Т хаалга үүд нүдээд байсан, тэгээд би хаалга нээ нээ гэж хэлсэн. Тэгэхэд хэн хаалга нээсэн гэдгийг нь мэдээгүй, хаалга нээсэн би гэртээ байсан. Т-гийн араас талийгаач гарсан, тэр хоёр гадаа маргалдаад чанга чанга дуу гараад байсан. Би гэрээсээ гарсан чинь талийгаачийг Уийн охин П гэр лүү оруулсан. Тухайн үед гадаа Э, Х, Б /16 настай/, Д, П нар байсан У байсан гэдгийг хараагүй. Би гэрээсээ гарахад Т-г Х, Б хоёр гэр-лүүгээ аваад явж байсан. Тэгээд Д “цагдаа дуудна” гээд би “цагдаа гэр бүлийн асуудал гээд авч хэлэлцэхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд Д дуудна гэж хэлээд дуудсан байх... Талийгаач гэрээсээ гарахаар эхний босгыг даваад тампар /үүдний амбаар/-ын босгоны хэсэгт доош хараад ойчсон. Тэгэхэд нь Д бид хоёр очоод Дг эгчийгээ дууд гээд дуудуулаад У бид хоёр тампар дотроо байшингийнхаа хаалга руу толгойг нь дээш нь харуулаад хэвтүүлсэн. У массаж хийгээд, би үнэртэй ус аваад ир гээд үнэртүүлээд, гарыг нь базлахад талийгаач нэг амьсгаа аваад бие нь суларчихсан, тэгээд эмч ирсэн. Талийгаач Д-д уурласан. Тэгээд Э-той дараа нь муудалцсан, би талийгаачийг Этой цохилцож, зодолдсон талаар хараагүй.Талийгаач Э хоёр дунд зэргийн харьцаатай байдаг байсан. Сайн ч биш муу ч биш харьцаатай байсан. Э согтуу үедээ талийгаачтай муудалцаж байсан удаа байгаа. Надад санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг /хх-28/
12. Гэрч Г.О-ын 2020.12.23-ны өдөр 3 дахь удаагаа өгсөн “... Тэгээд тэр хоёр машины маргалдаад бие биенийгээ муу муухай үгээр хэлээд гэрийнхээ үүд рүү гарсан. Тэгээд хойноос нь Д гараад явсан. Би тухайн үед гэртээ байж байсан. Тэгээд Э, Э нар бие биенийгээ муухайгаар хэлээд байх шиг байсан. Ингээд би 2-3 минут болоод тэд нарын хойноос нь гарсан чинь манай зээ охин П “өвөө одоо яах юм” гэж хэлээд гэр лүү нь оруулсан. Э-ыг болохоор том хүү Б нь аваад гэр лүүгээ орсон. Д болохоор надтай зэрэгцэж зогсож байгаад надтай цуг гэр лүү орсон. Гэрт ороод Д хүүхдээ хөхүүлээд суусан. Э болохоор хойд орон дээрээ суусан. Тэгтэл Э орноос босоод миний хажуугаар гарахдаа чи ч гэсэн зайлаарай гэж хэлээд үүд рүү гарсан. Тэгээд Д аав яачихваа гээд хашхирахаар нь би “яав” гээд үүд рүү харсан чинь таамбарын гарах хаалганы босго даваад уначихсан байсан. Тэгээд би Э-ыг эргүүлэхэд царай нь хөхөрчихсөн байсан. Тэгээд би эгчийгээ дуудаадах гээд Уийг дуудуулсан. У ирээд цээжин дээр нь массаж хийсэн. Би болохоор Э-ыг гарыг барьж байсан. Д болохоор эмч дуудаад яаж ч чадахгүй орилоод зогсож байсан. Удалгүй түргэний эмч ирсэн. Түргэний эмч ирээд О ахаа сэргээрэй, сэргээрэй гэж хэлээд амьсгал хураачихсан юм бишүү гэсэн. Тэгээд энд байлгаад яахав гэр лүү нь оруулъя гээд гэрт оруулж хойд орон дээр нь тавьсан. Тэгээд Э эмч “цагдаа дуудлаа, ийм асуудал дээр цагдаа дууддаг юм” гэж хэлэхээр нь “дууд” гээд дуудуулсан... Нүүрэн дээр нь тийм гэмтэл байгаагүй юм унахдаа л цохьсон байх гэж бодож байна. Биеийг нь эрүүлэхэд л дөнгөж цус шүүрч байсан. Би талийгаачтайгаа амьдраад 30 жил болж байна. Бид хоёр дундаасаа 1 хүүхэдтэй, Эы төрсөн хүүхэд нь Д л байна. У Э нар нь миний өөрийн хүүхдүүд байгаа юм. Би 4 хүүхэдтэй байхдаа Э-тай амьдралаа холбосон юм.Э бол зан байдлын хувьд ширүүн, догшин харилцаатай. Хүний хажууд бол ширүүн догшин зан авир огт гаргахгүй зөвхөн гэр бүлдээ тэр хатуу ширүүн зангаа гаргадаг юм. Бичиг үсэг мэддэггүй юм. Авах юм нь тамхи татахгүй, архи баяр ёслолын үеэр л амсана. Барагтай бол уухгүй ажил төрөлд их сайн хүн байсан. Авир араншин л муутай охиныгоо авирлаад зодож цохино намайг үг хэлвэл пязда минь чи наадхаа аваад далд ор гэнэ. Эсхүл янз янзаар хэлнэ. Би занг нь мэддэг болохоор их тэвчдэг байсан. Би өмнө нь өөрт нь зодуулж цохиулж ч үзэж байсан. Өөдөөс нь юм хэлчихвэл юм л бол оволзоод л босоод ирнэ. Их л ширүүн догшин хүн байсан даа. Талийгаачийн олон дүү нар нь байдаг нэг нь ч тоодоггүй юм. Өөрөө ч нээх ах дүү нар гээд байдаггүй байсан. Базарханд гээд эгчийнх нь хүүхэд байдаг юм. Тэр л хүн л бага зэрэг ойр дотно байсан юм. Ялгаварладаг асуудал бол байгаагүй. Өөрийнх нь ааш араншин л хэцүү гадны хүнд бол хэзээ ч мэдэгддэггүй байсан” гэх мэдүүлэг /хх29-30/
13. Гэрч Г.О-ын 2021.01.14-ний өдөр 4 дэх удаагаа өгсөн “Би талийгаач Э, Э нарыг гэр дотор маргалдах үед бол байсан. Харин тэр хоёрыг гэрээс гараад явах үед нь хажууд нь байгаагүй. Б яагаад тэгж мэдүүлэг өгснийг мэдэхгүй байна. Б Э-ыг цаашаа аваад явж байхыг нь бол гадаа гарч харсан. Э-ыг болохоор зээ охин П “өвөө одоо ор ор” гээд түлхээд оруулсан. Би довжоон дээр зогсож байгаад тэр хоёрыг хоёр тийшээ салахад нь буцаад орсон. Тэрнээс биш яг гэрээс гараад маргалдаж байхад нь би байгаагүй. Үүдэнд л Э Э нар чанга чанга дуугараад байсан юм. Талийгаач Э хана мөргөсөн үү цементэн довжоо мөргөсөн үү ямар ч байсан баруун талын хөмсөгт нь гэмтэл учирсан байсан. Би Э-д Э-ыг хана мөргөж унасан байж магадгүй гэж хэлж байсан. Би хана мөргөсөн юм болов уу гэж бодсон. Э-ыг П гэр рүү нь оруулах гэж байхад Э-ыг Б аваад гэрийнхээ хажуугаар нь явж байгаад талийгаач /Э-ыг би лам хүүтэй хүн цагдаа дүүтэй хүн буйраар чинь байхгүй болгоно гээд сүрхий хараасан юм. Ингэж хараасныг нь би өмнө нь мэдүүлж байгаагүй. Ингээд хэлвэл хүн үнэмшихгүй байлгүй гэж бодоод би өмнө нь хэлж байгаагүй юм” гэх мэдүүлэг /хх-31/
14. Гэрч О.У-ийн “...Манай гэр оршин суух хаяг Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Боржигоны 23-6 тоотод ээжийнхтэйгээ хамт нэг хашаанд байдаг юм... Би гэртээ байж байгаад орой 18 цагийн үед ээжийндээ орсон юм. Намайг ороход тэдний гэрт хойд аав Э болон манай төрсөн ээж О мөн манай дүү Д-гийн хоёр хүүхдүүд байсан. Хойд аав Э болохоор гэрт машины тосол гоожсон, машинд эвдрэл гарсан байна гээд ярьж байгаа харагдсан, жаахан ууртай байна уу гэж би бодсон юм. Тэгээд би гэрээс нь гараад өөрийнхөө гэрт орсон юм. Тэгээд орой 20 цагийн орчимд намайг гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байж байхад гэнэт л ээжийн гэрт манай дүү охин Д хашгирах чимээ гарсан. Тэгэхээр нь би юу болов гээд гэрээсээ гараад ээжийндээ ортол манай дүү Д “аав уначихлаа” гэж хэлсэн. Намайг ороход манай хойд аав Э гэрийн хаалганы босго даваад үүдний амбаар дотор газар ойчсон, толгой нь доошоо харсан байсан. Ээж О бид хоёр толгойг нь эргүүлтэл баруун талын хөмсөг нь язарсан хавдсан цус гарсан гэмээр харагдсан, би нүүрээрээ газар ойчиж гэж бодсон. Тэгээд ээж О цээжин дээр нь гараараа иллэг, массаж хийсэн, хойд аав Э ямар нэгэн зүйл хэлээгүй, нэг амьсгаа аваад юм дуугараагүй, царай нь хөхөрөөд нэг сонин болчихсон. Би өөрийнхөө карманд байсан жижиг савтай үнэртэй усыг гаргаж ирээд аавынхаа хамарт нь үнэрлүүлээд ухаан орох болов уу гээд үзсэн юм. Харин манай төрсөн дүү Д нэгдсэн эмнэлэг рүү 7059103 дугаар руу өөрийнхөө утсаар ярьж түргэн тусламж дуудсан юм. Удалгүй түргэний машин их хурдан ирсэн. Түргэний их эмч нь Э гэх хүн ирээд манай хойд аавын хоёр нүд болон амьсгааг нь үзсэн, энэ хүн амьсгал хураасан, зүрх нь цохилохгүй байна, нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд бид нар талийгаачийг өргөөд гэрийн хойд талд байх диван орон дээр тавьсан. Удалгүй цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн ээжийн гэрт ирсэн юм” гэх мэдүүлэг /хх33-36/
15. Насанд хүрээгүй гэрч Б.П-ын 2020.09.29-ний өдөр өгсөн “2020 оны 09 дүгээр сарын 28-ны ...орой 20 цагийн үед байх, би цаг сайн хараагүй. Намайг гэртээ ээж болон дүү нартайгаа хамт байхад манай гэрээс зүүн хойд талд байх манай өвөө эмээ хоёрын гэрт эгч Д хашхирах чимээ гарсан. Манай ээж У гэрээс гараад эмээгийн гэр рүү орсон. Би юу болов гээд араас нь гэрт нь очтол манай өвөө Э гэрийн хаалганы босго даваад газар дээшээ харсан ухаан алдсан харагдсан, хөмсөг нь язарсан хавдсан харагдсан. Эмээ О ээж О.У нар өвөөг сэрээх гээд л гараараа иллэг хийж массаж хийсэн өвөө ерөөсөө сэрээгүй, ямар нэгэн дуу гаргаагүй, чимээгүй байсан. Удалгүй түргэн тусламжийн машин, эмч нар ирээд өвөөг үзэж байгаа харагдсан, би тэгээд дүүгээ гэрт ганцаараа байгаа гээд тэр гэрээс гэр рүүгээ харьсан. Тэнд байсан хүмүүсийг сонсоход манай өвөө нас барсан юм шиг байсан надад өөр мэдэх зүйл алга” гэх мэдүүлэг /хх38-39/
16. Насанд хүрээгүй гэрч Б.П-ын “2020.12.23-ны өдөр 2 дахь удаагаа өгсөн “ 2020 оны 09-р сарын 28-ны өдөр манай нагац ах Э манай өвөө Э нар нь огт маргалдаж муудалцаагүй . Би тухайн үед гэртээ байсан болохоор сайн мэдэхгүй байна. Би өвөөг оруулсан. Өвөөгийн бие зүгээр байсан. Тэгэхэд өвөө ухаан алдчихсан байшингийн коридорт хэвтэж байсан. Өргөж оруулсан байх, мэдэхгүй байна мартчихсан байна” гэх мэдүүлэг /хх-40/
17. Насанд хүрээгүй гэрч Э.Б-ийн 2020.09.29-ний өдөр өгсөн “... би дүүгээ аваад байж байтал аав гараад явсан. Би жаахан байж байгаад гарсан чинь аав хойно байх өвөө эмээгийн байшингаас гарч ирсэн. Араас нь өвөө гараад ирсэн, тэр хоёр хэрэлдээд байсан. Өвөө “машин хар, тосыг нь тургиулсан байна” гээд байсан. Гэтэл аав “зүгээр яваад ирсэн ш дээ” гэж хэлсэн. Тэр 2 нилээн чанга дуугаар ярьсан. Д эгч цагдаа дуудсан. Тухайн үед гадаа ээж Х, Д эгч, эмээ О, У эгчийн охин П нар байсан. Тэгээд би аавыг “боль, боль” гээд гэр рүү аваад орсон. Өвөө шар өнгийн канистер бариад аавыг цохих гээд байсан юм. Тэгээд гэрт ороод дүү Тамирыг аавд бариулсан. Тэгээд байж байтал 10 -аад минутын дараа Д эгч “ааваа” гээд хашхирсан. Би гараад хартал өвөө байшингынхаа үүдний тамбарт дээшээ хараад хэвтчихсэн, эмээ цээжин дээр нь гараараа дараад байж байсан. У эгч судсыг нь барьж байсан. Тэгээд цохилохгүй байна гэж хэлсэн. Тэгээд үүдэнд нь байлгаж байтал эмч ирээд цээжин дээр нь дараад, чагнуураараа дараад “нас барсан байна” гэж хэлээд гэр рүү нь оруулсан юм. Тэр 2 миний харснаар хоорондоо зодолдоогүй. Аавыг гэртээ орсны дараа өвөө унасан байсан” гэх мэдүүлэг /хх-43/
18. Насанд хүрээгүй гэрч Э.Б-ийн 2020.10.29-ний өдөр өгсөн “...2020 оны 09-р сарын 28-ны 20 цаг өнгөрөөгөөд манай аав Э ажлаасаа ирсэн юм. Аавыг ажлаасаа ирэхээр нь би дүү Тамирыг өвөр дээрээ аваад дүүгээ саатуулж байх хооронд аав гадагшаа гараад нэг хашаанд байдаг манай өвөө Э-ы гэр лүү орсон. Тэгээд би дүүгээ унтуулчихаад өвөөгийнхөө гэр рүү орох гээд гарсан. Тэгээд би өвөөгийнх рүү орох гэхэд аав өөдөөс гараад ирсэн. Тэгтэл өвөө хойноос нь гарч ирээд шар сав бариад “тэр машины тос хараадах, тургичихсан байгаа биз дээ” гэсэн чинь аав “наадхыг чинь харсан, зүв зүгээр яваад ирсэн” гэж хэлсэн. Тэгтэл өвөө аавын өмсөж явсан ажлынх нь цамц байсан шиг санагдаж байна тэр цамцнаас нь зуураад татаад байсан. Тэгтэл аав “чи тавиадах” гээд өвөөгийн өмсөж фудволкноос нь заамдаад авсан. Тэгээд Д эгч сандраад цагдаа дуудсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод аавын гарыг нь доошлуулаад салгасан. Тэгээд би аавыг тэврээд гэр рүү орсон. Өвөөг болохоор П гэр рүү нь аваад орсон. Тэгээд би Тамирааг сэрчихсэн байхаар нь аавд өгчхөөд гэрийнхээ хаалгыг түгжсэн. Тэгтэл төд удалгүй Д эгч “ааваа битгий л дээ” гээд орилоод байсан. Тэгээд би гэрийнхээ хаалгыг нээгээд очоод харсан чинь өвөө гэрийнхээ тамбар дотор дээшээ хараад хэвтчихсэн, О эмээ болохоор цээжин дээр нь дарж байсан. Тухайн үед өвөөгийн баруун талын дух нь булдруудчихсан байсан. Аав өвөөгийн хоолойг боогоогүй заамдсан байсан. Өвөөгийн нүүр нь улайж хөхрөөгүй зүгээр байсан. Тухайн үед би аавыг тэврээд гэр рүү орсон болохоор өвөөг гэр рүүгээ яг яаж орсныг хараагүй. Гэртээ орчхоод эргэж гарч ирээд гаднаас орилоод байсан юм. Гэрийг чинь шатаана гэх мэтээр харааж байгаад буцаад орчих шиг болсон. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад Д аниа хашхирахаар нь гарсан. Тэгж удаан бие биенийгээ заамдаагүй. Ойролцоогоор минут орчим болсон байх гэж бодож байна. Өвөө аав хоёр барьцалдсан байхад өвөө ярьж байсан, тос үзээдэх гээд байсан. Аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Өвөөгийн дух тухайн үед зүгээр байсан” гэх мэдүүлэг /хх-46/
19. Насанд хүрээгүй гэрч Э.Б-ийн 2020.12.23-ны өдөр өгсөн “Аав өвөөг заамдахдаа ойролцоогоор 1 минут, түүнээс бага хугацаанд л заамдсан юм. Аав, өвөө хоёр маргалдаад салсны дараа өвөөгийн духан дээр ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй байсан. Аав өвөө хоёрыг маргалдаж байхад хажууд нь би, П, эмээ О, эгч Д нар байсан. Аав, өвөө хоёр яг манай гэр болон байшин хоёрын голд, байшингийн үүднээс 3-4 метр орчим зайд болсон. Өвөөг П, Д эгч хоёр салгаад гэр рүү нь оруулж байсан. Би хойшоо эргэж хараагүй болохоор хэрхэн яаж оруулсныг хараагүй. Аав хөлөөрөө алхаад, би тэврээд гэрт оруулсан” гэх мэдүүлэг /хх-44/
20. Гэрч Г.Х-ын 2020.09.29-ний өдөр өгсөн “2020 оны 09 сарын 28-ны орой 20 цаг өнгөрч байхад нөхөр Э ирээд ав гээд залгахаар нь би машинтайгаа очиж авсан юм. Тэгээд гэртээ ирээд нөхөр орон дээр хэвтэж байгаад гараад явсан. Гэтэл хүү “аав яачив” гээд гараад явсан. Удалгүй аавыгаа дагуулаад ороод ирэхээр нь би “яасан” гэтэл хүү Б “өвөө аавын араас гарч ирээд машины тос асгарчихсан байна, хар” гэж байна. Аав “зүгээр байгаа наадах чинь” гэсэн. Тэгээд би аавыг аваад ороод ирлээ гэж хэлсэн. Тэгээд байж байтал удалгүй Д учиргүй муухай хашхирхаар нь би гараад очтол хадам аав Э байшингынхаа үүдний тамбарт ойччихсон хадам ээж О, хадам дүү У, Д нар хажууд нь байж байсан....” гэх мэдүүлэг /хх-48/
21. Гэрч Г.Х-ын 2020.12.22-ны өдөр өгсөн “ 2020 оны 09-р сарын 28-ны өдөр Э-ыг 20 цаг өнгөрөөгөөд мэргэжлийн хяналтын газрын гаднаас буюу ажлынх нь үүднээс очиж авсан юм. Тэгээд Э гэртээ ирээд орон дээр сууж байсан. Тухайн үед би хоол хийгээд байж байтал Э гараад явсан. Тэгээд Э гарч яваад 10-аад минут болсон. Тэгтэл хүү Б “аав яачихваа” гээд гараад явсан. Тэгтэл талийгаачийн байшингийнх нь хаалга түчигнэх чимээ гарсан. Тэгтэл манай хүү Б аавыгаа тэврээд ороод ирсэн. Б гарч яваад ерөнхийдөө удаагүй ойролцоогоор хэдэн минут болсныг нь мэдээгүй. Тэгээд Э-ыг Б оруулж ирэхээр нь “яасан юм” гэхэд Б “өвөө аав хоёр маргалдаад байна” гэж хэлсэн. Тэгээд Э буцаад гарч явах гээд байхаар нь би хаалга түгжээд Э-ыг гаргаагүй. Тэгээд энэнээс хойш 10-20 минутын дараа Д “ааваа” гээд орилоод байсан. Удалгүй түргэн ирсэн. Түргэний эмч ирж үзээд талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-49/
22. Гэрч Б.Г-ын “Би тухайн өдөр Дундговь аймгийн мэдээлэл хүлээн авагч цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан. 21 цагт ....... гэсэн дугаараас “Боржигоны 23-6 тоотод хүн алах гээд байна гэлүү, алалцаад байна гэсэн үү” тиймэрхүү утгатай дуудлага ирэхээр нь “та тайвшраад мэдээллээ өгөөч ээ” гэсэн чинь гар утсаа тасалчихсан. Тэгээд явган эргүүлийн цагдаа Б-т “Боржигоны 23-6 тоотод “хүн зодолдоод байна гэх дуудлага ирсэн” гэж хэлэхэд Б дуудлагыг хүлээн авлаа гэсэн. 10 гаран минутын дараа эмнэлэгээс “Боржигоны 23-6 тоотод хүн нас барчихсан байна” гэсэн дуудлага ирээд цагдаагийн бүрэлдэхүүн тухайн дуудлаганд явсан” гэх мэдүүлэг /хх-53/
23. Гэрч Г.Б-ын “2020 оны 09 сарын 28-ны өдөр би орой 16 цагт хуваарын дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр үүрэг аван ажилдаа гарсан. Тэгээд дэд ахлагч Д-ын хамт орой Мандал хороололд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 21 цаг 04 минутад Цагдаагийн газрын жижүүрийн 70194450 дугаарын утаснаас дэд ахлагч Б.Г залгаад “Боржигоны 23-06 тоотод дуудлага гарсан, хурдан очоорой гэж хэлсэн. Лавлаж асуухад “дуудлага өгсөн хүн нь тодорхой мэдээлэл өгсөнгүй, ямар ч байсан яваад оч” гэж хэлсэн. Тэгээд дэд ахлагч Д.Д-ын хамт Мандал хорооллоос алхаад төвд байх Дэлгэрхангай плазагын гаднаас Д.Д-ын машиныг нь аваад цаашаа Боржигоны 23-06 тоотод очиход түргэн тусламжийн машин ирсэн байсан. Орж байдлыг тодруулахад 56 настай иргэн Э нас барсан байдалтай, байшингийнхаа хойно байх орон дээр бүтээлгээр бүтээсэн байдалтай хэвтэж байсан. Тэгээд хэргийн газрыг хамгаалалтанд авч ажилласан. Тухайн үед Мандал хороололд явган эргүүл хийж байсан тул алхаж төв ороод төвөөс машинтай цааш яваад хэргийн газарт очсон. Энэ хооронд 15-20 орчим минут болсон байх” гэх мэдүүлэг /хх-54/
24. Гэрч Х.О-ийн “2020 оны 09 сарын 28-ны өдөр би өглөө гэрээсээ гараад гадуур ажилтай явж байгаад орой 18 цагийн үед гэртээ зээ хүү М-ын /7 настай/ хамт ирээд гэртээ байсан. Ер нь бие засахаас өөрөөр гэрээсээ гараагүй. Тэгээд орой 21 цаг өнгөрөөгөөд хүүгээ унтуулах гээд зурагтаа унтраагаад, ороо засаад хэвтсэн чинь зүүн талын хашаанд байх Т.Э гэх айлд бөөн хашхиралдаан болоод байсан. Нэг эрэгтэй хүн “ална шүү пизда нараа” гэж хашхирсан. Хүүхнүүд, охидууд бол орилолдоод хашгиралдаад байсан. Яг юу гэж байгаа нь мэдэгдэхгүй, нохой нь хуцаад байсан юм. Тэгж байтал нэг охин их чанга, маш аймар чарласан. Би бодохдоо өвгөн Э-ы төрсөн охин Д гэж бодсон. Тэгээд удалгүй зүүн хашаанаас нэг машин гараад явсан. Түүний дараа жоохон байж байгаад бас нэг машин гарах шиг болсон. Тэр хооронд охид, хүүхнүүд орилолдоод л байсан юм. Тэгээд байж байгаад нэг эрэгтэй хүүхэд зүүн хашааны улаан тоосгон байшингийн цонхыг гурван удаа тогшиж, гурван удаа эмээ, эмээ эмээ гэж дуудсан. Их чанга биш, сулавтар дуугарч байсан. Тэгээд ерөнхийдөө орилоон майлаан арай намдсан. Тэгээд машин ирээд байх шиг байсан. Удалгүй би унтаад өгсөн байсан. Нэг охин өглөө болтол орилсон. Бодвол Д л байх. Би ер нь Т.Э-ыг 2003 оноос хойш мэднэ. 2012 оноос манай зүүн талд айл буусан юм. Талийгаач ер нь их төлөв даруу, архи дарс уудаггүй, хүнд ямар ч гэмгүй хүн байсан. Манай өвгөнтэй хааяа юм ярина. Голдуу машин тэрэг л асууж ярина. Машинаа манай өвгөнөөр янзлуулдаг байсан. Би согтуу байхыг нь нэг ч удаа харж байгаагүй, инээгээд л явж байдаг байсан. Талийгаач Э 5 хүүхэдтэй хүнтэй суусан. Эхнэрийг нь О гэдэг. О-тай суугаад дундаас нь Д төрсөн. О-ын хүү Т гэгч нь талийгаачийг их зодож дарамталдаг байсан байх. Байж байгаад л нүүр ам нь хөх эрээн болсон байдаг байсан. Нэг удаа хөл нь доголсон байсан. Архи ууж, агсам тавьж зодоон хийдэг хүн нь тэр Т гэх хүн л байна. Өөр хүн байхгүй” гэх мэдүүлэг /хх55-56, 165-166/
25. Гэрч Д.Д-ын “Би 2020 оны 09-р сарын 28-ны өдөр дэд ахлагч Б-ын хамт явган 3, 5- р чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Ингээд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 20-21 цагийн орчимд шиг санагдаж байна, цагийг нь яг сайн хэлж мэдэхгүй байна. Ерөнхий жижүүрээс “Боржигоны 23-06 тоотод хүн маргалдаад байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Тэгээд тухайн хаяг руу очиж байхад “уг хаяганд хүн нас барлаа” гэж дуудлага ирсэн. Б бид хоёрыг очиход түргэний эмч ирчихсэн үзлэгээ хийчихсэн байсан. Тэгээд түргэний эмч хүн нь нас барсан байна, гэрийнхээ үүдний таамбарт амьсгал хураасан байсныг нь гэрт нь оруулаад орон дээр нь хэвтүүлсэн байгаа. Нүүрэн дээр нь шалбарсан байна, унахдаа духныхаа орчимд шалбалсан байж магадгүй, танайханд мэдэгдсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд Б бид хоёр хэргийн газрын хамгаалалт аваад бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-57/
26. Гэрч Б.Э-гийн “ Би 2020 оны 09-р сарын 28-ны өдөр ээлжтэй байсан. Тухайн үед намайг ээлжинд ажиллаж байхад 103-н утас дээр суудаг сувилагчаас орой 21 цагийн орчимд шиг санагдаж байна, гэхдээ цагийг нь яг сайн санахгүй байна, “хүн ухаан алдаад уначихлаа, цаана нь орилолдоод байна, яаралтай очоорой” гэсэн. Тухайн үед би Боржигоны гудамжны урд хэсэгт үзлэгтэй явж байсан. Ингээд дуудлага мэдээлэл аваад яаралтай дуудлага өгөгдсөн Боржигоны 23-06 тоот хаягт очсон. Намайг очоод хашаагаар нь ороход 1 байшин 2 монгол гэр байсан бөгөөд байшингийн үүдний тамбар хэсэгт 60 орчим насны эрэгтэй хүн хөл нь болохоор таамбарынхаа үүд рүү чиглэлтэй толгой нь болохоор гэрийнхээ хаалга тал руу чиглэж, дээшээ хараад хэвтсэн байдалтай байсан. Тэгээд би үзлэг хийхэд зүрх нь цохилохгүй, амьсгал байхгүй амин үзүүлэлт байхгүй, хүүхэн хараа нь өргөссөн байсан. Ингээд би нас барсан байна гээд ар гэрт нь хэлээд, ингээд байлгаад байлтай нь биш гээд жолоочтойгоо нийлээд гэр рүү нь оруулаад орон дээр нь хэвтүүлсэн. Намайг дуудлагаар очиход талийгаачийн эхнэр нь гэх эмэгтэй болон талийгаачийн охидууд нь байсан, юу болсон талаар асуухад талийгаачийн эхнэр нь “талийгаачийг хөдөөнөөс ирсэн, тэгээд хүүхдүүддээ уурлаад байсан, тэгээд гэрийнхээ хаалгаар гарах гэж яваад үүдэндээ ухаан алдаад уначихлаа” гэж хэлсэн. Ингээд би үзлэгээ хийж дуусаад өөрийнхөө 88058824 дугаарын утаснаасаа 102 дугаар руу ярьж хүн нас барсан талаар мэдэгдсэн. Талийгаачийн биед үзлэг хийхэд духны баруун хэсэгт хавдаад халцарчихсан байсан. Эхнэр нь болохоор сая ойчихдоо хана мөргөөд халцарчихсан юм шиг байна гэж байсан. Тэр хавиар нь миний харснаар шинэ шарх байсан. Бага зэрэг цус шүүрсэн байсан, цус нь хатаагүй байсан. Шарх нь шороо тоос болсон зүйл байгаагүй...Би цагдаагийн алба хаагч нарыг хүрч ирсний дараа явсан. Тэгээд цагдаагийн алба хаагч нарт нөхцөл байдлыг нь хэлж өгчхөөд явсан” гэх мэдүүлэг /хх58-59/
27. Насанд хүрээгүй гэрч Ж-гийн: “...Би өдрийг нь санахгүй байна. Аав, өвөө хоёр маргалдаад байх шиг байсан. Тэгээд аавыг агаа оруулж ирсэн. Тэгээд аав гараагүй гэж хэлэн доош тонгойж гараа оролдон нүдээ эргэлдүүлээд асуусан асуултад хариулахгүй...” байсан гэх мэдүүлэг /хх-60/
28. Гэрч Ц.М-ы “Би 2002 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Би Э болон түүний эхнэр О нартай хамтран ажиллаж байсан. Анх ажилд орж байхад Э сахиул айл байж байгаад галчаар ажилд орж байсан санагдаж байна. Эхнэр нь арай аажуу л цэвэрлэгчээр орж байсан санагдаж байна. Би энэ хоёр хүнтэй ах дүү садан төрлийн харилцаа байхгүй. Ерөнхийдөө энэ хүмүүсийг нэг ажлын хамт олон гэдгээрээ сайн танина. Ахуй амьдралын хувьд бидний адил дундаж амьдралтай. Хүүхдүүд нь малчин У гээд охин нь энд тэнд хувийн хоол цайны газарт ажиллаж байсан байх. Д гээд нэг охинтой тэр нь ээж, аавтайгаа л хамт байдаг байсан. О-тай бол аажуу суусан гэдэг юм. Хэсэгтээ эмнэлгийн хашаанд байж байгаад одоогоос нэлээд олон жилийн өмнө Боржигоны 23-6 тоот хашаа аваад нүүж байсан, одоо ч тэр хаягтаа амьдарч байгаа. Ар гэрийн таарамжгүй харилцаа байдаг эсэхийг нь бол мэдэхгүй байна. Ямар ч байсан сүүлд бол Т гээд хүүтэй У гээд бас охинтой эд нар нь бол Э-ы төрсөн хүүхдүүд нь бол биш. Т-гийн дээр дахиад хоёр хүү байдаг юм. Э байшин барихад лав Т-гийн гэр байдаг байсан. У нь хэзээ тусдаа гэр барьсан юм сайн мэдэхгүй байна. Э-тай яг тийм дотно гэхээр хүн байхгүй, бид нартай бүгдтэй нь жигд гайгүй харилцаатай байсан. Зан байдлын хувьд цагаан сэтгэлтэй их төлөв энгийн хүн байсан” гэх мэдүүлэг /хх180-181/
29. Гэрч Т.Д-ын “Би Д-ийн ах Э-ыг танина. Гэхдээ харьцаж байгаагүй. Э нь нэлээд агсам, танхай байрын хүн байдаг юм. Би өмнө жил энд ирэн очин байдаг байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна...Архи дарс уусан үедаа аав, Д хоёртоо их халтай байдаг юм шиг байдаг. Аав нь хашаан дээгүүрээ манай ааваас юм гуйна. Өөрөө их сайхан ааштай ах байдаг байсан. Тэгээд нүүрийг нь харахаар нэг нүд нь хөх, заримдаа нөгөө нүд нь хөхөрч барьсан байдаг. Гэртээ байж байхад л Э нь агсам тавиад аавыг нь зодоод байх шиг байдаг юм. Хашаа хорооноос яв гэхээр Э явахгүй, хашааг чинь авна, барина гэх мэт хэрүүл хийж байгаа нь сонсогддог байсан. Энэ байдал их олон удаа давтагдсан болохоор бид нар бүр дөжирчихсөн юм. Миний мэдэхээр 3 удаа Д-д Э агсам тавиад Д манайд орж ирж байсан. Тэгээд аав нь өмөөрөөд аавтайгаа муудалцаад зодчихдог юм шиг байгаа юм. Нэг удаа Дг ах нь хайч барьж хөөгөөд Д зугатаж манайд орж ирж байсан...” гэх мэдүүлэг /хх168-169/
30. Гэрч Х.Т-ийн “Би Боржгины 23-р гудамж буюу энэ хашаандаа амьдраад 20 гаруй жил болж байна. Би Боржгины 23-6 тоотод оршин суудаг Т.Э гуайг танина. Эртнээс мэддэг байсан. Манай гудамжинд ирэхээс өмнө би таньдаг байсан. Өрхийн эмнэлэгт ажиллаж байгаад тэтгэвэртээ агрсан хүн байдаг. Манай гудманд ирээд лав 4-5 жил элбэг болсон. Зан байдлын хувьд сайхан ааш араншинтай, яриа хөөрөө сайтай хүн байсан. 2019 оны 10 дугаар сард надад манай ажил дээр орон тоо байгаа, даргатай уулзаад үз гээд намайг Боржигон мандал өрхийн эмнэлэгт ажилд зуучилж өгч байсан хүн. Намайг ажилд ороод удаагүй байхад тэтгэвэртээ гарч байсан” гэх мэдүүлэг /хх-171/
31. Гэрч Ө.Н-ийн “Би Боржигон мандал өрхийн эмнэлэгт 2010 оноос хойш ажиллаж байна. Даргаар нь ажиллаад 8 дахь жил болж байна. Намайг анх ажилд ороход Э гэдэг хүн галч жижүүрээр ажилладаг байсан. Түүний эхнэр О намайг 2010 онд ажилд ороход гарчихсан байсан. Э гуай зан байдлын хувьд огцом ууртай л хүн байсан. Зүрх муутай, даралт ихтэй хүн байдаг байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй байсан. Ар гэрийнх нь хувьд О гуайтай суугаад нэг охин гаргасан, Д гэдэг юм. Хашаандаа дагавар хүүхдүүдийнхээ хамт амьдардаг байсан. Ар гэрийнхэнтэйгээ таарамж муутай байдаг байсан. Гэрийнхэнтэйгээ муудалцсан гээд 2-3 хоног дараалж жижүүрлээд биеэ өвтгөчихсөн байдаг. Ерөнхийдөө Э гээд хүүтэйгээ таарамж муутай байдаг, хүү нь чулуунд явдаг, ээжийгээ өмгөөлж хамгаалдаг, таарамжгүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-173/
32. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 59 тоот “Амь хохирогч Т.Э-ы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр духанд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Т.Э нь нас барах үедээ согтолтгүй байсан байна. Т.Э нь В(1П) бүлгийн цустай байсан байна. Т.Э нь багалзуурдалтын улмаас амьсгалын цочмог дутагдлаар нас баржээ” гэх дүгнэлт /хх94-98/
33. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 сарын 29-ний өдрийн 72 дугаартай шинжээч нарын “цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 59 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач Т.Э-ы цогцост механик амьсгал бүтэлт, амьсгалын цочмог дутагдал, улаан хоолой дээд 1/3 хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт зэрэг гэмтлүүд учирчээ. Духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Механик амьсгал бүтэлт амьсгалын цочмог дутагдал, улаан хоолой дээд 1/3 хэсгийн зөөлөн эдийн цус хуралт гэмтлийн улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаачид учирсан дээрхи гэмтлүүд нь амьд үед үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Талийгаач Т.Э нь хэрлэгийн гаралтай зүрхний өвдөлт, дахилтат хэлбэр, зүрх судалны дутагдал “В” цусны даралт ихсэх эмгэг 2 үе шат, 2 зэрэг өндөр эрсдэлтэй хэлбэр, элэгний архаг үрэвсэл, ерөнхий судас хатуурах өвчтэй байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 188-195/
34. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээ нарын 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 02 дугаартай “О.Э нь одоогоор сэтгэцийн өвчин эмгэггүй байна. О.Э нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. О.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай ” гэх дүгнэлт /1-р хх-ийн 249-250, 2-р хх-ийн 1/
35. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/
36. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх6-11/
37. Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх101-106/
38. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх127-130/
39. Түргэн тусламжийн дуудлагын хуудасны хуулбар /хх133-134/,
40. Монголын Цахилгаан холбоо ХК-ийн 7059103 дугаарын утас болон үүрэн холбооны 88257392 дугаарын утасны орсон гарсан дуудлагын лавлагаа /хх136-142/, хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон эд мөрийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Боржигоны 23 дугаар гудамжны 6 тоотод Т.Э нас барсан үйл явдал болсон, амь хохирогч Т.Э нь “механик амьсгал бүтэлт, амьсгалын цочмог дутагдал, улаан хоолой дээд 1/3 хэсгийн зөөлөн эдийн цус хуралт гэмтэл”-н улмаас нас барсан, түүний цогцост “духанд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл” учирсан байсан ба уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 59 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 72 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээс үзэхэд амь хохирогч Т.Э нь нас барахын өмнө шүүгдэгч О.Э-той маргалдаж, улмаар бие биеэ заамдсан талаар насанд хүрээгүй гэрч Э.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д нар мэдүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-гаас нийт 5 удаа мэдүүлэг авсан бөгөөд 2020.10.12-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...гараад очтол ах Э аавын багалзуурыг фудволкоор шахчихсан, аавын багалзуур шахсанаас болоод дуу нь цаашаа бүдгэрээд байсан. Мөн аав ахыг заамнаас нь барьсан байгаа харагдсан. Тэгээд Э-ын хүү Б аавыгаа араас татаад, салгаад гэр лүүгээ оруулсан. Би очоод түшээд “та гэр рүү ор” гэж хэлтэл аавын хоолой нь бүдэгхэн гараад надад “зүгээр зүгээр” гэж хэлсэн... Ах Э талийгаач аав Э-ыг фудволкоор нь шахаж боож байхыг надаас өөр хүн хараагүй. Тухайн үед ах Э аавыг боогоод, амьсгал нь тасалдаад юм хэлээд байвч дуу нь бүдэгхэн сонсогдоод байсан учир 7059102 дугаар руу залгаж дуудлага өгсөн. Би хоолойг боосон хугацааг тооцоолж мэдэхгүй байна. Би гэрээс гарч ирээд боолгоод зогсож байхыг хараад буцаж орж, утсаа аваад цагдаа руу залгаад дуудлага өгөөд, Э ахын хүү Б гарч ирж салгатал боож байсан. Тухайн хугацаанд хэр зэрэг удсаныг тооцоолж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс энэ мэдүүлгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж авсан гэсэн тайлбарыг гарган мэтгэлцэж байна. Гэвч хэргийн 20-23-рт авагдсан мэдүүлгийг судалж үзэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хохирогчийн биед халдсан, хоолойд хүрсэн зүйл байхгүй, хохирогч нь муудалцаад салснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрсний дараа ухаан алдаж унасан гэсэн тайлбар гарган мэтгэлцэж байна.
Хэргийн 136-138-рт авагдсан Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын 7059102 дугаарын утсанд орох дуудлага хийсэн дугаарын бүртгэлээс үзэхэд 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 20 цаг 33 минут 39 секундэд, мөн өдрийн 20 цаг 34 минут 43 секундад 88257392 дугаарын утаснаас 2 удаа, 88058824 дугаарын утаснаас мөн өдрийн 20 цаг 59 минут 28 секундэд 1 удаа тус тус дуудлага хүлээн авсан, 88257392 дугаарын гарах ярианы дуудлагын бүртгэл /хх-ийн 142-рт/ -с үзэхэд 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 40 цаг 46 минут 36 секундэд 7059103 дугаарын утсанд дуудлага хийсэн болох нь нотлогдож байна.
7059102 дугаарын утсанд 2 удаа, 7059103 дугаарын утсанд 1 удаа дуудлага хийсэн 88257392 дугаар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Дгийн эзэмшилд байдаг болох нь хэргийн 140-рт авагдсан лавлагаагаар, 88058824 дугаар нь түргэн тусламжаар очсон эмч Н.Э-гийнх болох нь түүний мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Үүнээс үзэхэд амь хохирогч Т.Э нь шүүгдэгч О.Э-той барилцаж /цамцны захаар нь боож/ авах үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д 7059102 дугаарт дуудлага өгсөн үеэс түргэний эмч ирээд хохирогчийг үзсэний дараа нас барсан гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгөх хүртэл 25 минут, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 7059102 дугаарт дуудлага өгснөөс хойш 7059103 дугаарт дуудлага өгөх хүртэл 12 минутын хугацаа өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл амь хохирогч нь шүүгдэгч О.Э-той барилцаж / цамцны захаар нь боож/ эхэлснээс хойш тэднийг салгаж тус тусын гэрт нь оруулах, амь хохирогч гэртээ орсны дараа буцаж гарах явцдаа ухаан алдсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэрч О, У нарыг дуудсан, гэрч О, У нар амь хохирогчид анхны тусламж үзүүлэх оролдлого хийх, түргэн тусламж дуудах зэрэг үйл явц 12 минутын хугацаанд үргэлжилсэн байна.
Энэ хугацаанд шүүгдэгч О.Э амь хохирогчтой муудалцаж, барилцсанаас /фудволканы захаар боосон/ өөрөөр хэн нэгэн этгээд амь хохирогчийн бие махбодид халдсан үйл явдал тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан нөхцөл байдлуудыг дүгнэж үзээд амь хохирогч Т.Э-ыг үхэлд хүргэсэн “цогцост механик амьсгал бүтэлт, амьсгалын цочмог дутагдал, улаан хоолой дээд 1/3 хэсгийн зөөлөн эдийн цус хуралт” гэмтлийг шүүгдэгч О.Э хоолойг нь боох аргаар учруулсан байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч О.Э-ыг буруугүй гэсэн дүгнэлт гаргасан хэдий боловч шүүгдэгч О.Э нь амь хохирогч Т.Э-ыг боож, үхэлд хүргэх дээрх гэмтлийг учруулсан болох нь нотлогдож байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан эрхийн асуудал юм.
Амь хохирогчид учирсан “духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл нь амьд үед үүсгэгдсэн гэсэн 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан боловч уг хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч О.Э учруулсан гэдэг нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Тухайлбал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д, насанд хүрээгүй гэрч Э.Б нарын мэдүүлгээр амь хохирогч болон шүүгдэгч нарыг салгах үед талийгаачийн нүүрэнд /духанд/ гэмтэл үүссэн байсан талаар мэдүүлээгүй, гэрч Г.О болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д нар амь хохирогчийг ухаан алдаж доошоо харан унасны дараа эргүүлэхэд духанд гэмтэл үүссэн талаар удаа дараа мэдүүлжээ.
Шүүгдэгч О.Э нь амь хохирогч буюу өөрийн хойд эцэг Т.Э-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, шүүгдэгч О.Э-д холбогдуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч О.Э-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлсэн гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Э нь өөрийн хойд эцэг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай амь хохирогч Т.Э-ыг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэсэн боловч түүний үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдал буюу гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч болон амь хохирогч нар нь хоорондын таарамжгүй харилцаатай байсан талаар гэрч нар мэдүүлсэн боловч уг гэмт хэрэг гарах үйл явцад гэр бүлийн хүчирхийллийн шинж байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч О.Э-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас 2020 оны 12 сарын 22-ны өдрөөс 2021 оны 02 сарын 03-ны өдрийг хүртэл нийт 43 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг ял эдэлсэн хугацаанд нь оруулан хасаж тооцлоо.
Энэ хэрэгт битүүмжилж ирүүлсэн эд зүйлгүй ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж удаа дараа мэдүүлсэн байх тул тус тус дурдав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д нь хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул хохирогч нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хар хөх өнгийн юудэнтэй цамц 1 ш, цагаан өнгийн фудволк 1 ш, цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд 1 ш, цайвар саарал өнгийн дотуур өмд 1ш, хар хөх өнгийн түрсик 1ш, хар өнгийн оймс 1 хос, металл бөгж 1ш, хураагдан ирсэн ба гэрчийн мэдүүлгийг буулгасан CD-г хавсарган ирүүлжээ.
Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хөх өнгийн юудэнтэй цамц 1 ш, цагаан өнгийн фудволк 1 ш, цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд 1 ш, цайвар саарал өнгийн дотуур өмд 1ш, хар хөх өнгийн түрсик 1ш, хар өнгийн оймс 1 хосыг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж, металл бөгж 1 ширхэрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, СD 1 ширхгийг О.Э-д холбогдох эрүүгийн 2022002570001 дугаартай хэргийг хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Харчин овогт О-ын Э-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчин овогт О-ын Э-д 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д нь учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хөх өнгийн юүдэнтэй цамц 1 ш, цагаан өнгийн фудволк 1 ш, цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд 1 ш, цайвар саарал өнгийн дотуур өмд 1ш, хар хөх өнгийн түрсик 1ш, хар өнгийн оймс 1 хосыг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж, металл бөгж 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Дд буцаан олгож, CD 1 ширхгийг эрүүгийн 2022002570001 хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-д урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
10. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.ШҮРЭНЧУЛУУН
ШҮҮГЧИД З.УУГАНБАЯР
Г.МӨНХБАТ