Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 144/2017/00046/И |
Дугаар | 64 |
Огноо | 2017-06-05 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг “Хаан банк” ХХК-ийн Өмнөговь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 2 дугаар баг Гавилууд, Гоёот 13-8 тоотод оршин суух Гүртэн овогт Сумъяагийн Оюунцэцэг /РД:КЙ78020961/, Өмнөговь аймаг, Ханбогд сум, 2 дугаар баг Гавилууд, Гоёот 13-8 тоотод оршин суух Боржигон овогт Сүхээгийн Насантогтох /РД:ЕД78032574/ нарт холбогдох
Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх болон автомашин худалдан авах зориулалт бүхий зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг 159,983,556.93 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 41,000 төгрөг бүгд 160,024,556.93 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа, хариуцагч С.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч С.Отгонжаргал, хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ийн Өмнөговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Иргэн С.Оюунцэцэг, С.Насантогтох нар нь тус банкын Өмнөговь салбарын харьяа Ханбогд тооцооны төвөөс 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/215 тоот зээлийн гэрээ байгуулан 21,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар, 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/214 тоот зээлийн гэрээ байгуулан 149,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай , цехийн барилга барих зориулалтаар зээлсэн. Бизнесийн орлого буурсан гэх шалтгааны улмаас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дээрх бизнесийн зээлийн гэрээний хугацааг 17 сараар сунгаж, нийт 36 сарын хугацаатай зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний хугацааг 41 сараар сунгаж нийт 60 сар болгон зээл хүүгийн төлбөрийг сар бүр тэнцүү төлөх нөхцөлөөр зээлийн гэрээнд бүтцийн өөрчлөлт оруулан зээлдэгчид хөнгөлөлт үзүүлсэн. Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зээлийн гэрээний барьцаанд: С.Оюунцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1112000263 тоот дугаартай Өмнөговь аймаг, Ханбогд сумын төв гоёотын 13-8 тоотод байрлах 288 м.кв талбайтай хувийн сууц, ажлын байрны барилга, С.Оюунцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-1112000733 тоот дугаартай Өмнөговь аймаг Ханбогд сумын гоёотын 13-8 тоотод байрлах 750 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, С.Оюунцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-1112000733 тоот дугаартай Өмнөговь аймаг Ханбогд сумын гоёотын 14-7 тоотод байрлах 750 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, С.Оюунцэцэгийн өмчлөлийн №00693290 гэрчилгээний дугаар, KN3HAP7351K010069 арлын дугаар 28-88 ӨМА улсын дугаартай “Кай пронтер” автомашин, С.Оюунцэцэгийн өмчлөлийн №0117236 гэрчилгээний дугаар, KMFLA19AP1C022654 арлын дугаар 85-57 УНО улсын дугаартай “Хюэндай стон” автомашин, С.Оюунцэцэгийн өмчлөлийн №00559243 гэрчилгээний дугаар, HDJ810045999 арлын дугаар 60-00 УНЧ улсын дугаартай “Тоёота ланд круйзер” автомашин, С.Оюунцэцэгийн өмчлөлийн №00404415 гэрчилгээний дугаар, 2000829 арлын дугаар 02-52 ӨМА улсын дугаартай “Зил 130” автомашин, баншны машин, зуурагч машин, элдэгч машин, жигнэгч машин, хэрчигч машин, ам дарагч, хөлдөөгч 4 ширхэг, махны машин, сонгино, сармис хэрчигч зэрэг хөрөнгүүдийг тус тус барьцаалж зээл авсан.
Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний барьцаанд: С.Оюунцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1112000263 тоот дугаартай Өмнөговь аймаг, Ханбогд сумын төв гоёотын 13-8 тоотод байрлах 288 м.кв талбайтай хувийн сууц, ажлын байрны барилга, С.Оюунцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-1112000733 тоот дугаартай Өмнөговь аймаг Ханбогд сумын гоёотын 13-8 тоотод байрлах 750 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, С.Оюунцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-1112000733 тоот дугаартай Өмнөговь аймаг Ханбогд сумын гоёотын 14-7 тоотод байрлах 750 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, С.Оюунцэцэгийн өмчлөлийн №00693290 гэрчилгээний дугаар, KN3HAP7351K010069 арлын дугаар 28-88 ӨМА улсын дугаартай “Кай пронтер” автомашин, С.Оюунцэцэгийн өмчлөлийн №0117236 гэрчилгээний дугаар, KMFLA19AP1C022654 арлын дугаар 85-57 УНО улсын дугаартай “Хюэндэй стон” автомашин, С.Оюунцэцэгийн өмчлөлийн №00559243 гэрчилгээний дугаар, HDJ810045999 арлын дугаар 60-00 УНЧ улсын дугаартай “Тоёота ланд круйзер” автомашин, С.Оюунцэцэгийн өмчлөлийн №00404415 гэрчилгээний дугаар, 2000829 арлын дугаар 02-52 ӨМА улсын дугаартай “Зил 130” автомашин, баншны машин, зуурагч машин, элдэгч машин, жигнэгч машин, хэрчигч машин, ам дарагч, хөлдөөгч 4 ширхэг, махны машин, сонгино, сармис хэрчигч зэрэг хөрөнгүүдийг тус тус барьцаалж зээл авсан.
Зээлдэгч нь бизнес болон хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/215 тоот зээлийн гэрээний хавсралт 1, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/215-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зээлийн гэрээний хавсралт 1, 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/214 тоот зээлийн гэрээний хавсралт 1, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/214-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хавсралт 1 зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу дараах төлбөрүүд хийгдсэн. Үүнд:
1. Бизнесийн зээл - 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/215 тоот зээлийн гэрээний хавсралт 1, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/215-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хавсралт 1 зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20,624.69 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 7,900,070.06 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 9,371,940.37 төгрөг,
2. Хөрөнгө оруулалтын зээл – 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/214 тоот зээлийн гэрээний хавсралт 1, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/214-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хавсралт 1 зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 42,388.26 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 49,847,439.58 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 28,878,705.70 төгрөгийн төлбөр төлсөн.
Зээлдэгч нь 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/215 тоот зээлийн гэрээний хавсралт 1, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/215-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хавсралт 1 зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө бүрэн төлөлгүй 45 хоног, 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/214 тоот зээлийн гэрээний хавсралт 1, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/214-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хавсралт 1 зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөлгүй 319 хоног хугацаа хэтэрч байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/215 тоот зээлийн гэрээний хавсралт 1, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/215-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг цуцлах, 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/214 тоот зээлийн гэрээний хавсралт 1, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/214-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг цуцлах, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөр нийт зээлийн төлбөр гаргуулах,
2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/215 тоот зээлийн гэрээний хавсралт 1, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/215-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний: үндсэн зээл 11.628.059.53 төгрөг, үндсэн зээлийн хүү 997,739.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,055.28 төгрөг нийт 12,640,854.71 төгрөг,
2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/214 тоот зээлийн гэрээний хавсралт 1, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/214-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний: үндсэн зээл 120,720,259.22 төгрөг, үндсэн хүү 26,075,714.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 546,728.61 төгрөг нийт 147,342,702.22 төгрөг, бүгд 159,983,556.93 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 41,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, түүний банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Оюунцэцэг, С.Насантогттох нар нь анх 2014 оны 7 сарын 17-ны өдөр 149.000.000 төгрөгний хөрөнгө оруулалтын зээл, эргэн төлөлтийн зээл 21.000.000 төгрөг зээл нь удаа дараа хугацаа хэтэрсэн учир үүнийг шийдүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч С.Оюунцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...С.Оюунцэцэг би 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Хаан банк” ХХК-иас 21,000,000 төгрөгийн бизнесийн зээл, 149,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн. Энэхүү зээлийг авахад бизнес маань хэвийн явагдаж байсан боловч 2015 онд борлуулалт буурч, зээлэндээ нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг нь сунгасан юм. Энэ хугацаанд зээлээ боломжоороо хийж байсан боловч, гэр бүлийн асуудал гарч хүүхэд төрүүлж, нөхөр маань хамтран амьрахаа больж ажлаа хэвийн хэмжээнд хийж чадаагүй. “Оюу толгой” ХХК-ийн гэрээт “Саппорт СервисЭС Монголия” ХХК-тай гэрээгээр хэрчсэн гурил нийлүүлдэг бизнес маань үлдсэн. Энэ боруулалт маань гайгүй өсөж байтал Баян-Овоо сумын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжнэ гэж энэ газраас нийт хэрэглэгдэх хэрчсэн гурлын 40 хувийг авахаар болж борлуулалт маань багассан. Одоогоор манай компани сард 3.5 тонн хэрчсэн гурил энэхүү компанид нийлүүлж байна. Борлуулалтаа ахиулах зориулалтаар бүхэл үрийн хэрчсэн гурил нийлүүлэх санал болон дээжээ хүргүүлсэн.
Иймд энэхүү зээлийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулахад бараа бүтээгдэхүүний эргэлтийг авч үлдэж сард 3,000,000 төгрөгөөр эвлэрэх хүсэлтэй байна. Энэхүү зээлэнд хамтран үүрэг гүйцэтгэгч С.Насантогтох анх зээл авснаас хойш нэг ч удаа төлж байгаагүй бөгөөд одоо хамт амьдрахгүй байгаа учир түүнийг зээлээс чөлөөлж өгнө үү. “Хаан банк” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг С.Оюунцэцэг би өөрөө хариуцан төлөх болно.” гэжээ.
Хариуцагч С.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг нь 149.000.000 төгрөг, нөгөө нь 21.000.000 төгрөгний зээл байгаа. 149.000.000 төгрөгний зээлийн 78.169.568,62 төгрөгийг 21.000.000 төгрөгний зээлийн хувьд 14.292.635,22 төгрөгийг тус тус төлсөн. Энэхүү зээлийг төлөхөд хамтран зээлдэгч Насантогтох нэг удаа 556,003.24 төгрөг, дараа нь 246,347.80 төгрөг төлсөн байгаа. Би зээлийн 55 хувийг төлсөн. Насантогтох 2.6 хувийг төлсөн. Би Насантогтохтой 2009 оноос хамт амьдарч хүү охин хоёртой болсон. Энэхүү зээлийг Насантогтох бид 2 хамт амьдарч байхдаа авсан учир тавь тавин хувиар хувааж төлөх бодолтой байна. 149.000.000 төгрөгний зээлийн 34.6 хувийг би төлсөн. Одоо 50 хувь болоход 15.4 хувийн зээл төлөх дутуу байгаа. Харин 21.000.000 төгрөгний зээлийн хувьд би 55 хувийг төлсөн. Иймээс үлдсэн төлбөрийг Насантогтохоор гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч С.Оюунцэцэгийн өмгөөлөгч С.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаан банкнаас гаргасан нэг дэх шаардлага нь 2014 оны 7 сарын 17-ны өдрийн ЗГ/215 тоот зээлийн гэрээ болон нэмэлт өөрчлөлт энэ гэрээний нэмэлт өөрчлөлт болох 2015 оны 12 сарын 30-ны өдрийн ЗГ/215 тоот гэрээг цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. 2 дахь шаардлага болох 2014 оны 7 сарын 17-ны өдрийн ЗГ/214 тоот зээлийн гэрээ энэхүү гэрээний нэмэлт өөрчлөлт болох 2015 оны 12 сарын 30-ны өдрийн ЗГ/214 тоот зээлийн гэрээг цуцлах шаардлагыг мөн адил хүлээн зөвшөөрч байгаа. 3 дахь шаардлага буюу 2017 оны 3 сарын 22-ний өдрийн нийт зээлийн төлбөр гаргуулах 159.983.556,93 төгрөгийг гаргуулах шаардлага байгаа. Энэ шаардлагын хувьд Оюунцэцэг нь өөрт оногдох хувийг хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь энэхүү зээл нь 2 хариуцагчтай байгаа. Иймээс дангаараа төлөх боломжгүй гэсэн байр суурьтай. Хамтран зээлдэгч Насантогтохын хариу тайлбарт: 2009-2017 он хүртэл 8 жил хамт амьдрахдаа Насантогтох нь юу ч идээгүй, ямар ч хувцас өмсөөгүй, дундаас нь гарсан 2 хүүхэд нь мөн идэж ууж өмсөж зүүгээгүй юм уу? Энэ бүх зүйлийг мөн бизнесээ өргөжүүлэх амьдралаа дээшлүүлэх зорилгоор хоёулаа хамт ашигласан байдаг. 2017 оны 5 сарын 4-ний өдрийн тайлбартаа 2014 оны 7 сарын 17-ны өдрийн зээлийг Оюунцэцэгийн 5595031035 тоот дансанд хийж шилжүүлсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 болон 21 дүгээр зүйлд зааснаар Оюунцэцэг нь зээлийг авсан тул Насантогтоход олгосон гэж үзэх боломжгүй байна гэсэн тайлбар хэлсэн. Иргэний хуулийн 43 дугаар зүйлд хэлцлийн талаар зохицуулсан байдаг. Хэлцлийг хэзээ хийсэн гэж тооцох вэ? гэхээр нэг талын хүсэл зорилгыг нөгөө талд гаргаснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол тухайн хэлцлийг бодитой хийгдсэн гэж үзнэ. Насантогтох нь гарын үсэг зурагдсан учир энэ нь бодитой хэлцэл хийгдсэн. Иймээс гэрээг хийгээгүй гэх үндэслэлээр хариуцлагаас зугтаах үндэслэл байхгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийснээр зээлийг олгосонд тооцно гэж зааснаар Оюунцэцэгийн дансанд орсон учир төлөхгүй гээд байна. Гэтэл энэ хуулийн заалт нь иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хэзээ ямар хэлбэрээр хийгдсэнээр зохицуулна гэсэн хуулийн заалт учраас хэний дансанд яаж хийснийг зохицуулаагүй. Иймээс Оюунцэцэгийн дансанд мөнгө орсон гэх үндэслэлээр Насантогтох нь зээлийг төлөхгүй байх үндэслэл болохгүй. Энэ хуулийг тэгж тайлбарлаж болохгүй. Зээлийн гэрээний эргэн төлөлт байдаг. 1081 төгсгөлтэй данснаас Насантогтох нь 2 удаа зээлийн эргэн төлөлт гэсэн тодотголтой зээлийн эргэн төлөлтийг хийсэн байдаг. Иймээс зээлийн гэрээний үүргийн харилцаанд оролцож байсан гэдгийг нотолж байна. Барьцаа хөрөнгөөр зээлийг хаах нь зөв гэсэн тайлбар бичсэн. Барьцаа хөрөнгө нь дан ганц Оюунцэцэгийн өмч байгаа. Гэтэл эдгээр барьцаа өмчөөр зээлийг төлүүлэх гээд байгаа нь Оюунцэцэгийн өмчлөх эрхэд халдаад байна. Иргэний хуулийн 101, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт өмчлөх эрхийг зохицуулсан байгаа. Иймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар дан ганц Оюунцэцэгийн өмчөөр зээлийг хаана гэсэн тайлбар нь үндэслэлгүй юм. Иймд барьцаа хөрөнгөөр зээлийг барагдуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Насантогтохтой хамтарч тавь тавин хувиар зээлийг төлөхдөө тооцоолол гаргасан байгаа. 2014 оны 7 сарын 17-ны өдрийн 21.000.000 төгрөгний зээлийн гэрээний хувьд нийт эргэн төлөлт нь 17.292.635,12 төгрөгийг Оюунцэцэг, Насантогтох нар төлсөн. Насантогтох нь 5474241081 тоот данснаас эхний удаа 556.003.24 төгрөг, дараа нь 246.347,80 төгрөг нийт 802.351,04 төгрөгийг төлсөн. Одоо 21.000.000 төгрөгний зээлийн төлөх ёстой төлбөр нь 12.640.850,71 төгрөг болон 17.292.000 төгрөгийг нийлүүлээд 100 хувь гэж бодвол Оюунцэцэгийн хувьд 21.000.000 төгрөгний 55 хувийг төлсөн. Иймээс 2014 оны 7 сарын 17-ны өдрийн зээлийн хувьд Оюунцэцэг нь төлөх төлбөргүй юм. Үлдсэн зээлийг Насантогтох төлөх ёстой. 2 дахь зээлийн хувьд 78.169.568,62 төгрөгийг төлсөн. Энэ төлөлтөөс Насантогтох нь огт төлөөгүй. Төлөх ёстой 147.342.702,42 төгрөг байгаа. Энэ төлөх ёстой төлбөр урьд нь төлсөн төлбөрийг нийлүүлээд 100 хувь гэж үзвэл 34.6 хувийн төлөлтийг Оюунцэцэг дангаар төлсөн. Одоо 15.4 хувь буюу 34.728.889,70 төгрөгийг төлөхөөр байгаа. Иймээс 34.728.889,70 төгрөгийг хүлээн зөвшөөр байгаа. Үлдсэн төлбөрийг Насантогтох төлөх эрх зүйн үндэслэл байгаа гэв.
Хариуцагч С.Насантогтох шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...С.Насантогтох би С.Оюунцэцэгтэй 2009 оноос хойш хамт амьдарч 2 хүүхдийн эцэг, эх болсон. “Хаан банк” ХХК-аас эдгээр зээлийг авах үед С.Оюунцэцэг өөрөө бүгдийг хөөцөлдсөн бөгөөд тэрээр “хамтран зээлдэгч шаардлагатай гэсэн тул чи гарын үсэг зураадах, дараа нь чи зээл авахад ямар ч асуудал байхгүй, компанийн нэр дээр шилжүүлчихнэ эсвэл ээжээр зуруулчихна” гэхээр нь очиж гарын үсэг зурсан нь үнэн. Энэ зээлсэн мөнгөнөөс би нэг ч төгрөг өөртөө аваагүй яг юу, юунд хэдийг хэрхэн зарцуулсныг нь мэдэхгүй. Оюунцэцэг л бүгдийг тоолж авсан байх, санхүүтэй холбоотой бүхий л асуудлаа өөрөө л шийдэж тооцоо хийдэг байсан. Миний хувьд машин бариад бараа татах, ачих, буулгах гэх мэт тухайн гэр орны хар бор ажлуудыг хийж байсан. Тухайн үед С.Оюунцэцэг өөрөө болно бүтнэ гэж тооцож, эд хөрөнгөө барьцаалж тэр зээлийг авчхаад одоо болохоор надаар төлүүлнэ дансийг чинь хаалгана гэдэг. Миний хувьд тухайн зээлээс нэг ч төгрөг авч зарцуулаагүй өөртөө ямар нэгэн хөрөнгө бий болгоогүй. Би саяхан ажилд ороод байгаа ч биеийн эрүүл мэндийн байдал тийм ч сайн биш цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Насантогтох 2 тайлбарыг шүүхэд гаргасан. Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбар гаргасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зээл олгохыг зааж өгсөн байгаа. 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээл олгосонд тооцно гэж зааснаар үзвэл уг зээлийг Насантогтоход олгосон гэж үзэх үндэслэл байхгүй юм. Иймээс энэ хуулийн 2 зүйл заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 7 сарын 17-ны өдрийн зээлийг гэрээг цуцлах, нэмэлт өөрчлөлт оруулах 2 дахь нь 2014 оны 7 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг цуцлах, нэмэлт өөрчлөлт оруулах, 3 дахь нь нийт зээлийн төлбөр гаргуулах, 4 дэх нь зээлийн гэрээг мөнгөн хөрөнгөөр барагдуулахгүй тохиолдолд зээлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн 4 үндсэн шаардлагыг нэхэмжлэгч гаргасан. Тус 4 шаардлагаас 3 шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулах гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Насантогтох нь нэг хүсэлт гаргасан байгаа. Үүнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгч нь барьцаалсан үл хөдлөх хөрөнгө хөдлөх эд хөрөнгө түүний банкан дахь мөнгө бусад зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү? гэсэн байгаа. Энэ хүсэлтийг хүлээн авах нь шүүгчийн эрх хэмжээний асуудал. Яагаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар дараах байдлаар хэлмээр байна. Авто машин худалдан авах хөрөнгө оруулалтын зээл болох 149.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгаа. Энэ мөнгө хэний дансанд орж хэрхэн зарцуулсан талаар авч үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зээлдэгч Оюунцэцэгийн дансанд мөнгийг шилжүүлсэн бөгөөд Оюунцэцэг нь 100 хувь өөрөө хүлээн авч захиран зарцуулж авто машиныг авсан бол уу? гэж бодож байна. Тухайн авто машин Насантогтохын эзэмшилд байхгүй. Ямар нэгэн байдлаар хамтран эзэмшиж байгаа зүйл байхгүй байгаа. Би шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэг хуудас бүхий баримт гаргаж өгсөн. Энэ баримтаар 149.000.000 төгрөгийг олгоход нээсэн дансыг Насантогтох эзэмших эрх байхгүйг нотолж байгаа. Иймээс Насантогтох нь зээлийг төлөх үндэслэл байхгүй гэдгийг хэлмээр байна. Дараа нь 21.000.000 төгрөгийн зээл байдаг. Энэ зээл нь мөн адил Оюунцэцэг хүлээн авсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар уг мөнгөн хөрөнгө гэрээнд заасан бол түүний буцаан төлөх үүргийг зээлдэгч хариуцах ёстойг тусгасан байгаа. Мөн иргэний хуулийн 453 дугаар зүйлд зээлдэгчийн үүргийг зааж өгсөн байгаа. Иймээс энэхүү зээлийг төлөхийг бүрэн зөвшөөрөх хууль эрх зүйн үндэслэл Оюунцэцэгт байгаа.
Иймд миний үйлчлүүлэгчийн зүгээс энэ зээлийг төлөх боломжгүй бөгөөд зээлийн барьцаа хөрөнгөөр тухайн зээлийг хаах нь зүйтэй гэж бодож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх бодит байдлыг харгалзан үзэж, шударга шийдвэр гаргана гэдэгт найдаж байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, 2014 оны 07 сарын 17-ны өдрийн ЗГ/215 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 07 сарын 07-ны өдрийн БГ/215 дугаартай Барьцааны гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/215-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2015 оны 12 сарын 30-ны өдрийн БГ/215-2 дугаартай барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2014 оны 07 сарын 17-ны өдрийн ЗГ/214 тоот зээлийн гэрээ 2014 оны 07 сарын 17-ны өдрийн БГ/214 тоот барьцааны гэрээ, 2015 оны 12 сарын 30-ны өдрийн ЗГ/214-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2015 оны 12 сарын 30-ны өдрийн БГ/214-2 тоот Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000202500 тоот гэрчилгээ, 000220195 тоот гэрчилгээ үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000111874 тоот гэрчилгээ, 02-52 ӨМӨ Зил-130 автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 28-88 ӨМА улсын дугаартай Frontier маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч С.Оюунцэцэг, С.Насантогтох нарын хариу тайлбар зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК, хариуцагч С.Оюунцэцэг, С.Насантогтох нарт холбогдуулан Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх болох автомашин худалдан авах зориулалт бүхий зээлийн гэрээг цуцалж, гэрээний гүйцэтгээгүй үүрэг 159,983,556.93 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 41,000 төгрөг, нийт 160,024,556.93 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Хаан банк болон хариуцагч С.Оюунцэцэг, С.Насантогтох нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн өдөр байгуулагдсан ЗГ/215 дугаартай зээлийн гэрээ, БГ/215 дугаартай “Барьцааны гэрээ”-гээр зээлдэгч С.Оюунцэцэг, С.Насантогтох нар нь 21,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлдүүлэгч Хаан банкнаас зээлэх, зээлийн гэрээний үүрэгт улсын бүртгэлийн Ү-1112000263 дугаарт бүртгэлтэй Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв Гоёот 13-8 тоот хаягт байршилтай, хувийн сууц, ажлын байрны зориулалттай 288 м.кв үл хөдлөх хөрөнгө, мөн Гоёотын 14-7 тоот хаягт байршилтай 750 м.кв газрыг 4 ширхэг тээврийн хэрэгсэл, үйлдвэрийн машин техник хэрэгслийн хамт барьцаалахаар, /2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/215-1, БГ/215-2 гэрээнүүдээр 2018 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэл гэрээний хугацааг сунгасан/
Мөн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ЗГ/214 дугаартай зээлийн гэрээ, БГ/214 дугаартай барьцааны гэрээгээр 149,000,000 төгрөгийг 60 сарын жилийн 21.6 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээний үүрэгт дээрх эд хөрөнгүүдийг барьцаалахаар /2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/214-1, БГ/214-2 гэрээнүүдээр 2022 оны 12 сарын 05-ны өдрийг хүртэл гэрээний хугацааг сунгасан/ харилцан тохиролцсон нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн болон барьцааны гэрээгээр тус тус нотлогдож байна.
Зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй, түүнчлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу дээрх гэрээг байгуулсан байх тул талуудын хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний болон Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Хамтран зээлдэгч С.Насантогтох болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мэтгэлцэхдээ уг зээлийн гэрээний үүргийг хүлээхгүй, тухайн зээл олгогдохдоо үндсэн зээлдэгч С.Оюунцэцэгийг эзэмшлийн дансанд байршуулсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнд С.Насантогтох Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасны дагуу хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2-д зааснаар тухайн эд хөрөнгө буюу зээлийг үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч нарын эзэмшлийн дансанд шилжүүлэх талаар харилцан тохиролцон С.Насантогтох хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргийг нэхэмжлэгч биелүүлсэн, энэ талаар хариуцагч С.Оюунцэцэг мөн үгүйсгээгүй болно.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ тохирсон байна.
Хариуцагч нар:
-ЗГ/215, Зг/215-1 гэрээний үүргээ 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 12 сарын 19-нийг хүртэл үндсэн зээл 9,371,940 төгрөг, зээлийн хүүнд 7,900, нэмэгдүүлсэн хүүнд 30,624 төгрөгийг
- ЗГ/214, ЗГ/214-1 тоот гэрээний үүргээ 2014 оны 07 сарын 19-ний өдрөөс 2016 оны 9 сарын 16-ныг хүртэл үндсэн зээлийн төлбөрт 28,278,705 төгрөгийг, зээлийн хүүнд 49,847,439 төгрөгий, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 42,388 төгрөгийг тус тус төлсөн нь зээлийн эргэн төлөлтийн хуулга, нэхэмжлэгчийн нэхэмжлэл зэргээс нотлогдож байхаас гадна хариуцагч нар дээрх үйл баримтыг үгүйсгээгүй байна.
Дээрх үйл баримтаас үзвэл хариуцагч нар гэрээгээр тохиролцсон үүрэг болох үндсэн зээл, зээлийн хүүг хуваарьт заасны дагуу төлөөгүй зөрчил гаргасан байх боловч уг зөрчил нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан үүргийг ялимгүй зөрчсөнд тооцогдохоор байх ба тус гэрээний 6 дугаар зүйлд заасан гэрээг цуцлах үндэслэлийг нэхэмжлэгч нотлож чадаагүй тул нэхэмжлэгчийн дээрх гэрээнүүдээс татгалзаж, үлдэх үндсэн зээлийн үлдэгдэл 132,348,318 төгрөгийг гэрээний хугацаа дуусахаас өмнө хариуцагч нараас шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхгүй.
Харин 2017 оны 3 сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны хүүгийн төлбөр ЗГ/215, ЗГ/215-1 дугаартай гэрээний хүүгийн төлбөр 997,739.80, нэмэгдүүлсэн хүү 15,055.28, ЗГ/214, ЗГ/214-1 дугаартай гэрээний хүүгийн төлбөр 26,075,714.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 546,728.61 төгрөгийг нийт 27,635,238.08 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардлах эрхтэй” гэж заасанд нэхэмжлэгчийн нотариатын 41,000 төгрөг нь нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Мөн Иргэний хуулийн 174 дугаар зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч С.Оюунцэцэг, С.Насантогтох нараас зээлийн гэрээний дагуу хуримтлагдсан зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү 27,635,238.08 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үндсэн зээл 132,348,318.85 төгрөг, нотариатын зардал 41,000 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Гүртэн овогт Сумъяагийн Оюунцэцэг, Боржигон овогт Сүхээгийн Насантогтох нараас 27,635,238.08 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг цуцлан, үндсэн зээл 132,348,318.85 төгрөг, нотариатын зардал 41,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-аас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 962,417 төгрөгийг төрийн сангийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 962,417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 296,126.19 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА