Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 66

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би,

            Нэхэмжлэгч: Капитрон банк Хаяг: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо “Капитрон банк”-ны төв байр, Утас:70535545,  

            Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 2-р баг, Цагаан овоо гудамжны 2-8а тоотод оршин суух Гайхамшигт дээд эрдэм овогт Пунцаг-Ёндонгийн Отгонбаяр /РД:ЧР60051911, утас:89939591/-т холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 9 610 020 төгрөг гаргуулах тухай Капитрон банкны нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитрон банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Таван Толгой Транс” ХХК-нд хүнд машин механизмын жолооч ажилтай байсан иргэн П.Отгонбаяр нь 2013 оны 09 дүгээр сарыын 23-ны өдөр №3019-2013/134 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 9,600,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан. Талуудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 30109-2013/134 тоот Цалингий нзээлийн гэрээний үүрэгт зээлдэгчээс Үндсэн зээл 6 512 616 төгрөг, зээлийн үндсэн хүү 2 801 893 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 295 511 төгрөг, нийт 9 610 020 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  168 711 төгрөгийн хамт нэхэмжилж байгааг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү. Тус банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т заасан эрх үүргийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ. 

  Хариуцагч П.Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тавантолгой транс” ХХК-д хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж байсан П.Отгонбаяр миний бие нь 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 3019-2013/134 тоот цалингийн гэрээ байгуулан 9 600 000 төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн болно. Одоо нийт 9 610 020 төгрөгийг төлнө гэдгийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

D:\Ajil\Shiidwer\№66_2017_06_19_'Kapitronbank_Otgonbayr.docx

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитрон банкны нь хариуцагч П.Отгонбаярт холбогдуулан зээлийн үлдэгдэл нийт 9 610 020 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч П.Отгонбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаараа бичгээр тайлбар гаргаж өгсөн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Капитрон банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 168 711 төгрөгийн тал хувь болох 84 355,5 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000020815 тоот данснаас, мөн тал хувь болох 84 355,5 төгрөгийг хариуцагч П.Отгонбаяраас тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

            1.Капитрон банкны нэхэмжлэлтэй П.Отгонбаярт холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 9 610 020 /Есөн сая зургаан зуун арван мянга хорь/-н төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Капитрон банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 168 711 төгрөгийн тал хувь болох 84 355,5 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000020815 тоот данснаас, мөн тал хувь болох 84 355,5 төгрөгийг хариуцагч П.Отгонбаяраас тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                       Д.БАТТУЛГА