Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 774

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С” ХХК

Хариуцагч: Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаатч Б.Ц

Гомдлын шаардлага: “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц-гийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нарыг оролцуулав.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан гомдолдоо: “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц нь О Х У К о кйн гомдлоор холбогдох албан байгууллага, хувь хүн хуулийн этгээдийг шалгах явцад манай С ХХК-ийн худалдан борлуулдаг гурван төрлийн чихрийг тухайн холбогдох гомдолд дурдагдсан гэх үндэслэлээр хураан авч Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн үндэслэн 2019 оны 05 дугаар 17-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсаар 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгууль оногдуулж хураан авсан чихрийг устгалд оруулахаар болсон.

Манай компани нь гомдолд дурдагдсан чихрийг худалдан борлуулдаггүй, ОХУ болон гуравдагч этгээдийн оролцоогүйгээр Монгол Улсад тээвэрлэлт болон үйлдвэрлэл хийдэггүй, К У Р ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Монгол Улс дахь албан ёсны борлуулагч бөгөөд Казакстан Улсын оюуны өмчийн гэрчилгээ, гэрээний хуулбарыг орчуулгын хамт оюуны өмчийн байцаагчид өгсөн. Р ХХК нь өөрөө тухайн чихрийг үйлдвэрлэн худалдаалдаг атал оюуны өмчийн зөвшөөрөлгүй хэмээн үзэж торгууль оногдуулж байгаа нь үндэслэлгүй хэмээн үзэж байна. Мөн Р компани нь Казакстан Улсдаа өөрийн үйлдвэрлэдэг чихэрт оюуны өмчийн гэрчилгээтэй бөгөөд Монгол Улсад оюуны өмчийн гэрчилгээ аваагүй байх нь зөвшөөрөлгүй худалдан борлуулсан, оюуны өмчийг хууль бусаар эзэмшсэн ашигласан гэх үндэслэлээр албан ёсны борлуулагчид торгууль оногдуулсан нь буруу байна. Улсын байцаагч нь холбогдох шийтгэврийн хуудсыг гаргахдаа гуравдагч хувь хүн болон хуулийн этгээдээр ямар нэгэн дүгнэлт гаргуулаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хураан авсан чихрийг шинжилгээнд өгөхөөр дээж авсан боловч хийлгүйгээр өөрийн үзэмжийн дагуу шийдвэр гаргасан.

Иймд Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Цгийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Оюуны өмчийн газрын улсын байцаагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн Хяналтын улсын байцаагч Б.Ц би эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

ОХУ-ын К О нээлттэй хувьцаат компани, "RОТ FRONТ” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П оюуны өмчийн итгэмжлэгдсэн товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У ээс 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан Барааны тэмдгийг /Эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй Каракум, Красная шапочка, Мишка, Птичье Молоко, Алёнка, Коровка Сказка, золотой ключик, Раковые шейки, Кис кис зэрэг чихрийг Б , И-м, М д, Н , О , С сүлжээ дэлгүүрүүд, Б чихэр дэлгүүр болон Н худалдааны төв дээр худалдан борлуулж буй газруудад холбогдуулан/ зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй үйлдлийг таслан зогсоолгох, дурдсан барааны тэмдгийн эрх зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол эрх зүйн тогтолцооны дагуу арга хэмжээ авахуулах, барааны тэмдгийг хууль бусаар хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийг импортлохыг хориглуулах, импортлоход эсхүл импортолсны дараа хураалгуулах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авахуулан барааны тэмдгийн эзэмшигчийн эрхийн зөрчлийг арилгуулах зорилгоор оюуны өмчийн эрхийг зөрчиж буй хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгох, Зөрчил гаргагч этгээдэд хуульд заасан хариуцлага тооцуулах тухай хүсэлтийг үүгээр гаргаж байна гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээлэлд 1902000168 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

1.Раковые шейки барааны тэмдгийн тухай: Тус барааны тэмдэг нь ОХУ-ын К О үйлдвэрийн нэр дээр, 2011 оны 11 сарын 03-ны өдрийн анхдагчтайгаар, М-1102599 дугаарт, бараа ба үйлчилгээний 30 дугаар ангилалд чихэр, чихрэн бүтээгдэхүүн, хатуу чихэр бүтээгдэхүүнд бүртгүүлэн эрхийн хамгаалалт хийгдсэн байна.

2. Карасная шапочка барааны тэмдгийн тухай: Тус барааны тэмдэг нь ОХУ-ын К О үйлдвэрийн нэр дээр, 2004 оны 10 сарын 29-ний өдрийн анхдагчтайгаар, М-0634407 дугаарт, бараа йүйлчилгээний 30 дугаар ангилалд бүртгүүлэн эрхийн хамгаалалт хийгдсэн байна.

3. Сказка барааны тэмдгийн тухай: Тус барааны тэмдэг нь ОХУ-ын К О үйлдвэрийн нэр дээр, 2012 оны 11 сарын 27-ны өдрийн анхдагчтайгаар, М-1109345 дугаарт, бараа ба үйлчилгээний 30 дугаар ангилалд бүртгүүлэн эрхийн хамгаалалт хийгдсэн байна.

4. Мишка косолапый барааны тэмдгийн тухай: Тус барааны тэмдэг нь ОХУ-ын К О үйлдвэрийн нэр дээр 2004 оны 10 сарын 29-ний өдрийн анхдагчтайгаар, М-0638113 дугаарт, бараа ба үйлчилгээний 30 дугаар ангилалд бүртгүүлэн эрхийн хамгаалалт хийгдсэн байна.

Барааны тэмдэг газарзүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж заасны дагуу ОХУ-ын К О компани нь Раковые шейки, Красная шапочка, Сказка, Мишка косолапый барааны тэмдгүүдийг эзэмших онцгой эрхтэй ба “Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.4-д заасны дагуу “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “Манай компани нь гомдолд дурдагдсан чихрийг худалдан борлуулдаггүй, ОХУ болон гуравдагч этгээдийн оролцоогүйгээр Монгол Улсад тээвэрлэлт болон үйлдвэрлэлт хийдэггүй, К У Р ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Монгол Улс дахь албан ёсны борлуулагч бөгөөд” гэж бичсэн нь хоорондоо учир холбогдолгүй байна.

Гомдолд дурдагдсан чихрийг худалдан борлуулдаггүй гэсэн атлаа “Р ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Монгол Улс дахь албан ёсны борлуулагч

бөгөөд” гэсэн байна.

Гэсэн хэдий ч 1902000168 дугаартай зөрчлийн хэргийн 227-244 дугаар хуудас дахь нийлүүлэлтийн гэрээ, түүнд хавсаргасан Алтын күм, Кис-мяу, Мишутка, Рачки, Сказки, Детства барааны тэмдгийн гэрчилгээнүүд, Н худалдааны төв дээр худалдаалж байсныг тогтоосон баримт эдгээр бүтээгдэхүүнийг импортолсон болохыг баталсан Гаалийн Ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр тус тус нотлогдсон билээ.

“...Казакстан Улсын оюуны өмчийн гэрчилгээ, гэрээний хуулбарыг орчуулгын хамт оюуны өмчийн байцаагчид өгсөн. Р ХХК нь өөрөө тухайн чихрийг үйлдвэрлэн худалдаалдаг атал оюуны өмчийн зөвшөөрөлгүй хэмээн үзэж торгууль оногдуулж байгаа нь үндэслэлгүй хэмээн үзэж байна. Мөн Р компани нь Казакстан Улсдаа өөрийн үйлдвэрлэдэг чихэрт оюуны өмчийн гэрчилгээтэй бөгөөд Монгол Улсад оюуны өмчийн гэрчилгээ аваагүй байх нь зөвшөөрөлгүй худалдан борлуулсан, оюуны өмчийг хууль бусаар эзэмшсэн ашигласан гэх үндэслэлээр албан ёсны борлуулагчид торгууль оногдуулсан нь буруу байна” гэжээ.

Монгол Улсын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж заасан байна. Дэлхийн аль ч орны иргэн хуулийн этгээд зөвхөн Монгол Улсад барааны тэмдгээ бүртгүүлснээр түүнийг Монгол Улсад ашиглах онцгой эрх үүсэх ёстой байна.

Казакстан Улсад бүртгүүлсэн барааны тэмдэгт Монгол Улс онцгой эрх олгоно гэсэн хуулийн заалт байхгүй.

Монгол Улс нь бүрэн эрхт, тусгаар тогтносон улс бөгөөд Казакстан Улсын хуулийг Монгол Улсын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх, эсхүл Казакстан улсын хуулиар олгогдсон эрхийн баримт бичгээр Казакстан улсад олгогдсон эрхийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх үүрэггүй. Казакстан Улсын хараат орон биш юм.

...1902000168 дугаартай зөрчлийн хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан бөгөөд бүх үйл ажиллагааг прокурорын хяналтын дор гүйцэтгэсэн болно.

““СХХК-аас 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр барааны тэмдгийн зөрчилтэй Рачки 12кг*8000төг=96000,00төг, Мишутка 9кг*8000төг=72000төг, Сказки детства 10кг*16000=160000 төгрөгийн эдгээр бүтээгдэхүүнийг эд зүйл, баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэл үйлдэн хураан авсан ба ““СХХК нь зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг импортолж, хууль бусаар худалдаалсан, оюуны өмчийн зөрчил гаргасан болох нь Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл, Р ХХК-ийн Нийлүүлэлтийн гэрээ, эдгээр барааны тэмдгүүдийн төөрөгдөлд оруулах магадлалтай эсэхийг нягталсан Дэлхийн Оюуны өмчийн Байгууллагын барааны тэмдгийн хиймэл оюун ухааны хайлтаар тодорхойлсон дүгнэлтээр зөрчлийн хэргийн 84-99-р хуудас /болон Гаалийн Ерөнхий Газраас battsengel@уаhоо.соm ирүүлсэн /2019 оны 4 сарын 19, 2019 оны 05 сарын 03-ны өдрийн 03-2/1630 тоот/ 2017-2019 оны ААНБ-ын импортын мэдээллээр тус тус нотлогдож байсан тул “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.3 дахь хэсгийг зөрчсөн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.5 аар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3000000 төгрөгийн шийтгэл оногдуулж, хураан авсан Рачки 12кг, Мишутка 9кг, Сказки детства 10кг чихрийг устгалд уулахаар санал хүргүүлсэн болно.

Иймд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч ““СХХК нь шүүхэд “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Цгийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг гаргасан ба шүүх гомдлын шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

ОХУ-ын К О нээлттэй хувьцаат компани, "RОТ FRONТ” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П оюуны өмчийн итгэмжлэгдсэн товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У ээс 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Оюун өмчийн газар дараах зөрчлийн талаарх гомдлыг хүргүүлсний дагуу  2019 оны 03 дугаар сарын 20-ы өдөр 1902000168 дугаар зөрчлийн хэргийг нээсэн байна.

Оюун өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулснаар 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр №******* дугаар шийтгэлийн хуудсаар ““СХХК-ийг “Рачки, Мишка косолапый, Сказка бүтээгдэхүүнүүдийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй худалдан борлуулсан гэж үзээд, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “К О” компани нь барааны тэмдэг болон оюуны өмчийн бусад эрхтэй холбоотой асуудлаар төлөөлөх эрхийг “П ” ХХК-д олгосноор 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Б э б” ХХК болон “Б Т С” ХХК “Чихэр чихэрлэгийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулсан байна.

ОХУ-ын “К О”Р ф нээлттэй хувьцаат компани нь Монгол Улсад 2004 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бүртгүүлсэн М-0638113 дугаар “Мишка косолапый”,2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бүртгүүлсэн М-11025599 дугаар “Раковые шейки”, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгүүлсэн М-1109345 дугаартай “Сказка” гэх маргаан бүхий бүтээгдэхүүний барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон http:publish.ipom.mn/wopublish, www.wipo.int цахим хаяг дахь улсын бүртгэлээр нотлогдож байх ба эдгээр барааны тэмдгүүдийг Бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох Ниццийн хэлэлцээрийн 30, 35 дугаар ангиллуудаар эрхийн хамгаалалт хийлгэсэн байна.

Дээрх эрхийн хамгаалалт хийлгэсэн барааны тэмдгүүдтэй ижил төстэй, бусдыг төөрөгдөлд оруулж болохуйц бараа бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирэн нэр бүхий худалдааны төвүүдэд худалдаалж байсан болох нь Гаалийн ерөнхий газрын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 03-2/160 тоот албан тоот болон хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017-2019 оны Аж ахуйн нэгж байгууллагын импортын мэдээллээр нотлогдож байна.

Хариуцагч Оюуны өмчийн газрын улсын байцаагч Б.Ц ““СХХК /Н зах/-аас 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр барааны тэмдгийн зөрчилтэй Рачки, Мишутка, Сказки детства бүтээгдэхүүн, эд зүйл, баримт бичгийг хураан авсан байна.

“С” ХХК нь Казакстан Улсын “Р” ХХК-тай 2015 оны 11 сарын 20 өдөр 517 тоот нийлүүлэлтийн гэрээ байгуулсан бөгөөд Гаалийн Ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэл, мөн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр холбогдогч “С ” ХХК-ийн төлөөлөгч Б.А-аас авсан мэдүүлэгт нэр бүхий чихрүүдийг “...К У Р компаниас оруулж ирдэг” гэж мэдүүлснээр ААНБ-уудын импортын мэдээллийн хамрах хугацаанд ““СХХК нь нийт 91.191.525.48 төгрөгийн нэр бүхий чихрийг К У Р АО үйлдвэрээс импортолсон болох нь тогтоогдсон.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Улсын байцаагч нь холбогдох шийтгэврийн хуудсыг гаргахдаа гуравдагч хувь хүн болон хуулийн этгээдээр ямар нэгэн дүгнэлт гаргуулаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хураан авсан чихрийг шинжилгээнд өгөхөөр дээж авсан боловч хийлгүйгээр өөрийн үзэмжийн дагуу шийдвэр гаргасан” гэж маргаж байгаа боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хурааж авсан Мишутка, Рачки, Сказки детства чихрүүдийн барааны тэмдгийг ОХУ-ын К О компанийн Раковые шейки, Сказка, Мишка косолапый барааны тэмдгүүдтэй харьцуулан төөрөгдөлд оруулах магадлалтай эсэхийг нягталсан Дэлхийн Оюуны өмчийн Байгууллагын барааны тэмдгийн хиймэл оюун ухааны хайлтаар тодорхойлсон дүгнэлт хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан.

Мөн шүүхээс Оюуны өмчийн газрыг шинжээчээр томилж, шинчээчийн дүгнэлт гаргуулснаар ““СХХК-ийн худалдан борлуулж байгаа Мишутка, Рачки, Сказки детства чихрүүд нь ОХУ-ын “К О” компанийн Раковые шейки, Сказка, Мишка косолапый чихрүүдтэй андуурагдан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар ижил төсөөтэй гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэгдсэнийг дурьдах нь зүйтэй.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг ойлгох бөгөөд тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол; 13.1.3-д барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн бол 12 дугаар зүйлийн 12.3.4-д заасны дагуу бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрхийг барааны тэмдгийг эзэмшигч эдлэхээр зохицуулсан байна.

Иймд гомдол гаргагч ““СХХК нь К У Р үйлдвэрээс Мишутка, Рачки, Сказки детства чихрүүдийг хилээр нэвтрүүлэн оруулж ирж, тодорхой худалдааны цэгүүдээр дамжуулан борлуулсан үйлдэл нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан журмын дагуу эрхийн хамгаалалт хийгдсэн бусад этгээдийн эрх ашгийг хөндсөн байх тул Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Цгийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106,3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 12 дугаар зүйлийн 12.3.4, 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.3, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “С” ХХК-иас Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц-д холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц-гийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ОЮУМАА