Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 67

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би,

            Нэхэмжлэгч: Капитрон банк Хаяг: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо “Капитрон банк”-ны төв байр, Утас:70535545,  

            Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 2-р баг, Ямаан хүрэн гудамжны 5-8 тоотод оршин суух Боржигон овогт Эрдэнэтогтохын Гүрбазар /РД:ЙР90111430, утас:99144864/-т холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 11 532 681 төгрөг гаргуулах тухай Капитрон банкны нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитрон банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эрдэнэтогтогхын Гүрбазар нь тус банктай 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3019-2013/178 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 13,600,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар авсан. Гэтэл зээлдэгч Э.Гүрбазар нь тус банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл зээлийн хүүний төлөлтийг тогтоосон хугацаанд төлөлгүй 2015 оны 11 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний эргэн төлөлтөнд зөрчил үүсгээд байна. Тус банк нь зээлдэгч Э.Гүрбазарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, зээлийн үүргээ хугацаанд нь төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 болон 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу зээлдэгч Э.Гүрбазараас зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг болох дор дурдсан төлбөрийг гаргуулж, Капитрон банкинд олгож өгнө үү. Үүнд: Үндсэн зээл 8 706 048 төгрөг, зээлийн үндсэн хүү 2 462 858 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 362 776 төгрөг, нийт 11 532 681 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  төлбөрийн хамт нэхэмжилж байгааг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү. Тус банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т заасан эрх үүргийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ.

  Хариуцагч Э.Гүрбазар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Эрдэнэтогтох овогтой Гүрбазар миний бие нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Капитрон банкнаас 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 13 000 000 төгрөгний зээл авсан нь үнэн болно. Миний бие нь Тавантолгой транс ХХК-д ажиллаж байгаад компаний ажил зогссоны улмаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Миний бие зээлийн үлдэгдэл болох 11 532 861 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитрон банкны нь хариуцагч Э.Гүрбазарт холбогдуулан зээлийн үлдэгдэл нийт 11 532 681 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Э.Гүрбазар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаараа бичгээр тайлбар гаргаж өгсөн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Капитрон банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 199 472 төгрөгийн тал хувь болох 99 736 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000020815 тоот данснаас, мөн тал хувь болох 99 736 төгрөгийг хариуцагч Э.Гүрбазараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

            1.Капитрон банкны нэхэмжлэлтэй Э.Гүрбазарт холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 11 532 681 /Арван нэгэн сая таван зуун гучин хоёр мянга зургаан зуун наян нэг/-н төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Капитрон банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 199 472 төгрөгийн тал хувь болох 99 736 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000020815 тоот данснаас, мөн тал хувь болох 99 736 төгрөгийг хариуцагч Э.Гүрбазараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                       Д.БАТТУЛГА