Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2017/00035/И |
Дугаар | 68 |
Огноо | 2017-06-19 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 68
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Ханбогд сумын 3-р баг, Жавхлантад оршин суух Мөнх-Овоо овогт Болдбаярын Зоригт /РД:КЙ91080211/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 2-р баг, Хөөвөрийн 12-12 тоотод оршин суух Төгс овогт Мөнбишийн Төрхүү /РД:СЕ76022915/,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Баян-Овоо сум, Хар заг багт оршин суух Шунхдайнхан овогт Цэрэнтогтохын Батсайхан /РД: ЙО74102813/ нарт холбогдох 1 200 000 төгрөг гаргуулах тухай Б.Зоригтын нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Зоригт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Төрхүү нь 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр манайхаас ямаа авч үлдэгдэл 1 200 000 төгрөгийг маргааш өгнө гэж аман гэрээ хийсэн боловч одоог хүртэл өгөхгүй байгаа тул уг мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч М.Төрхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М.Төрхүү миний бие ямааны махны үнэ болох 460 000 төгрөгийг 1 сарын дотор Зоригтод төлж дуусгана.” гэжээ.
Хариуцагч Ц.Батсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ямааны махны үлдэгдэл болох 740 000 төгрөгийг 1 сарын дотор Зоригтод төлж дуусгана” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Зоригт нь хариуцагч М.Төрхүү, Ц.Батсайхан нарт холбогдуулан 1 200 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 460 000 төгрөгийг хариуцагч М.Төрхүү, 740 000 төгрөгийг хариуцагч Ц.Батсайхан төлж барагдуулах талаараа бичгээр тайлбар гаргаж өгсөн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Зоригтын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 33 350 төгрөгийн тал хувь болох 16 675 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000020815 тоот данснаас, мөн 10 555 төгрөгийг хариуцагч Ц.Батсайханаас, 6 120 төгрөгийг хариуцагч М.Төрхүүгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Зоригтод олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.Зоригтын нэхэмжлэлтэй М.Төрхүү, Ц.Батсайхан нарт холбогдох 1200000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Төрхүү 460000 төгрөг, хариуцагч Ц.Батсайхан 740000 төгрөг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.Зоригтийн улсын тэмтэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33 350 төгрөгийн тал хувь болох 16 675 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000020815 тоот данснаас, мөн 10 555 төгрөгийг хариуцагч Ц.Батсайханаас, 6 120 төгрөгийг хариуцагч М.Төрхүүгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Зоригтод олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА