Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2444

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Мөнгөнхэтэд холбогдох,

Гэрээний үүрэгт 86.207 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ж.Мөнгөнхэт нь гэрээний үүрэгт 86.207 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг төлж барагдуулсан тул манай компани нэхэмжлэлээ татан авах хүсэлттэй байна гэжээ.

                                                                               Үндэслэх нь:

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбилэг нь Ж.Мөнгөнхэтэд холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 86.207 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

Захирамжлах нь:

1. Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Мөнгөнхэтэд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч гэрээний үүрэгт 86.207 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн 2275 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ж.Мөнгөнхэтээс 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-нд олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                        Л.ЭНХЖАРГАЛ