Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 70

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Цаг уурын 1-9 тоотод байрлах “Хас банк” ХХК-ийн  Ханбогд тооцооны төв /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3 дугаар баг, Жавхлант, Хөөвөр  9-11 тоотод оршин суух Сайхангомбо овогт Энхтуяагийн Гүнсэнгаажид /РД:КЙ83120769/,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3 дугаар баг, Жавхлант, Хөөвөр 9-11 тоотод оршин суух Пунт овогт Цэрэндоржийн Халтар /РД:ЙП78051713/ нарт холбогдох,

Барьцаат зээлийн гэрээний үүрэг 18,374,809.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн  Ханбогд сумын тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “...Энхтуяа овогтой Гүнсэнгаажид нь тус банкнаас 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1460001795, 1460002607 дугаар зээлийн гэрээ байгуулан 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөгийн зээлийг тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар 36 сарын хугацаатай авч, өөрийн өмчлөлийн 58-39 ӨМӨ автобус, Өмнөговь аймаг, Ханбогд сумын төв, Хөөвөр 9-11 тоотод байршилтай 750 м.кв талбайтай өмчлөх газар, 5 ханатай гэрийн хамт тус тус барьцаалуулсан.

            Зээлдэгч банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 3.2.1, 3.2.7, 3.2.10, 3.3.1 дэх заалтуудыг зөрчсөн. /зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй, хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийн төлбөрийг цаг хугацаандаа төлөөгүй байгаа зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчсөн/

            Өнөөдрийн байдлаар Э.Гүнсэнгаажидийн нийт төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл 14,449,021.54 төгрөг, үндсэн хүү 3,798,724.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,064.00 төгрөг нийт 18,359,809 төгрөг болоод байна.

            Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж 2015 оны 12 сарын 31-нд уг зээлийн хугацааг сунгаж нөхцөл өөрчилж эхний 6 сар үндсэн төлбөрөөс чөлөөлж өгсөн боловч хугацаа хэтэрч зээл төлөхгүй байгаа тул уулзаж 2017 оны 03 сарын 03-нд мэдэгдэх хуудас өгсөн. Удаа дараалан дээрх шаардлагуудыг уулзаж тавьж байсан боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлээгүй. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү.

            Зээлдэгч Э.Гүнэнгаажид барьцаалсан хөрөнгөөс 18,359,809.54 /арван найман сая гурван зуун тавин есөн мянга найман зуун есөн төгрөг 54 мөнгө/ төлүүлж, банкийг хохиролгүй болгуулах

            Барьцааны хөрөнгийг хамгаалалтад авах

            Тэмдэгтийн хураамжийн төлбөрийг гаргуулах

            Нотариатын зардалыг гаргуулах-15,000 төгрөг

            Шүүх хуралдаан зарлагдах хүртэл хугацааны хүүг зээлийн гэрээнд заасны дагуу тооцож нэмж нэхэмжилнэ...” гэжээ.

            Хариуцагч Э.Гүнсэнгаажид, Ц.Халтар нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            “...Энхтуяа овогтой Гүнсэнгаажид миний бие “Оюу толгой” ХХК-д автобус түрээсэнд явуулдаг байсан. Үүгээр барьцаа хийж Хас банкнаас 24.000.000 төгрөг зээлж авсан. Тэгээд тус банктай хийсэн гэрээний дагуу хэвийн төлж явсан боловч автобус маань түрээснээс гарч ажилгүй болсон юм. Ингээд орлогүй болж зээлийн төлөлтөө хийж чадахаа байсан. Гэвч заавал төлж барагдуулна. Одоо хас банкинд төлөх үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 18,374,809.54 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч Хас банкинд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч Хас банкыг 2017 онд багтаан хохиролгүй болгож өгнө. Цаашид хүү болон алданги нэмэхгүй байхыг хүсч байна.” гэжээ.

            “Хас банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төвийн захирал Ө.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Зээлдэгч Энхтуяа овогтой Гүнсэнгаажид нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч зээлийн төлбөрийг 2017 ондоо багтаан төлж дуусгах болно гэсэн хүсэлт гаргасан, үүнийг манай банкны зүгээс хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү?” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төв нь хариуцагч Э.Гүнсэнгаажид, Ц.Халтар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 18,374,809.54 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Э.Гүнсэнгаажид, Ц.Халтар нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,374,809.54 төгрөгийг нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн  Ханбогд тооцооны төвд төлнө хэмээн бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба энэ зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Хас банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төвийн нэхэмжлэлтэй Э.Гүнсэнгаажид, Ц.Халтар нарт холбогдох барьцаат зээлийн гэрээний үүрэг 18,374,809.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Э.Гүнсэнгаажид, Ц.Халтар нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 249,824.5 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, “Төрийн банк” ХХК-ийн 211000134959 тоот данснаас 124,912.25 төгрөгийг, мөн хариуцагч Э.Гүнсэнгаажид, Ц.Халтар нараас 124,912.25 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төвд олгосугай.

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА