Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: 1957 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, 60 настай, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3 дугаар баг, Гоётын 2-9 тоотод оршин суух Хангад овогт Ганжуурын Батмөнх /РД:КЙ57050371/-ын

            Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Батмөнх, нарийн бичгийн даргаар Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Г.Батмөнх шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Г.Батмөнх би “Галбын хөгжил” нэгдэлд 1978 оноос 1981 онды 10 дугаар сар, 1983 оноос 1984 он хүртэл галч, туслахаар, Ханбогд сумын Ахуйн үйлчилгээнд 1982 оноос 1983 оны 06 дугаар сар хүртэл дизель моторчноор ажиллаж байсан. 1984 оноос 1990 он хүртэл “Галбын хөгжил” нэгдэлд туслах ажилчнаар, 1990 оноос 1993 оны 12 дугаар сарыг дуустал Хилийн цэргийн 0131 дүгээр ангид дизельчин хүнд механизмын засварчин, слесариар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Иймд намайг “Галбын хөгжил” нэгдэлд 1978 оноос 1981 онды 10 дугаар сар, 1983 оноос 1984 он хүртэл галч, туслахаар, Ханбогд сумын Ахуйн үйлчилгээнд 1982 оноос 1983 оны 06 дугаар сар хүртэл дизель моторчноор ажиллаж байсан. 1984 оноос 1990 он хүртэл “Галбын хөгжил” нэгдэлд туслах ажилчнаар, 1990 оноос 1993 оны 12 дугаар сарыг дуустал Хилийн цэргийн 0131 дүгээр ангид дизельчин хүнд механизмын засварчин, слесариар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн а/737 дугаартай лавлагаа, Батлан хамгаалах яамны батлан хамгаалах төв архивын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №000006325 дугаартай лавлагаа, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №249 дугаартай цалингийн тодорхойлолт, 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон №176014 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архивын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №168 дугаартай лавлагаа, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 1981 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 29 дугаартай тушаал, Ханбогд сум дахь Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1982 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай тушаал, Ханбогд сум дахь Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1983 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 1983 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 1984 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 55 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 1989 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №б/34 дугаартай тушаал, гэрч Д.Буянжаргал, С.Бямбаа, С.Мөнх-Очир нарын мэдүүлэг зэрэг хэрэгт байгаа бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Батмөнх нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Г.Батмөнх нь “Галбын хөгжил” нэгдэлд 1978 оны 01 дүгээр сараас 1981 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдэлд галчаар, 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Ханбогд сумын Ахуйн үйчилгээнд оёдолчноор, 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “Галбын хөгжил” нэгдлийн туслах үйлдвэрийн ажилчнаар, 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Ханбогд сумын Ахуй үйчилгээнд оёдолчноор, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл “Галбын хөгжил” нэгдэлд тракторчноор, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагчийн б/143, б/43, б/154 тоот тушаалуудаар 1990 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс дизельчин хүнд механизмын засварчнаар, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл слесриар тус тус ажиллаж байсан болох нь:

Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн а/737 дугаартай лавлагаа, Батлан хамгаалах яамны батлан хамгаалах төв архивын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №000006325 дугаартай лавлагаа, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №249 дугаартай цалингийн тодорхойлолт, 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон №176014 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архивын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №168 дугаартай лавлагаа, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 1981 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 29 дугаартай тушаал, Ханбогд сум дахь Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1982 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай тушаал, Ханбогд сум дахь Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1983 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 1983 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 1984 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 55 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 1989 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №б/34 дугаартай тушаал, гэрч Д.Буянжаргалын: “...Г.Батмөнх нь Хилийн цэргийн 0131 дүгээр ангиийн захиарагчийн 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл дизельчин-хүнд механизмын засварчин, слесариар тус тус ажиллаж байсан. Би тухайн цэргийн ангид 1981 оноос 1984 он хүртэл хугацаат цэргийн алба хааж, 1984 онос 1995 он хүртэл холбооны засварчнаар ажиллаж байсан”, гэрч С.Бямбаагийн: “...Г.Батмөнх нь “Галбын хөгжил” нэгдэлд 1978 оноос 1981 оны 10 дугаар сар хүртэл галчаар, 1983 оноос 1984 он хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан. Би тухайн нэгдэлд 1969 оноос 1991 он хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан”, гэрч С.Мөнх-Очирын: “...Би 1982 оны 05 дугаар сараас 1989 оныг дуустал  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан. Г.Батмөнх нь тэгэхэд 1982 оноос 1983 оны 08 дугаар сар хүртэл тус үйлчилгээний төвд оёдолчноор ажилласан. Бид нэг дор ажиллаж байсан учир сайн мэдэж байна” гэсэн тайлбарууд зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хангад овогт Ганжуурын Батмөнхийг 1978 оны 01 дүгээр сараас 1981 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдэлд галчаар, 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Ханбогд сумын Ахуйн үйчилгээнд оёдолчноор, 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “Галбын хөгжил” нэгдлийн туслах үйлдвэрийн ажилчнаар, 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Ханбогд сумын Ахуй үйчилгээнд оёдолчноор, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл “Галбын хөгжил” нэгдэлд тракторчноор, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагчийн б/143, б/43, б/154 тоот тушаалуудаар 1990 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс дизельчин хүнд механизмын засварчнаар, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл слесриар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА