Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 1961 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 56 настай, дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Өмнөговь аймаг, Баян-Овоо сумын төв бага хачигийн 2-2 тоотод оршин суух, Хуурч овогт Отгондоржийн Гийпэлмаа /РД:КБ61071703/-ын

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Гийпэлмаа, нарийн бичгийн даргаар Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.Гийпэлмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1977 онд Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн барилгачны ангид суралцаж 1979 онд төгссөн. 1979 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Хүн эмнэлэгт асрагчаар орж ажилласан. 1981-1999 онуудад Баян-Овоо сумын Хүн эмнэлэгт ээлжийн сувилагчаар ажилласан. 1999 оны 03 сарын 10-ны өдрөөс Хүн эмнэлэгт Налих багийн эмчээр ажиллаж байгаад 1999 оны 10 сарын 01-ээс биеийн байдлаас болж Налих багийн эмчийн ажлаас чөлөөлөгдсөн. 2004, 2006 онуудад Баян-Овоо сумын эмнэлэгт ээлжийн сувилагчаар нийт 17 жил ажиллаж биеийн байдал хүндрэн 1999-2017 онд хөдөлмөрийн чадвар алдалтын группэд орж группэд хүинй асаргаанд байна. 2017 оны 03 сарын 16-нд группээс хасагдаж тэтгэврээ тогтоолгох гэтэл Өмнөговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс 1979-1985 онуудад ажилласан жилийг шүүхээр сэргээлгэх, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчийн нэрийг өөрчлөн баталгаажуулах зэрэг шийдвэрт хүрсэн. Иймд миний үхн эмнэлэгт ажилласан 1979-1995 онуудыг сэргээж нэрийн зөрчлийг арилгаж өгнө үү. Намайг энэ онуудад ажиллаж байсныг гэрчлэх хамт ажиллаж байсан 2 хүнийг гэрчээр асууж өгнө үү...” гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 072/000435 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Налих багийн Засаг даргын тодорхойлолт, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №12 дугаартай цалингийн тодорхойлолт, 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон №124337 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архивын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №151 дугаартай лавлагаа, гэрч Ц.Оюунтуяа, У.Энхгэрэл нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч О.Гийпэлмаа нь хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Хүсэлт гаргагч О.Гийпэлмаа нь 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл  Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Хүн эмнэлэгт асрагчаар, 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс  1995 оны 01 дүгээр сар хүртэл ээлжийн сувилагчаар ажиллаж байсан болох нь: “...Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №12 дугаартай цалингийн тодорхойлолт, 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон №124337 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архивын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №151 дугаартай лавлагаа, гэрч Ц.Оюунтуяагийн “...Би 1991 онд сургуулиа төгсөж ирээд Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд сувилагчаар ажилд орсон тэр үед О.Гийпэлмаа нь тус эмнэлэгт олон жил ажилласан туршлагатай сувилагч байсан. Үүнээс хойш О.Гийпэлмаатай 2006 оныг  хүртэл сумын хүн эмнэлэгт ээлжийн сувилагчаар хамт ажиллаж байсан”, гэрч У.Энхгэрэлийн: “...Би О.Гийпэлмаатай 1979 оноос 2006 оныг хүртэл Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын хүн эмнэлэгт ээлжийн сувилагчаар хамт ажиллаж байсан ” гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд О.Гийпэлмааг 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл  Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Хүн эмнэлэгт асрагчаар, 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс  1995 оны 01 дүгээр сар хүртэл Баян-Овоо сумын Хүн эмнэлэгт ээлжийн сувилагчаар ажиллаж байсныг болон Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон №124337 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн /Отгондоржийн Гээпэлмаа гэсэн/ жинхэнэ эзэмшигч нь Отгондоржийн Гийпэлмаа мөн болохыг тогтоох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон №124337 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн /Отгондоржийн Гээпэлмаа гэсэн/ жинхэнэ эзэмшигч нь Отгондоржийн Гийпэлмаа мөн болохыг,

мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хуурч овогт Отгондоржийн Гийпэлмааг 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сар хүртэл Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Хүн эмнэлэгт асрагч, ээлжийн сувилагчаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА