Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 74

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороонд байрлах “Капитрон банк” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 2 дугаар баг, Зүүн суу 1-9 тоотод оршин суух, Үлэмж овогт Пүрэвнямын Эрдэнэбат /РД:ЙС78120911/-д холбогдох,

Цалингийн зээлийн гэрээний үүрэг 5,766,237 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “...Иргэн П.Эрдэнэбат нь 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 3019-2014/53 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай авсан. Зээлдэгч П.Эрдэнэбат нь тус банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, хүүний төлөлтийг тогтоосон хугацаанд төлөхгүй 2015 оны 06 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний эргэн төлөлтөд зөрчил үүсгэн банкны шаардлагыг болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа болно.

            Иймд Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлүүдийг баримтлан 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 3019-2014/53 тоот цалингийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 4,006,663 төгрөг, зээлийн хүү 1,570,756 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 188,818 төгрөг нийт 5,766,237 төгрөгийг П.Эрдэнэбатаас гаргуулж өгнө үү. Тус банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно” гэжээ. 

            Хариуцагч П.Эрдэнэбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            “...Иргэн П.Эрдэнэбат би “Капитрон банк” ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 3019-2014/53 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай авсан. Миний ажиллаж байсан компани зогсож ажилгүй болсны улмаас 2015 оны 06 сараас цалингийн зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Одоо үлдэгдэл 5,766,237 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч П.Эрдэнэбатад холбогдуулан цалингийн зээлийн гэрээний үүрэг 5,766,237 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч П.Эрдэнэбат нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,766,237 төгрөгийг нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-нд төлнө хэмээн бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба энэ зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.Эрдэнэбатад холбогдох цалингийн зээлийн гэрээний үүрэг 5,766,237 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч П.Эрдэнэбат нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 107,209.79 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, “Төрийн банк” ХХК-ийн 211000134959 тоот данснаас 53,605 төгрөгийг, мөн хариуцагч П.Эрдэнэбатаас 53,605 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-нд олгосугай.

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА