Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 469

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум  Бор гүвээ 5 дугаар баг 1 дүгээр хэсгийн 035 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Боржигон овогт, Оюунбаярын Оюунномингийн /МЭ-84062607/ нэхэмжлэгч,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, Бор гүвээ 5 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 035 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Олгонууд овогт, Сосорбарамын Бямбацогтод /МЮ-84012811/ холбогдох

 “Гэрлэлт цуцлуулах тухай” нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Оюунномин, хариуцагч С.Бямбацогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Оюунномин шүүхэд гаргасан хүсэлтдээ:

...Миний бие О.Оюунномин, С.Бямбацогтод холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан. Миний бие уг нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Хариуцагч С.Бямбацогт шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

...Гэрлэлтээ цуцлуулмаар байна... гэх.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Оюунномин нь С.Бямбацогтод холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан болох  нь “...нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг нэхэмжлэгчээс, үлдэх тал хувь болох 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 106 дугаар зүйлийн 106.5-д  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.О.Оюунномингийн нэхэмжлэлтэй С.Бямбацогтод холбогдох “Гэрлэлт цуцлуулах тухай” хэргийн нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг нэхэмжлэгчээс, үлдэх тал хувь болох 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан хариуцагчид олгосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Л.СОЁЛМАА