Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/131

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Г.Эсэн

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цоодол

          Шүүгдэгч П.М нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.М-д холбогдох эрүүгийн 2122000000177 тоот хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

          Монгол Улсын иргэн, ..... оны ...... дугаар сарын .......-ны өдөр Увс аймгийн  ........ төрсөн, ....... настай, ....., ....... боловсролтой, ам бүл ...., ....... хамт Улаанбаатар хот, ........ оршин суух ...... овогт П.М гэв.

          Шүүгдэгч П.М нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар сургуулийн барилгын  ажилчид байрлаж байгаа монгол гэрт 2021 оны 10 дугаар сарын 12-ны 23 цагийн орчим иргэн Э.Э, Г.М нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

          Шүүгдэгч П.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр барилгын материал байхгүй гээд ажиллахгүй амарсан. Тэгээд 0,75 литрийн архи уугаад нэлээн согтоод гэр андуурч орсон байсан. Согтуу байсан болохоор маргаан үүсээд ийм зүйл болсон. Тухайн үед юу болсон талаар сайн санахгүй байна. Маргааш нь хамт ажилладаг ах нараасаа сонсоод зарим зүйлийг нь бүдэг, бадаг санаж байна. Хийсэн хэрэгтээ маш  их гэмшиж байна...” гэв.

          Хохирогч Э.Э-ын “2021.10.12-ны шөнийн 23 цаг өнгөрч байх үед барилгын хашаан дотор байх гэртээ би Б.З, Ж, Г.М нарын хамт унтах гээд байж байтал манай гэрийн урд талд байх гэрийн нэг зүс мэдэх залуу нэлээн их согтсон байдалтай орж ирээд Б-г дагуулан гэр лүүгээ явсан. Би хойноос яваад ортол нөгөө /Б-г дагуулан гарсан хүн/ залуу униа хугалаад гэрийнхээ хойд талд унтаж байсан залууг униараа цохиод босоод ир гэж хэлчхээд эргээд намайг зодсон. Тухайн үед нь газарт унасан юм. Тэгтэл 2-3 согтуу залуучууд орж ирээд нэг нь хаалгаа  хааж зогсоод нэг нь намайг зодож байсан залуутай хамт намайг зодож эхэлсэн. Мөн гаднаас орж ирсэн нэг залуу Б-г зодсон. Тэгээд байж байтал гаднаас А орж ирээд “юу болоод байгаа юм” гэж хэлэхэд Б-г зодож байсан залуу нь А-ыг мөргөж унагасан. А мөргүүлчхээд шууд гараад явсан. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг салгасан. Бид нар гэртээ ороод унтах гэж байтал нөгөө унины хугархайгаар зодоод байсан хүн орж ирээд Ж ахын уруулын эрүү хэсэгт нь унины бөгсөөр цохисон. Тэгэхэд нь дахин цагдаад дуудлага өгсөн юм. Би тэр хүмүүсийн нэрийг нь мэдэхгүй байна. Бид нарын ажиллаж байгаа барилга дээр хамт ажиллаж байгаа хүмүүс. Би тэр хүмүүсийг харвал танина. Миний баруун нүд хөхөрч хавдсан, баруун гарын тохойны орчимд хавдсан байгаа. Одоо толгой өвдөөд байгаа. Тухайн үед А-ын уруул язарч шүд нь хөдөлсөн байна гэж байсан, Ж ахын шүд нь хөдөлсөн байсан. М-ын толгой нь хагарсан байсан, Б-н хүзүү хэсгээр улайж зулгарсан байсан. Тэд нар архи уусан, согтолтын хэмжээ нь нэлээн их байсан. Би гомдолтой байна, өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна” гэх мэдүүлэг  /хх-ийн 10-11/

Хохирогч Э.Э-ын 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгт “Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан гэмтлийг М гэх нөгөө бригадын хүн учруулсан. Тухайн зодоон болох үед бол нэрийг мэдээгүй сүүлд нь мэдсэн. Зодоон болсноос 2-3 хоногийн дараагаас миний аманд идээ амтагдаад байгаа. Тэр нь аманд муухай амт амтагддаг. Мөн нусаа нийх, нусаа татах үед амтагддаг. Мөн нусаа нийхэд хамраас ногоон өнгийн шингэн зүйл гарч байгаа. Би хамраас идээ гараад мөн аманд идээ амтагдаад байгаа талаар Улаанбаатар хотод байдаг сувилагч найзаасаа асуухад наадах чинь хамрын гамрит гэж хариулсан. Тэгээд Улаанбаатар хотод ирж хагалгаанд орох ёстой гэж хэлсэн. Тийм учраас хамраа эмчлүүлэхэд гарах зардлыг Маар төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

Хохирогч Г.М-ын “Би 2021 оны 10 сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р сургуулийн шинээр баригдаж байгаа барилга дээр ажиллахаар ирсэн. Тэгээд 2 хоног ажиллаад 2021 оны 10 сарын 12-ны 23 цагийн үед хашаан дотор байх амрах газар буюу гэрт дотор З, Жамбаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ 3-уулаа байж байсан чинь гаднаас үл таних 2 дугаар сургууль дээр ажилладаг өөр бригадын 1 хүн орж ирээд миний нүүр рүү хугархай гэрийн униар 1 удаа, толгой нь зүүн хэсэгт 1 удаа нийт 2 удаа цохисон. Тэгээд би цагдаа дуудсан. Цагдаа ирээд явсны дараа намайг цохисноос өөр хоёр хүн орж ирээд маргаан үүсгээд надтай хамт байсан 2 хүнийг аваад гарсан /нэрийг нь сайн мэдэхгүй/, Тэгэхээр нь манай бригадын дарга Ариунболд дахиад цагдаа дуудсан, цагдаа ирээд манай гэрт байсан Магнай, Болдоо хоёрыг аваад явсан. Тэр үед нь намайг цохисон залуу гэр дотроо унтаж байхаар нь “би аваад явахгүй юм уу” гэсэн чинь цагдаа хамт аваад явсан. Намайг араас ирээрэй гэхээр нь би цагдаагийн газар нь хаана байдгийг мэдэхгүй учраас ирээгүй...Би тэр залууг хараад танина. Би өөрийн гар утсыг янзлуулмаар байна, эмнэлгийн зардал, эм тарианы зардлыг гаргуулмаар байна. Өнөөдөр нэг өдөр ажил хийсэнгүй, тэрний зардлыг гаргуулмаар байна. Нэг өдрийн цалин нь 100,000 төгрөг байдаг.  Намайг гэр дотор байхад цохисон залуу надаас өөр хүн цохиогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17/

Хохирогч Ж.А-ын “Би Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар сургуулийн барилгын барьж байгаа “СИ ЭЙЧ БИ ЖИ КОНСТРАКШИН” ХХК-ны талбайн инженерээр ажиллахаар ирээд 5-6 хоног болж байна. Ирэхдээ би танил Б, М, Э нарын хамт ирсэн. Би энд 2 дугаар сургуулийн дотуур байранд амьдарч байгаа. Харин нөгөө 3 маань барилгын хашаан дотор гэрт амьдардаг. Би 2021 оны 10 дугаар сарын 12-ны 23 цагийн үед өөрийн өрөөндөө унтах гээд байж байтал Б миний гар утас руу залгаад “бид хэдийн гэрт хүмүүс орж ирээд зодоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад ортол Б, Э хоёр байрлаж байсан гэртээ байгаагүй. Харин М, Ж, З гэх хүмүүс байсан. Би Б, Э хоёрыг хаана байгааг асуутал М урд гэр рүү аваад орсон гэж хэлсэн. Тэгээд би тухайн гэрээс гарч урд талд нь байх гэр рүү яваад ортол дээгүүрээ чээж нүцгэн 2 согтуу залуу, Э-ыг гэрийнхээ баруун талд байх орны доод хөлний орчим газар унагаачихсан гэрийн униар зодож байсан. Харин Б-г нэг согтуу залуу гэрийн зуухны хойд талд буюу гэрийн багануудын дунд гараараа зодож байсан. Нэг согтуу залуу хаалга бариад зогсож байсан. Тэгээд би “энд юу болоод байгаа юм, ууж идсэн юм бол аятайхан унтаач” гэж хэлтэл Б-г зодож байсан “нэрийг нь мэдэхгүй байна, манай ажлын зүс таних залуу” ирээд намайг мөргөөд газарт унагаасан. Тэгтэл Э-ыг зодож байсан болон хаалга бариад зогсож байсан залуус нь намайг газарт унасан байхад дээрээс өшиглөж, дэвссэн. Тэгтэл миний араас Ж, М хоёр орж ирэхэд нөгөө залуус намайг зодохоо больж тэр хоёрыг зодож эхэлсэн. Тэр үед нь би гэрээс гарч цагдаа дуудлага өгсөн. Намайг зүс таних нэг залуу толгойгоороо миний дээд уруул хэсэгт нэг удаа мөргөөд газар унагаасан. Газарт унасан байх үед 2-3 залуу өшиглөж, дээрээс дэвссэн. Яг хэдэн удаа өшиглөж, дэвссэн гэдгийг мэдэхгүй байна.

Тухайн үйлдлийн улмаас миний дээд уруул дотор хэсэг язарсан, дээд үүдэн нэг шүд хөдөлсөн. Өөр гэмтэл шарх учраагүй. Одоо толгой өвдөж байна. Өөр зовиргүй. Бид нарын дунд ямар нэгэн асуудал байхгүй. Бие биеэ бараг танихгүй хүмүүс байгаа юм. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

Хохирогч Б.Б-н “... барилгын хашаан дотор байх гэртээ Э.Э, Б.З, Ж, Г.М нарын хамт унтах гээд байж байтал манай гэрийн урд талд байх гэрийн нэг зүс мэдэх залуу нэлээн их согтсон байдалтай орж ирээд “танайх хэзээ цутгалтаа авах юм” гэж асуухаар нь би “манайх 4-5 дахь өдрөөс л цутгалтаа авна” гэж хэлээд би бас адилхан архи уучихсан байна, гэр лүүгээ орж амар гэж хэлээд, гэрт нь оруулж өгсөн. Тухайн үед тэдний гэрт бас зүс мэдэх 1 залуу унтаж байсан. Удалгүй миний араас манай найз Э орж ирсэн. Тэгтэл миний гэрт нь оруулж өгсөн залуу гэнэт л гэрийн үүдний зүүн хатавч хавийн нэг унийг хугалж аваад унтаж байсан гэх залууг барьж байсан униараа “бос п....” гэж хэлээд 1-2 удаа цохисон. Тэгээд эргэж хараад Э-ыг барьж байсан униараа зодож эхэлсэн. Тэгэхээр нь би тэр залууг болиулах гэтэл гаднаас 2 залуу орж ирээд нэг залуу нь намайг шууд зодож эхэлсэн. Тэгээд би А-ын утас руу залгаад Э бид хоёрыг хүмүүс зодоод байна гэж хэлтэл А тухайн гэрт орж ирсэн. Тэгтэл намайг зодож байсан залуу А-ыг шууд мөргөж унагаад зодсон. Тэгж байгаад л гэрээс нь зугтаж гарсан. Удалгүй цагдаа нар ирсэн. А цагдаад дуудлага өгсөн юм байна лээ. Цагдаа нар ирээд тухайн хүмүүсийг салгаж болиулаад явсан юм. Би гэртээ Ж, Э, З, М нарын хамт байж байтал анх манайд орж ирсэн залуу нөгөө хүн зодоод байсан униа барьж орж ирээд А-ын толгой хэсэгт нэг удаа цохисон. Тухайн үед М-ын толгойноос цус гарч эхэлсэн...Тухайн үйлдлийн улмаас миний чээж хэсэг хөндүүрлэн өвдөж байна. Мөн хүзүү хэсэгт олон тооны зулгаралт үүссэн, баруун гарын бугуй хэсэг хавдсан, толгойн баруун дээд хэсэгт урагдсан шарх үүссэн байна. Одоо миний чээжээр өвдөж байна. М болон Ж ах хоёрыг унь барьж яваад байсан залуу зодсон. Харин Э-ыг гаднаас орж ирсэн нэг залуу мөн нөгөө л унь барьсан залуу зодсон. А-ыг намайг зодож байсан залуу мөргөж унагаад зодсон. Би гомдолтой байна, өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Мөн тухайн зодооны үед миний гар утасны дэлгэц хагарсан.  Тэрийг бас төлүүлмээр байна. Миний гар утас Sку гэх үйлдвэрийн 1М-1003 нэртэй утас байгаа, 2020 онд авч байсан, үнэ нь 100,000-200,000 төгрөг байгаа байх” гэх мэдүүлэг  /хх-ийн 26-27/

            Гэрч Н.Э-ын “Би Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар сургуулийн барилгын ажил дээр карказ угсралтын ажил хийхээр Улаанбаатар хотоос 30 хүний бүрэлдэхүүнтэй 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ирсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр барилгын материал байхгүй байсан учир ажилчдаа амраасан юм. Тухайн өдөр Б, М, А, О, Батболд гэх хүмүүс архи согтууруулах ундааны зүйл байрлаж байсан газраасаа урагш байх уурын зуухны ар талд уусан байсан. Тухайн өдрийн 21 цагийн үед Батболд архи ихээр ууж тасарсан байсан тул өөр гэрт оруулаад унтуулсан юм. Тэрний дараа А гэр лүүгээ ороод унтсан. Тэр хүний дараа М гэр лүүгээ орж амрах гэж байгаад гэрээ андуурч өөр бригадын гэрт орсон байсан. Тухайн гэрт нь бас 4-5 согтуу хүмүүс байсан ба манай ажилчин М-тай хэрэлдэж маргалдсан гэж байсан. Тэгээд М гэр лүүгээ ороод байж байтал араас нь нөгөө андуурч орсон гэрийнх нь 3 хүн орж ирээд дахин М-тай хэрэлдэж маргалдаад, тухайн үед нь унтаж А сэрж мөн гаднаас Б, О хоёр орж ирээд тухайн хүмүүстэй зодолдож байгаад буцаад нөгөө хүмүүсийн гэрт зодолдож байсан. Тухайн үед нь очоод зодооныг нь болиулаад байж байтал 2 цагдаагийн алба хаагч ирсэн. Тэгээд би өөрийнхөө хүмүүсийг гэр лүү оруулчхаад нөгөө хүмүүстэй нь учраа олоод цагдаагийн 2 алба хаагчийг явуулсан юм. Удалгүй тэр хүмүүс дахин надтай маргалдаад хэлсэн үг ойлгохгүй болохоор нь би цагдаа дуудаад энэ хүмүүсийг аваад яваач гэж хэлсэн. Дээрх хүмүүс нь их хэмжээний согтолттой байсан. Харин М нь нөгөө хэдээсээ арай бага согтолттой байсан. Би маргааш нь дээрх хүмүүстэй уулзахад ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлж байсан. Дараа нь М гэх залуугийн Samsung-J7 гэх утасны дэлгэц хагарсан байна, төлж өг гэхээр нь дэлгэцийг нь солиулж, шилэн наалт наалгаад өгсөн. Тэгэхэд за одоо ингээд гомдол санал байхгүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/

Гэрч Б.Б-ийн  “Би 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хамт ажиллаж байсан Батболд, М, А, О нарын хамт архи согтууруулах ундааны зүйл уусан юм ... Би М-ын дараа 10-15 минутын дараа гэр лүүгээ амрахаар ортол гэрт М, А хоёр нөгөө бригадын /нэрийг нь мэдэхгүй зүс мэдэх/ 2 залуутай маргалдаад байж байсан. Би гэрт орохдоо нөгөө бригадын дарга А-ын хамт орсон. А бид хоёр гэрт ороод хэрэлдэж маргалдаж байсан хүмүүсийг болиулаад байж байтал цагдаагийн 2 алба хаагч ирсэн. Цагдаа нар тэнд байсан хүмүүсийг гэрт оруулаад явсан. Тэгээд дахин ирээд М, мөн хойд гэрээс 2 хүнийг аваад явсан. Намайг очсоноос хойш зодоон болоогүй. Яг тухайн үедээ би анзаараагүй. Маргааш нь харахад М толгойгоо боосон байсан. Э-ын баруун нүд нь хөхөрсөн байсан. Мөн М-ын хамар халцарсан байсан. М, О, А бид нар нэлээн согтсон байсан. Нөгөө бригадын Э, Б хоёр бас нэлээн согтолттой байсан. А, Мөнх- Од хоёрыг мэдэхгүй байна. Би тэд нарыг ямар шалтгааны улмаас хэрэлдэж маргалдсан талаар мэдэхгүй байна. Бид нарын дунд ямар нэгэн асуудал байхгүй” гэх мэдүүлэг  /хх-ийн  32/

Гэрч Б.А-ын “Би 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажил материал байхгүй гээд амрахаар нь Батболд, М, Б, О нарын хамт ажлын зүүн талд байх уурын зуухны хажуу талд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тухайн үед би их согтсон байсан тул манай бригадын дарга намайг гэрт оруулж унтуулсан байсан. Би Булганхүүгийн хамт гэрт унтаж байтал гаднаас М хойд талын гэрт байх өөр бригадын 3 хүнтэй хэрэлдэж маргалдаад л орж ирсэн. Орж ирээд М хар паниарны /гал түлэх гэж оруулж ирсэн байсан/ өөдсөөр намайг цохиод “босоод ир, хүмүүс надад томроод байна, гэрлээ асаа” гэж хэлсэн. Би босоод нэг сахалтай залууг нь /Б/-г цаашаа гар гээд түлхээд гэрээс гаргасан. Тэгээд байж байтал манай бригадын Б, нөгөө бригадын дарга А нарын хамт орж ирээд тухайн хүмүүсийн хэрүүл маргааны болиулаад, удалгүй манай бригадын дарга Э орж ирээд бөөндөө гараад явсан. Маргааш нь харахад нэг залуугийн /Э/ нүд хөхөрсөн байсан. Бас нэг танихгүй /урьд орой нь гэрт орж ирээгүй/ залуу /М/ нь толгойгоо боосон байсан. Бусад хүмүүс нь зүгээр байсан. М, О, Б, Б, Э гэх хүмүүс нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би ч мөн адил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хэрүүл маргаан болж байх үед би унтаад сэрсэн байсан тул бараг эрүүл болсон байсан. А, М хоёрыг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

Дундговь аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 246 тоот: “ Ж.А-ын биед дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломж той шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 40-41/

Дундговь аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 248 тоот “Б.Б-н биед зүүн чамархай, хүзүү, чээжинд зулгаралт, зүүн чихний дэлбэн, хүзүү, зүүн даланд цус хуралт, чээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь нийлээд болон дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 46-47/

Дундговь аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 249 тоот “Э.Э-ын биед баруун зовхи, баруун бугалгад цус хуралт, баруун зовхи, хамрын нуруу, баруун бугалгад зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Э.Э-ын биед үүссэн баруун зовхины цус хуралт гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэг, бусад гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 54-55/

Дундговь аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 247 тоот “Г.М-ын  биед духанд шарх, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 2 удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Г.М-ын биед үүссэн духны шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн бугалгад үүссэн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 60-61/

  • Эд зүйлд үзлэг хийсэн  тэмдэглэл /хх-ийн 6/
  • Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 63-64/
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/
  • шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар сургуулийн барилгын  ажилчид байрлаж байгаа монгол гэрт 2021 оны 10 дугаар сарын 12-ны 23 цагийн орчим иргэн Э.Э, Г.М, Б.А, Ж.Б нар бусдад зодуулсан үйл явдал болсон байна.

          Уг үйл явдлын улмаас хохирогч Э.Э-ын биед “баруун зовхи, баруун бугалгад цус хуралт, баруун зовхи, хамрын нуруу, баруун бугалгад зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл, хохирогч Г.М-ын  биед “духанд шарх, зүүн бугалгад цус хуралт” бүхий хөнгөн зэргийн  гэмтэл тус тус учирсан  болох нь шинжээч эмчийн  2021 оны 247, 249 дугаартай дүгнэлтээр, Ж.А-ын биед “дээд уруулын дотор салстад цус хуралт” гэмтэл, Б.Б-н биед “зүүн чамархай, хүзүү, цээжинд зулгаралт, зүүн чихний дэлбэн, хүзүү, зүүн даланд цус хуралт, чээжинд зөөлөн эдийн няцрал” гэмтэл учирсан боловч уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь шинжээч эмчийн  2021 оны 246, 248 дугаартай дүгнэлтүүдээр  тус тус тогтоогдож байна.

          Хохирогч Э.Э-ын биед учирсан “баруун зовхи, баруун бугалгад цус хуралт, баруун зовхи, хамрын нуруу, баруун бугалгад зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл, хохирогч Г.М-ын  биед учирсан “духанд шарх, зүүн бугалгад цус хуралт” бүхий хөнгөн зэргийн  гэмтлийг шүүгдэгч П.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын 12-ны 23 цагийн орчимд зодох байдлаар учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

          Шүүгдэгч П.М-ын бусдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт  хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

          Шүүгдэгч П.М-ын бусдыг зодсон үйлдлийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан  тул  энэ шинжээр нь хүндрүүлэн зүйлчилж, Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

          Хохирогч нарын зүгээс “тэнд байсан танихгүй залуучууд зодсон” гэж мэдүүлсэн боловч шүүгдэгчээс өөр хүн хохирогч Э.Э, Г.М нарын бие махбодод халдсан  гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

          Иймд шүүгдэгч П.М-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүхээс дүгнэлээ.

          Шүүгдэгч П.М-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Иймд шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч П.Мад Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулж, шүүгдэгчийн орлого олох нөхцөл боломжийг харгалзан гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хохирогч нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Хохирогч нар нь шүүгдэгчээс баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг  заах нь зүйтэй гэж үЗ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.  Шүүгдэгч ....... овогт П.М-ыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...... овогт П.М-д 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан, битүүмжилсэн эд зүйлгүй, хохирогч нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Э, Г.М нар нь өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай. 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын  яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХБАТ