Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/172

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр ç¿éëèéí 1-т çààñан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Цын Бд холбогдох 2135001730190дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 3 дугаар сарын 12-нд Увс аймгийн Сагил суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Увс аймгийн Сагил сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй Ш овогт Цын Б /РД:ОЛ79031270/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны хохирогч Х.Гтой маргалдаж улмаар зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч Ц.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны хохирогч Х.Гтой маргалдаж улмаар зодсонболох нь:

- хохирогчийн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн түүхийн хуулбар /хх-ийн 19-29-р тал/, амбулториор эмчлүүлэгчийн картын хуулбар /хх-ийн 30-47-р тал/, 

- хохирогч Х.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэртээ ганцаараа байж байгаад 15 цагийн үед гэрээсээ гараад хороолол дунд явж байгаад сумын төвд С.Бын гэрт очиход тэдний хашаанд Улаангом сумаас ачааны машинтай хүн ирчихсэн С.Бын хашаанд дотор байх төмөр ачиж байсан. Би С.Бтой хамт аймгаас ирсэн жолоочтой хамт төмрийг нь ачиж өгөхөд тусалсан бөгөөд тэр үед Улаангом сумынх гэх жолооч 0.5 гр нэг шил архи задалсан. Тэр архийг4-5 хүн хувааж уусан юм. С.Бын гэрээс гараад Б.Т гэх айлд найр болж байхаар гадна талд явж очиход Б.Тгийн хашаан гадна миний танил Ц.Б, эхнэр Б.Бы хамт машиныхаа хажууд зогсож байсан. Би 2020 оны 07 дугаар сард зуслан дээр байхдаа Ц.Бийн хонийг хөлсөөр 5 өдөр малласан гэтэл миний цалин хөлсийг өгөөгүй. Би мөнгөө авах гээд Ц.Бээс мөнгөө нэхэж асуухад Ц.Б та надад 10 хоног хонь хариулж өгнө гэж хэлсэн биз дээ, хоногоо гүйцээгээд мөнгөө ав гэхэд бид хоёрын хооронд маргаан үүссэн Ц.Б тухайн үед найрнаас гараад ирж байсан мөн согтуу байсан. Тэр үед Ц.Б намайг гэдрэг хүчтэй түлхэх шиг болсон би хойшоо унахдаа Ц.Бий машины зүүн талын толийг зүүн талын шанаа хэсгээрээ мөргөх шиг болсон эргээд Ц.Бтэй барьцалдаад зогсож байсан нэг мэдэхэд би газарт унаад хэвтэж байсан. Би яаж газарт унаснаа сайн мэдэхгүй байна хэсэг хугацааны дараа Ц.Бий эхнэр Б.Б шанагатай ус барьчихсан миний хамраас гарсан цусыг угааж цэвэрлэж байсан. Түүний дараагаар Ц.Б эхнэр Б.Б хоёр намайг машиндаа суулгаад Сагил сумын 1 дүгээр баг руу гэр лүүгээ аваад явж байхаар нь би ухаан ороод хаашаа явж байгаа талаар асуухад манай гэр лүү явж байна гэж Ц.Б хэлсэн. Би танай гэрт очихгүй гэж хэлээд автомашинаас буугаад сумын төвөөс 1 км орчим газарт буюу "Зуун мод" гэх газарт машинаас буугаад үлдсэн. Тэр орой би машинаас буусны дараагаар хээр хоносон бөгөөд буугаад харих гэж байгаад явж чадалгүй уг газарт хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг өнгөрч байхад 2 автомашин өнгөрөөд явсан би зүгээ олох гээд сууж байхад гэнэт мотоцикльтой хүн гараад ирэхээр нь дуудахад танил Д.Ц гэх мотоциклтай залуу байсан бөгөөд би Цээс намайг гэрт хүргээд өгөөч гэж хэлэхэд хонио эргүүлчхээд хүргээд өгье гэж хэлээд хонио эргүүлээд намайг гэрт хүргэж өгсөн юм. Би гэртээ ганцаараа амьдардаг бөгөөд гэртээ хэвтэж байхад төрсөн дүү Х.Т орж ирээд хаагуур яваад байгаа юм бэ? гээд миний нүүр царайг хараад таныг хэн зодсон юм гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн юм. Би тэгээд толинд нүүрээ харахад миний зүүн талын нүд хөхрөөд хавдчихсан байсан. Тэгээд манай дүү Х.Т 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр аймагт ирж эмчид үзүүлэхэд эмч миний нүдийг үзээд хагалгаа хийх шаардлагатай гэж хэлээд тэр өдрөө хагалгаанд орсон. Одоо бол миний зүүн нүд юу харахгүй байгаа, харах боломжгүй гэж эмч хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р тал/,

- гэрч Б.Бы мөрдөн байцаалтад өгсөн: “Х.Г ах манай гэрт 1 жилийн өмнө малчнаар ажиллахаар болоод ирээд 3 хоносон бөгөөд мал хаячхаад явчихсан. Тэгээд би нөхрийнхөө хамтаар хонио олж аваад Х.Г ахыг согтуу явж байхад нь очиж авч байсан. Түүнээс хойш манай гэрт мал маллаагүй, манай нөхөр Б, Х.Г ах хоёрын хооронд өр авлагын асуудал байсан юм шиг байна лээ. 2021 оны 10 дугаар сарын 18-ний орой байх би нөхөр Бтэй хамт Баяраа гэх айлын найранд очсон тэнд Х.Г ах ирчихсэн байсан юм байна лээ. Тэр орой найр 17 цаг өнгөрч дуусаад би нөхөр Бий хамтаар гэр лүүгээ явах гээд машиныхаа хажууд зогсож байхад Г ах ирээд мэнд мэдсэн. Х.Г ах манай нөхөрт Б нар хамт юм яриад зогсож байсан ба би тэр үед гар утсаар яриад зогсож байсан юм. Тэгтэл тэр хоёр өр авлагын асуудлаас болоод маргалдсан бөгөөд би тэр хоёрын эсрэг хараад утсаар ярьж байгаад эргээд харахад тэр хоёр хоорондоо зодолдсон байхаар нь гүйгээд очиход Х.Г ах суучихсан байдалтай, нүүр, нүдний хэсгээс цус гарч байсан ба нүүрийг нь би угаахад нүүр нь цус болчихсон байдалтай байсан, тухайн үед харанхуй болчихсон байдалтай байсан учраас нүд нь гэмтсэн эсэхийг анзаарч хараагүй. Х.Г ахыг гэр лүүгээ авч явахаар болсон. Тэр үед Б бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, Х.Г ах нэлээн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай байсан юм. Би нэлээн зайтай байсан. Манай гэр лүү бид гурав явж байхад Г ах би ийм байдалтай яаж танай гэрт очдог юм, ах танай гэрт очихгүй ахыгаа буулгачих би гүйгээд харьчихъя гэж хэлсэн. Х.Г ах сумын төвийн дээд талд ойрхон буусан. Нөхөр бид хоёр цааш гэр лүүгээ явсан. Түүний маргааш өглөө нь цагдаагийн байгууллагаас манай нөхөр Бийг дуудсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68, 70-71-р тал/,

            - гэрч Б.Хийнмөрдөн байцаалтад өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 06 цаг өнгөрч байхад би сумын төвөөс өөрийнхөө гэрээсээ Сагил сумын 1 дүгээр багийн "Халиуны худаг" гэх газарт байх малынхаа гэр лүү өөрийнхөө мотоциклоор "Шар бураа" гэх газрын хажуугаар явж байхад машины замаар Х.Г ах сумын төв рүү чиглээд явган явж байхаар нь би зогсож Х.Г ахтай мэнд ус мэдэлцээд хаашаа явж байгаа талаар асуухад Х.Г ах гэр лүүгээ явж байна гэж хэлсэн тухайн үед Х.Г ах өөрийнхөө цамцаараа толгойгоо ороочихсон байсан. Би Х.Гыг ажиглаж харахад Х.Гын зүүн талын нүд хавдчихсан мөн нүүр хэсэг цус болчихсон байсан. Тэгээд Х.Г намайг гэрт хүргээд өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд Х.Г ахыг ардаа суулгаад сумын төв рүү орж Х.Гын гэрийн гадна очиж буулгаад хариу буцаад явсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 78-р тал/,

- Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгтөгсөн: “2021 оны 10 дугаар сарын 18-ны өглөө тус аймгийн Бгийн З гэх залуугийн найранд өөрийн эхнэрийн хамтаар очсон. Тэгээд найранд оролцоод худ хүмүүсийг хүргэж өгөхөөр үдэлтэд явж ирээд гэрээс гарахад Х.Г гэгч нь ирчихсэн байсан юм. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан юм. Тэр үед найр дуусаад тарах гэж байсан цаг.  Х.Г нь надтай уулзахдаа мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд надаас 100.000 /нэг зуун мянган төгрөг/ нэхсэн. Би та надад 10 хоног хонь хариулж өгөхөөр болчхоод хонь хариулж байгаад 5 хоноод хонь хаячхаад архи, уугаад явчихсан гэж хэлсэн. Бид хоёр хашааны гадна талын хэсэгт миний Ланд 80 загварын цагаан өнгийн автомашины хажууд зогсож байсан. Би Х.Г ахад та надад гүйцэд ажиллаагүй, хоногоо гүйцээгээгүй учраас би таны мөнгийг өгөхгүй гэж хэлэхэд намайг Г гэгч нь түлхэж унагасан. Тэгэхээр нь би босч ирээд Х.Гыг түлхэхэд Х.Г миний Ланд-80 загварын автомашины зүүн талын толь орчмыг мөргөөд уначихсан юм. Машины толь хугарчихсан, хохирогч Х.Гын нүүр, нүдний орчмоос цус гарч байсан, тэр үед эхнэр Б ирсэн бөгөөд Х.Г ахын нүүрийг угааж өгсөн. Х.Г ахыг машиндаа суулгаад гэрт очоод шарх, нүүрийг цэвэрлэж өгөхөөр явсан, манай гэрт тухайн үед Сагил сумын төвөөс 22 км зайтай байсан юм. Зуун мод гэх нэртэй газарт явж байхад Г ах энд бууна би бууна гэсээр байгаад Зуун мод гэх газарт бууж үлдсэн. Би буцаад машинд суучих хүргээд өгье гэхэд Х.Г үгүй гэр ойрхон байна ах нь гүйгээд харьчихна гэж хэлсэн. Тэгэхээр нь Х.Г ахыг буулгачхаад гэр лүүгээ харьчихсан. Маргааш өглөө нь төрсөн дүү Т гэгч нь яриад та манай ахын нүдийг гэмтээчихсэн байна гэж хэлсэн. Яаралтай орж ир гээд би эхнэрийнхээ хамтаар сумын төв рүү орж Х.Г ахтай уулзахад хавдчихсан байдалтай байсан. Би автомашинаараа аймгийн төв рүү оруулж өгсөн юм. Сагил сумын төвөөс гэр лүү Г ахыг авч явж байхад би эхнэр Б, Г ах бид гурав явсан.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 432дугаартай шинжээчийн “Х.Гын биед зүүн нүдний алимны нэвт гэмтэл /зүүн нүдний алим 9-3,30 цагийн байрлал задарч урагдсан шарх, солонгон бүрхүүл хавчуулагдалт, нүдний салстад болон болрын өмнөд камерт цус хуралт, торлогийн ховхролт/ зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны арын зайд хий хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн хацарт язарсан шарх, дух, баруун чихний сувагт болон урд хэсэгт, баруун чамархайн хөхлөг сэртэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 2021.10.19-нд үүсчихсэн байсан талаар эмчлүүлэгчийн картад бичигдсэн байна. Зүүн нүдний алимны нэвт гэмтэл /зүүн нүдний алим 9-3,30 цагийн байрлал задарч урагдсан шарх, солонгон бүрхүүл хавчуулагдалт, нүдний салст болон болорын өмнөд камерт цус хуралт, торлогийн ховхролт/ зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны арын зайд хий хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн хацарт язарсан шарх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр алдагдуулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам" -ын 2.2.4 -д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам" -ын 4.7.31.1 -д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувиар тогтонги алдагдуулна. Цаашид зүүн нүдний хараа сэргэх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 43-51-р тал/-ээр хохирогч Х.Гын биед учирсан гэмтэл нь хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийнзүүн нүд хараагүй тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.БийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирлын талаар:

Хохирогч Х.Г “Ц.Б нь  надаас уучлалт гуйж, эмчилгээний зардалд 2.000.000 /хоёр сая/ төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 10.000.000 /арван сая/ төгрөг 5812181078 тоот дансанд хийж өгсөн. Нийт 12.000.000 төгрөг хүлээн авсан бөгөөд  цаашид нэхэмжлэх хохирол байхгүй. Миний зүгээс гомдол, санал байхгүй. Түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье” гэсэн тодорхойлолт /хх-ийн 128-р тал/-ыг 2021 оны 11 дүгээр сарын 17-нд гаргаж, нотариатчаар гэрчлүүлэн хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Бнь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 110-р тал/-аар нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Бийн хувийн зан байдлын талааргэрч Ц.Ший өгсөн: “...Найз Ц.Б нь зан байдлын хувьд маш төлөв даруухан, их ярьдаггүй, маш шударга, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зангүй, хүнтэй маш найрсаг, дотно зантай, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг.  Ямар нэг муу зуршилгүй, бусадтай нэг зангаараа эелдэг харилцдаг, архи, согтууруулах ундааны зүйл, тамхи хэрэглэдэггүй, хөдөлмөрч, мал сайн малладаг, малч ухаантай хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74-р тал/ хэрэгт авагджээ.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан үзээд  торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгтэд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Цын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Бд  11000 /арван нэгэн мянга/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.  Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн  эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс  гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ГАНСҮХ