Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

            Шүүгдэгч: Ц.А, Т.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñэн Х овогт Цын А, А овогт Тгийн О нарт õîëáîãäîõ 2135000000173 äóãààðòàé ýð¿¿ãèéí õýðãèéã 2021 îíû 11 дүгээр ñàðûí 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 09-нд Увс аймгийн Сагил суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багт оршин суух, урьд 1999 онд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Х ургийн овогт Цын А/РД:ОЛ80110970/,

Монгол Улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 09-нд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2007 онд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, 2011 онд тус шүүхийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж байсан, Адуулай овогт Тгийн О/РД:ОЮ81070913/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

ШүүгдэгчЦ.А, Т.О нар нь 2021 оны 10 дугаар сарын 07-нд Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг “Түргэн уул” гэх газраас ховор ан амьтан буюу нэг тооны ойн зэрлэг гахайг агнаж амьтны аймагт 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.А, Т.О нарыг “Улсын тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.А, Т.О нар нь 2021 оны 10 дугаар сарын 07-нд Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг “Түргэн уул” гэх газраас нэг тооны ойн зэрлэг гахайг агнасан болох нь:

1.Хэргийн газрын үзлэг хийсэн “... хэргийн газраас амьтны сэвс задалсан байдалтай байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6-р тал/,

2. Прокурорын зөвшөөрлөөр эд зүйл /зэрлэг гахайн мах/ хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16-р тал/,

3. Эд мөрийн баримт /буу/ хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-19-р тал/,

4. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-24-р тал/,

5. Эд хөрөнгө /морь/ битүүмжилсэн прокурорын тогтоол, мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-30-р тал/,

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оынмөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Түргэн уул гэх нэртэй газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг юм. Би Түргэн сумын 1-р багийн нутагт зэрлэг гахай агнагдсан гэх хэргийн газарт очоогүй Түргэн сумын ЗДТГ-ын байгаль орчны улсын байцаагч Баяраа явсан юм. Би шинжээчийн дүгнэлтээр гарсны дагуу экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн38-р тал/,

7. гэрч А.Бгийнмөрдөн байцаалтын шатанд өгсөн:“2021 оны 10 дугаар сарын 07-08 шилжиж шөнө манай нөхөр хажуудаа Ц.Аийн хамт үүрийн 4 цагийн үед гэртээ ирсэн юм. Манай нөхөр 2021 оны 10 дугаар сарын 06-ны өглөө Ц.Аийн хамт Түргэн сумын 01 дүгээр багийн нутаг руу мал харах ажлаар явсан юм. 2021 оны 10 дугаар сарын 08-ны шөнө манай нөхөр гэрт ирэхдээ зэрлэг гахайн нэг гуя, хааны 4 өндөр хавирга авч ирсэн юм. Бид нар гахайн гуяар бууз хийж идсэн одоо манай гэрт зэрлэг гахайн дөрвөн өндөр хавирга байгаа. П.Оийн авч ирсэн гахайг Ц.А алсан талаар манай нөхөр хэлсэн юм.”гэх мэдүүлэг /хх-ийн 40-42-р тал/,

8. Гэрч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын 1 дугаар багийн нутаг Дэлгэрмөрөний дэнж гэх газарт багийн төвийн хашааг сумын засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтнуудад хүлээлгэн өгч байсан. Учир нь би Түргэн сумын 1 дүгээр багийн төвийн манаачаар ажиллаж байгаад гарч байсан тул ажлаа хүлээлгэн өгч байсан. Тухайн өдөр би ажлаа хүлээлгэж өгөөд байж байхад Түргэн сумын төв талаас Түргэний гол дагаад 2 морьтой хүн дээшээ явж байсан. Тухайн үед манай мал дээшээ гараад эзэнгүй байсан болохоор тухайн хоёр хүнээс малаа асуух зорилгоор ганцаараа тухайн хоёр хүний замыг нь тосож уулзахад манай сумын А буюу Х, О гэх хоёр ах явж байсан. Би хаашаа явж байгаа талаар нь асуухад дээшээ явж байна гэж хэлсэн. Би тухайн үед өөрийн үхэр, адуугаа тухайн хүмүүсээс асуухад тухайн хоёр ах үзээгүй гэж хэлээд бид нар салцгааж А, О ах хоёр дээшээ яваад өгсөн. Тухайн үед А, О ах нар нуруундаа буу үүрчихсэн явж байсан. Би тухайн өдөр ажлаа хүлээлгэж өгөөд хариу буцаад сумын төв рүү ороод ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,

9. Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай аймгийн хэмжээнд улсын тусгай хамгаалалттай 11 газар байгаа үүнээс дархан цаазат газар 4 байгалийн цогцолборт газар 3, байгалийн нөөц газар 3, байгалийн дурсгалт газар 1 байдаг. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт амьтан агнахыг Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар хориглосон байдаг. Тэгэхээр Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ойн зэрлэг гахай агнаж болохгүй. Хэрэв тухайн улсын тусгай хамгаалалттай газар нутагт байгаа амьтны тоо толгой, сүргийн бүтцэд мэргэжлийн байгууллагын хийсэн судалгааны дүгнэлт зөвлөмжийг үндэслэн амьтны тоо, толгой, нас, хүйс сүргийн бүтцийг зохицуулах зорилгоор байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар амьтан агнах зөвшөөрөл олгож болдог. Гэхдээ манай аймгийн тухайд одоогоор тусгай хамгаалалттай газар нутагт агналт хийх зөвшөөрөл байхгүй байна. Увс аймгийн Түргэн сумын Түргэн уул нь дархан цаазат газар ангиллаар 1993 онд Улсын Их Хурлын 93 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад орсон. Тухайн бүс нутагт ойн зэрлэг гахай байдаг. Гэхдээ тухайн бүс нутагт ямар нэгэн амьтан агнах талаар байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас ямар нэгэн шийдвэр гараагүй. Хэрэв тухайн бүс нутагт ямар нэгэн амьтан агнавал энэ нь хууль бус үйл ажиллагаа болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р тал/,

10. Гэрч О.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Наранбулаг сумын нутагт Увс АЗЗА ТӨХК-ний ажилчдын хоол хийх тогоочоор ажиллах байхдаа нэг удаа нөхөр лүүгээ утасдаж асуухад гахай агнаад цагдаад баригдчихсан байна гэж хэлсэн. Тэгэхэд анх мэдсэн. Гахай агнах үед нь би гэртээ байгаагүй. 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 10-р сарын 24-ний хооронд тогоочоор наранбулагт ажиллаж байгаад ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р тал/,

11. Шүүгдэгч Ц.Аийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 10-р сарын 06-ны өдөр найз Оийн хамт эмийн ургамал түүж авах зорилгоор Түргэн уулын амруу сумын төвөөс дээш гол дагаж яваа давдаг хавцлаар морьтой даваад Түргэний аманд айлын эзэнгүй өвөлжөөнд хоносон юм. Маргааш нь уул руу гарч эмийн цэцэг болов вансэмбэрүү хайтал цас ихээр орсон тул олдохгүй байсан. Тиймээс буцаж явтал Түргэн суманд зайдуу нэг гахай тааралдсан. Би гахайг хараад мориноосоо буугаад ЗООм орчим зайтай байсан гахай руу өөрийн эзэмшлийн ВЕПРЬ загварын дурантай ангийн том буугаар 2 удаа буудахад гахай унаад өгсөн. Тэгээд Оийн хамт яваад очиход нэг сум нь гахайг хүзүү сээр орчмоор нь онож гахай үхсэн байсан. Би тухайн үед том ан холоос буудсан гэж баярлаад би өөрийн гар утсаараа хэдэн зураг дарчхаад гахайг арьстай нь утлаад хэдэн хэсэг болгоод мориндоо ганзагалаж уяад сумын төв рүү гэртээ шөнө болсон байхад харьсан. Сүүлд согтуу явж байгаад цагдаад баригдаад гар утас аа шалгуулаад гахай агнасан зураг утаснаас гарч ирээд баригдсан юм. Бид хоёр хоёулахнаа явсан. Мах эд эрхтэнг хүнд өгөөгүй. Өөрөө идэж хэрэглээд үлдэгдэл болох толгойг хураалгасан.” гэх мэдүүлэг,

12. Шүүгдэгч Т.Оийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 10-р сарын 06-ны өдөр найз Ц.Аийн хамт тус тусын морьтой сумын төв дэх гэрээсээ дээш уул өгсөн гол дагаж Түргэн уулын ам гэх газар луу явсан. Бид хоёр дээшээ эзэнгүй газар очиж вансэмбэрүү цэцэг түүхээр явсан бөгөөд замдаа ан амьтан таарч магадгүй гэж бодоод Аийн ВЕПРЬ, ТОЗ-8 загварын буунуудыг авч явсан юм. Бид хоёр тэр өдөртөө Түргэн уулыг хавцал гэх газраар морио хөтөлж даваад Түргэний хуучин төвийн орчимд Баяртогтох гэх залуутай тааралдаад ойр зуурын зүйл ярилцаад бид хоёр шил рүү гарч байна гэж хэлээд түүнээс салж яваад Түргэн уулын аманд очиж айлын эзэнгүй өвөлжөөнд хоноод маргааш өглөө нь буюу 2021 оны 10-р сарын 07-ны өглөө цааш жаахан явж харахад цас ихтэй эмийн ургамал харагдах түүх боломжгүй байсан тул буцаж явтал Түргэн уулын аманд нэг зэрлэг гахай гүйж явахтай тааралдсан. Тухайн үед А ВЕПРЬ загварын буугаараа тэр гахайг 2 удаа буудаж зэрлэг гахайг алсан. Би түүний ТОЗ-8 загварын бууг барьж явсан боловч тэр буугаараа буудаагүй. Очиход хоёр сумны нэгэн гахайг оносон гахай үхсэн байсан. Бид хоёр тэр гахайны гэдэс дотрыг гаргаж хаяад ганц нэг тагалцгийг орхиод гахайг арьстай нь эвдэж жижиглээд хэдэн хэсэг болгоод хооронд нь уяагаар холбож мориндоо дүүрээд сумын төв рүү явсан. Сумын төвд шөнө дундаас хойш 03:00-04:00 цагийн орчимд ирээд салж шууд гэр гэр лүүгээ явсан. Би уг гахайнаас нэг гуя, 4 өндөртэй авсан бусдыг нь А авсан.” гэх мэдүүлгүүдээрнотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусар ан агнах гэмт хэргийн шинжийг “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж тус тус тодорхойлжээ.

Монгол Улсын Их хрлын 1993 оны 93 дугаар тогтоолоор Түргэн уулыг “Дархан цаазат газар” ангилалаар улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамруулжээ.

Шүүгдэгч нарын ойн ан хийсэн Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг “Түргэн уул” гэх газар нь Түргэн уулын дархан цаазат газарт хамаардаг болох нь Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/111 дугаартай дугаартай “N490 47I 51״, өргөргийн Е091 18I 55.9״ солбицол бүхий 1 газар  нутаг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт Түргэн уулын дархан цаазат газарт  хамаарна.” гэх албан бичиг /хх-ийн 60-р тал/-ээр тогтоогдож байна. 

Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай “1. Шинжилгээнд хүргүүлсэн 1 ширхэг амьтны эд эрхтэн шинжилгээнд тэнцэнэ. шинжилгээнд ирүүлсэн толгой нь Ойн зэрлэг гахай /sus scrofa sibiricus/-н толгой мөн байна. 2          Шинжилгээнд ирүүлсэн амьтан нь эр ойн зэрлэг гахай /sus scrofa sibiricus / байна.” гэх дүгнэлт /хх-ийн 56-р тал/-ээр шүүгдэгч нарын агнасан амьтан нь ойн зэрлэг гахай болох нь тогтоогдсон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 сарын 11-ний 07 дугаарын тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан "Ховор амьтны жагсаалт”-д ойн зэрлэг гахай ороогүй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.А, Т.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газарт зохих зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэх  гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирлын талаар:

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 сарын 25-ны 23 дугаарын тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан "Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ”-ний 1 дүгээр бүлэгт заасан хөхтөн амьтны 11-т  Ойн зэрлэг гахай /Sus scrofa sibiricus/-ны эр нь 7000.000 /долоон зуун мянга/ төгрөг гэж экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоожээ.

Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай “Ойн зэрлэг гахай /sus scrofa sibiricus/-н зах зээлийн үнэлгээ 700.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасны дагуу 700.000 төгрөгийн экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.400.000 төгрөгөөр хохирлыг нөхөн төлүүлэх бөгөөд шүүгдэгч нар 1.400.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 18-нд Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 дугаартай дансанд төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /хх-ийн 126-р тал/-ийн баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.А, Т.О нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Ц.А, Т.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.А, Т.О нарнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан заасан “улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор ан амьтныг хууль бусаар агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.А нь урьд 1999 онд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 110 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 119-120-р тал/-оор ЭХТА-ийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ял шийтгэл эдэлж байсан  болох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 88-р тал/,

Шүүгдэгч Т.О нь урьд 2007 онд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 119 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 124-125-р тал/-оор ЭХТА-ийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, 2011 онд тус шүүхийн 100 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 121-123-р тал/-оор ЭХТА-ийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгэл эдэлж байсан  болох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 89-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.А, Т.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.А, Т.О  нарнь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч нарыг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх,  хөдөлгөөнийг хязгаарлах зорилгын үүднээс зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух Увс аймгийн нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох, хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж дүгнээд ялтанЦ.А, Т.О  нарт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 

2-т  “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”  гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морь нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгсэл гэдэгт хамаарахгүй байгаа тул гэмт хэрэг үйлдэж, олсон хөрөнгө орлого гэж үзэхгүй болно.

3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдэгт юуг хамааруулах, түүнийг хэрхэн шийдвэрлэхийг зохицуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналгыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөгдөөгүй тохиолдолд түүнийг нөхөн төлөхөд   зарцуулахаар нарийвчилсан зохицуулалт байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 2 морийг хурааж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул уг 2 тооны морийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн вепрь маркийн  гол төмрийн 496, замаг-469 дугаартай бууг нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэлд хамаарч байгаа тул хурааж  улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөлдөөгчид хадгалагдаж байгаа зэрлэг гахайнгахайн толгой 1 ширхэг, шийр 1 ширхэг, сээр 1 ширхэг, хавирга 4 ширхэгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл 2 ширхэг, тохом 2 ширхэг, хазаар 2 ширхэг, цулбуур 2 ширхгийг шүүгдэгч нарт буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.А, Т.О  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр  тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Цын А, А овогт Тгийн О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.А, Т.О нарыг тус бүрийг нь 2 /хоёр/ жил зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Ц.А, Т.О нарт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  Увс аймгийн нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ц.А, Т.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн вепрь маркийн  гол төмрийн 496, замаг-469 дугаартай бууг улсын орлого болгохоор Увс аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гахайн толгой 1 ширхэг, шийр 1 ширхэг, сээр 1 ширхэг, хавирга 4 ширхгийг  устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж, эмээл 2 ширхэг, тохом 2 ширхэг, хазаар 2 ширхэг, цулбуур 2 ширхгийг шүүгдэгч нарт буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.А, Т.О нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ