Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2017/00083/И |
Дугаар | 78 |
Огноо | 2017-07-04 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан багт оршин суух Хун цагаан овогт Халтарын Батбилэг /РД:КЮ63022366/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Батбилэг, нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Батбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Миний бие нь “Говь гурван сайхан” барилга угсралтын конторт 1981-1994 онд барилгын засал чимэглэл мэргэжлээр ажиллан улсад 14 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1981-1994 онуудад ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрий дуустал “Говь гурван сайхан” барилга угсралтын конторт ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 263 дугаартай цалингийн доторхойлолт, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 579 дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 585 дугаартай архивын лавлагаа, Барилга, барилгын материал үйлдвэрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь барилга угсралтын конторын даргын 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 162 дугаартай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн “Говь гурван сайхан” компаний захирлын 1194 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №33 дугаартай тушаалын хуулбар, Х.Батбилэгт Барилга угсралтын контороос олгосон баярын бичгийн хуулбарууд, нэхэмжлэгчид Өмнөговь аймгийн ХЗЭ-ийн хорооноос олгосон баярын бичгийн хуулбар, Х.Батбилэгт 1983 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Барилга угсралтын контороос олгосон “Сайшаалын үнэмлэх”-ний хуулбар, Барилга, хот байгуулалтын сайдын “Тэргүүний барилгачин”, “Хүндэт тэмдэг” цол тэмдгээр шагнасан үнэмлэхний хуулбар, 1982 онд Сургуулийн захиргаанаас олгосон “Сайшаалын үнэмлэх”-ний хуулбар, гэрч О.Нямсүрэн, Ц.Долгор нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Батбилэг нь 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Говь гурван сайхан” барилга угсралтын конторт нормчиноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Х.Батбилэг нь 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал “Говь гурван сайхан” барилга угсралтын конторт нормчиноор ажиллаж байсан болох нь:
Нэхэмжлэгчийн тайлбар болон Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 263 дугаартай цалингийн доторхойлолт, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 579 дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 585 дугаартай архивын лавлагаа, Барилга, барилгын материал үйлдвэрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь барилга угсралтын конторын даргын 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 162 дугаартай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн “Говь гурван сайхан” компаний захирлын 1994 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №33 дугаартай тушаалын хуулбар, Х.Батбилэгт Барилга угсралтын контороос олгосон баярын бичгийн хуулбарууд, нэхэмжлэгчид Өмнөговь аймгийн ХЗЭ-ийн хорооноос олгосон баярын бичгийн хуулбар, Х.Батбилэгт 1983 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Барилга угсралтын контороос олгосон “Сайшаалын үнэмлэх”-ний хуулбар, Барилга, хот байгуулалтын сайдын “Тэргүүний барилгачин”, “Хүндэт тэмдэг” цол тэмдгээр шагнасан үнэмлэхний хуулбар, 1982 онд Сургуулийн захиргаанаас олгосон “Сайшаалын үнэмлэх”-ний хуулбар, гэрч О.Нямсүрэн, Ц.Долгор зэргээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал “Говь гурван сайхан” барилга угсралтын конторт нормчиноор ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй.
Гэрч Х О.Нямсүрэн, Ц.Долгор нар нь тухайн үед нэхэмжлэгч Х.Батбилэгтэй нэг нэгдэл, байгууллагад хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу авагдсан, Өмнөговь аймгийн Архивын тасгийн цалингийн доторхойлолт, архивын лавлагаа, Өмнөговь аймгийн “Говь гурван сайхан” компаний захирлын 1994 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №33 дугаартай тушаалын хуулбар, зэрэг нь зохих байгууллага албан тушаалтны тамга, тэмдэг гарын үсгээр баталгаажсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хун цагаан овогт Халтарын Батбилэгийг 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн “Говь гурван сайхан” барилга угсралтын конторт нормчиноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА