| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2021/0137/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/177 |
| Огноо | 2021-12-17 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | А.Турдыбек |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек,
Шүүгдэгч Б.Байгальмаагийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,
Шүүгдэгч: С.Л, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Увс аймгийн Ерөнхий Прокурорын орлогч А.Турдыбекээс шүүгдэгч А овогт Сгийн Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан хэрэгт, Ц овогт Бгийн Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамланЭрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2135000710101 дугаартай эрүүгийн хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1960 оны 09 дүгээр сарын 17-нд Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тэтгэвэрт, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, 2017 онд алтан гадас одон медалиар шагнагдаж байсан,А овогт Сгийн Л /РД:ОА60091712/,
Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 15-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Газар тариалангийн инженер технологич мэргэжилтэй, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан ажилтай, ам бүл-3, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар баг Хөшөөтийн 1-04 тоот-д оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагнал үгүй, Ц овогт Бгийн Б /РД:ОА79101506/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
-Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/107 дугаартай захирамжаар өөрийн эхнэр Ш.Лгийн нэр дээр бүртгэлтэй "Түшиг хангай" ХХК-нд "Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх" төсөлд 20.0 сая төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 3.3.3- д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож өөртөө давуу байдал бий болгосон,
- Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/107 дугаартай захирамжаар сум хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүн, иргэн Х.Аийн ирүүлсэн "Зоогийн газар нийтийн караоке" нэртэй төсөлд 15.0 сая төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож бусдад давуу байдал бий болгон улсын төсөвт нийт 41.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн, сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн гишүүнээр ажиллахдаа тус сумын засаг даргаар ажиллаж байсан С.Лгийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай захирамжаар иргэн Т.Дид "Ашигласан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах" төсөлд 6 сая төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,
-Апбан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/107 дугаартай захирамжаар өөрийн эхнэр Ш.Лгийн нэр дээр бүртгэлтэй "Түшиг хангай" ХХК-нд "Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх" төсөлд 20.0 сая төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14- ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 3.3.3- д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож өөртөө давуу байдал бий болгосон гэмт гэмт хэргийг үйлдэхэд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн
- Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/107 дугаартай захирамжаар сум хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүн, иргэн Х.Аийн ирүүлсэн "Зоогийн газар нийтийн караоке" нэртэй төсөлд 15.0 сая төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож бусдад давуу байдал бий болгон улсын төсөвт нийт 41.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж улсын төсөвт нийт 41.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагч:
- гэрч Ж.Өгийн мэдүүлэг /хх-ийн I хавтасны 24-25, 27, 206-207, 209-211-р тал, II хавтаст 182-183, 185, 187-р тал/,
- гэрч Л.Дгийн мэдүүлэг /хх-ийн I хавтасны 47-48, II хавтасны 206-208-р тал/,
- гэрч С.Бгийн мэдүүлэг /хх-ийн I хавтасны 28-29 -р тал/,
- гэрч Б.Гын мэдүүлэг /хх-ийн I хавтасны 31-р тал/,
- гэрч Г.Пгийн мэдүүлэг /хх-ийн I хавтасны 34-35-р тал/,
- гэрч Т.Дийн мэдүүлэг /хх-ийн I хавтасны 36-38-р тал/,
- гэрч Л.Аын мэдүүлэг /хх-ийн I хавтасны 213-214, II хавтасны 189-190-р тал/,
- гэрч Х.Аийн мэдүүлэг /хх-ийн I хавтасны 220, II хавтасны 196-197-р тал/,
- гэрч Ц.Цгийн мэдүүлэг /хх-ийн I хавтасны 216, II хавтасны 192-р тал/,
- гэрч Э.Нарантуяагийн мэдүүлэг /хх-ийн I хавтасны 218, II хавтасны 194-р тал/,
- Гэрч Ш.Лгийн мэдүүлэг /хх-ийн I хавтасны 222-223, II хавтасны 194-р тал/,
-Баруунтуруун сумын сум хөгжүүлэх сангийн зээлийн мэдээллийн сангийн баримт /хх-ийн I хавтасны 49-50, 235-236-р тал/,
- Баруунтуруун сумын иргэн Т.Дийн сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Ашиглагдсан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах” нэртэй төсөл, зээл авсан материал /хх-ийн I хавтасны 52-82-р тал/,
- Түшиг хангай ХХК-ий “Газар тариалан хөгжүүлэх” нэртэй төсөл, зээд авсан материал /хх-ийн I хавтасны 237-оос II хавтасны 31-р тал/,
- Иргэн Х.Аийн “Зоогийн газар, нийтийн караоке” нэртэй төсөл, зээл авсан баримтууд /хх-ийн II хавтасны 212-оос III хавтасны 9-р тал/,
- Баруунтуруун сумын ИТХ-ын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай “Сумын тэргүүлэх чиглэл батлах тухай” тогтоол, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1/15 дугаартай “Зөвлөл шинэчлэн байгуулах тухай” тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/22 дугаартай “Зээлийн дээд хэмжээ тогтоох, зөвлөлүүд байгуулах тухай” тогтоол, Сум хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 10, 8 дугаар сарын 10-ны өдрүүдийн хурлын тэмдэглэл, 11 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэл, Баруунтуруун сумын сум хөгжүүлэх сангийн 100150155401 дугаартай дансны 2020-2021 оны хуулга /хх-ийн II хавтасны 32-50-р тал/,
- Шүүгдэгч С.Лгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-ийн I хавтасны 156-157-р тал/,
- Шүүгдэгч Б.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн I хавтасны 173-74-р тал/-үүдийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Батгэрэл:
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бийн мэдүүлэг /хх-ийн I хавтасны 21-22, 203-204, II хавтасны 180-181-р тал/,
- Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамж, түүний хавсралт /хх-ийн I хавтасны 53-54-р тал/,
- Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамж, түүний хавсралт /хх-ийн II хавтасны 213-214-р тал/,
- гэрч Т.Дийн мэдүүлэг /хх-ийн I хавтасны 36-38-р тал/,
- гэрч Х.Аийн мэдүүлэг /хх-ийн I хавтасны 220, II хавтасны 196-197-р тал/,
- гэрч Э.Нгийн мэдүүлэг /хх-ийн I хавтасны 218, II хавтасны 194-р тал/-үүдийг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Л, Б.Б нар шинжлэн судлуулах баримт байхгүй гэсэн болно.
1.1 Шүүгдэгч С.Лг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Л нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай захирамжаар иргэн Т.Дид "Ашигласан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах" төсөлд 6 сая төгрөгийн зээлийг,
2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/107 дугаартай захирамжаар өөрийн эхнэр Ш.Лгийн нэр дээр бүртгэлтэй "Түшиг хангай" ХХК-нд "Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх" төсөлд 20.0 сая төгрөгийн зээлийг, иргэн Х.Аийн ирүүлсэн "Зоогийн газар нийтийн караоке" нэртэй төсөлд 15.0 сая төгрөгийн зээлийг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр олгосон болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Сум хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулсан зээл олгосон үед нэгдүгээр гарын үсгийг сумын Засаг дарга, хоёрдугаар гарын үсгийг санхүү албаны дарга нар зурж зээл олгодог. Уг сангийн хөрөнгө нь сумын Засаг даргын тамгын газарт ямар нэгэн хамааралгүй ба тусдаа орон тооны бус зөвлөлтэй буюу сумын төсвийг төвлөрүүлэн захирагчийн гарын үсгээр зохих журмын дагуу олгогддог хөрөнгө юм. Анх манай суманд 168.0 сая төгрөг сум хөгжүүлэх санд эх үүсвэр нэрээр олгогдож байсан байн лээ. Түүнээс хойш уг мөнгөөр төсөл сонгон шалгаруулан иргэн аж ахуй нэгжид 3 жилийн хугацаатай сарын 0.25 хувийн хүүтэй зээл олгогдож зээлийн эргэн төлөлт болон хүү төлбөрөөр сангийн хөрөнгийг бүрдүүлэн зарцуулдаг онцлог сангийн хөрөнгө юм. Уг сангийн хөрөнгөөс сумын Засаг даргын тамгын газар, тамгын газрын дарга ямар нэгэн байдлаар зарцуулах эрх мэдэл байхгүй. Гагцхүү сум хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулах зөвлөл хуралдаж төсөл сонгон шалгаруулсан тохиолдолд Засаг даргын захирамж гарч, шалгарсан иргэн, аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан зээл олгодог юм. Манай сумын 2 дугаар багийн иргэн Т.Д нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай захирамжаар, тухайн захирамж гарсан өдрөө 6 сая төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай авсан. Мөн засаг даргаар ажиллаж байсан С.Л нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/107 дугаар захирамжаар өөрийн эхнэр Ш.Лгийн “Түшиг хангай” ХХК-д 20 сая төгрөг, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн гишүүн Х.Ад 15 сая төгрөг тус тус олгосон байна.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 21-22, 203-204, II хавтасны 180-181-р тал/,
Гэрч Ж.Өгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 08 дугаар сард болсон Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хуралд оролцоогүй. Тухайн үед хурал болох гэж байгаа талаар надад хэлж мэдэгдсэн, эсэхийг одоо би санахгүй байна. Би тухайн хуралд оролцоогүй болохоор хурлаар хэн, хэний бичсэн, ямар ямар төслүүдийг хэлэлцсэн, хэнийх нь төсөл шалгарсан болохыг мэдэхгүй байна. 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагийн үед Б.Б надтай уулзаад “Цагдаагийн байгууллагаас манай жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн баримтыг үзэж, шалгах юм байна. Чамайг дуудаж төсөл, зээлийн талаар асууж магадгүй. Хэрэв асуувал чи 2019 оны 8 дугаар сард болсон Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хуралд оролцсон, тухайн хурлаар Т.Дийн төслийг дэмжиж, шалгаруулсан гэж хэлээд өгөөч” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 24-25, 27, 206-207, 209-211-р тал, II хавтаст 182-183, 185, 187-р тал/,
Гэрч С.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 08 дугаар сард Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Т.Дийн бичсэн "Ашиглагдсан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах" нэртэй 6 сая төгрөгийн төслийг Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлөөр хэлэлцсэн эсэхийг би мэдэхгүй. Би 2016 оноос хойш Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон орон тооны бус зөвлөлийн хуралд нэг ч удаа оролцоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 29-р тал/,
Гэрч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 08 дугаар сард Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Дийн бичсэн "Ашиглагдсан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах нэртэй 6 сая төгрөгийн төслийг Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлөөр хэлэлцсэн эсэхийг би мэдэхгүй. Яагаад гэвэл тухайн хуралд оролцоогүй. Хурал болох гэж байгаа талаар надад ямар нэгэн хүн хэлж мэдэгдээгүй. Тийм учраас надад энэ талаар мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 31-р тал/,
Гэрч М.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 08 дугаар сард Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Дийн бичсэн "Ашиглагдсан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах" нэртэй 6 сая төгрөгийн төслийг Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлөөр хэлэлцсэн эсэхийг би мэдэхгүй. Тухайн үед ээлжийн амралттай Улаанбаатар хотод явж байсан бөгөөд намайг хуралд оролц гэж дуудсан хүн байхгүй. Харин сүүлд Т.Д гэдэг хүн төслийн зээл авсан гэдгийг сонссон.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 33-р тал/,
Гэрч Г.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 08 дугаар сард Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Дийн бичсэн "Ашиглагдсан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах" нэртэй 6 сая төгрөгийн төслийг Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлөөр хэлэлцсэн хуралд оролцоогүй. Уг хуралд хэн хэн, ямар ямар төсөл хэлэлцсэн, хэний төслийг шалгаруулсан болохыг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 35-р тал/,
Гэрч Т.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 08 дугаар сард "Ашиглагдсан хуванцар сав, тор болон лааз дахин боловсруулах" нэртэй 6 сая төгрөгийн төслийг бичиж Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн. Тухайн үед би төслийг бичиж Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газрын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Бд өгсөн. Би хуралд өөрөө оролцоогүй, бас зөвлөлийн хуралд хэн хэн оролцсон, хэн хэний төслүүд ирсэн, хэн хэн нь минийхийг дэмжсэн болохыг мэдэхгүй байна. Ямар ч л байсан хурал болсны дараа Б над руу яриад "Чиний бичсэн төсөл дэмжигдсэн Чи сумын Засаг даргатай гэрээ байгуулаарай" гэж хэлсэн. Баруунтуруун сумын Засаг даргаар ажиллаж С.Лтэй гэрээ байгуулсан ба удалгүй төслийн мөнгө болох 6 сая төгрөг миний эзэмшлийн Хаан банкны 5801058909 дугаарын дансанд орж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 37-38-р тал/,
Гэрч Л.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Төсөл сонгон шалгаруулах ажиллагаа 3асгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих" журмын дагуу явагдана. Тухайн сум сум хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулж зээл олгох талаар тодорхой хугацааны өмнө сумын зарлалын самбарт мэдээлэл тавих ёстой. Тухайн төсөл сонгон шалгаруулах төслүүд нь тухайн сумын ИТХ-аас тэргүүлэх чиглэлд багтсан ажлын дагуух төсөл байна. Төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь сумын ИТХ-аас тогтоосон бүрэлдэхүүнтэй байна. Уг бүрэлдэхүүний даргаар сумын Засаг дарга, нарийн бичгийн даргаар нь жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн, сумын баялаг бүтээгчдийн холбооны төлөөлөл, сумын иргэдийн төлөөллөөс багтсан байна. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хурлаар зээл олгохдоо иргэн бүрийн төслийг нэг бүрээр хэлэлцэж төслийг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг хурлаар шийдсэний үндсэн дээр төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүн ил тодоор санал болон онооны бусад хэлбэрээр дэмжиж байгаа илэрхийлж шалгаруулна. Төсөлд шалгарсан иргэн, аж ахуй нэгжтэй зээлийн гэрээ байгуулан зээлийг олгодог. Тухайн төсөлд зээл олгогдсоноор сумын ИТХ-аас батлагдсан сум хөгжүүлэх сангийн зээлд хяналт тавих зөвлөл улирал тутам үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллаж, тайлангаа сумын ИТХ-аар хэлэлцүүлнэ. Төслийг зарлаж, ил тод нээлттэй хэлбэрээр хурал хийж хэлэлцсэний үндсэн дээр хурлын шийдвэрээр шалгарсан төсөлд зээлийг өгнө. Тухай бүрд нь сумын Засаг даргын захирамжаар зээл олгон. Түүнээс биш урьд хурлаар хэлэлцсэн гээд ямар нэгэн байдлаар шийдвэр гараагүй зүйлд дахин хурал хийж дэмжигдсэн мэтээр зээл олгож болохгүй. Хэрэв ийм үйлдэл гарвал хууль зөрчсөн гэж үзнэ. Төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь аль болох бүрэлдэхүүнээрээ хуралдсаны үндсэн дээр зээл олгож байх ёстой. Хэрэв хүндэтгэх шалтгаан гараад ямар нэгэн гишүүн ирээгүй тохиолдолд зөвлөлийн ирц 60 хувиас дээш эсхүл олонхи ирсэн /7 хүнээс 4 ирсэн тохиолдолд/ хурлыг явуулж болно. Тухайн хуралд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар заавал байх ёстой. Зөвлөлийн гишүүд бүрдээгүй бол хурлыг хийхгүй хойшлуулж, дахин зарлаж болох бөгөөд шууд хурал хийхгүйгээр, зөвлөлийн ирц бүрдээгүй гэх шалтгаанаар ямар нэгэн хурлын тэмдэглэлгүй зээл олгож болохгүй. Энэ үйлдэл нь хууль зөрчиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны47-48, 233-234-р тал, II хавтасны 207-208-р тал/,
Гэрч Л.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Баруунтуруун сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн гишүүн хүн. "Түшиг хангай" ХХК нь Ш.Л гэх хүний компани юм. Ш.Л нь сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Лгийн эхнэр. С.Л, Ш.Лг нэг сумын хүн, С.Лг сумын засаг даргаар ажиллаж байсан гэдгээр нь сайн танина. Би 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баруунтуруун сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хуралд суугаагүй. Тухайн үед Баруунтуруун сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл хуралдах гэж байгаа талаар хэлж, мэдэгдсэн хүн байхгүй. Манай сумын Засаг даргын тамгын газарт жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Б надад "Түшиг хангай ХХК нь трактор худалдаж авна гээд 20 сая төгрөгийн төсөл авсан" гэж хэлсэн. Миний хувьд уг төслийн сонгон шалгаруулах хуралд оролцсон, төслийг дэмжсэн зүйл байхгүй. Тухайн хуралд хэн, хэн суусан болохыг би хэлж мэдэхгүй байна. “Түшиг хангай” ХХК-ий газар тариалангийн үйлдвэрлэл нэртэй 20 сая төгрөгийн төслийг дэмжихийг надаас гуйсан, шаардсан, тулгасан хүн байхгүй. Би угаасаа дээрх төслийг сонгон шалгаруулах хуралд оролцоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 213-214, II хавтасны 189-190-р тал/,
Гэрч Ц.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхэлж Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн гишүүнээр ажиллах болсон. Увс аймгийн Баруунтуруун суманд үйл ажиллагаа явуулдаг "Түшиг хангай" ХХК нь хэний эзэмшлийн болохыг би мэдэхгүй. Би 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Баруунтуруун сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хуралд суугаагүй. Тухайн үед Баруунтуруун сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл хуралдах гэж байгаа талаар надад хэлж, мэдэгдсэн хүн байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 216, II хавтасны 192-р тал/,
Гэрч Э.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн гишүүнээр ажиллах болсон. Увс аймгийн Баруунтуруун суманд үйл ажиллагаа явуулдаг "Түшиг хангай" ХХК нь хэний эзэмшлийн болохыг би мэдэхгүй. Би 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Баруунтуруун сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хуралд суугаагүй. Тухайн үед Баруунтуруун сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл хуралдах гэж байгаа талаар надад хэлж, мэдэгдсэн хүн байхгүй. Миний хувьд уг хуралд суугаагүй учраас ямар, ямар хүн, ямар, ямар төсөл ирүүлснийг мэдэхгүй. Увс аймгийн Баруунтуруун суманд үйл ажиллагаа явуулдаг "Түшиг хангай" ХХ-ийн газар тариалангийн үйлдвэрлэл нэртэй 20.0 сая төгрөгийн төслийг дэмжихийг надаас гуйсан, шаардсан, тулгасан хүн байхгүй. Би дээрх төслийг сонгон шалгаруулах хуралд оролцоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 218, II хавтасны 194-р тал/,
Гэрч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн гишүүнээр ажиллах болсон. Увс аймгийн Баруунтуруун суманд үйл ажиллагаа явуулдаг "Түшиг хангай" ХХК нь хэний эзэмшлийн болохыг би мэдэхгүй. Би 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Баруунтуруун сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хуралдах гэж байгаа талаар надад жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Б хэлж мэдэгдсэн. Тухайн үед би өөрөө уг хурлаар өөрийн бичсэн төслийг оруулах байсан учраас Б.Бд "Би наад хуралд чинь оролцох боломжгүй" гэдгээ хэлээд хуралд оролцоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 220, II хавтасны 196-197-р тал/,
Гэрч Ш.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2015 оноос өмнө төрийн албан хаагч байсан учраас “Түшиг хангай” ХХК манай охин Л.Уранбилэгийн нэр дээр байсан. 2015 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гараад өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Би “Түшиг хангай” ХХК-ий “Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх” нэртэй 20 сая төгрөгийн төсөл бичиж 2020 оны 7 дугаар сард Баруунтуруун сумын ЗДТГ-ын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Бд өгөхөд “Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. Дэмжигдвэл танд зээл олгогдоно” гэж хэлж байсан. Би хуралд нь оролцоогүй. Б “Таны төсөл дэмжигдсэн. Та засаг даргатай гэрээ байгуулаарай” гэж хэлсэн. Би засаг дарга С.Лтэй гэрээ байгуулсан бөгөөд 20 сая төгрөг манай “Түшиг хангай” ХХК-ий 5801039384 дугаартай дансанд орж ирсэн. Засаг даргаар ажиллаж байсан С.Лтэй би 1986 онд гэр бүл болж амьдарч байна” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 222-223, II хавтасны 194-р
-Баруунтуруун сумын сум хөгжүүлэх сангийн зээлийн мэдээллийн сангийн баримт /хх-ийн I хавтасны 49-50, 235-236-р тал/,
- Баруунтуруун сумын иргэн Т.Дийн сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Ашиглагдсан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах” нэртэй төсөл, зээл авсан материал /хх-ийн I хавтасны 57-82-р тал/,
- Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамж, түүний хавсралт /хх-ийн I хавтасны 53-54-р тал/,
- Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамж, түүний хавсралт /хх-ийн II хавтасны 213-214-р тал/,
- Түшиг хангай ХХК-ий “Газар тариалан хөгжүүлэх” нэртэй төсөл, зээд авсан материал /хх-ийн I хавтасны 237-оос II хавтасны 31-р тал/,
- Иргэн Х.Аийн “Зоогийн газар, нийтийн караоке” нэртэй төсөл, зээл авсан баримтууд /хх-ийн II хавтасны 212-оос III хавтасны 9-р тал/,
- Баруунтуруун сумын ИТХ-ын 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1/15 дугаартай “Зөвлөл шинэчлэн байгуулах тухай” тогтоол /хх-ийн II хавтасны 35-р тал/,
- Баруунтуруун сумын ИТХ-ын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/22 дугаартай “Зээлийн дээд хэмжээ тогтоох, зөвлөлүүд байгуулах тухай” тогтоол /хх-ийн II хавтасны 35-37-р тал/,
Баруунтуруун сумын сум хөгжүүлэх сангийн 100150155401 дугаартай дансны 2020-2021 оны хуулга /хх-ийн II хавтасны 41-50-р тал/,
Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Иргэн Т.Дийн ирүүлсэн 10 сая төгрөгийн зээлийн "Ашигласан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах" төслийн материалыг би хүлээж аваад ажлын чиг үүргийн дагуу Засаг дарга С.Лд танилцуулахад Засаг дарга С.Л “Шууд зээлийг нь олгоё” гэхэд нь би “хурал хийнэ” гэхэд “Амралтын үе учраас зөвлөлийн гишүүд ирэхгүй, тэгээд ч сумын ой болох гэж байна. Сумын ойгоос өмнө ажлыг нь эхлүүлэх шаардлагатай байна. Ийм бүтээгдэхүүн хийж байна гээд надад хуванцраар хийсэн сандал харуулаад би шийд. Чи холбогдох материалыг нь бүрдүүлээрэй” гэж хэлээд төслийн материалыг надаас авсан. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамж гарч, төрийн сан дээр очсон байсан. Төрийн сангаас намайг “Т.Дийг дуудаж ирүүл” гэхээр нь би утсаар залгаад “Ирж гэрээ байгуулаарай” гэж хэлсэн. Энэ талаар хурлын тэмдэглэл хөтлөгдөөгүй.Засаг дарга С.Лгийн эхнэр Ш.Лгийн "Түшиг хангай" ХХК-ий "Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх" 20.0 сая төгрөгийн зээлийн төсөл, иргэн Х.Аийн "Зоогийн газар нийтийн караоке" нэртэй 15.0 сая төслүүд ирүүлснийг мөн Засаг дарга С.Лд танилцуулаад хурлыг хэзээ хийх талаар асуухад засаг дарга “Хурал хийх шаардлагагүй. Би өөрөө шийднэ. Би тэтгэвэрт гарахаасаа өмнө энэ зээлийг гаргаж авна. Чи материалыг нь бүрдүүлж байгаарай” гэж хэлээд дээрх 2 төслийн материалыг аваад үлдсэн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрийн сангаас Ш.Л, Х.А нарыг дуудаж ирүүл” гэж мэдэгдэхээр нь тэр өдөрт нь Ш.Л, Х.А нарт ирж гэрээ байгуулах талаар утсаар мэдэгдсэн. Сүүлд Аудитын шалгалт ирнэ гэхээр нь материал бүрдүүлэх гэж танилцахад 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамжаар Засаг дарга С.Лгийн эхнэр Ш.Лгийн "Түшиг хангай" ХХК-ий "Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх" 20.0 сая төгрөг, иргэн Х.Аийн "Зоогийн газар нийтийн караоке" нэртэй 15.0 сая төгрөгийн зээл олгож, тэр өдөртөө төлбөрийн хүсэлтийг Санхүүгийн албанд явуулсан байсан бөгөөд гэрээ нь 2020 оны 11 дүгээр сарын 18-нд байгуулагдаж, зээлийг олгосон байсан. Би Ш.Лгийн "Түшиг хангай" ХХК-тай байгуулсан гэрээнд гарын үсэг зураагүй, Х.Атэй байгуулсан гэрээнд нөхөж гарын үсэг зурсан. Хурал болоогүй учраас тэмдэглэл байгаагүй, Засаг дарга холбогдох материалыг бүрдүүлж гэж хэлсэн, Аудитын шалгалт ирэх гэж байсан учраас тэмдэглэлийг нөхөж бичээд төслийн материалд хавсаргасан. Сүүлд цагдаа, АТГ-аас шалгаж эхлэхэд хуурамч тэмдэглэл үйлдсэнээ нуух зорилгоор Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн зарим гишүүдийг хуралд суусан гэж хэлж өгөөч гэж гуйсан нь үнэн. Тэмдэглэл нөхөж хийсэн нь миний буруу гэдгийг ойлгож байна. Т.Д, Х.А, “Түшиг хангай” ХХК-д зээл олгосон асуудал нь Засаг дарга бие дааж шийдсэн асуудал, би зээл олгож өгөх талаар гуйсан, ятгасан зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч С.Лгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Иргэн Т.Дийн ирүүлсэн 10 сая төгрөгийн зээлийн "Ашигласан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах" төсөлтэй өрсөлдөх хүн байхгүй, урьд Дийн зээл хэд хэдэн удаа орж байсан ч шалгарч байгаагүй, хөрөнгийн баталгаа, эргэн төлөх чадварыг нь харгалдаад шууд төсөл сонгон шалгаруулалт зарлахгүйгээр түүнд 6 сая төгрөгийн зээл олгосон. "Ашигласан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах" төсөл нь сум орон нутагт хэрэгтэй, байгаль орчинд ээлтэй байсныг харгалзан үзсэн. Тухайн үед сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн Б.Б “хурал хийнэ” гэхээр нь би “Сумын ой болох гэж байгаа материалыг нь бүрдүүл” гэж хэлээд 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр А/90 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамж гаргасан. Би энэ хэргийг хүлээн зөвшөөрч байна. Х.А нь манай Баруунтуруун сумын Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн, намайг ажиллаж байх үед сум хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Тухайн үед Х.Аийн бичсэн "Зоогийн газар нийтийн караоке" төсөлд Сум хөгжүүлэх сангаас төсөл шалгаруулах зөвлөлийн хурал хийхгүйгээр 15 сая төгрөгийн зээлийг Сум хөгжүүлэх сангаас олгож байсан. Тэр надаас төсөл бичиж зээл авмаар байна. Би сум хөгжүүлэх сангаас зээл авч ажлын байраа өргөтгөж, байшин баримаар байна. Та надад зээл олгоод өг гэж хэлсэн тул түүний гуйлтаар, мөн хоол сайн хийдэг, ажлын байр бий болгочих байх гэж бодоод өөр ямар нэгэн өрсөлдөх төсөл байхгүй байсан тул захирамж гаргаж зээл олгосон юм. Мөн өөрийн эхнэр Ш.Лгийн нэр дээр бүртгэлтэй “Түшиг хангай” ХХК-д 20 сая төгрөгийн зээл олгосон. Би тэтгэвэрт гарахын өмнө 120 сая төгрөгийн трактор захиалж авах урьдчилгаа мөнгийг хийх зорилгоор 20 сая төгрөгийг “Түшиг хангай” ХХК-д олгосон. Би хууль мэдэхгүйгээсээ болж ийм асуудалд орлоо. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамжаар иргэн Х.А болон “Түшиг хангай” ХХК-д зээл олгосон. Энэ төслүүдийг Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүйгээр шууд олгосон. ЗДТГ-ын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бд би удирдах албан тушаалтны хувьд зээл олгох тухай захирамж гарсан учраас холбогдох материалыг бүрдүүл гэсэн үүрэг, чиглэл өгч байсан. Хурлын тэмдэглэлийг Б.Б сүүлд Аудитын шалгалт ирэхэд нөхөж бичиж хийсэн байх гэж бодож байна. Ийм асуудлыг гаргаж хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний ганц алдаа бол хурал хийхгүйгээр шууд зээл олгох захирамж гаргаж байсан” гэх мэдүүлгүүдээр
Шүүгдэгч С.Л нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай захирамжаар иргэн Т.Дид "Ашигласан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах" төсөлд 6 сая төгрөгийн зээлийг, 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/107 дугаартай захирамжаар өөрийн эхнэр Ш.Лгийн нэр дээр бүртгэлтэй "Түшиг хангай" ХХК-нд "Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх" төсөлд 20.0 сая төгрөгийн зээлийг, иргэн Х.Аийн ирүүлсэн "Зоогийн газар нийтийн караоке" нэртэй төсөлд 15.0 сая төгрөгийн зээлийг Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс олгосон болох нь тогтоогдож байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-аар энэхүү харилцааг нарийвчлан зохицуулсан бөгөөд уг тогтоолоо батлагдсан журам нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 5-т “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” гэж заасан захиргааны хэм хэмжээний актад хамаарна.
"Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 3.3.3-т “Сумын ИТХ сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийг тухайн сумын Засаг даргаар ахлуулан, Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, банк болон баг тус бүрээс нэг иргэний төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулах чиг үүрэгтэй” гэж, 4.4-т “Энэ журмын 3.3.3-т заасан зөвлөл иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн төсөл мөн журмын 4.3-т заасан шалгуурыг хангаж байгаа эсэхийг хянах бөгөөд зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар зохих шийдвэрийг гаргана. Зөвлөл тухайн төслийг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан тохиолдолд саналаа ажлын 3 хоногийн дотор тухайн сумын Засаг даргад хүргүүлнэ.” гэж, 4.5-т “Энэ журмын 3.3.3-т заасан зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор тухайн сумын Засаг дарга зээл олгох шийдвэр гаргана” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч С.Л нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийн хурлаар хэлэлцэгдээгүй иргэн Т.Дид "Ашигласан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах" төсөлд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай захирамжаар 6 сая төгрөгийн зээлийг, өөрийн эхнэр Ш.Лгийн нэр дээр бүртгэлтэй "Түшиг хангай" ХХК-нд "Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх" төсөлд 20.0 сая төгрөгийн зээлийг, иргэн Х.Аийн ирүүлсэн "Зоогийн газар нийтийн караоке" нэртэй төсөлд 15.0 сая төгрөгийн зээлийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/107 дугаартай захирамжаар“Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 4.5-т “Энэ журмын 3.3.3-т заасан зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор тухайн сумын Засаг дарга зээл олгох шийдвэр гаргана” гэж заасныг зөрчсөн байна.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (a)-д "Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус хуульчилжээ.
Сумын Засаг дарга нь Улс төрийн удирдах албан тушаалтан тул Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар шүүгдэгч С.Лг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.
Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдгийг сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг, “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгоно.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно” гэж тодорхойлсон байна.
Иймд шүүгдэгч С.Л нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргаар ажиллаж байхдаа“Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ыг зөрчиж Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай захирамжаар иргэн Т.Дид "Ашигласан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах" төсөлд 6 сая төгрөгийн зээлийг, 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/107 дугаартай захирамжаар өөрийн эхнэр Ш.Лгийн нэр дээр бүртгэлтэй "Түшиг хангай" ХХК-нд "Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх" төсөлд 20.0 сая төгрөгийн зээлийг, иргэн Х.Аийн ирүүлсэн "Зоогийн газар нийтийн караоке" нэртэй төсөлд 15.0 сая төгрөгийн зээлийг Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс олгосон нь хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын эрх ашиг, түүнчлэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан байх тул түүний үйлдэл эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.5-д "хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг ойлгоно” гэж, 3.1.6-д “"нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон бөгөөд шүүгдэгч С.Л нь өөрийн эхнэр Ш.Лгийн нэр дээр бүртгэлтэй "Түшиг хангай" ХХК-нд Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс "Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх" төсөлд 20.0 сая төгрөгийн зээлийг ойлгосон үйлдэл нь нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хувийн ашиг сонирхол нь нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал гэдгийг мэдсээр байж хийсэн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн санаатай үйлдэл гэж үзнэ.
Шүүгдэгч С.Л нь сумын Засаг даргын хувьд Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж, тухайн төслийг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн сумын Засаг дарга зээл олгох шийдвэр гаргахыг “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-аар үүрэг болгосон бөгөөд уг үүргийг зөрчиж, зээл олгож байгаа үйлдэл нь шууд санаатай үйлдэл юм.
Иймд шүүгдэгч С.Лг нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Л шүүхийн хэлэлцүүлэгт “Хууль мэдэхгүйгээс ийм үйлдэл хийсэн” гэж мэдүүлж байгаа боловч хууль мэдэхгүй нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүйгээс гадна нийтийн албан тушаалтан зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргах нь “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан зарчимд нийцэхийг тэмдэглэж байна.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай захирамжаар иргэн Т.Дийн "Ашигласан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах" төсөлд 6 сая төгрөгийн зээлийг, 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/107 дугаартай захирамжаар Ш.Лгийн нэр дээр бүртгэлтэй "Түшиг хангай" ХХК-нд "Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх" төсөлд 20.0 сая төгрөгийн зээлийг, иргэн Х.Аийн ирүүлсэн "Зоогийн газар нийтийн караоке" нэртэй төсөлд 15.0 сая төгрөгийн зээлийг Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр олгосон үйл баримт тогтоогдсон.
Энэ үйлдэл нь нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Бг яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон шийдвэр гаргаснаар төгсдөг.
Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн нарийн бичгийн даргын хувьд Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл ирсэн тохиолдолд хүлээн авах, Засаг даргад танилцуулах, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлын товыг гишүүдэд мэдэгдэх, зөвлөлийн хуралдаанд санал өгөх эрхтэй оролцох, хурлын тэмдэглэл хөтлөх албаны чиг үүрэгтэй болох нь түүний ажлын байрны тодорхойлолт, “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-аар тогтоогдож байна.
Дээрх чиг үүргийн хүрээнд иргэн Т.Дийн ирүүлсэн 10 сая төгрөгийн зээлийн "Ашигласан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах" төслийн материалыг хүлээж аваад ажлын чиг үүргийн дагуу Засаг дарга С.Лд танилцуулахад Засаг дарга С.Л 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамжаар 6 сая төгрөгийн зээл, Ш.Лгийн "Түшиг хангай" ХХК-ий "Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх" 20 сая төгрөгийн зээлийн, иргэн Х.Аийн "Зоогийн газар нийтийн караоке" нэртэй 15 сая төслүүд ирүүлснийг мөн Засаг дарга С.Лд танилцуулахад 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамжаар "Түшиг хангай" ХХК-ий "Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх" төсөлд 20 сая төгрөгийн зээл, иргэн Х.Аийн "Зоогийн газар нийтийн караоке" нэртэй төсөлд 15 сая төгрөгийн зээлийг тус тус олгож шийдвэрлэснээр энэ гэмт хэрэг төгссөн байна.
Прокуророос шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан энэ гэмт хэрэгт хамжигчаар “урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон” гэж ялласан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тодорхойлсон.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бг шүүгдэгч С.Лг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамжаар иргэн Т.Дид 6 сая төгрөгийн зээл, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамжаар "Түшиг хангай" ХХК-д 20 сая төгрөгийн зээл, иргэн Х.Ад 15 сая төгрөгийн зээлийг тус тус олгоход урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн талаарх үйл баримт тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Бгийн “Сүүлд Аудитын шалгалт ирнэ гэхээр нь материал бүрдүүлэх гэж танилцахад 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамжаар Засаг дарга С.Лгийн эхнэр Ш.Лгийн“Түшиг хангай” ХХК-ий "Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх" 20.0 сая төгрөг, иргэн Х.Аийн “Зоогийн газар нийтийн караоке” нэртэй 15.0 сая төгрөгийн зээл олгож, тэр өдөртөө төлбөрийн хүсэлтийг Санхүүгийн албанд явуулсан байсан бөгөөд гэрээ нь 2020 оны 11 дүгээр сарын 18-нд байгуулагдаж, зээлийг олгосон байсан. Би Ш.Лгийн "Түшиг хангай" ХХК-тай байгуулсан гэрээнд гарын үсэг зураагүй, Х.Атэй байгуулсан гэрээнд нөхөж гарын үсэг зурсан. Хурал болоогүй учраас тэмдэглэл байгаагүй, Засаг дарга холбогдох материалыг бүрдүүлж гэж хэлсэн, Аудитын шалгалт ирэх гэж байсан учраас тэмдэглэлийг нөхөж бичээд төслийн материалд хавсаргасан. Сүүлд цагдаа, АТГ-аас шалгаж эхлэхэд хуурамч тэмдэглэл үйлдсэнээ нуух зорилгоор Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн зарим гишүүдийг хуралд суусан гэж хэлж өгөөч гэж гуйсан нь үнэн. Т.Д, Х.А, “Түшиг хангай” ХХК-д зээл олгосон асуудал нь Засаг дарга бие дааж шийдсэн асуудал, би зээл олгож өгөх талаар гуйсан, ятгасан зүйл байхгүй” гэх мэдүүлэг нь “Сум хөгжүүлэх сангаас олгох зээл, барьцааны гэрээ” /хх-ийн III хавтасны 247-оос III хавтасны 2-р тал/, гэрч Ж.Өгийн: “2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагийн үед Б.Б надтай уулзаад “Цагдаагийн байгууллагаас манай жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн баримтыг үзэж, шалгах юм байна. Чамайг дуудаж төсөл, зээлийн талаар асууж магадгүй. Хэрэв асуувал чи 2019 оны 8 дугаар сард болсон Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хуралд оролцсон, тухайн хурлаар Т.Дийн төслийг дэмжиж, шалгаруулсан гэж хэлээд өгөөч” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 27-р тал/,шүүгдэгч С.Лгийн: “Тухайн үед сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн Б.Б “хурал хийнэ” гэхээр нь би “Сумын ой болох гэж байгаа материалыг нь бүрдүүл” гэж хэлээд 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр А/90 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамж гаргасан. Х.Аийн надаас төсөл бичиж зээл авмаар байна. Би сум хөгжүүлэх сангаас зээл авч ажлын байраа өргөтгөж, байшин баримаар байна. Та надад зээл олгоод өг гэж хэлсэн тул түүний гуйлтаар, мөн хоол сайн хийдэг, ажлын байр бий болгочих байх гэж бодоод өөр ямар нэгэн өрсөлдөх төсөл байхгүй байсан тул захирамж гаргаж зээл олгосон юм. Мөн өөрийн эхнэр Ш.Лгийн нэр дээр бүртгэлтэй “Түшиг хангай” ХХК-д 20 сая төгрөгийн зээл олгосон. Би тэтгэвэрт гарахын өмнө 120 сая төгрөгийн трактор захиалж авах урьдчилгаа мөнгийг хийх зорилгоор 20 сая төгрөгийг “Түшиг хангай” ХХК-д олгосон. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамжаар иргэн Х.А болон “Түшиг хангай” ХХК-д зээл олгосон. Энэ төслүүдийг Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүйгээр шууд олгосон. ЗДТГ-ын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бд би удирдах албан тушаалтны хувьд зээл олгох тухай захирамж гарсан учраас холбогдох материалыг бүрдүүл гэсэн үүрэг, чиглэл өгч байсан. Хурлын тэмдэглэлийг Б.Б сүүлд Аудитын шалгалт ирэхэд нөхөж бичиж хийсэн байх гэж бодож байна. Миний ганц алдаа бол хурал хийхгүйгээр шууд зээл олгох захирамж гаргаж байсан” гэх мэдүүлгүүдээр давхар нотлогдож байгаа тул түүнийг мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлсэн болно.
Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамжууд гарсан дараа Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хувьд хурлын тэмдэглэл хуурамчаар бичсэн үйлдэл нь энэ гэмт хэрэг төгссөн хойно буюу Засаг дарга захирамжаа гаргасны дараа хийгдсэн тул шүүгдэгч Б.Бг урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хамжигчаар оролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Бг цагаатгаж шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Л нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамжаар иргэн Т.Дийн “Ашигласан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах” төсөлд д 6 сая төгрөгийн зээл, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамжаар өөрийн эхнэр Ш.Лгийн "Түшиг хангай" ХХК-ий "Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх" төсөлд 20 сая төгрөгийн зээлийн, иргэн Х.Аийн "Зоогийн газар, нийтийн караоке" нэртэй төсөлд 15 сая төгрөгийн зээлийг тус тус“Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 4.5 дахь заалтыг зөрчиж олгосны улмаас Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх санд 41.000.000 төгрөгийн хохирол учирсан байна.
Иргэн Д зээлийн үлдэгдэл 2021 оны 7 дугаар сарын 07-нд 2.120.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 20-нд 2.060.000 төгрөгийг, “Түшиг хангай” ХХК 2021 оны 7 дугаар сарын 06-нд хүүний хамт 20.400.000 төгрөг, иргэн Х.А 2021 оны 7 дугаар сарын 06-нд хүүний хамт 15.262.500 төгрөгийг тус тус Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн 100150155401 дугаартай дансанд оруулсан болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн III хавтасны 120-121-р тал/-уудаар тогтоогдож байгаа тул шүүгдэгч С.Лгээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирол нөхөн төлөгдсөн тул уг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулаагүйг буруутгах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч С.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу болон хохирлын талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч С.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Лньнийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Л урьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн I хавтасны 162-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Лгийн хувийн байдал, зан төлөвийн талаар Гэрч Н.Жгийн өгсөн: “...С.Л ах сумын намын хорооны дарга хийж байхдаа сум орон нутагт хэрэгцээтэй гэх хүмүүсийг судалж сурган боловсрох чиглэлд анхаарч байсан. Тухайн үед сургаж байсан хүмүүс нь сум аймгийн даргын ажлыг хашиж байсан удаатай. С.Л ах залуу үе болон хамт ажиллаж байсан хүмүүстээ халамжтай хүн юм. С.Л ах архи, тамхи хэрэглэж үзээгүй зөв хүн ба сумын уяачдын холбоо, бөхийн холбоог удирдаж байсан. Гэр бүл найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн III хавтасны 112-р тал / хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгч С.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Лд торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, шүүгдэгч нь өндөр насны тэтгэвэрт байдаг, өрхийн орлого зэргийг нь харгалзан үзээд түүнд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3-т “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж тус тус заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн тул хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулах зорилгоор шүүгдэгч С.ЛгийнУвс аймгийн Баруунтуруун сумын 2-р багийн 13-03 тоотод байршилтай, Г-1501000126 улсын бүртгэлийн дугаартай 1610 м.кв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний газар, шүүгдэгч Б.Бгийн Увс аймгийн Баруунтуруун сумын 1-р багийн 1-5 тоотод байршилтай, Ү-1501000188 улсын бүртгэлийн дугаартай 50 м.кв хэмжээтэй хувийн орон сууц тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Л, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгтэд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч шүүгдэгч Б.Бг цагаатгасан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч С.Лд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц овогт Бгийн Бд Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбекээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Бг цагаатгасугай.
2. Шүүгдэгч А овогт Сгийн Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Лд 11000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Лд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч С.Л, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч С.Лгийн Увс аймгийн Баруунтуруун сумын 2-р багийн 13-03 тоотод байршилтай, Г-1501000126 улсын бүртгэлийн дугаартай 1610 м.кв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний газар, шүүгдэгч Б.Бгийн Увс аймгийн Баруунтуруун сумын 1-р багийн 1-5 тоотод байршилтай, Ү-1501000188 улсын бүртгэлийн дугаартай 50 м.кв хэмжээтэй хувийн орон сууц тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч С.Лд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮ