| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2021/0172/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/181 |
| Огноо | 2021-12-20 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,
Шүүгдэгч: Ш.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Шын Тад холбогдох эрүүгийн 2135000000204 хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 06-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, 3дүүгийн хамт Говьсумбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн 6-14-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт Шын Т /РД:ЕЙ00260610/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэндбичигдсэнээр/:
Шүүгдэгч Ш.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт 14-39 УБЭ улсын дугаартай prius маркийн автомашиныг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч иргэн Б.Ө, Д.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ш.Тыгавто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохироосонучруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-19-р тал/,
- Замын бүдүүвч зураг /хх-ийн 21-р тал/,
- хохирогч Д.Мгийн өвчний түүх /хх-ийн 27-41-р тал,
- хохирогч Д.Мгийн амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх-ийн 42-47-р тал,
- хохирогч Б.Өы өвчний түүх /хх-ийн 48-55-р тал,
- хохирогч Б.Өы амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх-ийн 56-60-р тал,
- хохирогч Д.Мгийн хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд хүү Б.Ө Увс аймаг руу хивс цэвэрлэгээний ажлаар явахаар болсон бөгөөд намайг газар үзүүлэхээр хамт авч явсан. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 14:00 цагийн үед Өы найз Таар машинаа жолоодуулж хамтаа Увс аймаг руу гарсан. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө 08:00 цагийн үед Наранбулаг сумаас бензин аваад Улаангом руу явж байтал зам дээр гэнэт овоолсон шороо харагдсан бөгөөд машин уг шороог мөргөөд өнхрөх шиг болсон. Тухайн үед машин 70 км/ц орчим хурдтай явж байсан. Нэг мэдэхэд би машин дотор эвхрээд хэвтэж байтал Т намайг татаж гаргасан. Би хүүгээ хайхад машинаас шидэгдсэн бололтой машинаас зайдуу хэвтэж байсан. Машин замаас гарч өнхөрсөн бололтой байсан. Машиныг Т жолоодож, би хажууд нь сууж, Ө арын суудалд сууж явсан. Миний тархи доргиж, нуруу нугас, дотор эрхтнүүд гэмтсэн, зүүн эгэм хугарсан, босож чадахгүй байна. Баруун гарын эрхий хуруу хугарсан. Уушиг няцарсан, бөгсөн бие мэдээгүй болсон. Тухайн замыг засвар хийж байсан компани нь замаа засварлахгүй мөртлөө зам сэтлээд тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй байсны улмаас осол гарсан учраас уг компанид гомдолтой байна. Т нь надад учирсан хохирлыг төлж барагдуулсан бөгөөд надад гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67, 68-71, 72-74-р тал/,
гэрч Р.Өын мөрдөн байцаалтад өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө 07:55 цагт дуудлага ирсний дагуу их эмч Агийн хамт Наранбулаг сумын төвөөс 8 км зайтай гүүр хоолойн засварын газар дээр очиход машин засмал замаас унасан байдалтай, жолооч гэх залуу, настай эмэгтэй, бас нэг залуу нийт 3 хүн зогсож байсан. Настай эгч толгой, нүүр нь цустай, нөгөө залуу бас толгой, нүүр нь цустай, жолооч залуугийн толгойноос цус гарсан байсан. Архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88-р тал/,
гэрч Т.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө 08:00 цагт Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд зам тээврийн ослын дуудлага ирсэн. Дуудлагын дагуу жолооч Р.Өын хамт Наранбулаг сумын төвөөс 8 км зайтай газарт очиход зорчигч М, Ө нарын биеийн байдал хүндэвтэр, нуруу, нугас, нүүр, толгой цустай байсан тул сумын эмнэлэгт авч очиж анхны тусламж үзүүлээд хоёрдугаар шатлалын эмнэлэг рүү шилжүүлсэн. Т нь осол гарсан машины дэргэд байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байгаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90-р тал/,
Шүүгдэгч Ш.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 12:00 цаг өнгөрч байхад өөрийн найз Ө, түүний ээж М нарын хамт, Өы найз охины дүү Дгийн 14-39 УБЭ улсын дугаартай приүс-20 авто машинтай Увс аймаг руу явсан. Ө үнэмлэхгүй учраас би ганцаараа сашин барьж 1000 орчим км яваад Улаанбаатарын цагаар 03:00 цагийн үед унтаж амарсан. 2 цаг гаруй унтаж сэрээд явж байтал Наранбулаг суманд ирж шатахуун түгээх станцаас бензин авахад 06:00 цаг өнгөрч өнгөрч байсан ба гадна гэрээ ороогүй байсан. Түгээгчээс Улаангом хэдэн км бэ? гэж асуухад 90 км гэж зайтай гэж хэлсэн. Тэндээсээ Улаангом руу 70-75 км/ц орчим хурдтай явсан. Би хажуу талд сууж явсан М эгч рүү харж юм ярилцаад инээгээд явж байгаад зам руу харахад гэнэт овоолсон шороо байхыг харсан. Тэгээд би М эгчийн нэрийг хэлээд орилж, машины тормосыг сандраад зүүн хөлөөрөө гишгээд зам дээр байсан жижиг шороог мөргөхөд жолооны хүрдээ баруун тал руугаа тэгээд машин замын баруун тал руу өнхөрч онхолдсон. Тухайн үед машины ослын дэр задарсан бөгөөд машин 3-4 удаа өнхрөөд баруун тал руугаа унаад тогтсон. М эгч бид хоёр суудлын бүс зүүсэн байсан учраас машинаас шидэгдээгүй, суудал дээрээ байсан. Би суудлын бүсээ тайлж буугаад М суудлын бүсийг тайлж, машинаас татаж гаргахад “Эгчийнхэн амнаас боллоо” гээд уйлаад надаас уучлалт гуйгаад байсан. Ө машинаас шидэгдсэн байдалтай засмал замын шороон далангийн хажууд хэвтэж байхаар нь гүйж очоод түшиж босгоод зөөлхөн алхуулаад машины хажууханд ээжийнхэн хажууд авч ирж түшүүлж суулгасан. 5-10 минутын дараа Улаангом чиглэлд Маяти авто машинтай эрэгтэй хүн явж байсныг зогсоож, Наранбулаг сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Ө, М нарыг Улаанбаатар хот руу явах онгоцны зардал 1.000.000 төгрөг, Мг нурууны хагалгаанд оруулсан, М, Ө нарын шинжилгээнд 4.000.000 төгрөг, гэр бүлийнхэнд нь хоол мөнгө 600.000 төгрөг, хагалгааны дараа өвчин намдаах эм авахад нь 400.000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 168-170-р тал/-үүдээр шүүгдэгч Ш.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт 14-39 УБЭ улсын дугаартай prius маркийн автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогдож байна.
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.
Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцно.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчихгэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж тодорхойлжээ.
Хохирогч нар болон шүүгдэгчийн мэдүүлгээр осол гарах үед үүр цайж нар мандаагүй, харагдах орчин хязгаарлагдмал байсан болох нь тогтоогдож байгаа тул жолооч Ш.Т нь Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дугаар зүйлийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2- т” Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд, дүрс бичлэгээс харахад жолооч автомашиныг зогсоох арга хэмжээ авч тормос гишгээгүй болох нь тогтоогдож байгаа тул мөн журмын 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.
Шүүгдэгч Ш.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын эрхтэй болох нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болох нь Шүүгдэгч Ш.Тын 1387510 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг үнэмлэх, мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн магадлагаа /хх-ийн 155-156-р тал/-аар тогтоогдож байна.
Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 465 дугаартай “Д.Мгийн биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн уушгины няцрал, тархи доргилт, тархины дунд зэргийн няцрал, духанд цус хуралт, зулгаралт, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, баруун гарын эрхий хуруу, цээжний баруун урд хэсэгт, хэвлийн баруун доод хэсэгт, зүүн мөрний дээд хэсэгт, зүүн бугалга, зүүн ташаа, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт хх-ийн 127-129-р тал/-ээр ослын улмаас зорчигч Д.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан болох нь тогтоогджээ.
Шүүгдэгч Ш.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт 14-39 УБЭ улсын дугаартай prius маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хор уршигт хүргэсэн байх тул түүний үйлдлийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгч Ш.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас зорчигч Б.Ө, Д.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т“Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний амь эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь хэргийн зүйчлэлд нөлөөлөхгүй болно.
Хохирогч Б.Ө, Д.М нар нь мөрдөн байцаалтын шатанд “Ш.Т хохирлыг төлж барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Ш.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ш.Тад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ш.Т нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүнийэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Т урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа/хх-ийн 176-р тал/-аар, ам бүл 5, эх, 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын2 дугаар багийн САА-н 6-р байрны 4 тоотод оршин суудаг болох нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 592 дугаартай албан бичиг /хх-ийн 189-р тал/-ээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Тын хувийн байдал болон зан төлөвийн талаар гэрч О.Өнөрбаярын мэдүүлэг /хх-ийн 94-95-р тал/хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Ш.Тд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлуудыг харгалзан үзээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргасныг прокурор хүлээн авч, 700 нэгжээр торгох ял тохиролцож ирүүлсэн тул уг ялыг оногдуулах нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.Тын жолоодож явсан, хэрэгт битүүмжлэгдсэн 14-39 УБЭ улсын дугаартай, приүс-20 маркийн авто машин Ч.Дгийн нэр дээр бүртгэлтэй байгаа боловч хохирогч Б.Өы өмч болох тогтоогдсон тул битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ш.Тын 1387510 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, хэргийн газарт үзлэг хийх явцыг бэхжүүлсэн дүрс бичлэг бүхий CD, хэргийн газраас авто машины жолооны хүрднээс бэхжүүлсэн авсан гэх шинжилгээнд тэнцээгүй ,1 ширхэг гарын мөрийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Тад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Шын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Тад 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ш.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн Б.Өы 14-39 УБЭ улсын дугаартай авто машин битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ш.Тын 1387510 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, хэргийн газрын дүрс бичлэг бүхий CD 1 ширхэг, хэргийн газраас бэхжүүлэн авсан 1 ширхэг гарын мөрийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Тад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮ