Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 32

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Д.Дашмаа

шүүгдэгч Б.Сүрэнхүү түүний өмгөөлөгч Д.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201601000025 дугаартай  4 хавтаст хэргийн шүүгдэгч:

Монгол улсын иргэн, 1961 оны 4 дүгээр сарын 12-нд Төв аймагт
төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, техникийн инженер мэргэжилтэй,
гэмт хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүргийн худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан, одоо Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд Ар хороолол, 21-А байрны 118 тоотодоршин суух хаягтай, Хөдөлмөрийн хүндэт медиалаар шагнагдаж байсан, ял шийтгэлгүй /РД:ЧТ61041201/Боржгон овогт Бямбаагийн Сүрэнхүүд  холбогдох хэргийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Сүрэнхүү 2014 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн
Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албан
үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр урьдчилан амлаж, “Тоса” худалдааны төвийн эрхлэгч Д.Оюундэлгэр, иргэн Д.Цээрэгзэн нараар зуучлуулан 1.200.000 төгрөг, 300.000 төгрөгний эд зүйлсийг хээл хахуульд авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Сүрэнхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2014 оны 11 дүгээр сард намайг эмнэлэгт хэвтэж байхад  Оюундэлгэр над руу утасдаж Эль Хаус ХХК-ийн саун массажны зөвшөөрөл гаргаж өгөөч гэсэн. Тэгэхээр нь би Оюундэлгэрт наадах чинь ёстой бүтэхгүй байнга зөрчил гаргаж байдаг газар гэж хэлсэн. Тэгээд удалгүй Оюундэлгэр хүүхдийнхээ хуриманд намайг урьсан. Би хуриманд нь очоогүй юм. Намайг эмнэлгээс гарсаны дараа Оюундэлгэр ажил дээр ирээд хүүхдийн хуримны идээний дээж гээд 5 литр монгол архи, гүзээлзгэнэтэй вино, чихрийн цуглуулга, хоол авчирч өгсөн.  Оюундэлгэрийн авчирсан хоолыг нь мэргэжилтнүүдэд өгөх гээд өрөөнөөсөө гарахдаа ажлынхаа өрөөнд Оюундэлгэрийг үлдээгээд гарсан. Тэгсэн чинь ширээн дээр байсан дэвтрийн завсар Оюундэлгэр мөнгө хийсэн байхаар нь би тоолсон чинь 50 ширхэг 20-тын дэвсгэрт 1000000 төгрөг  байсан.  Тэгэхээр нь би Оюундэлгэр рүү утсаар залгаад энэ мөнгөө ирж ав гэж хэлсэн чинь за авнаа гэсээр байгаад ирж аваагүй юм.  Оюундэлгэр надад 1200000 төгрөг өгсөн гэсэн байна лээ. 1000000 төгрөг л байсан. Бас голын цэвэрлэсэн загас, виски авчирч өгсөн гээд байгааг нь би санахгүй байна. Би худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа  аж ахуйн нэгжүүдийн ажил  үйл ажиллагааг  аль болох дэмжиж ажиллаж байсан. Тоса худалдааны төв байнга зөрчил гаргадаг байсан. Гэхдээ бидэнд аж ахуй нэгжийг дарамтлах эрх байхгүй. Харин Тоса худалдааны төвийн захирал Оюундэлгэртэй илүү ойр байсан.  Ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж гэмшиж байна гэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хөрөнгө орлогын мэдүүлгийн хуулбар /1хх-ийн 140-161, 162-172/, өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн мэдээлэл /2хх-ийн156/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-ийн 78/, ял шалгах хуудас /3хх-ийн 81/, оршин суух хорооны тодорхойлолт /3хх-ийн 82/, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын тушаалын хуулбар /3хх-ийн 84, 86/, Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн албан тоотын хуулбар /3хх-ийн 87/, Б.Сүрэнхүүг ажлаас чөлөөлөх тухай Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын тушаал /3хх-ийн 88/, ажил байдлын тодорхойлолт /3хх-ийн 90-91/,

гэрчээр С.Арслан:..”миний хань ШУТИС-ийг 1986 онд мод боловсруулах үйлдвэрийн механик инженер мэргэжлээр төгссөн, сургуулиа төгсөөд Улаанбаатар төмөр замд ажиллаж байсан, дараа нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийн туслахаар Ардчилсан намын улс төрийн ажилтнаар ажиллаж байсан. Дараа нь БГД-ийн ЗДТГ-ын үйлдвэр үйлчилгээний хэлтсийн даргаар, ИТХ-ын ажлын албаны даргаар тус тус ажиллаж байгаа. Манай хүн хаа явсан газраа хамт олондоо нэр хүндтэй ямар ч ажлыг сайн хийж гүйцэтгэдэг, хүний төлөө байнга явдаг, би тэрийг нь зохицуулаад өгье би хөөцөлдөөд өгье гэх мэтээр байнга хүний төлөө явдаг. Ажил төрлийн хувьд хамт олондоо нэр хүндтэй, нөхөрсөг, ажлын төлөө төрсөн хүн байгаа юм. Ер нь миний ханьд муу гээд байх зүйлгүй. Өөр дээрээ их ачаалал авдаг байнга хүний төлөө явдаг хүн байгаа юм /3хх-ийн 207/ гэсэн мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.   

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус дүүргийн 17 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Эль Хаус” ХХК-
ийн захирал С.Түмэндэмбэрэлийн саун массажны газрын чиглэлээр үйл
ажиллагаа эрхлэх зөвшөөрөл гаргуулж авах гэсэн ашиг сонирхолын үүднээс албан
үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр буюу 2.000.000 төгрөгөөр
зөвшөөрөл гаргаж өгөхөөр урьдчилан амлаж, “Тоса” худалдааны төвийн эрхлэгч
Д.Оюундэлгэр, иргэн Д.Цээрэгзэн нараар зуучлуулан 1.200.000 төгрөг, 300.000
төгрөгний эд зүйлсийг хээл хахуульд авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэрч Д.Ганбаагийн...би 1992 оноос одоог хүртэл Баянгол дүүргийн худалдаа үйлдвэр үйлчилгээний мэргэжилтнээр ажиллаж байгаа. Би өөрөө ахуй үйлчилгээ хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтнээр ажилладаг бөгөөд миний ажил үүргийн хуваарьт хөдөө аж ахуйн чиглэлээр нэг их ажил гээд байх зүйлгүй. Эль Хаус ХХК-ийн саун массажны газарт 2013 оны 9 дүгээр сарын 10-наас 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай үйлчилгээ явуулах 62 дугаартай гэрчилгээ олгож байсан....Энэ компанийн зүгээс саун массажны гэрчилгээ сунгуулах тухай хүсэлт гаргасан, гэвч Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс албан бичиг ирсэн бөгөөд уг албан бичигт “Эль Хаус" ХХК-ийн саун массажны газарт биеэ үнэлэгч нар удаа дараагийн шалгалтаар биеэ үнэлж байсан учир үйл ажиллагаа явуулах гэрчилгээг хүчингүй болгуулах тухай 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 9е-2/4731 дугаартай албан бичиг ирсэн. Энэ бичгийг үндэслээд “Эль Хаус” ХХК-ийн зохион байгуулагч нь гээд эмэгтэй ирэхэд нь боломжгүй гэж хэлээд явуулсан. Үүний дараа компанийн захирал Түмэндэмбэрэл гэж залуу 2014 оны 10, 11-р сарын үед ирээд гэрчилгээ сунгуулах тухай амаар хүсэлт тавьсан тэгэхэд нь боломжгүй танай сауны газарт биеэ үнэлэгч нар биеэ үнэлж байсан талаар цагдаагаас бичиг ирсэн гэдгийг хэлсэн тэгэхэд сауны үйл ажиллагаа болиод караоке болгоно гэж хэлээд явсан. ...Тухайн үед энэ компаниас гэрчилгээгээ сунгуулах гэсэн юм гээд гэрчилгээний эх хувийг бариад ирсэн юм. Тэгэхэд нь сунгах боломжгүй гэдгийг нь хэлээд цагдаагаас ирсэн бичиг үзүүлээд эх гэрчилгээг би өөрөө авсан юм. /2хх-ийн 189-192/ гэсэн,

гэрч Э.Сансарын:..“Эль Хаус” ХХК-ийн саун зөвшөөрөл олгогдсон
асуудал байхгүй. Энэ газар нь саун дээр биеэ үнэлэгч нарыг байрлуулж байсан
тухай Цагдаагийн хэлтсийн бичигтэй шалтгаанаар энэ саунд зөвшөөрөл
олгогдоогүй. Намайг ахлах мэргэжилтнээр болон хэлтсийн даргаар ажиллаж
байхад энэ саунд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гараагүй байгаа. /2хх-ийн 219-221/ гэсэн,

сэжигтнээр Д.Оюундэлгэрийн:..”2014 оны сүүлээр 10-р сарын үед миний урдны танил Түмэндэмбэрэл /Түмээ/ гэж хүн хороололд сауны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах гэсэн юм гээд
надад хандаж чи дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний хүмүүстэй ажлын холбоотой
юм чинь миний сауны тусгай зөвшөөрлийг хөөцөлдөөд өгөөч гэж ах
Цээрэгзэнгээр хэлүүлсэн байсан. Түмээ гэж залуу надад 2013 оны 10 сая төгрөг
зээлүүлж тусалж байсан болохоор би энэ хүнд тус болъё гэж бодсон. Тэгээд
үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Сүрэнхүүтэй уулзаад сауны зөвшөөрөл
авах гэсэн юм гэж асуухад мөнгө хэрэгтэй ш дээ гээд 2 сая төгрөг гэж хэлсэн.
Тэгэхээр нь Цээрэгзэн ахтай уулзаад 2 сая төгрөг хэрэгтэй гэж байна гэж Түмээд
хэлүүлсэн. Үүнээс хойш нэг их удалгүй Түмээ 2 сая төгрөг өгөхөөр
болоод бид утсаар ярьж байгаад Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын
үүдэнд уулзалдахаар болсон. Тухайн үед  ах бид 2 хамт байсан бөгөөд
цагаан өнгийн жижиг тэрэгтэй 2 эмэгтэй хүнтэй уулзсан. Тэр жижиг цагаан
тэрэгний арын суудал дээр  ах бид 2 тэр 2 эмэгтэй хүнтэй уулзахад 2
сая төгрөг бэлнээр өгсөн, мөн сауны зөвшөөрөл хүссэн бичиг баримт өгсөн. Тэр 2
эмэгтэйгээс  ах бид 2 салаад би Сүрэнхүүд мөнгө өгөх гээд утас руу нь
залгахад орой ажил тарсаны дараа болъё гэсэн. Тэгээд  ах бид 2
салаад би ажил руугаа явсан орой ажил тарсаны дараа Сүрэнхүү над руу өөрөө залгаад бид 2 Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд уулзалдсан,'
би Түмээгийн өгсөн 2 сая төгрөгнөөс 500.000 төгрөгийг өөртөө хувийн хэрэгцээнд
хэрэглэсэн байсан тул 1.200.000 төгрөгийг бэлнээр, 300.000 төгрөгөнд виски, архи,
чихэр зэрэг зүйлс аваад уулзалдан Сүрэнхүүд өгсөн тэгэхэд Сүрэнхүү намайг гэрт
хүргээд өгөөч гэхээр нь би 1 дүгээр хорооллын эцэст байх гэрт нь хүргэж өгсөн
юм. Үүний дараа Сүрэнхүү надад сауны зөвшөөрөл хүссэн бичиг баримтаа аваад
ирээрэй харин чи манай өрөөнд оруулж ирж болохгүй шүү чамайг дүүргийнхэн
мэдэх юм чинь битгий харагдаарай гэсэн тул найз Булгансүрэнгээр холбогдох
бичиг баримтыг Сүрэнхүүд өгүүлсэн...Сүрэнхүүд мөнгө, чихэр, виски
өгсөнөөс хойш 4-5 хоногийн дараа Сүрэнхүү өөрөө над руу залгаад саун
массажны газрыг нь очиж үзье гэсэн. Тэгээд би ажлын газрын гадаа очоод
Сүрэнхүү гарч ирсэн бөгөөд хамт ажилладаг Цэцэг гэж эмэгтэй хамт гарч ирсэн.
...Сүрэнхүү дарга Цэцэг мэргэжилтэн нар саун массажны газрын доторхыг үзэж
агааржуулалт, чийгшилт энэ тэрийг шалгасан. Тухайн үед дүүргийн гадаа 2 сая
төгрөг авчирч өгсөн 2 эмэгтэйн нэг эмэгтэй нь саун массажны газраа үзүүлж
байсан. ...Үүний дараагаас эхлээд Түмээ надаас сауны зөвшөөрлөө нэхэж байсан
бөгөөд энэ үед нь би Сүрэнхүү даргаас сауны тусгай зөвшөөрөл юу болж байна
гэж асуухаар одоохон болно, ажил ихтэй байна гэх мэтээр юм хэлж хойшлуулж
байсан сүүлдээ Сансар мэргэжилтнээр гаргуулж өгнө гэдэг болсон...Тэгээд
Сүрэнхүү даргын ажил нь 2015 оны 4 сарын үед өөрчлөгдөж дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дарга болсон байсан. Тэгээд сүүлдээ
Сүрэнхүү даргаас сауны зөвшөөрөл болохгүй байгаа бол чамд өгсөн мөнгөө авъя
гэж хэлсэн. Энэ үеэс эхлээд манай Тоса худалдааны төвийн үйл ажиллагааг
зогсоож янз бүрийн байдлаар дарамт шахалт дүүргийн Худалдаа үйлдвэр
үйлчилгээний хэлтсээс ирдэг болсон. Тэгэхээр нь найз Булгансүрэн, Бямбаа гэсэн найз нарын хамт дүүрэг дээр очин Сүрэнхүүтэй уулзахад 500.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг оны дараа өгье гэсэн. Энэ талаар найз Бямбаагийн гар утасны камер дээрбичлэг хийсэн байгаа. 2016 оны 01 сарын эхээр найз Бямбасүрэнг Сүрэнхүү дуудаж 500.000 төгрөгийг өгсөн байна лээ. Өнөөдрийн байдлаар үлдэгдэл 500.000 төгрөгийг өгөөгүй байгаа...Дүүргийн гадна  ах бид 2-
той уулзаж 2 сая төгрөг өгсөн гэх тэр 2 эмэгтэй 20.000 төгрөгийн дэвсгэртээр 100
ширхэг буюу 2.000.000 төгрөг өгсөн юм. Би энэ 2 сая төгрөгнөөс өөрөө 500.000
төгрөгийг өөртөө хэрэглэсэн бөгөөд зөвшөөрөл гарахаар нь 500.000 төгрөгийг нь
өгнө гэж бодож байсан юм. Сүрэнхүү даргад 1.200.000 төгрөгийг 20.000 төгрөгийн
дэвсгэртээр 60 ширхэгийг өгсөн нь үнэн. Үлдэх 300.000 төгрөгөнд 70 долларын
үнэтэй виски /Дипломат-95 татваргүй барааны дэлгүүрээс төгрөгийг долларт
шилжүүлэн бодоход 140.000 төгрөг болж байсан/, 18 долларын үнэтэй
гүзээлгэнэтэй вино /долларыг төгрөгт шилжүүлж бодоход 36.000 төгрөг болж
байсан/, 20 орчим долларын үнэтэй хайрцагтай чихэр /долларыг төгрөгт
шилжүүлэхэд 40.000 орчим болж байсан/, Тоса төвөөс 40.000 төгрөгийн үнэтэй
загас /голын цэвэрлэсэн/, нэрмэл архи 5 литр 25.000 төгрөг, байгалийн аньс,
чацаргана нийлээд 20.000 төгрөг болж байсан. Ингээд нийлээд 300.000 төгрөг
болж байсан бөгөөд би өөрөө дотроо бодоход 300.000 төгрөг 1.200.000 төгрөгийг
бэлнээр нийт 1.500.000 төгрөг боллоо, үлдэх 500.000 төгрөгийг зөвшөөрөл гарсны
дараа өгнө гэж бодож байсан юм. /Зхх-ийн 2-5, 10-13, 17-18/ гэсэн,

гэрч Л.Булгансүрэнгийн:..”2015 оны 12 дугаар сарын сүүлээр яг хэдний өдрийг санахгүй байна, Оюундэлгэр Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
хурлын дарга Сүрэнхүү рүү залгаад мөнгөө авмаар байна гээд яриад байсан.
Тэгээд үдээс хойш ажил тарах үеэр Сүрэнхүү нь Оюундэлгэр рүү яриад ирээд
мөнгө ав гэж ярьсан. Тухайн мөнгө нь Оюундэлгэр өмнө нь Худалдаа үйлдвэр
үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан одоо Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын дарга Сүрэнхүүд сауны зөвшөөрөл гаргуулахаар 1.500.000 төгрөг өгсөн
гэж өмнө нь надад ярьж байсан юм. Тэгээд энэ мөнгийг өгөх гэж байгаа юм гээд
Сүрэнхүү рүү бид хамтдаа явахаар болсон тэгэхэд Оюундэлгэрийн 10 жилийн
ангийн найз гэх өндөр Бямбаа гэх залуу явсан. Тэгэхэд бид 3 Баянгол дүүрэгт
очиж 5 давхар байрны 5 давхар 502 тоотын өмнө коридорт Сүрэнхүүтэй уулзсан
тэгэхэд 500.000 төгрөг гаргаж өгөөд сайн тоолоорой, үлдэгдэл мөнгийг баярын дараа
өгье гэж хэлж байсан тэгээд мөнгийг Оюундэлгэр рүү өгөхөд намайг тоолоод авчих
гэхээр нь би 500.000 төгрөгийг тоолж авсан. Тэгэхэд Сүрэнхүүгийн найз Бямбаа гар утсан дээрээ Сүрэнхүү даргын мөнгө өгч байх үеийн бичлэг хийсэн гэж байсан.
Үүний дараа 2016 оны 01 дүгээр сарын 06-нд Оюундэлгэр бид 2-ыг гадуур хамт
явж байхад Сүрэнхүү нь Оюундэлгэр рүү залгаад 500.000 төгрөг өгнө гэж байна
гэсэн тэгээд би дүүрэг рүү очоод Сүрэнхүү даргатай уулзаад надад 500.000 төгрөг
бэлнээр тоолж өгснийг аваад найз Оюундэлгэрт өгсөн...Сүрэнхүү сауны
зөвшөөрөл гаргуулахад 1.500.000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд
Оюундэлгэр найз Түмээгээсээ 1.500.000 төгрөгийг аваад Сүрэнхүүд өгсөн гэж
хэлсэн. Тухайн үед тэр сауны зөвшөөрөл авахад шаардлагатай бичиг баримтыг нь
би Сүрэнхүү даргын өрөөнд 2014 оны 10 дугаар сарын үед оруулан өгч байсан
юм. /2хх-ийн 211-214/ гэсэн,

гэрч С.Бямбацэрэнгийн:..Би тухайн үед Оюундэлгэртэй уулзаж ярихад
Баянгол дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Сүрэнхүү гэж хүнд сауны
зөвшөөрөл гаргуулахаар 1 сая гаран төгрөг өгсөн тэгээд зөвшөөрөл гаргаж өгөхгүй
болохоор нь мөнгөө авъя гэж нэхсэн...Тэгээд нэг их удаагүй байхад Оюундэлгэр
рүү тэр Сүрэнхүү гэж хүн утсаар яриад ирж мөнгөө ав гэж хэлүүлсэн байсан юм
байна лээ тэгэхээр нь би ямар хүн байдаг юм яагаад хүнээс мөнгө авчаад янз
бүрийн ааш авир гаргадаг хүн юм бэ хамт очъё гээд Баянгол дүүрэг рүү хамт явсан
юм. Тэгэхэд Оюундэлгэрийн найз нэг эмэгтэй хамт явсан. Баянгол дүүргийн 5-6
давхарын орчимд гараад Сүрэнхүү гэж хүний ажлын өрөөний урд байрлах
коридорт байж байхад тэр Сүрэнхүү гэж 50 орчим насны эмэгтэй гарч ирээд мөнгө
өгөөд тоолоорой гэж өгч байсан. Тэгэхээр нь өөрийнхөө гар утсан дээр тухайн
болсон зүйлийн талаар бичлэг хийгээд Оюундэлгэрт чамд хэрэг болох байх гээд
өгсөн. Тэр Сүрэнхүү гэж эмэгтэй Оюундэлгэрээс сауны зөвшөөрөл гаргаж өгнө гэж
мөнгө аваад зөвшөөрлийг нь гаргаж өгч чадаагүй болохоор мөнгийг нь буцаан өгч
байгаа юм  /2хх-ийн 216-218/ гэсэн,

яллагдагчаар Д.Цээрэгзэнгийн:..2014 оны 10-р сарын эхээр нэг өдөр Түмэндэмбэрэл надтай уулзаад манай зочид буудлын доор сауны газарт зөвшөөрөл гаргуулан авах шаардлагатай байна танай дүү Оюундэлгэр дүүргийнхэнтэй арай ойр Сүрэнхүү даргатай ойрхон байдаг.

Манай саун массажны газарт зөвшөөрөл гаргуулаад өгч чадахгүй байхдаа
гэж асуулгасан. Өмнө 2013 онд дүү Оюундэлгэр нь Түмэндэмбэрэлээс 10 сая
төгрөг зээлж аваад буцаан өгч байсан нэгийгээ мэдэх танилууд бөгөөд би дүү
Оюундэлгэрээс Түмэндэмбэрэлийн тавьсан хүсэлтийг уламжлан асуулгасан юм.
Тэгэхэд хэд хоногийн дараа Оюундэлгэр цаашаа Сүрэнхүү даргаас асуугаад
болно гэж байна материалыг өгүүлчих 2 сая төгрөг хэрэгтэй гэж байна шүү гэдгийг
надад хэлсэн. Би дүү Оюундэлгэрийн хэлсэн зүйлсийг Түмэндэмбэрэлд хэлэхэд за
материалаа, мөнгөө бүрдүүлье гэж хэлсэн...Тэгээд 2014 оны намар 10 сарын
сүүлээр санаж байна Түмэндэмбэрэлийн бичиг баримт, мөнгийг нь дүү
Оюундэлгэрт авч өгөхөөр Оюундэлгэртэй Баянгол дүүргийн гадаа очсон тэгэхэд
Түмэндэмбэрэл өөрөө очиж чадахгүй нь гээд эмэгтэй хүн явуулсан, тухайн үед
цайны цаг болж цайны цагаар би тэнд түрүүлээд очсон хүлээж байхад
Оюундэлгэр ажлаасаа ирээд бид уулзаад байж байтал цагаан өнгийн жижиг
тэрэгтэй 2 эмэгтэй хүн ирсэн бөгөөд, нэг эмэгтэй нь хүүхэдтэй байсан тэгээд
Оюундэлгэр бид 2 тэр цагаан өнгийн машины хойд суудал дээр суугаад бичиг
баримт, 2 сая төгрөгийг аваад бид буугаад үлдсэн тэр 2 эмэгтэй машинтайгаа
явсан...Түмэндэмбэрэл надад хэлэхдээ хавар саун массажны газарт биеэ
үнэлэгч нар байрлуулсан цагдаа нар шалгаад бөөн асуудал болсон би саун
массажны асуудлыг хөөцөлдөх ямар ч нүүр байхгүй та хөөцөлдөөд өгөөч гэсэн.
Тэгэхдээ саун массажны газрын зөвшөөрөл аваад тэрийгээ түрээслүүлвэл
ашигтай байна гэж надад хэлж байсан./Зхх-ийн 20-26, 221-223/ гэсэн,

яллагдагчаар С.Түмэндэмбэрэлийн:..”Энэ хэрэгт яригдаж буй 2 сая төгрөгийг Цээрэгзэн ах, Оюундэлгэр нарт
өгүүлсэн хүн нь би байгаа юм. Өмнө хэрэгт байцаалт өгч байхдаа гэм буруугаа
хүлээлгүй байцаалт өгч байсан бөгөөд хэрэгт холбогдон шалгагдахаар миний
хувийн бизнест сөргөөр нөлөөлж болзошгүй гэж бодож байсан юм. Гэвч хэргийн
материалтай бүхэлд нь уншиж танилцахад хэрэгт байцаалт өгсөн гэрч, сэжигтэн,
яллагдагч нарын мэдүүлгээр миний хэргээ хүлээхгүй байсан явдал явцуу болсон
учир гэм буруугаа хүлээгээд Өршөөлийн хуульд хамрагдах хүсэлт гаргасан юм.
...Тухайн үед буюу 2014 оны 9 дүгээр сарын 10-нд дуусах болж байсан учир
түрээслэгч нараа алдахгүйн тулд  ахад хандаж Оюундэлгэрээр
Сүрэнхүүгээс “Эль Хаус” зочид буудлын саун массажны газрын үйл ажиллагаа
явуулах зөвшөөрлийг сунгуулах талаар гуйлгуулсан. Тэгэхэд Сүрэнхүү дарга
болно, 2 сая төгрөг хэрэгтэй гэж хэлүүлснийг  ах надад хэлсэн. Тэгэхээр
нь 2 сая төгрөгийг  ахад аваачиж өгөх гэхэд миний зав болохгүй ажилтай
байсан учир саун массажны газрыг түрээслэгч Отгонцэцэг, Болорцэцэг нарт
хандаж та 2 энэ 2 сая төгрөгийг  ахын утсыг өгөөд утсаар нь ярьж
байгаад аваачаад өгчих гэсэн юм. Болорцэцэг, Отгонцэцэг нар миний өгсөн 2 сая
төгрөгийг саун массажны газрын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бичиг
баримтуудын хамт ахад Баянгол дүүргийн гадаа аваачиж өгөхөд
 ахтай хамт Оюундэлгэр байсан юм байна лээ. /Зхх-ийн
211-213/ гэсэн,

яллагдагчаар Б.Сүрэнхүүгийн:..2014 оны 11 дүгээр сард намайг эмнэлэгт
хэвтэж байхад над руу Оюундэлгэр гэж танил яриад “Эль Хаус” ХХК-ийн саун
массажны зөвшөөрөл гаргуулах талаар яриад таныг эмнэлэг дээр очиж эргэе
гэхэд нь би хүлээж аваагүй юм тэгээд 12 дугаар сарын эхээр манай өрөөнд
Оюундэлгэр орж ирсэн тэгээд намайг мэргэжилтнүүдийн өрөөгөөр ороод гарч
ирэхэд миний өдөр дутмын дэвтрийн завсар 1.000.000 төгрөг хийсэн байсан
бөгөөд Оюундэлгэрийг гараад явсны дараа мэдсэн. Тэгээд араас нь яриад энэ
ямар учиртай мөнгө юм бэ энэ мөнгөө ав гэхэд би таныг шагнаж байгаа юм гэсэн тэгэхээр нь би чиний ажлыг бүтээж өгөөгүй байхад юун шагнал бэ гэхэд би
яаралтай ажилтай байна эргэж ирээд авъя гээд ирж аваагүй юм.
Үүнээс хойш Оюундэлгэр надтай холбоо бариагүй, надтай ирж уулзаагүй байж
байгаад 2015 оны 9 дүгээр сарын үеэр Оюундэлгэр над руу яриад сауны
зөвшөөрөл асуухаар нь би чадахгүй гэж хэлсэн, зөвшөөрөл гаргахгүй чи ирж уулз
гэж хэлсэн тэгтэл надтай ирж уулзаагүй, үүний дараа нэг сар орчмын дараа дахин
дахин над руу ярихаар нь ирж уулз гэсэн мөн ирээгүй. Тэгээд сая 2015 оны 12
дугаар сарын сүүлээр над руу ярьж уулзахаар нь 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн,
энэ үед миний төрсөн дүүгийн бие муу байсан учир үлдэгдлийг нь дараа өгье гэж
хэлээд явуулсан. 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр ажилдаа ирэхэд Оюундэлгэр залгахаар нь үлдэгдэл 500.000 төгрөгийг нь өгч явуулсан байгаа. Би Оюундэлгэрийн үлдээсэн мөнгийг утсаар ярьсаны дараа тоолж үзэхэд 1 сая төгрөг байсан тэгээд энэ мөнгөө ирж ав гэж хэлж байсан. Түүнээс 1200.000 төгрөг байгаагүй. Оюундэлгэр над дээр ирэхдээ хайрцган дотор хоол цай хийсэн хажууд нь чихэр, жимс ойр зуурын зүйл
байсан байх гэхдээ зарим зүйлийг сайн санахгүй байна. Хайрцагтай эд зүйлсийг нь
мэргэжилтнүүдийн өрөөнд оруулаад та нар идчих гэж хэлээд өгч байсан. /Зхх-ийн 30-32 / гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 43/, Захиргааны зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн материал /1хх-ийн 45-49/, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн архивт хадгалагдаж буй 2013, 2014 оны захиргааны зөрчлийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 69-126/, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Б.Сүрэнхүү, С.Түмэндэмбэрэл, Р.Болорцэцэг, Р.Отгонцэцэг, Д.Цээрэгзэн нарын гар утасны ярианы жагсаалтанд
үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 173-250, 2хх-ийн 1-52/,  зургаар хүн таньж олуулсан ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /2хх-ийн 157-163/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 174-175/, Д.Оюундэлгэрээс 1000.000 төгрөг хураан авсан /2хх-ийн 178-180/,  Д.Оюундэлгэрээс 500.000 төгрөг  /2 хх-ийн 184-186/ тус тус хураан авсан мөрдөн байцаагчийн тэмдэглэл зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Нийслэлийн Прокурорын газраас  Б.Сүрэнхүүд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасан шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцээд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

Иймд Боржгон овогт Бямбаагийн Сүрэнхүүг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр урьдчилан амлаж бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т заасан ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна. 

Шүүхээс шүүгдэгч Б.Сүрэнхүүд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож,  түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзав.

Мөрдөн байцаалтын шатанд Д.Оюундэлгэр...” Түмэндэмбэрэлээс 2 сая төгрөг авсан...Б.Сүрэнхүүд 1200000 төгрөгийг бэлнээр, 300000 төгрөгийн эд зүйлийн хамт өгсөн...харин Эль Хаус ХХК-ийн саун массажны зөвшөөрөл нь гарахаар 500000 төгрөгийг нь өгнө гэж бодоод би хэрэглэж байсан юм”...гэж удаа дараа тогтвортой мэдүүлсэн нь  нотлогдсон.

Түүнчлэн шүүгдэгч Б.Сүрэнхүү нь Д.Оюундэлгэрээр дамжуулан бусдаас 1200000 төгрөгийг бэлнээр, 300000 төгрөгийн эд зүйлсийн хамт буюу нийт 1500000 төгрөгийн хээл хахууль авсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар давхар нотлогдож тогтоогдсон бөгөөд, мөрдөн байцаалтын шатанд 1000000 төгрөгийг  500000 төгрөгөөр 2 хувааж Д.Оюундэлгэрт буцаан өгсөн байна.

Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг заавал хураахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасан байх тул шүүгдэгч Б.Сүрэнхүүгээс 500000 төгрөгийг гаргуулж,  Д.Оюундэлгэрээс хураагдаж ирсэн 1500000 төгрөгийн хамт улсын орлого болгох нь зүйтэй. 

Нөгөөтэйгүүр энэ хэрэгт Прокурор тогтоолоороо:

Д.Оюундэлгэрийг “хээл хахууль өгөхөд зуучилсан” гэмт хэрэгт холбогдуулан шалгаад “гэмт хэрэг үйлдсэн тухайгаа 2015 оны 12 дугаар сарын 24-ний Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст сайн дураараа мэдэгдсэн” үндэслэлээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж холбогдох хэргийг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.5 дах хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож /4хх-ийн 5-8/,

С.Түмэндэмбэрэлийг “хээл хахууль өгсөн” гэмт хэрэгт холбогдуулан шалгаад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож /3хх-ийн 247-250/,

Д.Цээрэгзэнг “хээл хахууль өгөхөд зуучилсан” гэмт хэрэгт холбогдуулан шалгаад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож /3хх-ийн 243-246/,

Р.Отгонцэцэг, Р.Болорцэцэг нарыг “хээл хахууль өгсөн” гэмт хэрэгт холбогдуулан шалгаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож /4хх-ийн 1-4/ тус тус шийдвэрлэсэн байгааг дурдаж байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1.Боржгон овогт Бямбаагийн Сүрэнхүүг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр урьдчилан амлаж бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Сүрэнхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 2 /хоёр/ жил 5 /тав/ сар хорих ял шийтгэсүгэй.

3.Б.Сүрэнхүүд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Б.Сүрэнхүү цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6.Б.Сүрэнхүүгээс 500.000 /таван зуу/ төгрөгийг гаргуулж, хэрэгт хураагдсан 1500000 /нэг сая таван зуу/ төгрөгийн хамт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар улсын орлого болгосугай.

7.Б.Сүрэнхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар оногдуулсан худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Б.Сүрэнхүүг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хэлтэст даалгасугай.

9.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Сүрэнхүүгийн  батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.           

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ