Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
Хэргийн индекс | 187/2017/0012/Э |
Дугаар | 151 |
Огноо | 2017-06-02 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 151
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлийн 362.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Х.Ижилбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Х.Ижилбаярт холбогдох 201626031247, 201726030135 тоот хэргүүдийг нэгтгэж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Х.Ижилбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН