| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2021/0167/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/178 |
| Огноо | 2021-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,
Шүүгдэгч: Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн шүүгдэгч Х овогт Жгийн От холбогдох 2135001850205äóãààðòàé эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 02-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, Бага боловсролтой, мэргэжилгүй, мал маллаж амьдардаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багт оршин суух, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөг хурааж 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Х овгийн Жгийн О/РД:ОЖ85030212/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ж.О нь Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багийн нутагт 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн төрсөн эгч Ж.Лтэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгч Ж.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.О нь Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багийн нутагт 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн төрсөн эгч Ж.Лтэймаргалдаж, зодсон болох нь:
- хохирогч Ж.Лгийн мөрдөн байцаалтад өгсөн: “1. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би 16 цагийн үед Улаангом сумаас Малчин явах шугамын унаанд сууж тус сумын 3 дугаар багийн нутаг Өгөөмөрийн худаг гэх газар миний төрсөн ах Юндэндорж гэх айлд бууж хоцорсон. Би ахынхаа гэрт байж байхад Малчин сумын багийн дарга айлуудаар явж байхаар нь машинд сууж төрсөн дүү Оийн гэрт 17, 18 цагийн үед очсон. Би ороод сууж байхдаа хүргэн дүү Ганбатыг сумын төвөөс дуудаж би дүүгийндээ байна танайд хоноод өглөө аймаг явна гэж өөрийн утсаар залгаж хэлсэн. Дүү гэртээ эхнэрийн хамт байсан болохоор би хэсэг сууж байгаад хоёр жилийн өмнө зарсан эмээлийнхээ үнэ өртгийг авах талаар хэлсэн чинь танай эмээл амбаарт хэвтэж байгаа гэж надад хэлэхээр нь би чи хоёр жил амбаарт байна гэж худлаа ярьж байна хүнд зарчихсан байж мөнгийг нь төл гэсэн чинь над руу уурлаж босож ирээд миний нуруун тус газар гараараа цохиж уур омгондоо над руу гарт таарсан зүйлийг шидэж галын хайчаар 2-3 удаа нуруун тус газарт цохиж намайг газар унасны дараа хэд хэдэн удаа өшиглөж учиргүй дайраад байхад нь эхнэр нь салгах гэсэн боловч хүч хүрэхгүй байсан. Над руу удаа дараа уурлаж намайг цохиод байхаар нь цагдаад өгнө гэж хэлэхэд улам уурлаж гарт таарсан сандал мөн өөр зүйлсийг шидэж байхад Ганбат ирээд би шууд сумын төв рүү явсан. ...нэхэмжлэх зүйлийн хувьд 10 хоногийн эмчилгээ эм тарианы зардал 150.000 төгрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,
- гэрч Х.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Хадам эгч Л нь 2020 оны 06 дугаар сард өөрийн хэрэглэж байсан модон тоногтой эмээл манай нөхөрт өгсөн. Тухайн эмээлийг манайхаас авна гэж хэлэхээр нь манай нөхөр О нь та хэрэглэхгүй байсан хуучин эмээлээ өгчхөөд нэхэж ирдэг нь ямар учиртай юм гэж хэлээд маргаан үүссэн. Маргалдсанаас болж Л эгч уурлаж чи алга болгосноор нь олж өгнө, чи алга болгоогүй зарчихсан байна гэж хэлэхээр нь манай нөхөр О нь огцом уурлаж сууж байхад нь татаж унагааж нэгээс хоёр удаа цохихоор би эгчийг салгаж аваад гэрээс гаргах гэж байтал сандлаар нуруун тус газар цохиод авсан. Манай нөхөр О нь огцом ууртай учраас би сандарч тухайн үед юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Тэр хоёр маргалдаж байхад хүргэн ах Ганбат ирж эгч Лг аваад сумын төв явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,
- гэрч Х.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “Би сумын төвд гэртээ байж байхад манай хадам эгч Л над руу утсаар ярьж намайг Оийн гэрээс ирээд авчих өглөө эрт аймаг явна гэж хэлэхээр нь би 18 цагийн үед өөрийн мотоциклоор яваад очсон. Би гэрт нь очингуут гэрэлгүй мотоциклтэй явж байсан болохоор шууд Л эгчийг аваад сумын төв рүү буцсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,
- гэрч Ж.Огийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай эгч Л нь аймгийн төвөөс ирж Оийн гэрт очиж эмээлийн асуудлаас болж маргалдсан учраас манай нөхрийг дуудаж сумын төв рүү орж ирсэн. Манайд ирж хонохдоо их ууртай ирсэн бөгөөд юу болсон талаар асуухад дүү Отай эмээлийн асуудлаас болж маргалдаж өөрийг нь зодож цохисон талаар хэлж цагдаад өгнө гээд байхаар нь та 2-3 хоног хүлээ эгч дүү улсууд байж цагдаа сэргийлэхээр яваад санаа зовмоор юм гэж хэлээд загнаад явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,
- Шүүгдэгч Ж.Оийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...эгч бид хоёр эмээлээс болж муудалцсан. Эгч хуучин эмээлээ надаас нэхэхэд нь би эмээлийн өртгийг нь өгье гэхэд заавал эмээлээ авна гээд бид 2 муудалцаад би маш их уурлаж эгчийнхээ нуруун хэсэгт сандлаар шидээд, галын хайчаар бас 2 удаа цохисон. Би тэр үед маш их уурласан байсан тул эгчийгээ зодчихсон. ... би эгчийн эмчилгээний зардалд 150.000 төгрөг төлсөн. Мөн нөгөө эмээлийн үнэ 1.500.000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10дугаар сарын 29-ний өдрийн 430 дугаартай шинжээчийн “Ж.Л-ийн биед дагзны хуйх, баруун бугалга, баруун далны дээд хэсэгт, баруун гуя, умдаг, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дагзны хуйх, баруун бугалга, баруун далны дээд хэсэгт, баруун гуя, умдаг, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд алганы дүрмээр биеийн бүх гадаргуугийн 1-1.5 хувь орчим талбайг хамаарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх-ийн 26-27-р тал/-ээр хохирогч Ж.Лгийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ж.О нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ж.Лгийнбиед Хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, дотно булан, доод зовхинд цус хуралт гэмтлүүд учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ж.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ж.Л нь мөрдөн байцаалтын шатанд “Ж.О нь миний хохиролд150.000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. гомдолгүй” гэх тодорхойлолт /хх-ийн 64-р тал/-ыг нотариатаар гэрчлүүлж баталгаажуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ж.От эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.О урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 47-48-р тал/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 49-55-р тал/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөг хурааж 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 42-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Онь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгтэд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.От шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Жгийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ж.Онь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.От шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ