Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 81

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох туха

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би,

            Нэхэмжлэгч: Капитрон банк Хаяг: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо “Капитрон банк”-ны төв байр, Утас:70535545,  

            Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 2-р баг, Цагаан овоо гудамжны 3-1 тоотод оршин суух Үлэмж төгөлдөр овогт Нямдоржийн Цогбаатар /РД:ЙС81111013, утас:88891476/-т холбогдох

            Зээлийн гэрээний үлдэгдэл 11 053 142 төгрөг гаргуулах тухай Капитрон банкны нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитрон банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нямдоржийн Цогбаатар нь тус банктай 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 3019-2014/52 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 9.600.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар авсан. Гэтэл зээлдэгч Н.Цогбаатар нь тус банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл зээлийн хүүний төлөлтийг тогтоосон хугацаанд төлөлгүй 2015 оны 11 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний эргэн төлөлтөнд зөрчил үүсгээд байна. Тус банк нь зээлдэгч Н.Цогбаатарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, зээлийн үүргээ хугацаанд нь төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 болон 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу зээлдэгч Н.Цогбаатараас зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг болох дор дурдсан төлбөрийг гаргуулж, Капитрон банкинд олгож өгнө үү. Үүнд: Үндсэн зээл 7 580 111 төгрөг, зээлийн үндсэн хүү 3 213 204 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 259 826 төгрөг, нийт 11 053 142 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  төлбөрийн хамт нэхэмжилж байгааг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү.

D:\Ajil\Shiidwer\№66_2017_'Kapitronbank.docx

Тус банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т заасан эрх үүргийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ. 

  Хариуцагч Н.Цогбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нямдорж овогтой Цогбаатар миний бие нь 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Капитрон банкнаас 9 600 000 төгрөгийн цалингийн зээл 3 жилийн хугацаатай авсан нь үнэн. Энэ хугацаанд ажил зогссоны улмаас зээлийг төлж чадалгүй хугацаа хэтрүүлсэн нь үнэн. Одоо үлдэгдэл 11 053 142 төгрөгийг төлж барагдуулж банкийг хохиролгүй болгоно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитрон банкны нь хариуцагч Н.Цогбаатарт холбогдуулан зээлийн үлдэгдэл нийт 11 053 142 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Н.Цогбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаараа бичгээр тайлбар гаргаж өгсөн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Капитрон банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 191 800 төгрөгийн тал хувь болох 95 900 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000020815 тоот данснаас, мөн тал хувь болох 95 900 төгрөгийг хариуцагч Н.Цогбаатараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

            1.Капитрон банкны нэхэмжлэлтэй Н.Цогбаатарт холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 11 053 142 /арван нэгэн сая тавин гурван мянга нэг зуун дөчин хоёр/-н төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Капитрон банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 191 800 төгрөгийн тал хувь болох 95 900 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000020815 тоот данснаас, мөн тал хувь болох 95 900 төгрөгийг хариуцагч Н.Цогбаатараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                       Д.БАТТУЛГА