Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/07

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цбат

Улсын  яллагч Б.Батцэцэг

Шүүгдэгчийн Н.Цгийн өмгөөлөгч Б.А

Шинжээч М.Б

Шүүгдэгч Н.Ц, Р.Ч нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ц, Р.Ч нарт холбогдох эрүүгийн 2022000000155 тоот хэргийг 2020 оны 12 сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............... өдөр .................. суманд төрсөн ...............настай, .................... боловсролтой, мэргэжилгүй, малчин, ................... газарт оршин суух, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ..................... гэв. РД:/............./

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..................төрсөн, .................., .............. боловсролтой, .............., ....................., ..............оршин ...................., урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ................. гэв. РД:/................./

Шүүгдэгч Н.Ц нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Луус сумын 3 дугаар багийн “Зүлэгтийн довон” гэх хөдөө хээр газарт 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн орчимд хохирогч Р.Чтой бэлчээрийн асуудлаас үүдэн маргалдаж харилцан зодолдох явцдаа 1 удаа тохойгоороо нүүр хэсэгт тохойлдох, 1 удаа гараараа зүүн чамархай хэсэгт цохих, шилбүүрээр нуруу хэсэгт нь хэд хэдэн удаа цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн дээд 2 дугаар шүдний уналт, тархи доргилт, чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Р.Ч нь  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Луус сумын 3 дугаар багийн “Зүлэгтийн довон” гэх хөдөө хээр газарт 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн орчимд хохирогч Н.Цтэй бэлчээрийн асуудлаас үүдэн маргалдаж харилцан зодолдох явцдаа нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Р.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 12 сарын 03-нд хэдэн үхэр гадаа байгаад байхаар нь гэрээсээ зүүн тийш 500м хэртэй газар туугаад, хонь руугаа явж байсан. Гэтэл Ц мотоциклтойгоо уулзах гээд байгаа юм уу мурий давхиж ирээд урд дугуй мөргөж зогсоод, мэндийн зөрүүгүй заамдаж аваад мотоциклоос гэдрэгээ нь татаж унагасан. Намайг шороо цасан дээгүүр бөмбөрүүлж байгаад би арай хийж босож ирсэн. Намайг заамдаад дээл, хувцас дээшилчихсэн, нүүр ам руу цохичих гээд байхаар нь хүн юм болохоор нүүр амаа хамгаалж, хаацайлсан. Тэр үед шүд “шар” гээд явсан. Дараа нь толгой, нүүр ам руу тохойлдож цохихдоо шүд аваад явчих шиг болсон. Би тухайн үед “зайтай холоос ярь” гэж хэлсэн. Би Улаанбаатар хотод 21 хоносон байсан. 11 сарын 30-нд шинжилгээ өгөөд хүн амьтантай уулзахгүй гэрийн хорионд байсан. Тэгээд зайлшгүй хонь малдаа яваад байж байсан. Тэгсэн Цд ийм учиртай байгаа гэхэд тэр хамаагүй гээд заамдаад авсан. Би энэ хүнийг дийлэхгүй, намайг их доромжилсон. Би өөрийгөө хамгаалж гарыг нь цааш нь түлхэж байсан тэр үед гарын бөгж хөмсгөнд нь хүрсэн юм уу мэдэхгүй. Би цохиогүй гээд сүйд болоод байх зүйл байхгүй, би санаатай цохиогүй, гар шүргэсэн зүйл болсон байх. Урьд өмнө нь зулгаралттай байсан эсэхийг би мэдээгүй. Намайг туулгаж ирж мотоциклтой дайрсан. Би тэр үхрийг нь мэдэхгүй, манай гадаа байсан хэдэн үхрийг туусан. Хуулиараа бэлчээр улсын өмч, хэн нэгэн хүнд өмчилж өгөөгүй гэдгийг би ойлгож байгаа. Энэ хүн бол өөрийгөө цохиж бариагүй гэж байгаа юм байна. Залуу хүн хэргээ хүлээсэн нь дээр байгаа юм. Тухайн үед эхлээд нүдний шил авч шидсэн, гэнэт ам сэнгэнээд, аманд цус амтагдаад цус гарахаар нь доошоо хайгаад хартал шүд ил шороон дээр байсан. Би аваад Цд харуулаад “шүд цохичихлоо энэ байна шүү” гэж харуулсан, тэгээд явсан. Тэгээд гэртээ хариад эмнэлэг дуудсан ийм зүйл болсон гэв.

- Шүүгдэгч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 12 сарын 03-нд Ч гуай манай үхрийг хөөж явсан. Би очоод барьж аваад хажууд тийш нь зөөлөн татаад буулгасан. Тэгээд заамдсан, би цохиж бариагүй. Тэгсэн босож ирээд намайг цохиод авсан. Би шилбүүрээр нь эргүүлээд бөгсөн дээр нь 2 цохисон. Нуруунд нь цохиогүй, тэгээд мордоод явцгаасан гэв.

- Хохирогч Р.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: Би өөрийгөө хохирсон гэж үзэж байна. Гэрийнхээ хавиар явж байгаад хөндлөнгийн хүнд доромжлуулж, шороонд чирүүлж, гэдэс цээж рүү өвдөглөсөнд гомдолтой байна. Би 1 шүдээрээ хохирсон, надад араа байхгүй. Урд шүдээрээ хоол идэх хэцүү байдаг юм байна. Энэ хүн махаараа хохирсон гэж хэлж байна. Би махаараа ч хохирсон, ясаараа ч хохирсон. Настай хүн зодчихоод нэрээ бодох байлгүй дээ. Би Дундговь аймгийн ханшаар нэг шүд хийлгэчихэд өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед миний мотоциклыг унагасан хэргийн материалд би авхуулаагүй, мөн шилбүүр хугалсан. Би эрүүл мэндээрээ хохирсон, бариа засал хийлгэсэн. Би даралт өндөртэй хүн, бариа засалд үзүүлээд даралтын эм 10 уудаг байсан бол 20 уугаад явж байна. Юмыг яаж мэдэх вэ харвачихвал залуу хүнд гай болно. Шударга шүүх, эмнэлэг байгаа учраас өмгөөлөгч шаардлагагүй гэж үзсэн гэв.

- Хохирогч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: Би гомдолтой байна. Хохирол төлбөр нэхэмжилсэн гэв.

- Гэрч Д.С: “...2020.12.03-ны өдөр 14 цагийн орчимд манай нөхөр Р.Ч хониндоо явсан. Яваад их удаагүй 30 орчим минутын дараа амнаас нь цус гарсан байдалтай гэртээ ирсэн. Би юу болсон талаар асуухад “манай саахалт айлын Ц гэх залуу зодчихсон шүд нь унасан” гэж байсан. Юунаас болоод маргалдсан талаар асуухад “манай бууцны дэрсэнд үхэр нь ороод ирсэн байсныг хөөгөөд хониндоо явж байхад нь” Ц мотоциклтойгоо давхиж ирээд мэндийн зөрүүгүй зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд надад унасан шүдээ үзүүлсэн. Бид сумын эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Би тэр хоёрыг хоорондоо зодолдож байхыг хараагүй, гэртээ байж байтал зодуулсан ирсэн...” гэх мэдүүлэг  /хх-13-14/

- Гэрч М.Ц: “...2020.12.03-ны өдөр манай нөхөр малдаа явсан юм. Ирэхдээ зүүн талынх нь хөмсөг нь язарсан цус гарчихсан ирсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар нь асуухад “Р.Ч манай үхрийг хөөж байхаар нь очоод муудалцаад зодолдсон” гэж хэлсэн. Тэгээд буцаад малдаа яваад өгсөн. Малаасаа ирээд байж байхад нь сумаас хэсгийн төлөөлөгч ирээд аваад явсан. Тухайн үед хөмсөг нь язарсан нүд рүүгээ хөхөрсөн байсан, толгой нь одоо болтол өвдөөд байгаа. Чын өвөлжөө нь дэрсэн дунд байдаг юм. Манай мал тийшээ бэлчээд байдаг юм. Мөн ойр орчмын айлуудын малыг байнга хөөж, тууж хэрүүл маргаан үүсгэж байдаг. Сая болсон зодооныг би хараагүй. Би гэртээ байсан. Өнгөрсөн намар манайх нүүгээд хорооныхоо урд гэрээ бариад байж байхад согтуу ирээд хөөгөөд манай нөхрийн уруулыг яз цохиж байсан. Тэр үед сумын цагдаад дуудлага өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-15-16/

- Гэрч Ш.У: “...2020.08 дугаар сард тухайн үед манай сумын 3-р багийн засаг даргаар ажиллаж байсан Ц.Даваахүү над руу утсаар залгаад “Р.Ч нь манай ах Н.Цг дээрэлхээд зодох” гээд байна гэж дуудлага өгсөн. Тэгээд би Ц.Даваахүүгийн хамтаар Н.Цгийн гэрт очоод юу болсон талаар асуухад “манайх энд нүүж ирэхэд Р.Ч нь манайд ирж хэл амаар доромжилж нүү гэж хөөсөн” гэж хэлсэн. Би Цгийн эхнэрийн хамт Чын гэрт очиход Ч гэртээ байгаагүй. Ц, Ч нарын эхнэр хоорондоо хэрүүл хийж хэл амаа ололцох шинжгүй байсан. Хэн хэнд нь буруутай зүйл ажиглагдсан... гэх мэдүүлэг /хх-18-19/

- Г.У: “...Луус сумын 3-р багийн иргэн Р.Чын өвөлжөө нь луус сумаас зүүн хойш 28-км-т “Зүлэгтийн дов” гэх газарт хороо бууц нь байдаг. Иргэнд эзэмшүүлсэн хороо бууцны газар нь 5000 метр квадрат байдаг. Энэ нь тухайн хорооноосоо баруун зүүн тийш 50, 50 метр газар, хойд урд тийш 25, 25 метр газар Ч гуайн нийт 500м2 мөн. Иймд эзэмшлийн газар түүнээс цааш газар нь нийтийн эзэмшлийн газар байна. Газрын тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бэлчээр, бэлчээр дэх ус, уст цэг, хужир мараа нь нийтийн эзэмшил байна гээд заасан. Энэ хуулиар тухайн бэлчээрийн маргаан шийдэгдэх учиртай...” /хх-17/  

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 сарын 07-ны өдрийн 256 дугаартай: “Р.Чын биед зүүн дээд 2-р шүдний уналт, тархи доргилт, чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Үзлэгээр хиймэл эд, эрхтэн тогтоогдсонгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр алдагдуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ШЭГЗТЖ-ын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар бууруулна. Тархи доргилт, шүд унасан гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Чамархайн зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хх-24-25/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 сарын 08-ны өдрийн 259 дугаартай: “Н.Цгийн биед зүүн хөмсөгт зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-29-30/

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн бүртгэл /хх-ийн 1-2 дахь тал/
  • Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22-23 дахь тал/
  • Луус сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51 дэх тал/
  • Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 42-45/

-  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-59-60 дахь тал/

- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Н.Ц, Р.Ч нар нь 2020 оны 12 дугаар сарын 03-нд бэлчээрийн асуудлаас үүдэн маргалдаж, муудалцсаны улмаас хоорондоо харилцан зодолдсон үйл явдал болсон болох нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Ц, Р.Ч нар нь харилцан маргалдаж зодолдсоны улмаас хохирогч Н.Цгийн биед зүүн хөмсөгт зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл учирсан, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2020 оны 12 сарын 08-ны өдрийн 259 дугаартай дүгнэлтээр, хохирогч Р.Чын биед зүүн дээд 2-р шүдний уналт, тархи доргилт, чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, тархи доргилт, шүд унасан гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 256 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Ц, Р.Ч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгч нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Ц, Р.Ч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Н.Ц, Р.Ч нарын үйлдэлд Р.Чын хувьд Н.Цгийн малыг хөөж туусан, үүний хариуд Н.Ц Р.Чод уурлан харилцан зодооныг эхлүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Эндээс шүүгдэгч нар хэн хэн нь бие биедээ хүндэтгэлтэй хандаагүй, асуудлыг эв зүйгээр, эсхүл эрх бүхий албан тушаалтанд хандан шийдвэрлүүлэхийн оронд харилцан муудалцаж, зодолдох аргыг сонгосон нь хохирогч нарын хэн алины буруутай үйлдэл гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Иймд шүүгдэгч Н.Ц, Р.Ч нарын аль алиных нь үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн” эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд мөн зүйлийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.    

Шүүгдэгч Н.Ц, Р.Ч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулах нь зүйтэй байна.

Хохирогч Н.Ц нь шүүгдэгч Р.Чоос хохиролд 160.000 төгрөг баримтаар нэхэмжилсэн, хохирогч Р.Ч шүүгдэгч Н.Цгээс хохиролд 116.350 төгрөг баримтаар нэхэмжилснийг хохирогч Н.Ц, Р.Ч нар шүүхийн хэлэлцүүлгийн үеэр иргэний нэхэмжлэлээсээ бичгээр татгалзсан тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Н.Ц, Р.Ч нарт энэ гэмт хэргийн улмаас аль алинд нь хөнгөн хохирол учирсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Н овогт Р Ч, Д овогт Н Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Р.Ч, Н.Ц нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ч, Н.Ц нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Р.Ч, Н.Ц нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Р.Ч, Н.Ц нар нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

6. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Ч, Н.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ШҮРЭНЧУЛУУН