Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2017/00082/И |
Дугаар | 84 |
Огноо | 2017-07-05 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 84
Хариуцагч нэхэмжлэлийн шаардалагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1-нд байрлах Төрийн банкны Өмнөговь салбарын харьяа Ханбогд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 4-р баг, Өгөөмөр, Зүүн суу гудамж 1-2 тоотод оршин суух, Боржигон овогт Мягмарын Сүхбатад холбогдох зээлийн үлдэгдэл 613344,12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төрийн банк ХХК-ний Дундговь салбарын харьяа Сайнцагаан тооцооны төв нь зээлдэгч М.Сүхбат нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 221100113407 дугаартай “барьцаат зээлийн гэрээ” байгуулж, 4 000 000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн, сарын 1,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан зээл олгосон. М.Сүхбат нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.22.3-т заасны дагуу зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой болон зээл хаах тухай мэдэгдлийг хүргэж, утсаар удаа дараа холбоо барьж төлбөрөө барагдуулахыг шаардаж байсан болно. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлбөр Үндсэн зээл 613 344.12 төгрөг байна. Нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэж, банкны зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.” гэжээ. Хариуцагч М.Сүхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Мягмар овогтой Сүхбат миний бие Төрийн банкнаас зээлсэн 4 000 000 төгрөгний үлдэгдэл болох 238 000 төгрөгийг төлж барагдуулан тус банкийг хохиролгүй болгоно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
F:\Ajil\Shiidwer\.docx
Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч М.Сүхбатад холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 613 344,12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч М.Сүхбат нь 375 344 төгрөгийг төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч энэ талаархи тайлбараа бичгээр ирүүлсэн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 19 051 төгрөгний тавин хувь болох 9 525,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9 525,5 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн орлогоос, хариуцагч М.Сүхбатаас 9525,5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Төрийн банкны нэхэмжлэлтэй, хариуцагч М.Сүхбатад холбогдох 613 344,12 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 19 051 төгрөгний тал хувь болох 9525.5 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000134959 тоот данснаас, мөн тал хувь болох 9525,5 төгрөгийг хариуцагч М.Сүхбатаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА