Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын  яллагч Б.Оргилболд

Шүүгдэгч О.Ж нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Жд холбогдох эрүүгийн 2122000180023 тоот  хэргийг 2021 оны 02 сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........... төрсөн, ..............., ..........боловсролтой, малчин, ............. хамт ............., урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Д овогт О Ж гэв. РД:/................./

 

Шүүгдэгч О.Ж нь / яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байрлах 14-8 тоотод иргэн Б.О үл ялих зүйлээр шалтаглан, түүний нүүрэн тус хэсэгт нь удаа дараа цохиж, мөн мөргөх үйлдэл хийж зодсон, гэмт хэрэг үйлдэж улмаар түүний эрүүл мэндэд “тархи доргилт, хамар ясны хугарал, зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч О.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

- Шүүгдэгч О.Ж мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ‘’...2021 оны 01 сарын 23-ны өдрийн үдээс өмнө цагийг нь сайн санахгүй байна найз М хамт Боржигонд байх танил айлдаа очоод 0,5 литрийн хэмжээтэй “Хараа” архи нэг шил, 0,75 литрийн хэмжээтэй “Хараа”  архи нэг шил нийт 2 шил архийг М хамт уусан. Тэгээд байж байтал Гурвансайхан сумаас эхнэр Б, дүү Анар машинтай ирээд намайг айлаас аваад төвийн 14-р байранд байх аваад хадам аав Бгэрт очсон. Хадам аавын гэрт хадам дүү О, түүний найз Б, Лнар хамт байж байсан. Тэгэхээр нь би Б, Лхоёрыг ахдаа ганц шил юм аваад өгчих гэсэн чинь тэр хоёр мөнгө байхгүй авч өгөхгүй гэхээр нь би Б, Лнарыг тоглоом шоглоомоор хацар дээр нь зөөлөн алгадаад автал хадам дүү О найзуудыгаа өмөөрөөд голоор орохоор нь би уурлаад Оийг нүүрэнд баруун гараараа хэд хэдэн удаа цохисон, хоолойноос нь боосон. Тэгээд зодохоо больсон байсан чинь цагдаа нар ороод ирсэн. ...Намайг хэн ч цохиж зодоогүй би зүгээр...” гэх мэдүүлэг /хх-44-45/

- Хохирогч Б.Оийн: ‘’...2021 оны 01 сарын 23-ны өдөр би Сайнцагаан сумын 7-р баг 14-8 тоотод байх аав Бгэрт найз Батбаяр, Лнарын хамт байж байтал 17 цагийн үед гэрт эгч Б.Б түүний нөхөр хүргэн ах О.Ж халамцуу, О.Ж ахын дүү А гэх эмэгтэй гурвуулаа орж ирсэн. Тэгээд хүргэн ах О.Ж архи аваад өгчих гээд бид гурвыг нэлээн дарамтлах янзтай байсан. Бид 3 тоохгүй хоорондоо юм яриад байж байтал шууд л найз Б нүүрэнд нь гараараа хоёр удаа цохихоор нь би боль гээд дундуур нь ортол намайг заамдаж байгаад миний зүүн хацар дээр хэд хэдэн удаа цохиод авсан, бас нүүр лүү мөргөсөн. Тэгээд яг намайг зодоод байж байтал цагдаа гаднаас ороод ирсэн. Тэгээд болиулаад О.Жг аваад явсан. Хэн цагдаа дуудсаныг би мэдэхгүй байна. Хүргэн ах О.Ж намайг заамдаж байгаад миний зүүн хацрын хэсэгт гараараа хэд хэд цохиод авсан, бас нүүр лүү мөргөсөн. Одоо миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, хАс цус гараад тогтохгүй байна. Хамар болон зүүн нүд духанд шалбарсан. Хүзүүний хэсгээр урагдсан. Өөр гэмтэл бэртэл байхгүй. Би хэн нэгнийг зодож цохисон зүйл байхгүй. Хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Б цохиод байхаар нь боль гэтэл намайг зодож эхэлсэн. Найз Б, Лэгч Б.Б болон О.Ж, дүү А нар хамт байсан. Найз Б нүүрэнд нь 2 удаа цохисныг харсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...’’ гэх мэдүүлэг /хх-5/

- Гэрч Э.Л: “...2021 оны 01 сарын 23-ны өдөр би найз Оийн аавын гэрт 16 цагийн үед байхаа найз Батбаяр, О нарын хамт байж байтал гаднаас Оийн эгч Б.Б түүний нөхөр О.Ж халамцуу, бас нэг эмэгтэй 3-уулаа орж ирсэн. О.Жы зүүн нүд нь улайж хөхөрсөн мөн шалбарсан байсан. Тэгээд Оийн хүргэн ах О.Ж Б бид 2-оос архи авч өг гэхээр нь Батбаяр бид 2 мөнгө байхгүй гэхэд Батбаяр бид хоёрын хацар дээр зөөлөн цохиод байхаар нь О өмөөрөөд боль гээд хорьсон юм. Гэтэл Оийг Ж нүүрэнд нь гараараа нэлээн хэд цохиод авах шиг болсон. Тэгээд би Жг хорих гэтэл боль гэхээр нь би больсон, гадаа цагдаа ирсэн байсан. Би хэн нэгнийг зодож цохиогүй. Хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. О.Ж бид нарыг архи авч өгсөнгүй гээд нүүрэнд зөөлөн цохиод байхаар нь О болиулах гэтэл Ж Оийг зодсон. О.Ж бол согтуу байсан гаднаас орж ирэхдээ Б, О бид 3-т архи уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг  /хх-7/

- Гэрч Г.Б: “...2021 оны 01 сарын 23-ны өдөр би Сайнцагаан сумын 7-р баг 14-8 тоотод байх найз Оийн аавын гэрт найз Лхүндэвдорж, О нарын хамт байж байтал 16-17 цагийн үед гаднаас Оийн эгч Баярцэцэг түүний нөхөр Ж халамцуу, О.Ж ба нэг эмэгтэй гурвуулаа орж ирсэн. Тэгээд Оийн хүргэн ах О.Ж  бид 3-г архи авч өг гэхээр нь би чадахгүй, байхгүй гэхэд босож ирээд миний нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон. Гэтэл найз О боль гээд дундуур ортол Оийг заамдаж байгаад нүүрэнд нь хэд хэд цохиод авсан, бас нүүр рүү нь нэг мөргөчих шиг болсон. Тэгээд занаад юм яриад байхаар нь би тэр хоёрыг гайгүй эвээ олчихлоо гэж бодоод гараад явчихсан юм. Тэгээд цагдаа ирсэн. Найз Оийн хүргэн ах О.Ж миний нүүрэнд 1 удаа гараараа цохисон. Миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй. Би хэн нэгнийг зодож цохиогүй. Хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. О.Ж бид нарыг архи авч өгсөнгүй гээд уурласан байх. Найз Оийг хэд хэдэн удаа цохиж мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-09/

- Гэрч Б.Бийн: “...2021 оны 01 сарын 23-ны өдөр 13 цагийн үед би Гурвансайхан сумаас ирчхээд нөхөр Жг Боржигонд нэг айлаас очиж аваад 12-р байр 8 тоотод байх гэртээ очсон. Дүү О найз болох Б, Л2-той байж байсан. Тэгээд би голын өрөөнд хүүхдүүдтэйгээ байж байтал Жы дүү Аорж ирээд Ж ах Оийн 2 найзаас архи нэхээд маргалдаад байна гэж хэлсэн. Тэгээд би хаалганы завсраар хартал О хүргэн ах надад эвгүй л байна даа гэж хэлтэл Ж уурлаад О рүү толгойгоо сэжээд мөргөх гээд дайраад байхаар нь би уурлаад Жг суулгасан чинь О хажуугаар нь гарахдаа “...хүргэн ах бол дандаа л дарамталж байх юм аа...” гэж хэлсэн чинь Ж босож ирээд Оийг зодож эхэлсэн. Толгой рүү нь цохиод байх шиг байсан тухайн үед хаана нь яаж зодоод байсан талаар сайн харж чадаагүй. Айж сандраад цагдаа дуудаарай гээд л хашхирсан. Тухайн үед Оийг зодоод байхаар нь 2 найз нь айсан бололтой гараад явсан. ...О.Жг хэн нэгэн зодож цохисон зүйл байхгүй. Нөхөр О.Ж айлын хамгийн том хүү доороо 3 эмэгтэй дүүтэй бид хоёр Гурвансайхан сумын сургуульд нэг ангид сурч байгаад 2005 оны 8 дугаар ангиа төгсөөд Сайнцагаан сумын 2-р сургуульд шилжиж ирээд тэр жилээ үерхэж байгаад сууж хамт амьдарсан. Гэхдээ албан ёсны гэрлэлтийн баталгаа бүртгэл байхгүй. Ж 2007 оны арван жилийн сургуулиа төгсөөд Биеийн тамир спортын аварга дээд сургуульд ороод 2009 онд Өмнөговь аймагт байх зэвсэгт хүчний 167-р ангид нэг жил хугацаат цэргийн алба хаасан. Бид хоёр 2015 онд анх удаа охинтой болсон. Дараа нь 2018 онд хүүтэй болсон юм. Манай нөхөр О.Ж жаахан ширүүн зантай. Гэхдээ гэр бүлдээ бол элдэв зан гаргаж зодож цохисон юм байхгүй...” гэх мэдүүлэг /хх-12-13/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 38 дугаартай: “Б.Оийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Тархи доргилт, хамар ясны хугарал, зовхины зөөлөн эдийн гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн хөнгөн, хүзүүнд үүссэн зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-18-20/

- Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-23/

- Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-25-28/

- Өлзийт сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-29/

- Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого /хх-50-51/

- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч О.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 сарын 23-ны өдөр хохирогч Б.О зодож бие махбодод нь халдсан үйл явдал болсон болох нь шүүгдэгч О.Жгийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Оийн мэдүүлэг, гэрч Э.Л, Г.Б, Б.Б нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Б.О нь шүүгдэгчид зодуулсны улмаас биед нь “Тархи доргилт, хамар ясны хугарал, зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн зэргийг хохирол учирсан болох нь шинжээч эмчийн 2020 оны 11 сарын 27-ны өдрийн 38 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

Шүүгдэгч О.Жгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Жг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Ж нь Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/47  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан нь шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

            Шүүгдэгч О.Жгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Хохирогч Б.О нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүхээс шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчоос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч О.Ж шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д овгийн О Жг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.Жд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.Ж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.О нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Жгаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

6. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ШҮРЭНЧУЛУУН