Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                             

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Их-Ус 2-3 тоотод оршин суух 2578697 регистрийн дугаартай “Хасбанк” ХХК-ний Ханбогд салбарын нэхэмжлэлтэй,

Харчин овогт Ганболдын Ганзориг /РД:ЧВ70112670/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Ханбогд тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Харчин овогт Ганболдын Ганзориг нь “Хасбанк” ХХК-ийн Ханбогд тооцооны төвөөс 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1460001444 тоот барьцаат зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийн зээлийг 30 хоногт 2.67 хувийн хүүтэй, ажиллагсдын цалин тавьж олгох зориулалтаар 3 сарын хугацаатай буюу 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр “Трианглестар” ХХК-ийн нэр дээр авч, “Трианглестар” ХХК-ийн өмчлөлийн Ханбогд сумын Цагаан хад дахь Гаалийн хяналтын талбай /дугаар 0203077 бүхий 10 жилийн хугацаатай 10 га/-н эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалуулсан. 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар “Трианглестар” ХХК-ийн төлбөл зохих үндсэн зээл 9,999,980 төгрөг, хүү 10,137,580 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,027,516 төгрөг нийт 22,165,076 төгрөг болоод байна.

Зээлдэгч зээл авах үедээ Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол 52-4 тоотод албан ёсны хаягтай, оршин суугаа хаяг нь Өмнөговь аймаг, Ханбогд сум, Цагаан хад “Трианглестар” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд оршин сууж байсан. Тухайн үед утас нь 88113302 байсан. Зээлдэгч нь гэрээний дагуу зээл хүүгийн төлбөрийг 2014 он 03 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулах байсан. Банкны зүгээс зээлдэгчийн зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж утсаар мэдэгдэж байсан боловч шаардлагыг биелүүлээгүй тул 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд хандсан боловч шүүхийн харьяалал зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Ханбогд сумын Цагаан хад дахь “Трианглестар” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд уулзах гээд очиход талбайгаа зарсан, зарим нэг барилгаа нурааж авч явсан байсан. Худалдан авсан компанийн менежер Дашбилэг утас:91106050, Алтансүх 88113302.

Одоо Г.Ганзоригийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Харчин овогт Ганболдын Ганзориг нь “Хасбанк” ХХК-ийн Ханбогд тооцооны төвөөс 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1460001444 тоот барьцаат зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийн зээлийг 30 хоногт 2.67 хувийн хүүтэй, ажиллагсдын цалин тавьж олгох зориулалтаар 3 сарын хугацаатай буюу 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр “Трианглестар” ХХК-ийн нэр дээр авч, “Трианглестар” ХХК-ийн өмчлөлийн Ханбогд сумын Цагаан хад дахь Гаалийн хяналтын талбай /дугаар 0203077 бүхий 10 жилийн хугацаатай 10 га/-н эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалуулсан. 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар “Трианглестар” ХХК-ийн төлбөл зохих үндсэн зээл 9,999,980 төгрөг, хүү 10,137,580 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,027,516 төгрөг нийт 22,165,076 төгрөг болоод байна.

Зээлдэгч зээл авах үедээ Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол 52-4 тоотод албан ёсны хаягтай, оршин суугаа хаяг нь Өмнөговь аймаг, Ханбогд сум, Цагаан хад “Трианглестар” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд оршин сууж байсан. Тухайн үед утас нь 88113302 байсан. Зээлдэгч нь гэрээний дагуу зээл хүүгийн төлбөрийг 2014 он 03 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулах ёстой байсан. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, утсаар мэдэгдэж байсан боловч шаардлагыг биелүүлээгүй тул 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсан боловч шүүхийн харьяалал зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Ханбогд сумын Цагаан хад дахь “Трианглестар” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд уулзах гээд очиход талбайгаа зарсан, зарим нэг барилгаа нурааж авч явсан байсан. Худалдан авсан компанийн менежер Дашбилэг утас:91106050, Алтансүх 88113302. Бид энэ хүний талаарх мэдээллийг Хас банкны төв рүү явуулсан байгаа. Гэвч зээл авахдаа баримт болгон нотариатаар баталгаажуулж хуулбарлан өгсөн Ганболдын Ганзоригийн иргэний үнэмлэхний хугацаа нь дууссан байгаа тул бид шүүхэд зээлийн төлбөртэй холбогдуулж нэхэмжлэл гаргах боломжгүй болоод байна.

Одоо Г.Ганзоригийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК нь Г.Ганзоригыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Г.Ганзориг нь Хасбанкны Ханбогд салбараас 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1460001444 тоот барьцаат зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг 30 хоногт 2.67 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай буюу 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр “Трианглестар” ХХК-ийн нэр дээр авсан ба зээлийн гэрээний үүргээ зөрчиж 2014 оны 10 сараас эхлэн зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүйгээр оршин суугаа газар нь тодорхойгүй болсон байх тул түүнийг иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

Г.Ганзориг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба зээл авах үедээ Нийслэлийн Баянгол дүүрэг, 4-р хороо, 2 дугаар хороолол, 52-4 тоотод оршин суух хаягтай боловч уг хаягт оршин суудагггүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа зэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Харчин овогт Ганболдын Ганзоригийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Нийслэлийн Баянгол дүүрэг, 4-р хороо, 2 дугаар хороолол, 52-4 тоотод оршин суух хаягтай Харчин овогт Ганболдын Ганзориг /РД:ЧВ70112670/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Г.Ганзоригийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч “Хасбанк” ХХК-ийн төлөөлөгч Ө.Эрдэнэцэцэг /утас: 88242655, 70535145/-т мэдэгдэхийг Улаанбаатар хот, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                            

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ӨЛЗИЙ-ОТГОН