Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 888

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А4 тоот 102.44 мкв амины орон сууцны барилга, тус амины орон сууцны дэвсгэр газар болох 700 мкв газрын холбогдох гэрчилгээг хариуцагч“Мотиваци” ХХКомпани нь нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч Ж.Бямбажавын нэр дээр гаргаж, шүүхийн зардал болох улсын тэмдэгтийн хураамж, өмгөөлөгчийн болон үнэлгээний хөлс нийт 5.600.000 /таван сая зургаан зуун мянган/ төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн 5007012048 тоот дансанд шилжүүлэх, нэхэмжлэгч Ж.Бямбажавын нөхөр А.Батсүхийн нэр дээр гарсан эзэмших эрхийн 000603651, 000603652 дугаар гэрчилгээг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр эх хувиар нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, амины орон сууцны дутуу баригдсан ажлыг гүйцээхэд шаардлагатай барилгын материал болох

-0.3 тонн арматур төрмөр /1-5 метрийн урттай/, 

-15 уут цемент /50 кг-тай/,

-Дээврийн төмөр /1.5 метрийн урттай/,

-Шилэн хөвөн /3 боодол/,

-OSP хавтан 30 ширхэг /0.9, 1.2 см2  зузаантай/-уудыг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч талд хүлээлгэн өгч, эвлэрлийн гэрээнд дурдсан барилгын материалын аль нэгийг дутуу өгсөн тохиолдолд тухайн материалын зах зээлийн ханшаар тооцож бэлэн мөнгөөр төлбөрийг хийж гүйцэтгэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 695 083 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхийн зардлыг хариуцагчаас гаргуулахаар зохигч тохиролцсон болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ                             Д.ЭНХЦЭЦЭГ