| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 169/2020/0086/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/87 |
| Огноо | 2020-08-27 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Х |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч З.Шүрэнчулуун, Б.Володя нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Б.Цт
Улсын яллагч: Г.Хэ
Иргэдийн төлөөлөгч: Ц.Ө
Хохирогч: Б.Б, Ж.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лм
Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох 1922001900088 тоот хэргийг 2020 оны 7 сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......аймгийн ....суманд ...........-нд төрсөн, ....., ......... боловсролтой, ..........., эрхэлсэн .....ажилгүй, ам бүл-......., .......... Улаанбаатар .........., ....... оршин суудаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /........./ Б овогт Г Б нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон гэх буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт, мөн бусдын эд хөрөнгийг залилж авсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
Прокурорын яллах дүгнэлтэд: Г.Б нь 2017 оны 7 сарын 1-ний өдөр болон 2019 оны 7 сарын 11-нээс 2020 оны 2 сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд 8 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж 12011000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар, мөн 1 удаа бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч 800000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ /3-р х.х-128-134/.
Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд: /хх-32-34/
- Хохирогч Ө.Бгийн: 2019.07.11-ний өдөр манайхан хөдөө явцгаасан юм. Гэртээ Самсунг Эс-6 маркийн гар утсаа цэнэглээд үлдээсэн. Манай дүү Мг гэртээ ирэхэд утас цэнэглээтэй байсан гэсэн. Буцаад гэрээ түгжиж гараад 20 орчим минут болоод ирэхэд түлхүүр ил, гэр түгжээтэй байсан гэсэн. Тэгээд гэрт ороход утас байхгүй байсан гэсэн. Хөдөө явах гээд манайд ирэхэд машинд нь Б сууж байсан. Б манай ард талын гудманд буугаад үлдсэн гэсэн. Маргааш нь Бтай уулзахад би танайд орж авсан, танихгүй хүнд зарсан гэж хэлсэн гэсэн” гэх мэдүүлэг /1-р хх 39-40/
- Хохирогч Ө.Бгийн “...Манай дүү М надад хэлэхдээ Г.Б гэх хүн манай гэрийн түлхүүрийг гишгүүр доогуур хийж байгааг нь хараад тэгээд эзэнгүй байхад байх үед түлхүүрийг аваад гэрт орж гар утас хулгайлаад буцаагаад түлхүүрийг гишгүүрийн хажууд чулуудсан байсан гэж ярьсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 41-42-р хуудас/
- Гэрч Ө.Мгийн “...Би дэлгүүр орчихоод ирсэн чинь гэрийн баруун хойд талд цэнэглээд орхисон манай эгч Бямбасүрэнгийн гар утас алга болчихсон байсан. Би гэрээсээ гарч явахдаа цоожлоод түлхүүрээ гэрийн үүдний гишгүүрийн шалавчны доор нуусан байсан юм. Гэтэл манай түлхүүрийг олж нээгээд буцаагаад цоожилсон байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 46-47-р хуудас/
- Үнэлгээний комиссын 2019.07.16-ны өдрийн “Самсунг эс-6 эджи маркийн гар утас 1ш-200.000 төгрөг” гэх дүгнэлт /1-р хх-52-54/
- Яллагдагч Г.Бы: “...2019.07.11-ны өдөр Өлзийт сумаас Т ах аймаг ороход нь би цуг ирсэн. Тэгээд гэрийнх нь эд зүйлсийг аймгийн төвд буулгалцаад Г гэдэг залууг Т ах гэрээ нүүлгүүлэхэд туслуулах гэж утсаараа дуудсан. Тэр хашаанд Г бид хоёр хараа архи 2 шилийг уугаад Ггийн гэрт нь очсон чинь Гг авч явах машин ирчихсэн байсан. Тэгээд гэрийнх нь гадаа 1 шил Хараа архийг талд нь ортол Гтай хувааж уусан. Тэгээд Г, Т ахтай Өлзийт сум руу явсан. Би тэр хэдийг явсны дараа гэрийнх нь хаалганы гишгүүр доороос түлхүүрийг нь аваад Ггийн гэрт нь орж ус уучихаад, саванд ус хийж аваад гарах гэтэл гэрийнх нь баруун хойно шалан дээр “Самсунг-эс6" маркийн дэлгэц нь 2 ширхэг зураас гүйчихсэн, ар таг нь хагархай шар өнгийн гар утас цэнэглээтэй байсан. Тэгээд тэр гар утсыг авч гараад “Баруун цагаан” дэлгүүр лүү айлд хонох гээд явж байсан чинь нэг залуу таарахаар нь 20000 төгрөгөөр тэр залууд өгчихсөн юм. Би тэр залууг танихгүй, царайг нь харвал танина. Өндөр туранхай бор царайтай-залуу байсан. “Баруун цагаан” дэлгүүрийн ойрхон байдаг юм шиг байна. Би архи уух гэж ийм зүйл хийсэндээ харамсаж байна. Би авсан гар утасныхаа хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг /1-р хх-62/ зэрэг баримтуудаар;
3. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхурангийн 34-р байрны гаднаас Б.О өмчлөлийн 95-54 УНК улсын дугаартай, ‘Тоёота приус-20” маркийн авто машиныг хулгайлж 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- “Баянзүрх дүүргийн 16-р хороо Улаанхуаран 34-р байрны урд талд байсан иргэн Б.Оы 9554 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл алдагдлаа” гэх мэдээллийг 2019 оны 7 сарын 22-ны өдрийн 23 цаг 00 минутад хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-198/
- Хохирогч Б.О: ...Улаанхуарангийн 34-р байрны зүүн талын зогсоол хэсэгт 9554УНК улсын дугаартай саарал өнгийн приус 20 загварын автомашин байж байсан. Тэгээд 15 цагийн орчим манай байрны 29 тоотод амьдардаг эмэгтэй над руу залгаад О эгчээ танай нөхөр “манай эхнэр машинаа аваад явчихсан юм болов уу, түлхүүр ч байхгүй, машин ч байхгүй байна” гэчихсэн зогсож байна гэж ярихаар нь би өөрт нь түлхүүр байгаа гэж хэлсэн.... Тэгээд нөхөртэйгөө холбогдоод уулзахад “М Б гэх залуу хамт архи ууж байгаад намайг согтоод унахад халааснаас машины түлхүүр аваад машин аваад явчихсан байна би хайгаад явж байна” гэсэн. Мөнгөлөг саарал өнгийн 9554УНК улсын дугаартай 2003 онд үйлдвэрлэгдсэн 2014 онд орж ирсэн 2015 онд эгч С 8,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Урд талын салхины шил хагарсан, хоёр талын гар нь хугараад скочоор ороочихсон, жолооч талын урд гүперны /буфер/ будаг нь халцарчихсан байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-203/
- Иргэний нэхэмжлэгч Ө.Гийн: “...2019.07.24-ний орой найз Жагаа залгаад 6.000.000 төгрөгийн приус -20 байна, сайн яриад зарна гэж байна Монелд нэг дэлгүүртэй айлын хашаанд байна гэж хэлсэн. Тэгээд яваад очиход манай найзаас гадна 2-3 залуучууд байсан. Дундговь аймгаас ирсэн, машинаа яаралтай зармаар байна урьдчилгаа 2.000.000 төгрөг өгчих гэж байсан. Бичиг баримт нь хаана байна гэж асуухад цагдаад хураалгачихсан байгаа, манай ахын нэр дээр байдаг гэж хэлсэн. 350.000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаа гэж хэлээд дэлгүүрт 350.000 төгрөг, нэг данс руу 1.450.000 төгрөг шилжүүлсэн. Нийтдээ 1.800.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2-р хх-209/
- Гэрч Л.Оын: “...2019 оны 7 дугаар сарын 22-ний өдөр Б М хоёртой байрны гадаа 10 цагийн орчим таараад нэг шил архи уусан тэгээд би орцныхоо гадаа тасраад унасан байсан. Манай эхнэр 16 цагийн үед ирэхэд би орцондоо унтаж байсан гэсэн. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Манай эхнэрт орцны Н гээд хүн хэлсэн байсан. Цуг архи уусан Мтай уулзахад М машины түлхүүрийг чинь Б авсан, тэгээд намайг гэрт буулгаад явсан гэж хэлсэн...Бгийн хаана байгааг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-211/
- Гэрч О.НарМын: ...2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өглөө цагийг нь мэдэхгүй байна Б бид 2 явж байгаад Быг дуудаад гурвуулаа байж байхад О ах гараад ирсэн. Тэгээд шараа тайлах уу гэж асуусан, тэгэхлээр би за тэгье гэж хэлээд О ах 3 шил архи авсан. Тэгээд 9 давхрын орцны үүдэнд уусан. Би нэлээд муудсан байсан Б намайг О ахын машинд суулгаад гэрийн орцны үүдэн дээр хаясан байсан. Тэгэхэд ээж байсан, намайг балкон дээрээс харсан байсан. Бг хэний машиныг унаад яваад байгаа юм бэ гэж асуусан гэсэн. Би О ахын машиныг хүргэж өгөөрэй гэж хэлсэн. Бид хоёр шууд Улаан хуарангийн эцсээс шууд манайх руу явсан, би машин дотор унтчихсан байна лээ...” гэх мэдүүлэг /2-р хх-213/
- Гэрч Г.Дын:... Х гэх зүс таних залуу орж ирээд хэдэн төгрөгийн бараа зээлээр авъя, маргааш өгье гэж хэлээд 350.000 төгрөгийн бараа авсан. Тэгээд машинаа хашаанд чинь оруулаад тавьчихъя гэж хэлсэн. Тэгэхлээр нь би хэний юун машин юм бэ гэж асуусан манай найзын машин гэж хэлсэн. Тэгэхэд энэ Г.Б цуг байсан залуу мөн байна. Би Х гэх залуугаас хэний машин юм бэ гэж асуухад манай найзын машин гэж хэлсэн. 2019 оны 07 дугаар сарын 21-нээс 24-ний хооронд манай хашаанд байсан машины түлхүүр надад байсан, би хөдөлгөөгүй. Машины эзэн гэх залуу өөрөө байсан. Миний данс руу өмнөх өр болох 350.000 төгрөг шилжүүлээд машинаа аваад явсан... гэх мэдүүлэг /2-р хх-222/
- Гэрч Д.Жын: ...2019.07.24-ний өдөр 17 цагийн орчим Монел давхарын буудлын орчим цагаан өнгийн Портер маркийн 74-79 УБВ улсын дугаартай авто машинтай явж байхад дугуй 30.000 төгрөгөөр зарна гэсэн хүн явж байсан. Тэгэхээр 15000 төгрөгөөр зарчих гээд 15000 төгрөгөөр авахаар болоод АТМ-ээс мөнгө авч өгөх гээд явж байхад бүтэн машин авах уу гэж асуусан.Би бүтэн машин авахгүй гээд найз Г лүү утсаар холбогдон энд ийм машин байна чи үзээч гэж хэлсэн. Тэгээд Г ирээд үзэж байгаад наймаа тохироод авахаар болсон. Нэрийг нь солиулах гэсэн чинь ахын нэр дээр байдаг ах Казакстан улсад байдаг гэж хэлсэн. Тэгээд ахыг нь ирэхээр бичиг баримтаа шилжүүлье гэж хэлсэн. Тэгсэн дэлгүүрийн хүн нь наад машин чинь надад 350.000 төгрөгийн барьцаанд байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд Г дэлгүүрийн хүнд 350.000 төгрөг шилжүүлээд машин зарсан Б гэх залуутай цуг явж байсан нэг бүдүүн ахын данс руу мөнгө шилжүүлсэн. Тэгээд машиныг нь аваад Ггийнд хүргээд өгье гэж хэлэхэд Г танайх ойрхон юм чинь танай хашаанд оруулаад тавьчихъя гэж" хэлсэн. Тэгээд хашаандаа оруулаад тавсан. Хоёр хоногийн дараа Груу залгахад утсаа аваагүй. Би хүний машины хойд хоёр гэрлийг нь хагалсан байсан болохоор Ггийн худалдаж авсан машины хойд хоёр гэрлийг нь аваад өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-224/
- Хөрөнгийн үнэлгээчний : Монгол улсад 2014 оны 7 сард орж ирсэн Тоёота Приус-20 маркийн автомашин зах зээлд дунджаар 7.500.000 төгрөгийн үнэтэй байх боломжтой” гэсэн дүгнэлт /2-р хх-230/ зэрэг баримтуудаар;
4. Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айрагийн 8 дугаар гудамжны 21 тоот хашаанаас тус сумын иргэн У.Хы өмчлөлийн улсын дугааргүй, “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж, 1.870.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Гэрч Б.НарМын: “...Би энэ хүнийг сайн танихгүй. Манай Ган-эрдэнэ гэдэг найз байдаг, Б гэж хүн тэр найзыг маань таньдаг хүн юм байна билээ. Ган-Эрдэнэ Б гэж хүнтэй хамт над дээр ирээд төв аймгийн энд мотоцикп байна ачуулах гэсэн хотод авч ирэх гэсэн юм аа ачаад өгөөч гэсэн тэгэхээр нь би өөрийн машинаар тэр хоёртой явж төв аймгийн зам дагуу айлд улаан өнгөтэй мотоцикль байсныг ачиж авч ирсэн. Би мотоциклийн марк мэддэггүй, малчдын унадаг хятад мотоцикп байсан. Б хэлэхдээ “мотоциклоо хотод авч ирж зараад чамд ачилтын хөлс өгнө” гэж байсан. Тэгээд Нтуул зах дээр мотоцикл зарах гээд хоёр эрэгтэй, эмэгтэй хүнтэй Б уулзахад тэр хоёр хүн шинэ биш байна, бичиг баримтгүй байна гээд аваагүй. Би Бд мотоциклоо ийм хямдхан зарж яах гэж байгаа юм бэ гэж хэлсэн, тэр хоёрт 700,000 төгрөгөөр өгөх гэж байсан. Тэгээд энийг хаана буулгах юм гэтэл Б намайг 300,000 төгрөгөөр авчих гээд байсан. Би Бы өмнөөс хөдөө мотоцикп тавьсан байсан айлд 30,000 төгрөг өгсөн, Б тэр айлаас унааны мөнгө гэж авч хот руу ирсэн байсан. Төв аймаг ороход 20,000 төгрөгөөр би машиндаа бензин хийсэн. Бас Бд нэг шил архи авч өгсөн. Эдгээр мөнгийг 300000 төгрөгөөс хасч тооцоод Бд би 240000 орчим төгрөг өгөөд уг мотоциклийг нь худалдаж авсан. Тэгээд Б хороолол орчимд буусан, тэрнээс хойш нэг удаа тааралдсан. Би Да хүрээ зах дээр очиж зам дээр зогсож байгаад портертой хөдөөний хүнд 450000 төгрөгөөр зарсан. Тэр хүнийг би танихгүй, нэрийг мэдэхгүй, машины дугаарыг нь хараагүй, тэнд зогсоод таарсан хүнд зарчихсан юм. Улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гаалийн бичиг байгаагүй. Б надад хандаж “дүү авч өгсөн, морины бэлгэнд өгсөн юм, өгөөмөр захаас худалдаж авч байсан юм, миний мотоцикл байгаа юм” гэж хэлж байсан. Би худалдаж авахдаа бичиг баримтыг шалгаагүй, Б бичиг баримт байхгүй, номер байхгүй гэж байсан. Мотоциклийн шинж тэмдгийг сайн мэдэхгүй байна, битүү шавар болчихсон байсан. Адуу хайж явж байгаад шавранд суусан гэж Б хэлж байсан гэх мэдүүлэг /1-р х.х-134-135/
- Үнэлгээний комиссын “2 сарын өмнө худалдаж авсан шинэ Даюун маркийн мотоцикл 1.870.000 төгрөг” гэх дүгнэлт /1-р х.х-138/
- Яллагдагч Б.Бы: “...Би 2019.08.10-ны өдөр Баруун цагаан дэлгүүр дээр танихгүй залуутай таарсан. Тэр залууг Х гэдэг юм байна лээ. Энэ залуу болохоор ганцаараа явган явж байсан юм. Тэр залуу хамт нэг шил архи архи ууя гэхээр нь тэгье гээд бид 2 Айрагийн 8-21 тоотод байх хаалгагүй хашаанд ороод архи уусан. Тэр залуу нэлээн халамцуу байсан. Тэр залууг гэрийн зүүн талд сууж байхад нь би гэрийн зүүн талд байсан улаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл дээр очиход түлхүүр нь зоолттой байхаар нь унаад хашаанаас гараад баруун, зүүн цагаан дэлгүүр орсон юм. Тэр залууд би хэлээгүй нэг ёсондоо хулгайлсан юм. Би тэр мотоциклийг унаад Дэлгэрцогт сумруу явж 2 хоноод Улаанбаатар орохоор явж байгаад замдаа Төв аймгийн хажууханд хөдөө айлд орхиод замын унаанд сууж Улаанбаатар орсон. Би 3-4 хоногийн дараа очиж мотоциклийг аваад Нараа гэх хүнд 500000 төгрөгөөр зарна гэж хэлээд эхний ээлжинд 300000 төгрөг өгчих гээд 229.000 төгрөг авсан. Тэр Нараа үлдсэн мөнгийг нь дараа өгье гэсэн. Тэр хүнээс дахиад мөнгө аваагүй. Тэр хүнд би хулгайлсан мотоцикл гэж огт хэлээгүй...” гэх мэдүүлэг /1-р х.х-149-150/ зэрэг баримтуудаар;
5. Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Аривжихын 2 дугаар гудамжны 08 тоотод оршин суух Б.Үын байшингаас 22 кг адууны мах хулгайлж, 142.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- “Дундговь аймгийн Сайнцагаан сумын Аривжихын 2-8 тоот хашаанд байх модон байшингаас 2019.12.08-ны өдөр адууны мах хулгайд алдсан” гэх гомдлыг 2019 оны 12 сарын 8-ны өдрийн 18 цаг 30 минутад хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-195/
- Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-196-198/
- Хохирогч Б.Үын: 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хөдөө байж байхад манай дүү Чойжилсүрэн ээжтэй утсаар яриад, байшинд байсан адууны мах алга болсон байна. Ах авч явсан юм уу гэж асуусан байсан. Тэгээд хөдөөнөөс ирэхэд байшин цоожгүй онгорхой байшин дотор байсан 2 ширхэг цагаан шуудайтай адууны мах алга болсон байсан. Тэгээд манай дүү цагдаад дуудлага өгсөн. 70 кг-н цагаан шуудайнд хийсэн байсан. 2 шуудайнд дундуур дундуур хийсэн байсан. Ойролцоогоор 60 орчим кг мах байсан. Чанах яс, цул махаар ялгаж жижиглэж хийсэн байсан” гэх мэдүүлэг /1-р х.х-212-212/
- Хохирогч Б.Үын 2 дахь удаагаа өгсөн: Би урьд өмнө нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө алдагдсан адууны махаа 60 орчим кг мах байсан гэж мэдүүлсэн байсан бөгөөд тус байшинд байсан адууны мах нь 2 ширхэг 70 кг-н цагаан шуудайны дундуураас доогуур адууны мах байсан, цул мах нь 10-11 кг, чанах яс нь 12 орчим кг мах байсан ба нийтдээ 22 кг орчим мах байсан байна. Би тухайн үед мэдүүлэг өгч байхдаа хэрэглэсэн махаа тооцоогүй, анх байснаар нь 60 орчим кг мах байсан гэж мэдүүлсэн байна...” гэх мэдүүлэг /1-р х.х-214/
- Гэрч Г.Чгийн: “...2019 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 15 цагийн үед хашаанд байх модон байшингаас хоолны мах оруулах гээд байшинд орох гэтэл цоожгүй байсан. Тэгэхээр нь байшиндаа ороод үзтэл 2 ширхэг 70 кг-н цагаан шуудайтай адууны мах байхгүй байсан. Тэгээд би ээжтэйгээ утсаар яриад ахыг цаашаа хийсэн юм болов уу гэж бодоод асуутал ах байшинд ороогүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Хаалга болон цүүнд эвдэрсэн зүйл байхгүй байсан. Тус байшингийн түлхүүр нь надад манай гэрт байсан. Манай найз Энхбулган гээд Говь-Угтаал суманд байдаг залуу надтай 2019 оны 12 сарын 6-нд гадуур хамт явж байгаад манайд ирж хоносон. Маргааш нь буюу 2019 оны 12 сарын 7-ны орой Г гэж манай найз нэг танихгүй ах дагуулж ирээд зүүн цагаан дэлгүүрийн үүдэнд таарлаа шартаж үхэх гээд байна гэхээр нь 1 шил юм авч өглөө гээд хамт орж ирсэн. Тэгээд бид 4 хамт 1 шил архи уугаад Г манайд хонолгүй явсан. Тэр хамт ирсэн залуу нь Гтай хамт гараад эргээд шөнө орж ирээд манайд хоносон. Тэгэхээр нь би “та ямар учиртай хүн юм бэ яв” гэхэд согтуу хэвтээд байсан. Би гэртээ очоод 15 цагийн үед байшингаасаа мах авах гээд ортол байшин онгорхой байсан. Манай найз Энхбулган, Г 2 бол надтай хамт байсан. Гтай хамт орж ирсэн Б гэж хүнийг л сэжиглэж байна. Ямар учиртай нь мэдэгдэхгүй, орж гараад хоол унд хийж өгөөд, гал түлж өгөөд байж байгаад гэнэт алга болсон. Одоо харвал сайн танина. 2019 оны 12 сарын 8-ны өглөө эрт мах байсан байшингийн хаалга дуугарах шиг болохоор нь би гарч харахад юм анзаарагдаагүй. Тэгсэн манайд хоносон Б гэх хүн алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1-р х.х-216/
- Гэрч Ш.Хын: 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдөр тог тасарчихсан байсан. Нэг залуу орж ирээд адууны мах авах уу гэхээр нь би бүтэн адууны мах юм байх гэж бодоод авъя гэхэд за аваад ирье гээд 1 шуудайны ёроолоор мах аваад ороод ирсэн.Тэгэхээр нь би ийм мах юм уу гэхэд тийм гэж байсан. Тэгсэн гараад ахиад нэг шуудайны ёроолоор мах авчирсан. Тэгэхээр нь би наад мах чинь хулгайны мах юм биш биз гэхэд би бие өвдөөд 13-р маягт авчихаад явж байна. Өөрийнхөө хоолноос илүүчлээд зардал хийх гээд явж байна гэсэн. Тэгээд тэр залуу надад “та 70,000 төгрөгөөр авчих” гээд байсан. Тэгээд царайг нь харсан их цонхигор бие нь өвдсөн бололтой байхаар нь би 70,000 төгрөг бэлнээр өгөөд авсан. Би харвал танина. Өмсөж явсан хувцсыг нь сайн санахгүй байна. Зураг юм уу өөрийг нь харвал танина. Орж ирэхдээ ганцаараа орж ирсэн. 22-23 орчим кг мах байсан байх. Би авахдаа хиллэж аваагүй, шууд 70.000 төгрөгөнд авчих гээд байхаар нь авсан юм. Нэг шуудайтай нь цул мах, нөгөө шуудайтай нь яс, гэдэс дотор байсан. Би хулгайн мах гэж мэдээгүй. Өвчтэй зовлонтой байна гээд байхаар нь худалдаж авсан юм” гэх мэдүүлэг /1-р х.х-219-220/
- Иргэн Ш.Хаас 2019 оны 12 сарын 14-ний өдрийн 17 цаг 20 минутад 10 кг 200 гр адууны мах /цагаан шөр ууттай/ хураан авсан тэмдэглэл /1-р х.х-199/
- Хохирогч Б.Үад цагаан шар өнгийн ууттай 10 кг 200 гр адууны махыг 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 12 цаг 40 минутад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р х.х-200/
- Үнэлгээний комиссын 2019 оны 12 сарын 11-ний өдрийн дүгнэлтэд “адууны мах 60 орчим кг, 4800 төгрөг, нийт- 228.000 төгрөг” гэжээ /1-р х.х-225/
- Г.Быг гэрэл зургаар таньж олсон ажиллагааны тэмдэглэл , гэрэл зураг /1-р х.х 203-207/
- Яллагдагч Г.Бы: ...2019 оны 12 сарын 8-ны өдөр би нэг залуутай танилцаад гэрт нь очиж архи уусан юм. Тухайн айлд гурван залуутай архи уусан. Намайг хоол хийгээд өг гээд гаднаас байшингаас адууны мах оруулж ирсэн. Би хоол хийгээгүй, урд өдрийн банштай цайг нь халааж өгөөд харин байшингийн түлхүүр нь гал тогооны ширээн дээр байхаар нь аваад байшинг түлхүүрээр нь нээж ороод 2 шуудай адууны мах байхаар нь хулгайлж аваад түлхүүрийг эргүүлж гэрт нь оруулсан. Тэгээд аймгийн төвийн зах дээр очиж мах зардаг хүнд 70.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /1-р х.х-235-236/ зэрэг баримтуудаар;
6. Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айрагийн 3 дугаар гудамжны 01 тоотод оршин суух Ж.Тын гэрээс 42 инчийн зурагт, 40 литрийн бидон, “Нокиа 16-81” маркийн гар утас 1 ширхэг, “Эл Жи-160” маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж, 870.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- “Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг, Айрагийн 3-1 тоотод байх Ж.Тын гэрээс зурагт эд зүйл алдагдлаа” гэх гомдлыг 2019 оны 12 сарын 13-ны 00 цаг 40 минутад үлээн авсан тэмдэглэл /1-р х.х-241/
- Хохирогч Ж.Тын: “...2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр намайг гэрт ганцаараа байхад манай гэрт гаднаас Г гэдэг хүний хүү Г.Б ганцаараа ирсэн юм.Тэгээд Тогтохбаяр ах би танайд хэд хоноё, усыг чинь авч өгнө гэж хэлэхээр нь за тэгвэл манай гэрт хамт байж бай гэж хэлсэн юм. Надад цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар огт хэлээгүй. Би тэр хүний аавыг нь таньдаг байсан юм. Тэгээд тэр өдрөө манай гэрт ус авч өгөхөөр яваад 10л бидон аваад явснаа худаг ажиллахгүй байна би таньдаг хүнд бидоноо өгөөд явуулчихлаа гэж хэлэхээр нь би итгээд за за гэж хэлсэн. Тэгээд манай гэрт хоноод маргааш нь 2019 оны 12 сарын 12-ний өдөр өглөө Г.Б гараад явснаа өдөр 14 цагийн орчимд ирсэн.Тэгээд ирэхдээ нэг шил архи аваад ирсэн юм. Надаас би нэг чухал хүнтэй уулзах гээд байна та надад монгол гутал, булган малгай хоёроо өгөөч гэхээр тэг тэг гээд өгөөд явуулсан юм. Би авчирсан архийг нь ганцаараа уугаад согтоод гэртээ унтаж байх хойгуур надад хэлэлгүй Г.Б гэрийн баруун хойд талд байсан ширээн дээр байсан 42 инчийн хар өнгийн зурагт, мөн хаш чулуугаар хийсэн байсан цом, 40л бетон, нокио маркийн гар утас, бас нэг самсунг маркийн гар утсыг минь хулгайлаад аваад явсан байсан юм.” гэх мэдүүлэг /2-р хх-1-3/
- Хохирогч Ж.Тын 2 дахь удаагаа өгсөн: “...Би гэртээ хаш чулуун цомоо эхнэрийн хамт хайгаад байсан чинь алга байсан гэтэл үүдний амбаар дотор байсан хогон дотор юманд боогоод хаш чулуун цомыг тавьсан байсныг би үүдний амбаараа цэвэрлэх гэж байгаад олсон юм. Тэгэхээр одоо тэр цомыг хулгайлах гэж аваад үүдний амбаарт тавьсан байсан юм билээ...” гэх мэдүүлэг /2-р хх-4-5/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-242-244/
- Иргэн С.Бгаас 2019 оны 12 сарын 13-ны өдрийн 10 цаг 32 минутад 42 инчийн зурагт, булган малгай хураан авсан тэмдэглэл /1-р хх-245-246/
- Хохирогч Ж.Тт хар өнгийн 42 инчийн Могул нэртэй зурагт 1ш, хүрэн өнгийн 4 талтай хуучин булган малгай 1ш зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-248/
- Гэрч С.Бгийн: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр намайг Сайнцагаан сумын 5-р баг Шандын 2-7 тоотод гэртээ эхнэр хүүхэдтэйгээ хамт байж байхад орой 19 цагийн үед манай гэрт манай ээжийн эгчийнх нь хүүхдийн хүүхэд болох Ггын Б гэгч нь ганцаараа орж ирсэн юм. Тэгээд орж ирэхдээ Г.Б шар өнгийн монгол гуталтай, хар өнгийн зузаан гэмээр куртиктэй, дөрвөн талтай булган хуучин гэмээр малгай өмсчихсөн байсан. Тэгээд ах гараад ир гээд дагуулаад гартал та надад тодорхойлолт гаргаад өгчих гэхээр нь юу яриад байгаа юм гээд би уурлатал гадаа хашааны гадаа машин дотор гэсэн тэгэхээр нь гадаа гартал нэг соната-6 маркийн машин дотор хар өнгийн том зурагт тавьчихсан байсан. Харин нөгөө машин хот руу явах гэж байсан юм билээ тэр зурагтаа л зарчихаад хот руу явах гэж байсан юм билээ. Би гэрт оруулаадах ямар янзын юм байгаа юм гэж хэлтэл нөгөө зурагтаа Г.Б өргөөд манай гэрт оруулсан. Харин би нөгөө машины жолоочийг та нар яв яв ажил төрлөө бод гээд явуулсан. Г.Б болохоор тэр зурагтыг надад хэлэхдээ өөрийнхөө хоёр хүүхдээс энэ зурагтыг авсан гэхээр нь би чи хулгай хийсэн юм биш үү гэж хэлтэл тийм юм байхгүй гээд инээж байснаа зурагтаа манай гэрт хаячихаад гараад зугтаагаад явсан юм....” гэх мэдүүлэг /2-р хх-11/
- Гэрч Ж.Б: “...2019 оны 12 дугаар сарын 12-ний өдөр би орой 20 цагийн үед Улаанбаатар хотруу таксигаар явах гээд хүн авах гээд Номуун зоогийн газар дээр очтол нэг хар өнгийн куртиктэй, шаргал өнгийн монгол гуталтай, дөрвөн талтай булган малгай өмссөн нэг залуу зогсож байсан. Тэр залуу Улаанбаатар хот орох гэсэн юм ээжийн бие тааруу байгаа би гэрээсээ зурагтаа аваад зарах гэж байна зурагт авах уу гэхээр нь би ямар зурагт юм гэтэл 42 инчийн зурагт байгаа гэж хэлээд намайг дагуулаад Сайнцагаан сумын 8-р баг Айрагийн 3-1 тоот хашааны гадаа дагуулж очсон. Тэгээд тэр залуу гэр лүү ороод нэг хар өнгийн 42 инчийн зурагт аваад гараад ирсэн. Тэгээд би эргээд Номуун зоог орж тэнд зурагтыг нь шалгаж үзтэл тэр зурагт зүгээр ажиллаж байсан. Харин надтай хамт явсан нэг охин тэр зурагтыг сонирхож байсан тэр зурагтыг 300000 төгрөгөөр зарна гэж байсан. Тэгээд тэр залуу Сайнцагаан сумын 5-р баг Шандын 2-7 тоот хашааны гадаа дагуулж очсон. Гэтэл нэг ах гарч ирээд нөгөө залууг зурагтын хамт аваад орсон. Намайг тэр ах “чи яв яв энэ залуу хулгай хийсэн байж болзошгүй найдваргүй хүн” гэхээр нь би тэр залууг тэр газар хаяад шууд Улаанбаатар хот руу явсан юм. Тэр зурагт зарна гэсэн залуугийн нэрийг мэдэхгүй ойролцоогоор 35 нас гарч яваа гэмээр хүн байсан.Өөрийгөө хэн гэдгээ хэлээгүй. Тэр айлаас том хар өнгийн 42 инчийн зурагт аваад гараад ирсэн, өөр юм авчраагүй харагдаагүй .Тэр залуу жаахан архи уусан гэмээр согтуу байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-11/
- Үнэлгээний комиссын “42 инчийн Могул нэртэй зурагт 1ш-600.000, 10 л бетон 2ш-80.000, 40л бетон 1ш-130.000, Хаш чулуун цом 1ш-100.000, нокио маркийн гар утас 1ш-50.000, Самсунг маркийн гар утас 1ш-100.000, булган малгай 1ш-80.000, Монгол гутал 1ш-350.000 төгрөг гэжээ” гэх дүгнэлт /2-р хх24-25, 29, 31/
- Яллагдагч Г.Бы: “...2019.12.12-ны өдөр би Сайнцагаан сумын 8-р баг, Айрагийн 3-1 тоотод байх иргэн Ж.Тын гэр онгорхой байхаар нь 42 инчийн зурагт, 40 литрийн бидон зэргийг хулгайлсан. Би хоёр гар утсыг нь аваагүй. Тогтохбаяр ахаас би Монгол гутал, булган малгай дээл зэргийг нь гуйж аваад түр хоёр хоног өмсөөд эргүүлж өгсөн гэх мэдүүлэг...” /2-р хх-41-42/
- Прокурорын 2020 оны 3 сарын 2-ны өдрийн 1922003550027 дугаар тогтоолоор Г.Б нь 2019 оны 12 сарын 12-ны өдөр Ж.Тын гэрээс 42 инчийн зурагт, 40 л бидон, Нокиа1681 маркийн гуар утас 1 ширхэг, Эл Жи-160 маркийн гар утас 1 ширхэг эд зүйлс хулгайлж 870000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. /2-р х.х-39/ зэрэг баримтуудаар;
7. Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Сайнцагаан сумын 7 дугаар баг, 56 дугаар байрны 17 тоотод оршин суух С.Аын гэрээс эд зүйл хулгайлж, 390.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- “ Дундговь аймгийн Сайнцагаан сумын Залуус хорооллын 56-р байрны 17 тоотод байх иргэн С.Аын гэрээс 2020.01.30-ны өдөр гар утас, дээл, бусад эд зүйл хулгайд алдагдсан” гэх мэдээллийг 2020 оны 2 сарын 2-ны өдрийн 10 цаг 17 минутанд хүлээн авсан тэмдэглэл /2-р х.х-50/,
- Хохирогч С.Аын: ...2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр би гэртээ найз Алтан-Эрдэнийн хамт байж байхад манай найз М над руу 16 цагийн үед утсаар танайд очоод ганц юм уучъя гэж яриад удалгүй гаднаас 1 танихгүй хүнтэй хамт архи аваад орж ирсэн. Тэгээд авчирсан архийг нь бид 4 уучихаад М хамт ирсэн хүнтэйгээ гарч яваад А бид 2 унтацгаасан. Тэгээд унтаж байтал 20 цагийн үед Мтай хамт ирсэн хүн 1 ганцаараа 1 шил архи барьчихсан манайд ороод ирсэн, тэгээд авчирсан архинаас нь би ганц 2 татчихаад унтсан. Тэгээд би шөнө сэрээд гар утсаа хайгаад олоогүй, өглөө нь босоод утсаа хайтал миний Гранд макс гар утас, хувцасны шүүгээнд байсан шинэ дан дээл, бүс, торон бүрх малгай, бугуйн цаг, шинэ куртик алга болсон байсан. Тэр хүн өөрийгөө Б гэж байсан, би урьд өмнө нь харж байгаагүй хүн байсан, одоо харвал сайн танина гэх мэдүүлэг /2-р хх-60-61/
- Г.Баас хар өнгийн цагаан өнгөтэй, юүдэнтэй малгайтай улбар шар өнгийн дотортой, шинэ куртик 2020 оны 3 сарын 23-ны өдөр хураан авсан тэмдэглэл /2-р хх-54/
- Хохирогч С.Ат “хар өнгийн цагаан өнгөтэй, юүдэнтэй малгайтай улбар шар өнгийн дотортой, шинэ куртик хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-55/
- Гэрч А.А: ...2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Сайнцагаан сумын 7-р баг 56-р байрны 17 тоотод байх найз Аынд байсан. Бид 2 хоёулаа 2 шил архи уучихаад би унтсан. Тэгээд би шөнө 03 цагийн үед сэрээд Аыг дуудаад цаг харуулах гэтэл Аын утас нь байхгүй байхаар нь би шүүгээнд байх дээл, хувцас хунарыг нь үзтэл бас байхгүй байсан. Би гаднаас ямар хүн ирснийг мэдэхгүй байна, найз А хэлэхдээ манай найз М гэж залуу Б гэж танихгүй хүний хамт ирсэн гэж хэлж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-63/
- Гэрч Д.М: “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байх комын үүдэнд 11 цагийн үед явж байгаад Г.Бтай таарсан юм. Быг болохоор би аймгийн цагдаагийн газрын баривчлах байранд хамт байж байгаад анх танилцсан байсан юм.Тэгээд Б бид хоёр нэг шил архи дэлгүүрээс аваад байтал манай найз С.А утсаар яриад гэрт хүрээд ир гэхээр нь би Г.Быг дагуулаад Сайнцагаан сумын 7-р баг 56-р байрны 17 тоотод очсон юм. Тэдний гэрт А, А хоёр байсан юм.Тэгээд Г.Б бид хоёр нөгөө хоёр гээд дөрвүүлээ хамт авсан архийг ууцгаасан юм. Тэгээд ууж дуусгаад би Г.Бтай хамт гараад Г.Б надаас салаад явсан хаашаа явсныг мэдэхгүй харин би болохоор гэртээ очиж амарсан. Би гэр лүүгээ харьсан харин Г.Б надаас салаад эргээд архи аваад Аын гэрт нь очсон гэсэн. Хулгай хийхийг нь хараагүй. Харин маргааш нь А, А нар манай гэрт ирээд юмаа хулгайд алдсан гэж ярьсан надтай хамт явсан гэх Г.Б гэх хүн юмыг нь хулгайлсан гэж байсан. Бугуйн цаг, дээл, куртик, малгай, бүс, гар утас зэргээ алдсан гэж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-67/
- Үнэлгээний комиссын “Гранд макс маркийн гар утас 1ш-150.000, шинэ дан дээл 1ш-100.000, бүс 1ш-30.000, торон бүрх малгай 1ш-30.000, хавар намрын куртик 1ш-60.000, бугуйн цаг 25.000 төгрөг” гэх дүгнэлт /2-р хх-70/
- Яллагдагч Б.Бы: 2020.01.30-ны өдөр баривчлах байранд цуг байсан Мтай таараад надад нэг шил архи авч өгсөн. Тэгээд манай найз гэртээ шартсан байна гэнэ хамт очъё гээд Сайнцагаан сумын 7-р баг 56-р байрны 3 давхарт 17 тоот хаягт 16 цагийн орчимд очсон. Тэр айлд очиход А нэг залуугийн хамт байсан. Бид 4 нэг шил архи хувааж уугаад М бид хоёр гарсан. Би Мыг гэр лүү нь дөхүүлж өгөөд 0.75 л архи аваад буцаад нөгөө айлд очсон. Тэгээд би тэдний гэрт шөнө болтол байж байгаад гэрээс нь гарахдаа өрөөнд нь байсан нимгэн хүрэн өнгийн дээл 1ш, хар өнгийн бүс, гранд макс маркийн гар утас, өлгүүрт байсан хар өнгийн дээл 1ш, хар куртикийг аваад мөн малгай бугуйн цаг зэрэг эд зүйлүүдийг хулгайлсан юм. Би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор тухай эд зүйлүүдийг хаана аваачсан талаараа сайн мэдэхгүй байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-77-78/ зэрэг баримтуудаар;
8. Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Сайнцагаан сумын 6 дугаар баг, Бы 4 дүгээр гудамжны 05 тоот айлд байсан иргэн Т.Мын виза карт болон түрийвчийг хулгайлан авч 439.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Т.Мын: “...2020.02.08-ны өглөө Төмөртогтох гэх айлд очиход нэг танихгүй залуу байсан. Тухайн үед би сур зардаг хүн байна уу гэж асуухад баруун лагарт байдаг гээд хамт таксигаар яваад үзчихээд би Номуун зоогийн урд талд байх АТМ-аас мөнгө авсан. Мөнгө авахад тухайн залуу хамт зогсож байсан. Миний картны дугаарыг мэдсэн байсан. Буцаад тэр залуутай хамт Төмөртогтохынд очоод нэлээн удсан. Би куртикнийхээ энгэрийн халаасанд түрийвчээ хийгээд тайлаад тавьсан байсан. Би бие засаад эргээд ороод ирэхэд тэр залуу дээлээ тайлсан сууж байсан. Удалгүй гараад ирье гээд дээл бүсээ орхиж гараад иргэж ирээгүй. Би гарах гэтэл миний түрийвч байхгүй байсан. Би Төмөртогтохынд түрийвчээ хайж асууж байгаад явсан. Түрийвчинд иргэний үнэмлэх, хаан банкны виза карт, бэлэн 4000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-94-95/
- Үнэлгээний комиссын “иргэний үнэмлэх 45.000 төгрөг, Хаан банкны виза карт 10.000 төгрөг, түрийвч 10.000 төгрөг” гэх дүгнэлт /2-р хх-102/
- Гэрч Д.Тын: “...Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Бы 04-05 тоотод өөрийн гэртээ Бы хамт архи уугаад сууж байтал М өөрийн дугаараас миний 88995722 дугаарын утасруу 15 цагийн үед залгаад ‘эхнэртэйгээ муудчихлаа танайд очиж архи ууя нэг шил архи аваад очих уу? ээж хэлэхээр нь би тэгье гэж хэлсэн. Удалгүй Б нэг шил 0,75гр савлагаатай Хараа нэртэй архи авч ирсэн Бид гурав авч ирсэн архийг нь уусан Би тухайн үед их согтож унтсан Тэгээд орой сэргэтэл М түрийвч алга болсон байна гэж хэлсэн. Би тухайн үед унтаж байсан. Анх архи ууж эхлэхэд гэрийн баруун орны толгой орчимд сууж байсан. Намайг унтсаны дараа М, Б хоёр АПУ” дэлгүүр орж архи авч уусан Архины мөнгийг М өөрийн хаан банкны виза карт уншуулан төлснийг Б хараад зогсож байсан. Тэр үед Мын хаан банкны виза картын нууц кодыг Б мэдэж авсан байх гэж М намайг сэрсний дараа ярьсан. Би Быг Мын куртикны халааснаас түрийвчийг нь авч байхыг хараагүй. Тэр үед би тасарчихсан унтаж байсан. Би өдөр 15 цагийн үед унтаж 21 цагийн үед сэрсэн. Тухайн үед манай гэрт М байсан. Харин Б явчихсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-110/
- Гэрч З.Түмэнтөгсийн: “...Би 2020 оны 2 дугаар сарын эхээр Сайнцагаан сумын 6- баг Бы 3-2 тоотод айлд очоод гарч яваад гудамжны үзүүр дээр явж байхад хойноос нэг танихгүй ах ирээд АТМ-с мөнгө аваад өгөөч гэсэн.Тэгээд “Номуун зоог”-ийн урд талд байх хаан банкны АТМ дээр очоод хүрэн өнгийн түрийвчнээс виза карт гаргаж ирээд надад кодоо хэлж өгөөд надаар 370000 төгрөг авахуулсан. Тэгээд намайг хот явах унаанд суулгаад өгөөч гэхээр нь би Холбооны урд талаас жижиг тэргэнд суулгаж өгөөд би гэр рүүгээ явсан. Надаар мөнгө авахуулсан хүнийг танихгүй. Би урьд өмнө нь харж байгаагүй. АТМ дотор миний хажууд зогсож байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-106/
- Хаан банк дахь иргэн Т.Мын данснаас 2020 оны 2 сарын 8-ны өдрийн 11 цаг 53 минутаас 18 цаг 49 минутын хооронд 5 удаагийн гүйлгээгээр нийт 370900 төгрөг зарлагадсаныг нотлох депозит дансны хуулга /2-р х.х-132/
- Хаан банкны камерт 2020 оны 2 сарын 8-ны өдрийн 11 цаг 52 минут 30 секундэд Г.Б нь 1 хүнтэй хамт зогсож байгаа нь бичигдсэн гэрэл зураг /2-р х.х-126, 133/
- Яллагдагч Г.Бы: “..2020.02.08-ны өглөө Төмөртогтох гэх айлд байхад гаднаас нэг ах ирсэн. Тэр хүн өөрийгөө М гэж байсан. Тэр хүн нэг шил архитай ирээд бид 3 хувааж уугаад байж байтал М гэх хүн элдсэн сур зардаг хүн байна уу гэж асуухаар нь би байгаа гэж хэлсэн. Тэгээд намайг дагуулаад Баатар гэх айлд очоод сур үзээд аваагүй. Буцаад явж байхдаа Номуун зоогийн ойролцоо байдаг АТМ-аас мөнгө аваад дэлгүүр орж архи авсан. Тэгээд би дээл бүсээ тайлаад сууж байтал М ах бие засах гээд гэрээс гарахаар нь орон дээр тайлаад тавьсан байсан куртикний халааснаас нь түрийвчийг нь авсан. Тэгээд гэрээс гараад АТМ орж нэг танихгүй хүнээр виза картнаас 370000 төгрөг авахуулаад аймгийн төвд архи ууж байгаад маргааш нь Улаанбаатар явсан...” гэх мэдүүлэг /2-р хх-118/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Г.Б нь 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн Ю.Цийг “хөдөөнөөс шөлний хонь авчрах гэсэн юм. Мотоциклоо түр хэрэглүүлээч” гэж хуурч мэхлэн Даюун маркийн мотоцикпийг нь өөртөө шилжүүлэн авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Дээрх баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой баримт байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Б нь иргэн Н.Сгийн өмчлөлийн Хово маркийн 4 ширхэг дугуй хулгайлсан гэх үйлдлээс бусад үйлдлийг хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа болон эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг баримтаар батлагдаж байх тул шүүх Г.Бы мэдүүлгийн зарим хэсгийг буюу иргэн Н.Сд 600000 төгрөгийн хохирол учруулсан хэргээс бусад үйлдлийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцсон болно.
Шүүгдэгч Г.Б нь шүүхэд “дугуй Хово-ных биш жижиг 10.0 той дугуй байсан. Сүүлд нь 4 дугуй авсан гэж надаас нэхэмжилсэн байсан. Би нэг дугуйг нь авч зарж архи уусан. Өөр дугуй аваагүй” гэж мэдүүлсэн нь хохирогч Н.Сгийн “Хово маркийн автомашины 8 ширхэг дугуйг Огийн машинд ачуулсан байсан. 5 ширхэг нь алдагдсан” гэх мэдүүлэг /2-р х.х-155-156/, гэрч А.Бын “ачааны машины жолооч О зогсоол дээр М Б бас өөр 4-5 хүнтэй хамт ирж машин дээрээ ачсан байсан дугуйнуудаас нэг ширхгийг нь зарчихаад яваад өгсөн. Дараа нь М хочит Б нийтдээ 4 ширхэг дугуй авч явсан. Том камазны хуучиндуу дугуй байсан” гэх мэдүүлэг /2-р х.х-156-157, гэрч Б.Огийн “миний машин дээр Г гэх хүний эзэмшлийн камаз машины гэмээр 9 ширхэг дугуй ачсан байсан. 2017 оны 7 сарын 1-ний өглөө 9 цагийн үед машин дээрээ очоод М хочтой Бд нэг том дугуй өгөөд би өөрөө тэнд үлдсэн. Б зах дээр аваачиж зарсан гэсэн. Би тэр дугуйг Гд хэлж авсан. Намайг явсан хойгуур Б миний машин дээр 4 удаа очиж 4 дугуй хулгайлсан юм” гэх мэдүүлэг /2-р х.х-157-158// баримтуудаар няцаагдаж байх тул энэ талаарх түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар тооцсонгүй.
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны с 7 сарын 17-ны өдрийн 11 дугаар тогтоолоор “Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаныг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэх өөрчлөлтийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэн /3-р х.х/ яллагдагчаар мэдүүлэг авсан /3-р х.х-124/, мөн прокурорын 2020 оны 7 сарын 20-ны өдрийн 87 дугаар яллах дүгнэлтээр дээрх зүйл хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоож, шүүхэд шилжүүлсэн ба яллах дүгнэлтийг мөн өдрөө гардуулан өгсөн /3-р х.х-128-135/ байна.
Шүүгдэгч Г.Б нь 7 удаагийн хулгайн үйлдлийг хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн боловч түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар буюу “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэж зүйлчилж ял сонсгож байгааг зөвшөөрөхгүй байгаа тухайгаа яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ дурьдсан, мөн ийм тайлбарыг өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд илэрхийлж байгааг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Үүнд:
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай идэвхтэй үйлдэл байх бөгөөд гол зорилго нь амар хялбар аргаар орлого олохыг хүсэж үйлддэг гэмт хэрэг болно.
Шүүгдэгч Г.Б нь өмчийн эзэн болон бусдын өмчийг хариуцан хадгалж буй хүмүүстэй танил буюу танилцсанаа далимдуулан хамт архидан согтуурах, хэт согтуурсан буюу унтаж байгааг нь далимдуулан эд хөрөнгийг нь авах нэг хэв маягийн арга барилаар хулгайлах гэмт хэргийг 8 удаа үйлдсэн нь баримтаар нотлогдсон тул түүнийг тухайн гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа буюу “байнга үйлдсэн” гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь “архи их уудгаас минь боллоо. Согтсон үедээ хүний юмыг аваад яаснаа санадаггүй” гэж мэдүүлсэн нь хохирогч, гэрч нарын ”хамт архи уусан. Тасраад унтсан. Сэрэхэд Б явсан байсан. Сэрэхэд эд зүйл алга болсон байсан” зэрэг мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна. Мөн хохирогч, гэрчүүд согтуурсны улмаас унтаж байгааг далимдуулан эд хөрөнгийг нь авсан даруйдаа АТМ-аас хүнээр мөнгө авахуулах, машин хөлслөн ирж дугуйг нь ачиж явах, мотоциклийг нь унаж явах, бусдад борлуулах, өөр орон нутаг руу оргон зайлах зэрэг идэвхтэй үйлдлүүдийг хийж байгаа нь түүнийг хулгайлах гэмт хэргийг ухамсартайгаар, тодорхой төлөвлөгөөтэйгөөр, дэс дараатайгаар үйлддэг болохыг нотолж байна.
Шүүгдэгч Г.Бы гэрч, яллагдагч, шүүгдэгчээр удаа дараа өгсөн мэдүүлгүүдийг шинжлэн судалж үзэхэд тухайн нөхцөл байдлыг бодитойгоор тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд нь эргэлзээ төрөхөөргүй байх тул түүний сэтгэцийн байдлыг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шаардлагагүй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул тухайн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй болно.
Шүүгдэгч Г.Б нь “ам бүл-3, эцэг эхийн хамт амьдардаг” гэж шүүхэд мэдүүлсэн боловч эцэг эхээсээ өрх тусгаарласан болох нь эцэг А.Г “2018 оны хулгайн хэрэгт холбогдож 1 жил хоригдож байгаад суллагдсан. Ямар нэгэн хань ижил байхгүй, үр хүүхэд гэхээр юм байхгүй, ганцаараа л амьдардаг. Эхнэр бид хоёртой хамт амьдарч байгаад өрх тусгаарласан” гэх мэдүүлэг /1-р х.х-48-49/, эх И.Хархүүгийн “Миний хүү өөрийн гэсэн гэр орон байхгүй. Нөхөр бид хоёртой хамт амьдарч байгаад ам бүл тусгаарласан юм. Тэрнээс хойш л гадуур тэнээд яваад байгаа сураг гардаг болсон. Манай ах дүү нар дээр мал маллаж байсан сураг байсан” гэх мэдүүлэг /1-р х.х-51/ баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Б нь ”айлд туслах малчнаар ажилладаг, цалингаа аваагүй” гэснээ нотлох баримт гаргаж өгөөгүй ба Хаан банк, Төрийн банк, Хас банкинд харилцах дансгүй болох нь тухайн банкны тодорхойлолтоор /1-р хх-95-99/ тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 7 сарын 1-ний өдөр иргэн Н.Сгийн эзэмшлийн 4 ширхэг хулгайлсан үйлдлийн улмаас 2017 оны 7 сарын 3-ны өдрөөс эрэн сурвалжлагдаж байх үедээ 2017 оны 6 сарын 24-нөөс 7 сарын 13-ны хооронд бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийн улмаас цагдаагийн байгууллагад мөрдөн шалгагдаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б нь урьд нийт 451 хоног цагдан хоригдсон тул хорих ялыг биечлэн эдэлсэнд тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 1444 дугаар шийтгэх тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р х.х-82-89/, эрэн сурвалжилсан бүртгэл /2-р х.х-176/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон ба шүүгдэгч Г.Б нь шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш буюу 2018 оны 10 сарын 17-ны өдрөөс хойш 2020 оны 2 сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд ямар орлого олж байсан эсэх, түүний амьдралын эх үүсвэрээ хэрхэн хангадаг болон оршин сууж байсан хаяг ч тодорхойлогдохгүй, нотлогдохгүй байна.
Шүүгдэгч Г.Б нь 8 удаагийн хулгайлах үйлдлээр иргэдэд 12011000 төгрөгийн хохирол учруулснаас автомашин, куртик, адууны мах зэрэг зарим эд хөрөнгийг худалдаж авсан иргэдээс нь буцаан хураалгаснаас өөрөөр хохирол төлбөр огт нөхөн төлөөгүй, тухайн эд хөрөнгө хаана байгааг тогтоох боломжгүй болгож, гэмт хэргийн ул мөрийг балласан байгаа нь түүнийг хууль бус арга, орлогоор өөрийн амьдрах нөхцөлөө хангаж байсан гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд шүүгдэгч Г.Бы 8 удаагийн хулгайлах үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул уг зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж дүгнэв.
Түүнчлэн шүүгдэгч Г.Б нь иргэн Ю.Цийг өөрийнх нь эцэг А.Гг таньдаг байдлыг ашиглан “хөдөөнөөс шөлний хонь авчрах гэсэн юм. Мотоциклоо түр хэрэглүүлээч” гэж хуурч мэхлэн Даюун маркийн мотоциклийг нь өөртөө шилжүүлэн авч, иргэн Түвшинбаатарт 110000 төгрөгөөр зарж борлуулан, иргэн Ю.Цэд 800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ю.Ц мэдүүлэг /1-р х.х-154/, иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг /1-р х.х-166, /, эд зүйл хураан авсан тэмдэглэ л/1-р х.х-155/, хөрөнгийн үнэлгээ /1-р х.х-181/баримтаар нотлогдсон байна.
Иймд Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан гэмт хэрэг, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Бы хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэдэд 12011000 төгрөгийн хохирол, 1980000 төгрөгийн хор уршиг учирсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Г.Б нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Ө.Б, Ж.Т, Н.С, Т.М, С.А, У.Х, Б.Ү, Б.Оюун, Ю.Ц, иргэний нэхэмжлэгч , Ш.Х, Ө.Г нар нь өөрсдийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Г.Баас шаардах эрхтэй байна.
Шүүгдэгч Г.Бд холбогдох хавтаст хэрэгт хавсаргагдсан баримтыг шинжлэн судалж үзэхэд дараах тооцоо гарч байна.Үүнд
Хохирогч Ю.Ц эзэмшлийн улсын дугааргүй, Даюун маркийн мотоциклийг аас хураан авч эзэнд нь хүлээлгэн өгсөн /1-1 х.х-155, 156/ ба хохирогч Ю.Ц “мотоциклоо авсан болохоор гомдол аналгүй” хэмээн мэдүүлж иргэний нэхэмжлэл гаргаагүй /1-рх.х-163/, иргэн Ш.Хаас 10 кг 200 гр адууны махыг хураан авч хохирогч Б.Үад хүлээлгэн өгсөн /1-р х.х-199, 200/ ба хохирогч Б.Ү нь үлдэх 11 кг 800 гр адууны махны төлбөрийг нэхэмжилж байгаа /1-р х.х-212/, иргэний нэхэмжлэгч Ш.Х 70000 төгрөгийг Г.Баас нэхэмжилж байгаа, хохирогч Ж.Тын эзэмшлийн 42 инчийн зурагтыг иргэн С.Бгаас хураан авч эзэнд нь хүлээлгэн өгсөн /1-р х.х-243-246/ ба хохирогч Ж.Т нь 2 ширхэг гар утас, 40 литрийн бидоны төлбөрийг нэхэмжилж байгаа /2-р х.х-6-9/, хохирогч С.Аын хүрмийг Г.Баас хураан авч эзэнд нь хүлээлгэн өгсөн /2-р х.х-54,55/ ба хохирогч С.А нь гар утас, дээл, бүс малгай, бугуйн цагны төлбөрийг нэхэмжилж байгаа /2-р х.х60-61/, хохирогч Б.О эзэмшлийн 9554 УНК улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг иргэн Б.ЖБс хураан авч хүлээлгэн өгсөн ба хохирогч Б.Оюун нь автомашины алга болсон солигдсон эд ангийн төлбөрийг Ө.Г, Б.Ж нараас нэхэмжилж байгаа /2-р х.х-239-240/, иргэний нэхэмжлэгч Ө.Г нь Г.Баас 1800000 төгрөг нэхэмжилж байгаа, хохирогч У.Х, Т.М, Ө.Б, Н.С, иргэний нэхэмжлэгч , Ш.Х, Ө.Г нарт төлбөр огт төлөөгүй байна.
Иймд Г.Баас нийт 5810640 төгрөг гаргуулж хохирогч Ө.Бд 200000 төгрөг, хохирогч Ж.Тт 330000 төгрөг, Б.Үад 56640 төгрөг, С.Ат 335000 төгрөг, Т.Мад 439000 төгрөг, Н.Сд 600000 төгрөг, У.Хд 1870000 төгрөг, иргэний нэхэмжлэгч т 110000 төгрөг, Ш.Хд 70000 төгрөг, Ө.Гт 1800000 төгрөг олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч Б.О эзэмшлийн автомашины алга болсон, эд ангийг нь сольсон гэм хорын төлбөрийг Ө.Г, Б.Ж нараас нэхэмжилж байгаа тул Г.Бд шууд хамааралгүй, мөн хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нотлох баримт хангалтгүй, хуульд заасан шаардлагыг хангаж нэхэмжлэл гаргаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэлгүй байна. Иргэн Б.Оюун нь баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдэд холбогдуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар буюу өөрийн болон гэм буруутай этгээдийн оршин суугаа газрын харъяалах иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
Шүүгдэгч Г.Баас хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардал нэхэмжлээгүй ба улсын яллагчаас шинжээчийн зардлын төлбөрийг Г.Баас гаргуулж Арвижих-Эстимэйт ХХК-д олгох санал гаргаж байна. Гэвч хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан цагдаагийн байгууллагаас шинжээчийн зардлыг нэхэмжлээгүй, Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор баталсан Эрүүгмйн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журамд заасан ажиллагааг хийж, баримт бүрдүүлж ирээгүй байхад шүүх өөрийн санаачилгаар тухайн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 1444 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-85-89/, эрүүгийн хариуцлага хүлээж авсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-82/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Бы үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин анх удаа залилах гэмт хэрэг үйлдсэн хохирогч Ю.Ц “гомдолгүй” гэж байгааг харгалзан мөн үйлдэлд нь улсын яллагчаас санал болгосон 1 жилийн хугацаагаар хорих ялын хугацааг доошлуулж 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтов.
Анх удаа хорих ял эдлэх гэж байгаа, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч шударгаар мэдүүлж байгаа, хувийн байдал зэргийг нь харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Бы 2019 оны 10 сарын 3-наас 12 сарын 2-ныг хүртэл хугацаанд цагдан хоригдсон, мөн 2020 оны 5 сарын 15-наас өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцно.
Эд мөрийн баримтаар ирүүлсэн камерын бичлэг бүхий дискийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгална.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2.дугаар зүйлийн 4, 36.3, 36.8, 36.10,36.13 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Г Быг хулгайлах гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг, мөн бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овогт Г Бд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгийн 2.4-т зааснаар Г.Бд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн 6 /зургаан/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан 6 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бы цагдан хоригдсон 164 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Г.Баас эд хөрөнгө хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Ю.Цэд Даюун маркийн мотоцикл, Б.Үад 10.2 кг адууны мах, хохирогч С.Ат 1 ширхэг хүрэм, Ж.Тт 1 ширхэг зурагт, хохирогч Б.О приус-20 маркийн 95-54 УНК улсын дугаартай автомашиныг тус тус хүлээлгэн өгсөн ба Г.Баас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б овогт Г Баас 5810640 төгрөг гаргуулж хохирогч Ө.Бд 200000 төгрөг, хохирогч Ж.Тт 330000 төгрөг, Б.Үад 56640 төгрөг, С.Ат 335000 төгрөг, Т.Мад 439000 төгрөг, Н.Сд 600000 төгрөг, У.Хд 1870000 төгрөг, иргэний нэхэмжлэгч т 110000 төгрөг, Ш.Хд 70000 төгрөг, Ө.Гт 1800000 төгрөг тус тус олгосугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд зааснаар камерийн бичлэг бүхий 1 ширхэг CD-г Г.Бд холбогдох эрүүгийн 1922001900088 тоот хэрэгт хавсарган үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ
ШҮҮГЧИД З.ШҮРЭНЧУЛУУН
Б.ВОЛОДЯ