Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 993

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон                    

                                ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.“Твин парк” СӨХолбооны нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч Б.Болдбаатар, С.Энхтуяа нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 461 250 төгрөгийг сайн дураар, бүрэн төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 14 487 төгрөгийг Хан-Уул дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7 243 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурьдсугай.

 

                              

 

 

                             

                             ШҮҮГЧ                                     Д.ЭНХЦЭЦЭГ