| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 169/2020/0073/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/98 |
| Огноо | 2020-09-30 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | М.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Б.Цэрэнбат
Улсын яллагч: М.Оюунбат
Шүүгдэгч: Н.Ц нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Цт холбогдох 2022001530082 тоот хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......төрсөн, ........ боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:........./ О овогт Нгийн Ц нь бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад:
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Ц нь 2017 оны 2 дугаар сарын11-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 4-28 тоотод оршин суух иргэн З.Бын байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж иргэн З.Бд 730.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-ны шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айраг хорооллын 6-18 тоот хашаанд байрлах хүнсний мухлагт хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлж иргэн Ц.От 400.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2017 онд сургуулиа төгссөн ажилгүй байсан. 2017 онд цагаан сараар шинийн гуравны шөнийн 01 цагт С гэх дүүгээ ойрхон нэг газар луу яваад ирье гээд дагуулаад явсан. Хулгай хийнэ гэж хэлээгүй. Мандалд очоод Сыг айлын хойно үлдээгээд өөрөө Бын гэрийн тооноор ороод хулгай хийсэн. Бын гэрээс 6 шил архи, хүүхдийн бэлэг болох школад, хөргөгчнөөс нь 25 кг орчим бууз зэрэг эд зүйл авсан. Тэгээд эд зүйлсээ тооноор гаргаад зарим архийг нь гаргаж байхдаа хагалсан. Хулгайлсан эд зүйлээ даавуунд боосон учраас С яг юу болох талаар мэдээгүй. Би явж байх замдаа Сад хулгай хийсэн талаараа хэлэхэд С эсэргүүцээд би энэ хэрэгт чинь оролцохгүй шүү гэж хэлсэн.
2017 оны 04 сарын 19-ний орой 17 цагийн үед би хүнтэй уулзчихаад хулгай хийсэн дэлгүүрийнхээ араар явж байгаад дэлгүүр хаалттай байхаар нь
Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай баримт тул шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Цын санаатай үйлдлийн улмаас иргэн З.Бд 750.000 төгрөг, Ц.От 400.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг /хх8-9, 69-70/ үнэлгээ /хх/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О овогт Нгийн Цыг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заансаар Н.Цт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Н.Цт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих яыг тэнсэж 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзсугай.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүхээс хянан харгалзсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа Дундговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүргийг Н.Цт хүлээлгэсүгэй.
5. 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцтэгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд тус тус зааснаар Н.Цт хорих ял биечлэн эдлүүлэхгүйгээр тэнссэн энэхүү шийдвэрийн биелэлтэнд тавьж шүүхээс оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дундговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт /дарга Есөн-Эрдэнэ/ даалгасугай.
6. Шүүгдэгч Н.Ц нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч З.Б нь 750.000 төгрөг, хохирогч Ц.О нь 400.000 төгрөгийг Н.Цаас хүлээн авсан тухайгаа бичгээр мэдэгдсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хохирогч З.Б, Ц.О нарын иргэний нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч Н.Ц хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр холбогдох иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ