Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1075

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  Сайнбуу овогт С  Уянга /РД: /, Ачхариад овогт Цэ. /РД: / нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т зааснаар нэхэмжлэгч С.У  ын өмчлөлд  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 999999 тоот хаягт байрлах 93.02 м.кв, 3 өрөө орон сууц, мөн хаягт байрлах В1-24 тоот автомашины зогсоолыг үлдээж, С.Уянгаас 94 496 500 төгрөг гаргуулан хариуцагч Ц.Гомбосүрэнд олгож, орон сууц, автомашины зогсоол нь С.Уянгын хуваарьт өмч  болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээсэлж олсон орлого 30 550 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг, хариуцагч Ц.Гомбосүрэнгийн 74 780 000 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дуаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 197 660 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч С.Уянгад олгож, үлдэх 1 188 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гомбосүрэнгээс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Уянгад олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 805 517 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 630 433 төгрөгийг нэхэмжлэгч С.Уянгаас гаргуулан хариуцагч Ц.Гомбосүрэнд олгосугай.

 

            4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Минжээд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                               Д.ЭНХЦЭЦЭГ