Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн,

улсын яллагч Н.Булганчимэг

шүүгдэгч Ж.Алзахгүйбаатар, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 23-нд Говь-Алтай
аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын техникч
мэргэжилтэй, Эрдэмтранс ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн
хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо амины орон сууцны 3-230 тоотод оршин суух хаягтай,

-2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181
дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 хоног хорих ялаар шийтгэгдэж,
хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /РД:ДЖ75122311/, Боржигон овогт Жигжидсүрэнгийн Алзахгүйбаатарт холбогдох 201624000048 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ж.Алзахгүйбаатар 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 11
цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг Гэмтэл согог судлалын
үндэсний төвийн зүүн талын замд Эрдэм транс ХХК-ны эзэмшлийн Daewoo ВS-106
маркийн 06-04 УНБ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын
Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, мөн дүрмийн 2.5 а/,б/,в/ заалтуудыг зөрчиж Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх гэмт хэргүүдийг үйлдсэн гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

Шүүгдэгч Ж.Алзахгүйбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй, прокурорын яллах дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Ж.Алзахгүйбаатарын хувийн байдалтай холбоотой жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 57/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 60, 70/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 61/, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 62/, үйлчилгээний даалгаврын хуудас /хх-ийн 63/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 64-66/, автобусны жолоочийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 67-68/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 69/,   иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 72/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 73/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 74/,  ял шалгах хуудас /хх-ийн 55/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 84/, ажилд томилох тухай захиралын тушаал /хх-ийн 101/, жолоочийн үнэмлэх /хх-ийн 114/ зэргийг шинжлэн судлав.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Алзахгүйбаатар 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 11
цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг Гэмтэл согог судлалын
үндэсний төвийн зүүн талын замд Эрдэм транс ХХК-ны эзэмшлийн Daewoo ВS-106
маркийн 06-04 УНБ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын
Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 ‘Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг
мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга
хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Чинбаярыг мөргөж
биед нь хүнд гэмтэл учруулан мөн дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон
жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан
шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд
юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд
эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол
уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр
хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр
хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын
дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/зам тээврийн
ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн
хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн
баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”
гэсэн заалтыг зөрчин хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан
талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Чинбаярын:..”2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн
орчим гэмтлийн эмнэлгийн урд талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо
чиглэлтэй зам хөндлөн гарч яваад замын 2 дугаар эгнээнд автобусанд мөргүүлсэн
юм. Замын нэгдүгээр эгнээгээр нэг жижиг машин явж байхад нь тэрний урдуур
гараад явтал 2 дугаар эгнээгээр их хурдтай автобус орж ирээд намайг мөргөөд
унагаасан юм. Тэгтэл автобус зогсоод намайг зам дээрээс босгоод автобусандаа
оруулаад суулгасан тэр үед миний баруун талын чихнээс цус гараад тогтохгүй
байсан. Тухайн үед би шоконд орсон байсан. Тухайн үед автобусны жолооч
эмнэлэг дуудаж байна гэж хэлж байсан тэгээд эмнэлэг ирэхгүй байсан. Тэгээд би
автобусанд сууж байтал араас замын машинууд сигналдаад байсан тэгтэл жолооч
нь “би чамд унааны мөнгө өгье чи гэртээ байж бай би чам руу яръя” гээд нөгөө
автобусны жолооч миний утсыг аваад үлдсэн юм. Тэгээд би тэндээс гэртээ очоод
хэвтээд авсан. Тэгээд гэртээ 2 хонотол миний бие муудаад болохгүй болохоор нь
автобусны жолоочтой холбогдоод 2016 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр Гэмтэл
согог судлалын үндэсний төвд ирж үзүүлээд эмнэлэгт хэвтсэн юм. Эмнэлэгт нийт
10 хоноод гарсан юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл явсан.
Харагдах орчин чөлөөтэй зам гулгаатай машин тэрэгний хөдөлгөөн бага цаг агаар
таатай байсан. Би тэр автобусыг 30 орчим метр зайнаас харсан. Тэр автобус
намайг хараад тоормос гишгээгүй намайг мөргөсөн гэж бодож байна тэр автобус
миний явсан тал руу дарсаар байгаад тулж ирээд л тоормос гишгээд л намайг
мөргөсөн би 2 орчим метр газарт шидэгдсэн би автобусны урдуур гарч амжина гэж
гүйж яваад мөргүүлсэн юм. Тэр автобус миний зүүн шанаа хэсэгт мөргөсөн юм.
Одоо биеийн байдал гайгүй болж байгаа гэхдээ зүүн талын чих дүлий болсон.
/хх-ийн 12-13/ гэсэн,

 

иргэний хариуцагч Ц.Мөнхсайханы:..”Хьюндэй Дэү-106 маркийн 06-04 УНБ
улсын дугаартай том оврын автобус нь манай Эрдэмтранс ХХК-ны нэр дээр
байдаг юм. Энэ Автобус нь 2009 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 2011 онд
Монгол улсад орж ирсэн машин байгаа юм. Уг ослоос болж манай автобусанд
эвдрэл гэмтэл гараагүй манай компаны зүгээс бол Ж.Апзахгүйбаатарт ямар нэгэн
гомдол санал байхгүй. Осол болсон өдөр манай компаний албан ёсны жолооч
Ж.Алзахгүйбаатар нь 4-216 чиглэл буюу Дэнжийн-1000 - Вокзалын чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. Өглөө 06 цагт ажилд гарах үед нь техникийн бүрэн бүтэн
байдлыг шалгаад ажилд нь гаргасан. Уг автобусыг хамгийн сүүлд 2015 оны 11
сарын 19-ний өдөр үзлэгт оруулсан техникийн хувьд бүрэн автобус байгаа юм.
Харин хохирогчийн эмчилгээнд гарсан зардпыг бол даатгалаараа шийдүүлнэ.
Манай компанийн зүгээс бүх автобус бүрэн даатгалтай тийм болохоор бид эрсдэлээ
даатгалаараа шийдүүлдэг. /хх-ийн 20-21/ гэсэн,

 

гэрч Т.Наранбаатарын:..”2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 09 цаг өнгөрч
байхад сургуульдаа явах санаатай Вокзал-Дэнжийн-1000 чиглэлд явдаг
автобусанд суугаад явж байтал миний сууж явсан автобус Баянгол дүүргийн 7
дугаар хорооны нутаг дэвсгэр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хажуу
талын уулзвар нэвтрэх гээд хойноос урагшаа чиглэлтэй явж байгаад зүүн гар
тийшээ эргээд уулзвар нэвтрээд явж байгаад нэг явган хүн мөргөсөн юм тэгээд
автобус зогсоод жолооч нь буугаад удаагүй нэг эрэгтэй хүнийг оруулж ирээд
автобусандаа суулгасан тэгээд эмнэлэг дуудах гэсэн утастай хүн байна уу гэхэд
би утсаа гаргаж өгсөн юм миний утсаар уг автобусны жолооч эмнэлэг дуудсан
тэгээд л би утсаа аваад уг автобуснаас буугаад яваад өгсөн юм. Ямар номерын
автобусанд сууснаа хараагүй том оврын Вокзал-Дэнжийн-1000 чиглэлд явдаг автобус байсан тухайн автобус бараг хүнгүй дотор талдаа 3-4 хүн л сууж явсан би
арын зааланд сандал дээр сууж явсан болохоор хүн мөргөсөнг хараагүй автобус
хэр хурдтай явсан талаар бол санахгүй байна. Мөргүүлсэн хүн эрэгтэй л хүн
байсан толгой өвдөөд байна гэж байсан автобусны жолооч л түргэн дуудах гэсэн
юм утастай хүн байна уу гэхээр нь би туслах гээд л өөрийнхөө утсыг өгсөн тэгээд
түргэн дуудсан гэхээр нь хичээлтэй байсан болохоор уг автобуснаас буугаад л
яваад өгсөн уг автобус хэргийн газар дээрээ үлдсэн юм. /хх-ийн
99/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,

техникийн шинжээчийн 135 дугаартай“...Хьюндай Дэү-106 маркийн 06-04
УНБ улсын дугаартай том оврын автобусны жолооч Ж.Алзахгүйбаатар нь Монгол
Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5 а-д заасан “Тээврийн хэрэгслээ нэн даруй
зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн
6.3-т заасан шаардпагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол
бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” 2.5 б-д заасан “Зам тээврийн
осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах,
хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль
тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн
жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр,
тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг
газартаа буцаж ирэх” 2.5 в-д заасан “Зам тээврийн ослын тухай цагдаагийн
байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг
мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан
цагдаагийн байгууллага) ажилтанг иртэл хүлээх” 9.2-т заасан “Жолооч
хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг
хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн
байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Чинбаяр нь Монгол Улсын замын
хөдөлгөөний дүрмийн 3.9а-д заасан “Явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх
хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтуудыг
зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хурдыг бодох боломжгүй байна. /хх-ийн 24-25/ гэсэн дүгнэлт,

 

шүүх эмнэлгийн шинжээч эмчийн Г-943 дугаартай“...Д.Чинбаярын биед
зүүн хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай,
чамархай хэсгийн тархины эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун
тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн
үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоггоох
журамын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд
зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд
нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна. /хх-ийн 27/ гэсэн дүгнэлт болон Зам тээврийн осол хэргийн газарт нөхөн үзэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7/,  хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 28-34/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 111-113/, хохирол хүлээн авсан гэх баримт /хх-ийн 119/, Хохирогчоос гаргаж өгсөн хохиролын баримтууд /хх-ийн 75-83/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд Боржигон овогт Жигжидсүрэнгийн Алзахгүйбаатарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т  зааснаар ял оногдуулж,  Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ж.Алзахгүйбаатарын  холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-т заасан “зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан “хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасан “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” үндэслэлээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Алзахгүйбаатарын үйлдсэн “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан”  гэмт хэрэгт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн үндэслэлээр цагдан хоригдсон Ж.Алзахгүйбаатарын таслан сэргийлэх арга хэмжээг хөнгөрүүлэн өөрчилж батлан даалтад өгөв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүпэд  заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                 ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогт Жигжидсүрэнгийн Алзахгүйбаатарыг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан,

Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Ж.Алзахгүйбаатарт холбогдуулан Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх” гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан “хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Шүүгдэгч Ж.Алзахгүйбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч  2 /хоёр/  жил хорих ял шийтгэсүгэй.

 

4.Ж.Алзахгүйбаатарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч Ж.Алзахгүйбаатар 3 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ж.Алзахгүйбаатарын 381325 дугаартай BCD ангиллын жолоочийн үнэмлэхийг Замын Цагдаагийн газрын Мэргэжил техник хяналтын хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Алтанзулд даалгасугай.

 

7.Ж.Алзахгүйбаатарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар тэнсэж 1/нэг/ жил 6/зургаа/ сарын  хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт  тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

8.Ж.Алзахгүйбаатарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9.Ж.Алзахгүйбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

10.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд ялтан, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ж.Алзахгүйбаатарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                       

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ