Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 1193

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 60 дугаар зүйлийн 60.1-д  заасныг баримтлан хариуцагч Д.Эрдэнэтуяа /РД:ХЕ71050663/-гаас 6 547 505 /зургаан сая таван зуун дөчин долоон мянга таван зуун таван/ төгрөг гаргуулж, “Номин холдинг” ХХК-/РД:2708392/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 005 493 /нэг сая таван мянга дөрвөн зуун ерэн гурван/ төгрөг, хариуцагчийн 1 638 420 /нэг сая зургаан зуун гучин найман мянга дөрвөн зуун хорин/ төгрөг гаргуулж, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д зааснаар хариуцагч Д.Эрдэнэтуяагаас 119 710 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Номин холдинг ХХК-д олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 710 төгрөг, хариуцагчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 288 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ