| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/1058/И |
| Дугаар | 1248 |
| Огноо | 2017-05-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 1248
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Р.Даваа нь нэхэмжлэлийн шаардлага болох 146 000 000 /нэг зуун дөчин зургаан сая/ төгрөгийн 61 000 000 /жаран нэгэн сая/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.Баянмөнх нь үлдэх 85 000 000 /наян таван сая/ төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулах, хариуцагч 85 000 000 төгрөгийг бүрэн төлөх хүртэлх хугацаанд хариуцагчийн өмчлөлийн орон сууцнууд битүүмжлэгдсэн хэвээр байхаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Р.Даваа нь хариуцагч Ж.Батбаатараас татгалзсан болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвлэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Батбаатарт холбогдуулан үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Гантөгсөөс 141 475 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 141 475 төгрөгийг тус тус гаргуулж Б.Батжаргалд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ