Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/86

 

                                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.М холбогдох эрүүгийн 2022000000098 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэн Б.Бг шалтаг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, уруулын салстын язрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ  НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 06 дугаар 27-ны өдөр Төр гэх залуутай 1 шил архи хувааж уусан тэгээд ангийнхаа найз Ц.Гантөмөр гэх залууг дуудсан Хараа гэх нэртэй 0,75 гр архи аваад ирсэн. Б гэх залуу өөр 2 залуу дагуулаад гаднаас ирсэн. Бид байшингийн сүүдэрт нилээн олон шил архи хувааж уугаад би тасраад унтчихсан байсан. Гэртээ унтаж байгаад сэртэл эхнэр ирчихсэн чи Б.Бгийн шүдийг цохичихсон юм бишүү гэсэн би үгүй байлгүй дээ гээд маргааш нь Б дээр очиход “Та миний шүдийг өшиглөөд тэгээд миний шүд уначихлаа” гээд харуулсан тэгээд л би мэдсэн ... Бд эмчилгээний зардал 300000 төгрөг төлсөн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/

 

Хохирогч Б.Бгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Би 2020 оны 06 дугаар сарны 27 ны өдөр 11 цагийн орчимд Хулд сумын танил Магнай гэх залуугийнд очсон юм. Магнайгийн гэрт нэлээн хэдэн залуучууд архи ууцгаагаад байж байсан. Би тэдэнтэй нийлээд хамтдаа архи уусан. Хүмүүс ихэнх нь явцгаагаад Магнайгийн гэрт Гантөмөр, Будгарав Магнай бид дөрөв үлдээд архи уусан. Хэдэн шил архи ууснаа сайн мэдэхгүй байна. Бид дөрөв нэлээн согтоцгоосон. Миний ухаан санаа орон гаран би бараг тасарсан байсан. Би гэрийн зүүн талын орон дээр сууж байтал миний шүд рүү нэг хүн өшиглөсөн. Би ухаан ороод хартал Магнай намайг өшиглөсөн байсан. Тэгэхээр нь би Магнайг зөрүүлээд хөлрүү нь нэг удаа өшиглөсөн. Миний амнаас цус гараад байсан учираас би гэрээс нь гарч цусаа цэвэрлэсэн. Намайг гэрийн гадаа цусаа цэвэрлэж байх хооронд Магнайгийн эхнэр нь Хулд сумын жоншин дээрээс ирээд сумын цагдааг дуудсан. Би тэндээсээ сумын эмнэлэгт очоод анхны тусламж авсан.... миний унасан шүдийг хийлгэх эмчилгээний зардал 300000 төгрөг өгсөн одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй“  гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/

 

Гэрч Г.Будгаравын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 27 ны өдөр Бтэй уулзах ажилаар Б ахын гэрт нь очсон. Бын гэрт Гантөмөр, Б, Б бас манай сумын ганц нэг хүмүүс архи уугаад байж байсан. Тэнд очоод би хамт архи уусан. Архи ууж байсан хүмүүс ганц нэгээрээ явсан. Тэнд Б, Б, Гантөмөр бид дөрөв үлдсэн. Мөн тэнд манай сумын Соронзонболд ах байсан. Тэр ах архи уугаагүй эрүүл саруул байсан. Гантөмөр ах бид хоёр хоорондоо зодолдсон. Б ах бид хоёрыг салгасан. Гантөмөр ах гэрт ороод унтасан. Энэ хооронд Б ирсэн. Б Б хоёр ямар асуудлаас болсон юм мэдэхгүй гэрт нь хоорондоо маргалдаад эхэлсэн. Би гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. Миний урд талд Б, хойд тал Б ах сууж байсан энэ хоёр хоорондоо маргалдаж байгаад Б ах Бгийн нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд Бгийн амнаас нь цус гойжоод шүд нь унасан. Б шүд рүү өшиглөөд унагачихлаа гээд босож ирээд тэр хоёр хоорондоо барилцаад зодолдож эхэлсэн. Тэгж байтал Б ахын эхнэр нь хүрээд ирсэн. Магнай ахын эхнэр нь цагдаа дуудна гэж байсан. Энэ хооронд манай эхнэр ирээд намайг аваад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/

 

Гэрч Ц.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 27 ны өдөр хадмындаа юм хийгээд байж байтал ангийн найз Б ирсэн. Бид хоёр Бын гэрт очиж нэг шил архи уусан. Тэнд Хулд сумын Төр гэх залуу байсан бид гурав архи ууж дуусаад би 0,75 граммын хараа архи авсан. Тэр архийг ууж байтал манай сумын Б мөн манай сумын 2 залуугийн хамтаар ирсэн. Мөн манай сумын Будгарав гэх залуу ирсэн. Бид нар нийлээд гадаа байшингийн сүүдэрт архи ууцгаасан. Бид нар нэлээн олон шил архи ууцгаасан. Хамт архи ууцгааж байсан залуучууд ихэнх нь явцгаагаад Будгарав, Б, Б бид нар үлдсэн байсан. Нэлээн олон шил архи уусан болхоор би тасарсан байсан. Нэг ухаан ортол би Будгаравтай зодолдсон миний хамраас цус гарчихсан байсан. Би Бын гэрт нь ороод гар нүүрээ угаагаад унтаад өгсөн. Унтаж сэрээд хартал Б гэртээ ганцаараа байсан. Би Баар хадмындаа хүргүүлсэн. Б намайг сэрэхэд цагдаа ирээд Бг аваад явсан гэж хэлсэн. Өглөө нь Б над дээр ирээд бид хоёр Б дээр очиж уулзахад Бгийн шүдийг Б өшиглөөд унагачихсан гэж ярьсан... би бол мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/

 

Гэрч Р.Соронзонболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 27 ны өдөр би Өмнөговь аймгаас нүүгээд Хулд сумандаа ирсэн. Сумандаа ирээд ангийн найз Бынд иртэл Б, Гантөмөр, бас манай сумын Будгарав, Б нар архи уугаад сууж байсан. Тэнд байсан Гантөмөр, Будгарав хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэр хоёр зодолдож байгаад Будгаравын шүдийг Гантөмөр унагчихсан. Би тэр хоёрыг салгаад байж байтал Б хүрээд ирсэн. Б ирээд энэ хоёр яагаад зодолдоод байгаа юм гээд тэр хоёр руу агсраад эхэлсэн. Тэгээд Будгаравыг эхлээд нэг цохисон чинь Будгарав наадах чинь миний шүдийг хугалчихсан гээд шүдээ үзүүлсэн. Тэгэхэд Б Гантөмөрыг бас цохисон. Тэгээд би бас тэр гуравыг салгаад гэрт оруулсан. Гэрт ороод Гантөмөр шууд унтаад өгсөн. Би гэрээс гараад явах гээд машиндаа байж байтал Б амнаас нь цус гарчихсан гэрээс гараад ирсэн. Бас юу болсон юм бол гээд би очоод хартал Б шүд ойччихлоо гээд Быг гэрээс нь гаргаж ирээд зодоод эхэлсэн тэгээд би бас тэр хоёрыг салгасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/

 

  • Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 168 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

А. Б.Бгийн биед зүүн доод 2-р шүдний уналт, зүүн доод 1-р шүдний сулрал, уруулын салстын язрал, цус хуралт зөөлөн эдийн нязрал, зовхи, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Б. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

В. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

Г. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ШЭГҮТЖийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.1-т зааснаар 5 хувиар бууруулна.

Д. Шүдний уналт, сулрал, уруулын салстын язрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, салстын цус хуралт, арьсны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 21-22-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Бгийн биед халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Бд “ ... унасан шүдний эмчилгээ болон шинээр хийлгэх 300,000 /гурван зуун мянган/ төгрөг Б.М нь 5462097691 тоот ХААН банкны дансаар өгсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй /хх-ийн 29-30-р хуудас/ гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хохирогчид эмчилгээний зардал болох 300000 төгрөг өгсөн мөн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанарыг харгалзан түүнд шүүхээс торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч  Б.Мт Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураасан болон битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Олхонууд овогтой Баатарын Быг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч        шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Мт мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураан авсан битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хохирогчид 300,000 /гурван зуун мянган/ төгрөг төлсөн болохыг болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ШҮРЭНЧУЛУУН