Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/90

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын яллагч М.Үрэлцэцэг,

Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан, тус шүүхийн "А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Ч.Гт холбогдох эрүүгийн 2022000000090 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 05 сарын 13-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 34 настай, бага боловсролтой, малчин, ам бүл 3, аав ээжийн хамт хөдөө оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Номч овогт Чинзоригтын Г /РД:ЗЗ86051316/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ч.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг, Айргийн 8-34 тоотод тоот хашаанд А.Оийн толгойн тус газар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Ч.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: "Би тухайн үед Оийн ойролцоо Даваа гэдэг айлд найз Нямаа болон бусад хүмүүсийн хамт 0.5 литрийн архи, 3 том пиво хувааж уусан... Намайг очиход манай охин Цэрэнжаргал байгаагүй, тэдний гэрт О болон Оийн хүү буюу миний дагавар хүү Цэрэнпунцаг, Оийн дүү Уртнасангийн 1-2 настай хүүхэд байсан. Уртнасан тухайн үед манай эгч Ганбямба, Батжаргал 2-ыг ирэхээс өмнөхөн ирсэн... О над руу дайраад байхад түүний дүү Уртнасан болон манай эгч Ганбямба, найз бүсгүй Батжаргал нар салгах гээд дундуур орж байсан. Энэ үед нь гараас нь татах үед гаранд нь гэмтэл гарсан байж магадгүй. Толгойнд нь үүссэн гэмтлийг би мэдэхгүй байна. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Надад санал хүсэлт байхгүй яагаад гэвэл би Оийн биед гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/
  • Хохирогч А.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "2020-06-02- ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айргийн 8-34 тоот гэртээ хүү

О.Цэрэнпунцагийн хамт хоолоо хийх гээд байж байтал 17 цагийн орчимд манай салсан нөхөр Ч.Г орж ирсэн. Тэгээд намайг "Пиздаа гичий” гээд хэл амаар доромжлоод суугаад байж байтал гаднаас манай дүү охин болох Уртнасан хүүхдээ тэврээд орж иртэл Ч.Г чимээгүй болчихсон. Тэгээд байж байтал танил эгч Мөнхтуяа орж ирсэн. Тэгээд Гийн найз болох Батжаргалыг утсаар дуудтал 10 орчим минутын дараа Гийн эгч Ганбямбатай цуг ороод ирсэн.

Ч.Гийг найз болох Батжаргал явъя гээд гараас нь татсан чинь Г босож ирээд миний зүүн шуу хэсэг рүү 1 удаа өшиглөөд, над руу хогийн сав шидээд, гутлын тавиур өшиглөөд намайг үсдээд авсан. Тэгээд Батжаргал салгаад гартал цагдаа ирсэн... бид 2009-2019 оны хооронд гэр бүл болон амьдарч байсан дундаасаа нэг охинтой... Надад нэхэмжлэх зүйл байхгүй... " гэх мэдүүлэг /хх-ийн 18- 19-р хуудас/

  • Гэрч Ч.Ганбямбын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Би найз Батжаргалын хамт Бүрд ресторанд байж байтал Батжаргалын утсаар Гийг хуучин эхнэртээ агсам согтуу тавиад байна ирж ав гэж ярьсан... намайг очиход ямар нэг эвдсэн зүйлгүй маргалдсан зүйлгүй Г зуухны урд нь сууж байсан О хоолоо хийж байгаа бололтой байсан биднийг гарах гэтэл О хэрүүл хийж эхлээд Гийг түлхчихсэн чинь Г унахдаа угаалтуур луу унаад түмпэнтэй угаадас асгараад Батжаргал бид 3 угаадсанд хутгалдчихсан, О Г рүү хашхираад дайраад цохиод үснээс нь зулгаасан тэгээд "дандаа согтуу ирж дээрэлхэж даралдаг” гээд уурлаад байсан ... согтохоороо охинтойгоо уулзах гэж ирдэг юм шиг байналээ... удалгүй цагдаа ирж авсан... Г зан байдлын хувьд бид нартай бол их л гайгүй харилцаатай байдаг би эгч нь болохоор миний дүү сайн хүн л гэж хэлнэ бусадтай ямар байдгийг мэдэхгүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/
  • Гэрч А.Уртнасангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Намайг ирэхээс өмнө О эгч Гийн одоо сууж байгаа хүнийг дуудсан юм байналээ. Тэгээд тэр хүүхэн нь Гийн эгчтэй нь хамт хүрээд ирсэн. Тэгээд Гийг аваад явах гэтэл Г босож ирээд манай эгч Оийн гар луу нь өшиглөсөн... Г гутлын тавиурыг өшиглөж эвдээд, хогийн сав барьж аваад чулуудсан, тэгснээ түмпэнтэй угаадас барьж аваад цацсан. Тэгээд эгчийг дахиж барьж авсан бөгөөд гарах гэсэн гаргахгүй гэрийн үүдэнд эгчийн үснээс нь зулгаачхаад тавихгүй нөгөө найз хүүхэн нь болохоор Гийг гаргах гээд цаанаас нь татаад байсан... тэгээд би цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/
  • Гэрч Г.Ням-Осорын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... 2020-06-02-ны өдөр Г болон бусад найзуудтайгаа хамт 2 шил архи 2 пиво хувааж уусан юм. Архи ууж байхад Г гараад явсан байсан. Тэгтэл удалгүй Гийн эгч нь ирээд Гийг зүүн айл руу чинь орчихсон байна хамт очъё гээд намайг дагуулаад тэр айлд очсон. Очоод би гадаа байж байхад Г тэр айлаас гараад ирсэн бөгөөд хуучин амьдарч байсан О араас нь зууралдсан байдалтай гарч ирээд цагдаа нар Гийг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/
  • Насанд хүрээгүй гэрч О.Цэрэнпунцагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... аав гаднаас согтуу орж ирээд ээжийг пизда гичий гээд хараагаад байсан. Тэгээд байж байтал гаднаас Уртаа эгч орж ирсэн. Удаагүй Мөөгий эгч орж ирсэн. Мөөгий эгчийн араас аавын эгч болон эхнэр орж ирсэн. Тэгээд эхнэр нь аавыг явъя гээд гараас нь татсан чинь аав босож ирээд гутлын тавиур өшиглөөд, хогийн сав ээж рүү шидээд, ээжийн гар луу өшиглөөд тэгээд түмпэнтэй угаадас барьж аваад цацсан. Тэгээд ээж гар гээд түлхсэн чинь аав ээжийн толгойноос үсдээд авсан. Тэгээд Уртаа эгч цагдаа дуудсан... ээж тухайн үед бичлэг хий гээд би өөрийнхөө утсаар бичлэг хийж байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/
  • Гэрч Э.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... 2020-06-02-ны өдөр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад Айргийн 8-р гудамжинд хүмүүс маргалдах чимээгээр уг хашаа руу яваад ороход салсан нөхөр нь салсан эхнэр дээрээ ирж агсам согтуу тавьсан нөхцөл байдал тогтоогдсон... Тэр эмэгтэйд ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Намайг цохисон үсдэж чирсэн гэж ярьж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/
  • Гэрч О.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Намайг очиход нэг Оийн гэрт нэг эрэгтэй ирчихсэн хэл амаар доромжлоод байсан юм. Тэгээд би ямар учиртай хүн бэ гэхэд манай нөхөр гэж хэлж байсан. Тэгээд би нэг аяга цай уух гээд байж байтал гаднаас Оийн хадам эгч нь бас нэг эмэгтэйн хамт орж ирээд тэр залууг явъя гэсэн чинь тэр залуу түмпэнтэй угаадас авч цацаад хогийн сав авч чулуудсан. Мөн гутлын тавиур өшиглөөд эвдчихсэн. Тэгснээ Оийн үснээс зулгаагаад авсан... Их авир муутай залуу байналээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-р хуудас/
  • Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: "...хар малгайтай улаан өнгийн дээл өмссөн эрэгтэй гэрийн үүдний хаалганы хэсэгт угаалтуурын зүүн талд байх цагаан өнгийн хайрцгийг өшиглөж байгаа харагдах бөгөөд бичлэгт эмэгтэй хоолой "зүгээр байгаач”, бичлэг хийгээч”, хүүхдийн мэт хоолойгоор "тавилдаа пизда минь гэж хашхирч байгаа мөн цаана нь бага насны хүүхдийн уйлах чимээ сонсогдож байв... хар алаг палажтай эмэгтэйн нүүр нь нааш харсан байдалтай, толгойныхоо ар хэсэгт 2 гараараа барьсан, улаан дээлтэй эрэгтэйн гар үснээс нь зулгаагаад байгаа мэт харагдах "тавиач” гэх хүмүүсийн дуу сонсогдох бөгөөд бичлэгийн чанар нь нилээд бүдгэрсэн байсан учир ямар хүний гар ямар үйлдэл хийж байгаа нь сайн харагдахгүй байлаа...” /хх-ийн 55-56-р хуудас/
  • Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 142 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

А.Оийн биед тархи доргилт, чамархайд зөөлөн эдийн няцрал, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь 2020-06-02-ны өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” зэрэг болно. /хх- ийн 39-40-р хуудас/

  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 53-р хуудас/
  • Хэргийн хамт ирүүлсэн С^ бичлэг 1 ширхэг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ч.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг, Айргийн 8-34 тоотод тоот хашаанд А.Оийн толгойн тус газар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Ч.Гийн мэдүүлэг, хохирогч А.Оийн мэдүүлэг, гэрч А.Уртнасан, Г.Ням-Осор,

Э.Мөнхбаяр, О.Мөнхтуяа нарын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Цэрэнпунцагийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хяналтын прокуророос Ч.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хуулийн зүйл, хэсэгт тохирсон байх тул түүнийг "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хэрэгт хохирогч А.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг авагдсан тул шүүгдэгч Ч.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ч.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураасан болон битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэргийн хамт ирүүлсэн 1 ш С^-ыг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Номч овогт Чинзоригтын Гийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Гийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.Гт мэдэгдсүгэй.
  4. Шүүгдэгч Ч.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураан авсан битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг СД-ыг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.
  5. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    З.ШҮРЭНЧУЛУУН