Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1278

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ихнаяд Хөгжил” ХХК нь нэхэмжлэлийн 72 368 986 төгрөгийн 23 609 789 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Эрчим Хүч Барилга Угсралтын Трест” ХХК нь үлдэх 48 759 196 /дөчин найман сая долоон зуун тавин есэн мянга нэг зуун ерэн зургаан/ төгрөгийг 2017.06.20-нд 6 000 000 төгрөг, 2017.07.10-нд 12 145 941 төгрөг, 2018.03.26-нд 30 513 205 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны  5009391146 дугаартай дандсанд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Эрчим Хүч Барилга Угсралтын Трест” ХХК-иас 401 746 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ихнаяд Хөгжил” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 519 795 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ                             Д.ЭНХЦЭЦЭГ