| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зүмбэрэллхамын Шүрэнчулуун |
| Хэргийн индекс | 169/2020/0094/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/100 |
| Огноо | 2020-11-05 |
| Зүйл хэсэг | 27.10.4., |
| Улсын яллагч | Б.Б |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2020/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга: Б.Цэрэнбат
Улсын яллагч: Б.Батцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Лхам
Шүүгдэгч: С.Т нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Тд холбогдох 2022001580101 тоот хэргийг 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч:
Шүүгдэгч С.Т нь /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Ц.Өийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би мэдүүлэг өгөхгүй, асуултанд хариулна.” гэв.
- Шүүгдэгч С.Т мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “... би 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 10 цагийн үед талийгаач эхнэр Ц.Өтэй хамт Энх-Амгалангийнд очиж ямаа самнахаар гэрээсээ гарсан. Бид Адаацаг сум орж мотоциклдоо 5 литр шатахуун хийгээд сумаас 3-4 киллометрын зайД Очоод хөдөө талийгаач эхнэр Ц.Өийн хамт 0,5 литрийн хэмжээтэй Хараа. архиа хувааж уусан Тэгээд тэндээсээ хүргэн дүү Чулуунбаатарынд очоод 2 литрийн хэмжээтэй Нийслэл" пиво хүргэн дүү Чулуунбаатар, дүү Мөнхнасан, дүү Мөнхцэцэг, талийгаач нарын хамт хувааж уусан Ууж дуусаад өдөр хэрд байхаа цагийг нь тодорхой санахгүй байна Чулуунбаатарынхаас гараад Энх-Амгалангийнд очиход Энх-Амгалан зөрөөд малдаа гарсан, эхнэр Дуламжав нь гэртээ үлдсэн тэгээд айлд цай уучхаад хургатай хонь харъя гээд гарах гэтэл Дуламжав эхнэрийг маань чи “гэрт байж бай” гэхэд талийгаач "хамт явна, хамтдаа явж харъя” гэхээр нь цуг гарсан ойрхон байх худгийн элстэй замаар явж байгаад ойчсон би мотоциклдоо дарагдаж унаад эхнэр миний баруун мөрөн дээгүүр даваад нүүр толгой хэсгээрээ шидэгдэж унасан, би босч очоод хартал толгой нь баруун тийшээ бие нь доошоо харсан байдалтай ам хамраас нь цус гарсан ухаангүй байсан би түргэн дуудах гэсэн боловч утасгүй байсан учраас талийгаачийг дээш харуулж орхиод дүү Чулуунбаатарын гэрт очиход хүн байхгүй байсан учраас шууд сум орж түргэн дуудаад хэрэг болсон газар очсон боловч талийгаач ухаан ороогүй байсан түргэн авч сум ороод 2020 оны 5 дугаар сарын 8-нд Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт авч очоод тэндээ ухаангүй байж байгаад 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нас барсан... жолоодож явсан мотоцикл миний өөрийн эзэмшлийнх би худалдаж аваад 2 жил болж байна... миний мотоцикл урд хянах самбар эвдэрхий мөн хөл тоормосны дөрөөний пүрш тасарсан байсан... бид 2-лаа согтуу байсан мөн хамгаалалтын малгайгүй байсан” гэх мэдүүлэг /хх-86-87/
- Хууль ёсны төлөөлөгч Т.Адъяадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ууланбаатар хотод гэр бүлээрээ ажиллаж амьдардаг. 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр бэр эгч Буян-Өлзий над руу яриад “Аав ээж 2 чинь мотоциклтой явж байгаад ойчсон байна, ээжийг чинь эмнэлэг аваад гэнэ” гэж хэлсэн. Намайг Улаанбаатар хотоос ирэхэд ээж ухаангүй байсан, 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хот руу авч очиж гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нас барсан... надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.. аав маань нэг их уур уцаар байхгүй, хүүхдүүдээ ч загнаж үзээгүй энгийн даруу тусархуу, цайлган хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-28/
- Гэрч Т.Адъяабазарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би хэрэг гарсан өдрийн өглөө Төв аймагруу оторт явсан айлын адуу тууж ирэх гээд эзгүй явсан байсан өглөө намайг гарахад аав ээж 2 архи уугаагүй эрүүл байсан... аав ээж 2 маань хоорондоо эвтэй энгийн харилцаатай хүмүүс... тухайн өдөр эхнэр залгаад ээж осолд ороод ухаангүй байна хурдан ир гэсэн, намайг ирэхэд эмнэлэг дээр ухаангүй байсан... аав маань үг дүү цөөтэй цайлган сэтгэлтэй, элдэв ааш авир байхгүй аядуу зөөлөн хүн... мотоцикл манай аавын өөрийн эзэмшлийнх...” гэх мэдүүлэг /хх-37/
- Дундговь аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч М.Мөнхбатын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. “Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч СТ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн
12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.
Жолооч дараах үүргийг хүлээнэ:
а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй 1 байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,
3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн
хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, в/ зохих журмын дагуу улсын буртгэлд хамруулаагуй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггуй. тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох
3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ в/ мотоцикл. мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх. хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
2. С.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 12.1,3.7-ийн А, 3.4-А-д заасан заалтуудыг зөрчсөн нь осол нөлөөлсөн байна.
3. “Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч С.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.
3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг Жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна.
4.“Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч С.Т нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох “А” ангиллын эрхийн үнэмлэхгүй , тээврийн хэрэгсэл жолооч биш болно.
5. Шинжилгээний явцад ач холбогдолтой нөхцөл байдал илрээгүй гэжээ. /хх-39-40/
- Дундговь аймгийн Автотээврийн мэргэшсэн инженер Э.Болормаагийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:
1. Улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикль нь техник хяналтын үзлэгт хамрагдаагүй.
2. L7GPCKLY2J105768 арлын дугаар бүхий Даюун маркийн мотоциклийн бензин банкийг YINGANG маркийн мотоциклийн банкаар сольсон, арал гагнасан байдалтай, урд дугуйн тоормос ажиллагаагүй, хойд дугуйн хээ элэгдэл язралт цооролттой, урд дугуйн хээ элэгдсэн, тоормосны гэрэл ажиллагаагүй, хөл тоормосны дөрөөний буцаах пүрш тасарсан, тоормосны дөрөө хэв гажсан хянах самбар ажиллагаагүй байгаа нь үйлдвэрлэгчээс тогтоосон [хэмжээ, Монгол улсынн стандарт MNS 5011:2020 “Автотээврийн хэрэгслийн техникийн [хяналтын үзлэг хийх заавар ерөнхий шаардлага” техникийн аюулгүй байдал, стандарт [шаардлагыг хангахгүй байна.
З. Ослын улмаас үүссэн эвдрэл гэмтэлийн шинж байхгүй байна.
4. Улсьш дугааргүй “Даюун” маркийн мотоциклийн хөдөлгүүр хэвийн ажиллаж [хөдөлж байгаа боловч урд дугуйн тоормос ажиллагаагүй, хөл тоормосны дөрөөний буцаах Ипүрш тасарсан. Эвдрэл гэмтэл нь осол болохоос өмнө үүссэн байх боломжтой гэжээ. /хх-42-43/
- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 122 тоот дүгнэлтэд: С.Тгийн биед нуруунд зөөлөн эдийн няцрал, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна, Дээрх гэмтэл зам тээврийн осолд орсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна, Эрүүл мэндийг сарниулаагүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, Цаашид байнгын хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-45/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2745 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: “Шинжилгээнд ирүүлсэн “С.Т 56 н эр” гэсэн хаягтай цуснаас 1,3 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1,3 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх-50/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2746 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн С.Т 56 настай эрэгтэй гэж хаягласан, Н24186734 гэсэн хуруу шилний дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй шингэн цус нь системээр 0(1) бүлгийн харьяалалтай байна.” гэжээ /хх-53/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5653 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Щ.Ө-н биед дух яс, духны хөндийн гадна, дотор ялтас, ухархай ясны дээд, гадна хана, суурь ясны их, бага далавч, зүүн хоншоор ясны урд, гадна хана, хамар ясыг хамарсан нийлмэл хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн тархины эдэд цус хуралт, няцрал, баруун тал бөмбөлгийн зулай, дагз хэсгийн тархины эдэд цус хуралт, няцрал, хүзүүний 4-р нугалмын ар сэртэнгийн хугарал, дух, зовхи, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ,эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой..” гэжээ /хх-56/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2736 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Ө 54 эм ” гэсэн хаягтай цуснаас 1,3 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 1,3 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх-60/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2737 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн иргэн Ц.Ө 54 настай, эмэгтэй гэж хаягласан улаан өнгийн тагтай, хуруу шилтэй шингэн цус нь АВО системээр В(Ш) бүлгийн харьяалалтай байна.” гэжээ /хх-63/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Баяуд овгийн Самбуугийн Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Тг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасч, 1 /нэг/ жил, 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тд оногдуулсан 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч С.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ зШҮҮГЧ З.ШҮРЭНЧУЛУУН