Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1320

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.Энхжаргал нь Ундрам од ХХКомпаний 50 хувийн хувьцааг З.Энхтуяагаас З.Энхтуяад бэлэглэсэн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч З.Энхтуяагийн  нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхөөр, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосны дараа Ц.Содном 55 хувь, З.Энхтуяа 25 хувь, З.Энхжаргал 20 хувийн хувьцааг эзэмшихээр, компаний хувьцааг хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаас өмнө болон хойно үүссэн компанийн өр төлбөрийг хувьцаа эзэмшигчид тэнцүү хэмжээгээр барагдуулах, өөрийн эзэмшилд байгаа компанийн хөрөнгийг компанийн хөрөнгөөр бүртгүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Энхтуяагаас 236 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Энхтуяад олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ                             Д.ЭНХЦЭЦЭГ