| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2021/0029/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/31 |
| Огноо | 2022-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/31
2022 01 03 2021/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, улсын яллагч О.Нандинцэцэг, шүүгдэгч Э.А /өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Аэд холбогдох эрүүгийн “2111 01300 1356” дугаартай, 186/2021/0029/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 22-09 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.А,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Э.А нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 22-9 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.Энхтуяатай маргалдсаны улмаас эрх, эрх чөлөөнд халдаж, улмаар түүний биед зүүн гуя, баруун гуя, өвдөг, зүүн өвдөг, баруун ташаанд цус хуралт, баруун шуу, баруун гарын сарвуу, зүүн шуу, баруун даланд цус хуралт, зүүн чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд зулгаралт, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Э.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...“мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй ” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Энхтуяагийн:..2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай нөхрийн дансны гүйлгээний талаарх мэдээлэл нь надад ирээд би түүнийг нэг эмэгтэйд мөнгө шилжүүлсэн талаар мэдсэн. Тэгээд нөхөр Алтансүхтэй утсаар ярьж энэ талаар маргалдсан. Орой нь Баянбүрд орчимд Аптансүхтэй уулзаж хамтдаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 22-9 тоотод байрлах гэртээ ирсэн. Нөхөр гэрлүүгээ орохоос өмнө дэлгүүрээс пиво авсан байсан бөгөөд гэртээ ороод нөхөр авсан пивоо ууж өдөр болсон асуудлын талаар ярилцаж хоорондоо маргалдаж байтал Алтансүх намайг хана руу толгой, нуруугаар түлхэж мөргүүлсэн. Би түүн рүү хэл амаараа дайраад байсан чинь дахиж уурлаад толгой орчим гараараа 4-5 удаа цохиж, орон дээрээс татаж унагааж хөл, гуя орчим 2-3 удаа өшиглөсөн. Алтансүхтэй 2010 оноос хойш 11 жилийн хугацаанд эхнэр нөхрийн харилцаатай хамт амьдарч байгаа бөгөөд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан ба дундаасаа 2 хүүхэдтэй. Гэр бүлийн харилцаанаас гадуур нэг эмэгтэйтэй уулзаж архи согтууруулах ундаа хэрэглээд яваад байгаагаас өөрөөр асуудал гаргаж байгаагүй. Өмнө нь энэ асуудлаас болж хоорондоо маргалдаж байсан боловч намайг цохиж зодож байгаагүй гэх мэдүүлэг. /хх-17/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Аийн:.. Өмнө нь би зээлээ төлөхөөр хүнээс мөнгө авсан байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр уг хүндээ зээлсэн мөнгөө дансаар шилжүүлсэн чинь энэ талаар эхнэр мэдчихээд надтай утсаар ярьж бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд Дөлгөөн нуур орчимд хамт очиж нэг машин авч зах дээр хүргэж өгчихөөд гэртээ хамтдаа ирсэн. Гэрлүү ортол эхнэр өөрийн асуудлыг яриад хоорондоо маргалдаж байгаад гэрээс гарч явтал хэсэг хугацааны дараа эхнэр араас утсаар яриад байхаар нь би эргэж орохдоо 4 лааз пиво авч орсон бөгөөд гэртээ ганцаараа уг пиво ууж байхад эхнэр надруу хэл амаар дайраад байхаар би түүнийг өөрөөсөө холдуулж түлхээд гуя руу нь хөлөөрөө 2 удаа өшиглөж, зүүн мөр орчим нь гараараа 2 удаа цохьсон. Тэгээд надруу дахин дайраад байхаар нь би түүнийг түлхтэл Энхтуяа арагшаа савж унаад бөгсөөрөө газар суусан. Тухайн үедээ дагзаараа хана мөргөсөн байж магадгүй гэх мэдүүлэг. /хх-21/,
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10542 дугаартай:..
1. Х.Энхтуяагийн биед зүүн гуя, баруун гуя, өвдөг, зүүн өвдөг, баруун ташаанд цус хуралт, баруун шуу, баруун гарын сарвуу, зүүн шуу, баруун даланд цус хуралт, зүүн чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт. /хх 25-26/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-56/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-48/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 221 дугаар тогтоол /хх-80/, шүүгдэгч, хохирогчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 73-74/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Э.А нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 22-9 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.Энхтуяатай маргалдсаны улмаас эрх, эрх чөлөөнд халдаж, улмаар түүний биед зүүн гуя, баруун гуя, өвдөг, зүүн өвдөг, баруун ташаанд цус хуралт, баруун шуу, баруун гарын сарвуу, зүүн шуу, баруун даланд цус хуралт, зүүн чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд зулгаралт, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Энхтуяагийн...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай нөхрийн дансны гүйлгээний талаарх мэдээлэл нь надад ирээд би түүнийг нэг эмэгтэйд мөнгө шилжүүлсэн талаар мэдсэн. Тэгээд нөхөр Алтансүхтэй утсаар ярьж энэ талаар маргалдсан. Орой нь Баянбүрд орчимд Аптансүхтэй уулзаж хамтдаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 22-9 тоотод байрлах гэртээ ирсэн. Нөхөр гэр рүүгээ орохоос өмнө дэлгүүрээс пиво авсан байсан бөгөөд гэртээ ороод нөхөр авсан пиво ууж өдөр болсон асуудлын талаар ярилцаж хоорондоо маргалдаж байтал Алтансүх намайг хана руу толгой, нуруугаар түлхэж мөргүүлсэн. Би түүн рүү хэл амаараа дайраад байсан чинь дахиж уурлаад толгой орчим гараараа 4-5 удаа цохиж, орон дээрээс татаж унагааж хөл, гуя орчим 2-3 удаа өшиглөсөн….гэх мэдүүлэг. /хх-17/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Аийн...эхнэр над руу хэл амаар дайраад байхаар би түүнийг өөрөөсөө холдуулж түлхээд гуя руу нь хөлөөрөө 2 удаа өшиглөж, зүүн мөр орчим нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд надруу дахин дайраад байхаар нь би түүнийг түлхтэл Энхтуяа арагшаа савж унаад бөгсөөрөө газар суусан. Тухайн үедээ дагзаараа хана мөргөсөн байж магадгүй гэх мэдүүлэг /хх-21/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10542 дугаартай дүгнэлт /хх 24-25/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Аийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Х.Энхтуяа нь шүүгдэгч Э.Атэй эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Э.Аийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аийн 800 /найман зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Э.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ
2022.01.07 17 цаг 45 минут